Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
27 results
Now showing 1 - 10 of 27
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A Comprehensive Health Effects Assessment of the Use of Sanitizers and Disinfectants during COVID-19 Pandemic: A Global Survey(Springer Science and Business Media LLC, 2022-12-15) ;Hashemi, Fallah ;Hoepner, Lori ;Hamidinejad, FARAHNAZ Soleimani ;Haluza, DanielaAfrashteh, Sima - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Objective Voice Analysis of Mongolian Adults with a Normal Voice Across Age and Gender(Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01); ;Ganchimeg Palamdorj ;Byambasuren Lkhuvsandagva; Objectives: We aimed to standardize main vocal parameters including fundamental frequency (F0), jitter, shimmer, harmonic-noise ratio (HNR), and smoothed cepstral peak prominence (CPPs) for Mongolian adults with a normal voice across a range of age groups and genders. Methods: A total of 360 voice recordings belonging to adults between 20 and 79 years old were analyzed. An acoustic analysis was performed using the Praat Program with a sustained vowel /a/ or /α/. A one-way analysis of variance and an unpaired t-test were used to measure differences in voice parameters for the age groups and genders. Results: The mean value of F0 was higher in women (254.4 ± 17.9 Hz) compared with men (149.6 ± 15.3 Hz). The average jitter was 0.26% ± 0.12% (W = 0.25 ± 0.13) and the shimmer was 1.95% ± 0.45% (W = 2.01% ± 0.45%). The mean value of HNR was 11.9 ± 1.33 dB (W = 12.1 ± 1.36 dB) and CPPs was 16.3 dB (W = 16.1 dB). Conclusion: The F0 and HNR significantly increased with age for men. The F0 and CPPs decreased, whereas the shimmer and HNR increased with age in women. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Impact of Booster Vaccination on Infection and Hospitalization Rates during the Mass Vaccination in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2025-09-30); ; ; ; Objective: Our study aims to evaluate the effectiveness of booster vaccination in preventing new COVID-19 infections and related hospitalizations among groups that received the primary vaccination series. Methods: Booster vaccination started on August 31, 2021, at recruitment in May 2022. By May 2022, 64% of the Mongolian population had received two primary doses of a COVID-19 vaccine, and 31% had received a booster dose. We followed 1,251 participants (459 males and 792 females, with a mean age of 41.5 ± 14.5 years [18–93], and a median age of 39.0 years) over six months, from the start of booster immunization on September 1, 2021, to February 28, 2022. We compared infection and hospitalization rates among vaccinated groups using logistic regression and calculated vaccine effectiveness (VE) for booster recipients with the formula: VE = 1 – (vaccinated rate/unvaccinated rate) × 100. Results: All participants received two doses of one of four vaccines used in the nationwide campaign. During the study period, we identified 449 new infection cases, accounting for 35.9% of all participants, and 150 subsequent hospitalizations, or 12.0% of the total. Participants who did not receive a booster demonstrated significantly higher infection rates compared to those who did. Booster vaccination provided notably better protection against new infections among frontline workers and reduced hospitalizations in high-risk groups. No significant differences were found in VE when comparing participants based on seroconversion after initial vaccination or the type of booster vaccine used.Conclusion: Therefore, we concluded that COVID-19 booster vaccinations effectively enhanced protection against new SARS-CoV-2 infections among frontline healthcare workers, government employees, and individuals at higher risk for severe disease, thereby reducing their risk of hospitalization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, What Has Worked? Lessons from OECD Countries to Tackle Health Inequalities: A Review of the LiteratureObjectives: The main objectives of this study were to evaluate the likely effectiveness of different types of interventions available in the literature aimed at reducing socio-economic health inequalities and highlight appropriate types of interventions to tackle health inequalities for future evidence-based policy. Methods: This study systematically reviewed 26 studies to determine the impact of interventions and policies on health inequality. Key databases were searched including EBSCO, PubMed, JSTOR, Cochrane library of databases and DHS database. Results: Interventions targeting healthy behaviors and prevention were most effective at reducing health inequalities. Interventions based on education and accesses to health care services were mostly successful in reducing health inequality. Interventions on poverty reduction showed inconclusive mixed results, but were mainly unsuccessful. Conclusion: Programs based on healthy lifestyle and behaviors, better housing and safe environment and access to health care, specifically improving distribution of health professionals in remote disadvantaged areas are effective to tackle health inequalities. