Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Impact of Booster Vaccination on Infection and Hospitalization Rates during the Mass Vaccination in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2025-09-30); ; ; ; Objective: Our study aims to evaluate the effectiveness of booster vaccination in preventing new COVID-19 infections and related hospitalizations among groups that received the primary vaccination series. Methods: Booster vaccination started on August 31, 2021, at recruitment in May 2022. By May 2022, 64% of the Mongolian population had received two primary doses of a COVID-19 vaccine, and 31% had received a booster dose. We followed 1,251 participants (459 males and 792 females, with a mean age of 41.5 ± 14.5 years [18–93], and a median age of 39.0 years) over six months, from the start of booster immunization on September 1, 2021, to February 28, 2022. We compared infection and hospitalization rates among vaccinated groups using logistic regression and calculated vaccine effectiveness (VE) for booster recipients with the formula: VE = 1 – (vaccinated rate/unvaccinated rate) × 100. Results: All participants received two doses of one of four vaccines used in the nationwide campaign. During the study period, we identified 449 new infection cases, accounting for 35.9% of all participants, and 150 subsequent hospitalizations, or 12.0% of the total. Participants who did not receive a booster demonstrated significantly higher infection rates compared to those who did. Booster vaccination provided notably better protection against new infections among frontline workers and reduced hospitalizations in high-risk groups. No significant differences were found in VE when comparing participants based on seroconversion after initial vaccination or the type of booster vaccine used.Conclusion: Therefore, we concluded that COVID-19 booster vaccinations effectively enhanced protection against new SARS-CoV-2 infections among frontline healthcare workers, government employees, and individuals at higher risk for severe disease, thereby reducing their risk of hospitalization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн(2025-01-01) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: Манай улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-аас бага орлоготой гишүүн орнууддаа эрүүл мэндийн ажилтнууд ба КОВИД-19 өвчний хүнд хэлбэрээр өвдөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй хүн амын бүлгээ эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн байна. Зорилго: Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын халдварт өртөх эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл, аюулыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (Ю11ош-ир зЮйу) судалгааны загвараар 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоногт хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Орхон, Булган, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагсадыг хамруулсан. Анхдагч дархлаажуулалт буюу вакцины эхний 2 тунг хийлгэснээс хойш 1.5 жил (80 долоо хоног)-ийн хугацаанд дагаж судалсан. Судалгаанд оролцогчдоос вакцинд хамрагдахын өмнө, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа, нэмэлт тунд хамрагдсаны дараа сорьц цуглуулах тухай бүрд 7 бүлэг 49 асуулттай асуумжаар мэдээллийг цуглуулж үр дүнг ЗРЗЗ-26.0 программд боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадаас халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллагсад буюу “Улаан бүс”-д ажиллагсад 574 (60%), халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллахгүй буюу “Шар бүс”-д ажиллагсад 370 (40%), Улаанбаатар хотын эрүүл мэндийн ажиллагсад 250(27.1%), орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад 674(72.9%) байв. Бидний дагаж ажигласан судалгаагаар ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Ажиглалтын хугацаанд эмнэлэгт хэвтэлт 12 долоо хоногт 24 (2.6%), 24 долоо хоногт 160 (17,3%), 48 долоо хоногт 202 (21,9%) 80 долоо хоногт 204 (22,1%) байв. Хөдөө орон нутагт тэргүүн шугаманд ажиллагсадаас Баянхонгор ба Орхон аймагт ажилласан хүмүүсийн халдварт өртөх эрсдэл бусад аймагт ажиллагсдынхаас илүү бага байв. Дүгнэлт: Бидний дагаж ажигласан судалгаагаар анхдагч дархлаажуулалиын дараа ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь шинэ халдвар авах эрсдлийг бууруулж байна. КОВИД-19 вакцин эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүндрэлийг бууруулж байна. Хөдөө орон нутагт, улаан бүсэд ажиллах нь шинэ халдварт өртөх, хэвтэн эмчлүүлэх, дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын эмийн нөөц, хангалтын асуудалд(2022-04-28) ;Э.