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлөх зарим хүчин зүйлс(2022-04-28); ; ; ;Б.АнужинФ.КасатиҮндэслэл: Хүн амын дундаж наслалт уртасч, нийт хүн амд ахмад настай хүн амын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул дэлхийн улс орнууд тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаагаа эрүүл мэндийн асуудлаар л хязгаарладаг хандлага өөрчлөгдөж байна. ДЭМБ, НҮБ зэрэг ОУ-ын байгууллагууд гишүүн улс орнууддаа ахмад настануудын бодлогоо шинэчлэн сайжруулах, ирэх 20 жилд сэтгэлзүйн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг өгч, амлалт авч байна. Зорилго: Монгол улсын ахмад настнуудын амьдралын сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүн ам зүй, нийгмийн зарим хүчин зүйлсийг тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд УБ хотын 3 дүүрэг, Говь, Хангайн бүсийн 2 аймгийн 4 сумаас нийт 304 ахмад настнуудыг хамруулав. Амьдралын сэтгэл ханамжийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны (ОУЭЗХА)-хөгжлийн байгууллагын боловсруулсан “Субьектив сайн, сайхан байдлыг хэмжүүр”-ийг ашиглав. Үр дүн: Тус судалгаанд оролцогчдын амьдралын сэтгэл ханамжийн түвшин бусад улс орнуудын үзүүлэлтээс өндөр байна. Ганцаардах мэдрэмжтэй байх, эрүүл мэндээ муу гэж үзэх нь сэтгэл ханамжийн түвшинг бууруулдаг бол хотод амьдардаг, ажил эрхэлдэг, эрүүл мэндээ сайн хэмээн үнэлдэг байх нь сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Монголын ахмад настнуудын сэтгэл ханамжийн түвшин нь өөрийн эрүүл мэндийн үнэлгээ, боловсролын түвшин, ганцаардал, нийгмийн үйл ажиллагаа, хаана амьдардаг зэргээс шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн(2025-01-01) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: Манай улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-аас бага орлоготой гишүүн орнууддаа эрүүл мэндийн ажилтнууд ба КОВИД-19 өвчний хүнд хэлбэрээр өвдөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй хүн амын бүлгээ эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн байна. Зорилго: Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын халдварт өртөх эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл, аюулыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (Ю11ош-ир зЮйу) судалгааны загвараар 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоногт хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Орхон, Булган, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагсадыг хамруулсан. Анхдагч дархлаажуулалт буюу вакцины эхний 2 тунг хийлгэснээс хойш 1.5 жил (80 долоо хоног)-ийн хугацаанд дагаж судалсан. Судалгаанд оролцогчдоос вакцинд хамрагдахын өмнө, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа, нэмэлт тунд хамрагдсаны дараа сорьц цуглуулах тухай бүрд 7 бүлэг 49 асуулттай асуумжаар мэдээллийг цуглуулж үр дүнг ЗРЗЗ-26.0 программд боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадаас халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллагсад буюу “Улаан бүс”-д ажиллагсад 574 (60%), халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллахгүй буюу “Шар бүс”-д ажиллагсад 370 (40%), Улаанбаатар хотын эрүүл мэндийн ажиллагсад 250(27.1%), орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад 674(72.9%) байв. Бидний дагаж ажигласан судалгаагаар ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Ажиглалтын хугацаанд эмнэлэгт хэвтэлт 12 долоо хоногт 24 (2.6%), 24 долоо хоногт 160 (17,3%), 48 долоо хоногт 202 (21,9%) 80 долоо хоногт 204 (22,1%) байв. Хөдөө орон нутагт тэргүүн шугаманд ажиллагсадаас Баянхонгор ба Орхон аймагт ажилласан хүмүүсийн халдварт өртөх эрсдэл бусад аймагт ажиллагсдынхаас илүү бага байв. Дүгнэлт: Бидний дагаж ажигласан судалгаагаар анхдагч дархлаажуулалиын дараа ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь шинэ халдвар авах эрсдлийг бууруулж байна. КОВИД-19 вакцин эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүндрэлийг бууруулж байна. Хөдөө орон нутагт, улаан бүсэд ажиллах нь шинэ халдварт өртөх, хэвтэн эмчлүүлэх, дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх нь(2021-09-01) ;Б.Дагийжав; ;О.БаасандуламД.ОюунбилэгҮндэслэл: Олон улсын түвшинд зам тээврийн осол нь 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны нэг нь зам тээврийн осол болох төлөвтэй байна. Монгол улсын хэмжээнд 2019 онд 819 хүүхэд зам тээврийн осолд өртөж 49 нь амь насаа алдаж 770 нь гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон байна. Зорилго: Өсвөр насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг тодорхойлох. Материал ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй зэрэг 5 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 ангийн 1061 сурагчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулж, 39 асуулт бүхий асуумжаар мэдээллийг цуглуулан, статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд нийт 1061 сурагчид хамрагдсан бөгөөд сурагчдын 60%(637) нь эмэгтэй, 40%(424) нь эрэгтэй байв. Оролцогчдын 73.3%(778) нь дунд бүлгийн буюу 5-9 ангид сурч байв. Судалгаанд оролцсон сурагчдын эцэг, эхчүүдийн дийлэнх нь бүрэн дунд болон дээд боловсролтой хүмүүс байв. Судалгаанд оролцогчид замын тэмдгийн талаар хангалттай мэдлэгтэй байсан бөгөөд улаан, ногоон гэрлэн дохионы илэрхийллийг 99.3%, явган хүний гарцыг анхааруулсан тэмдэглэгээг 56%, явган хүн явахыг хориглосон тэмдэглэгээг 96.5%, сургууль орчмын бүсийг мэдээлсэн тэмдэглэгээг 95.5%, унадаг дугуйг мэдээлсэн тэмдэглэгээг 93.3 хувь нь мэдэж байв. 97.3% нь автомашинаар зорчихдоо суудлын бүс хэрэглэхийг мэддэг, унадаг дугуй унахдаа хамгаалах хэрэгсэл хэрэглэх шаардлагатайг 90.3%(958) нь мэддэг байсан бөгөөд сурагчдын хамгаалах хэрэгсэл хэрэглэх мэдлэгийг хүйсээр нь харьцуулахад охидыг бодвол хөвгүүдэд харьцангуй муу байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн замын тэмдэг, тэмдэглэгээ, автомашинаар болон дугуйгаар зорчихдоо хамгаалах хэрэгсэл хэрэглэх талаар мэдлэгийн түвшин өндөр хэдий ч хамгаалах хэрэгслийн мэдлэгийг хүйсээр нь харьцуулахад охидыг бодвол хөвгүүдийн мэдлэг дутмаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Их сургуулийн эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдлэгийг тодорхойлох нь(2021-03-21) ;Б.Бадрангуй ;Ж.Энхцэцэг; ;Л.БаярмагнайҮндэслэл: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудалд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо бус, эрчүүдийн оролцоо, тэдний гэр бүл төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Их сургуулийн 18-24 насны эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт (ГБТ), НҮЭМ-н талаарх мэдлэгийг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийж гүйцэтгэн, судалгааны материалыг асуумжийн аргаар ДХИС, БХИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС-н эрэгтэй оюутнуудаас онлайнаар авав. Үр дүн: Судалгаанд ИС-н 460 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас 20.03 байв. Судалгаанд оролцогчдын 60.4% нь ганц бие, 4.6% гэрлэсэн ба 76.5% бэлгийн харилцаанд орсон байв. Бэлгийн харилцаанд орсон ба ороогүй хоёр бүлгийн нөхөн үржихүйн талаарх мэдлэгийн оноог харьцуулахад бэлгийн харилцаанд орсон бүлгийн 7.7% нь сайн, 47.7% нь дунд, 44.6% нь муу мэдлэгтэй байсан бол бэлгийн харилцаанд ороогүй бүлэг нь 60.2% нь хангалтгүй түвшний мэдлэгтэй байв (p=0.001). Судалгаанд оролцогчдын 56.1% нь эцэг эхтэйгээ НҮЭМ-н талаар ярилцдаггүй байна. ЕБС-д суралцаж байхдаа үзсэн НҮЭМ-н хичээл нь 50.9%д өнөөгийн амьдралд нь хангалтгүй мэдлэг болсон гэж хариулжээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь залуусын дунд 77.6% нь их байна гэж хариулсан. Дүгнэлт: Эрэгтэй оюутнуудын ГБТ болон орчин үеийн ЖСА-н талаарх мэдлэг хангалтгүй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын эмийн нөөц, хангалтын асуудалд(2022-04-28) ;Э.Ариундарь; ; ;У.Еркебулан“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (БНЭМХ)–ыг хүн өөрийн оршин суугаа газартаа өөрийн зайлшгүй хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэж тодорхойлсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ДЭМБ-ын зөвлөмж болгож буй SARA (Service Availibility and Readiness Assessment) асуумжаар судласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар судлаж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 70 өрхийн ба сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг судалгаанд хамруулав. Судалгааны үр дүнд нийт 66 амин чухал, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэхэд 56.4 бэлэн байв. Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д 43.8, Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)-д 56.4 (Сум дундын эмнэлэг ороод) байв. Эм бэлдмэлийн хангалтын захиалга хийхдээ судалгаанд хамрагдсан байгууллагуудын 51%-56.8% тогтмол хэмжээгээр авдаг бол 21.6%-33.3% нь томьёоны аргаар тооцож захилга хийдэг байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тогтмол 2 сарын нөөцтэй байж хангалт хийхэд 52%-д нь хүндрэл гардаг ба 47.8%-д нь сүүлийн 1 жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна.