Ариундарь; ; ;У.Еркебулан“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (БНЭМХ)–ыг хүн өөрийн оршин суугаа газартаа өөрийн зайлшгүй хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэж тодорхойлсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ДЭМБ-ын зөвлөмж болгож буй SARA (Service Availibility and Readiness Assessment) асуумжаар судласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар судлаж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 70 өрхийн ба сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг судалгаанд хамруулав. Судалгааны үр дүнд нийт 66 амин чухал, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэхэд 56.4 бэлэн байв. Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д 43.8, Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)-д 56.4 (Сум дундын эмнэлэг ороод) байв. Эм бэлдмэлийн хангалтын захиалга хийхдээ судалгаанд хамрагдсан байгууллагуудын 51%-56.8% тогтмол хэмжээгээр авдаг бол 21.6%-33.3% нь томьёоны аргаар тооцож захилга хийдэг байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тогтмол 2 сарын нөөцтэй байж хангалт хийхэд 52%-д нь хүндрэл гардаг ба 47.8%-д нь сүүлийн 1 жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн барилга байгууламжийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;О.Буяндэлгэр; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эмнэлгийн ашиглаж буй барилга, байгууламжийн хүртээмж, тохижилт чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын, ялангуяа сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн ашиглаж буй барилга, байгууламжийн стандарт бэлэн байдлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сумын ЭМТ (Эрүүл мэндийн төв) болон СДЭ-ийн барилга, байгууламжийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдлыг судлах. Материал, арга зүй: Тус судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, дескривтив арга ашиглан хийв. Барилга байгууламжийн бэлэн байдлыг “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт”ыг үндэслэн үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан СЭМТ/СДЭ-ийн 37 хувь нь 40 болон түүнээс дээш жил ашигласан хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна. Стандартад байхаар тусгагдсан зориулалтын өрөө, тасалгаа, түүний зай талбай хангалтгүй байна. Тухайлбал, 3-р зэрэглэлийн сумын ЭМТ, СДЭ-ийн 77% нь рентген оношилгооны зориулалтын өрөөгүй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрөө, тасалгааны 66.7% нь, хэвтэн эмчлүүлэх өрөөний 49% нь, төрөх өрөөний 50-аас дээш хувь нь стандартад зааснаас бага зай талбайтай байв. Үзлэгийн өрөөний 70% нь харах болон сонсохоос сэргийлсэн үйлчлүүлэгчийн нууцлалыг хангаагүй, 30% нь өрөөний дулаан тохиромжгүй байв. Дүгнэлт: СЭМТ, СДЭ-үүдийн ашиглаж буй барилга, байгууламжийн ихэнх нь хуучирсан болон ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын өрөө тасалгаа дутмаг, зай талбай стандартад заасан хэмжээнээс бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа(2021-09-01) ;Г.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;Г.Инжинаш; ; ; Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлсэн дүн(2021-09-01) ;Б.Номин-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний чанарыг сайжруулах нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэх гол стратегуудын нэг билээ. Тусламж үйлчилгээний чанарын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нарийвчлан судлах нь ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Манай орны хувьд ЭМАШТҮ-ний чанарыг тоон аргаар судалсан сүүлийн үеийн судалгаа ховор байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Материал, арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвар ашиглан Улаанбаатар хотын 9 дүүргийн 30 өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)өөр үйлчлүүлдэг 16 наснаас дээш насны нийт 1203 үйлчлүүлэгчийг хамруулан хийв. Тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлэх SERVQUAL (нийт 5 бүлэг, 22 асуулт) стандарт асуумжийг ашиглан тоо мэдээллийг цуглуулав. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн хүлээлт болон мэдэрсэн бодит түвшингийн зөрүүгээр чанарын оноог тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТүүдийн чанарын оноо бүгд сөрөг утгатай байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгдийн мэдэрсэн бодит түвшин тэдний хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэнэ. Чанарын үзүүлэлтүүдээс мэдрэгдэх байдал хамгийн их зөрүүтэй (-0.55) байсан бол хамгийн бага зөрүүтэй үзүүлэлт нь найдвартай байдал (-0.36) байв. Хариу үйлдэл ба баталгаат байдал ижил (-0.46), харин үйлчлүүлэгчээ ойлгох байдал (-0.51) байлаа. Чанарын дундаж оноо (-0.46) байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнд чанарын үзүүлэлтүүд бүгд сөрөг утгатай гарсан нь ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тааруу, хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнгийн судалгаа(2024-12-21) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: 2020 онд коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласанаас хойш 2023 оны байдлаар нийт 772 сая гаруй хүн халдварлаж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Монголд улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19 халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхий дахинд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар SARS-CoV-2 вирусийн эсрэг 380 гаруй вакциныг хөгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт нь зорилтот бүлгийн хүн амыг халдварын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэлт болохыг судлаачид нотолсон. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг халдварын хүнд хэлбэрийн өвчлөл, нас барах эрсдлийг хэрхэн бууруулж байгаагаар үнэлдэг. Монгол улс хүн амаа коронавируст халдварын эсрэг 4 төрлийн вакцинаар өндөр хамралттай дархлаажуулан цөөнгүй судалгаа хийгдсэн хэдий ч дархлаажуулалтын үр нөлөө, үр дүнг үнэлэх, судлах шаардлага тавигдсан хэвээр байна. Зорилго: Mонгол улсад хийгдсэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (follow-up study) судалгааны загвараар 2021 оны 2 сарын 23-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоног даган ажигласан өгөгдлийг ашигласан. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш нийт 1.5 жил(80 долоо хоног)ийн өвчлөл ба нас баралтын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (ЭМХҮТ)-өөс, дархлаажуулалт, нэмэлт дархлаажуулалтын мэдээг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас, полимеразын гинжин урвалын шинжилгээ(polymerase chain raction, PCR)-гээр халдварын тохиолдол бүртгэгдсэн мэдээг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанаас тус тус мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS-26.0 программд боловсруулсан. Судалгаанд 5 аймгийн болон Улаанбаатар хотын коронавируст дархлаажуулалтад хамрагдсан зорилтот бүлгийн насанд хүрсэн хүн ам хамрагдсан. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан, өмнөх ба үргэлжилж буй коронавируст халдвар үгүйсгэгдсэн 1833 хүнээс оруулах шалгуур хангасан 1709 хүнээс 839 хүнд буюу 49.1%-д нь вакцины эхний тун хийснээс хойш полимеразын гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын халдвар, 107 хүн буюу 12.7%д нь (нийт хамрагдагсадын 6.3%) шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын хоёр дахь халдвар бүртгэгдсэн. Ажиглалтын хугацаанд 281(33.5%) хүн (нийт хамрагдагсадын 16.4%) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тэдний 2(0.71%) нь (нийт хамрагдагсадын 0.12%) КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. КОВИД-19-ийн эсрэг вакцины 2 дах тунг хийлгэсний дараах 12 долоо хоногт тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугаманд ажиллагсад бусад аймгийнхнаас, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй бусад хүн амаас өндөр эрсдэлтэй байсан. Улаанбаатар хотын тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугамны ажиллагсад бусад аймгийн ажиллагсадаас, жирэмсэн эмэгтэйчүүд бусад хүндрэх эрсдэлтэй хүмүүсээс, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү халдварт өртөж байсан байна. Дүгнэлт: Цар тахлын тэргүүн шугаманд, тэр дундаа улаан бүсэд ажиллах нь дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Судалгаанд хамрагдагсдын 39 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дахин халдварт өртөх харьцангуй эрсдэл бусад хүн амаас даруй 1.1 дахин өндөр байв.
