З.Болортулга
Loading...
Товч нэр
З.Болортулга
Бүтэн нэр
Загдсүрэн Болортулга
Латин нэр
Zagdsuren Bolortulga
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Evaluating Traditional Bonesetting Interventions: A Methodological Review and Framework for Clinical Research.(2026-09); ;Shan, Ba Hu ;Na, Ta ;Mu, Wu DaQi, Deng Yu - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн(2024-05-13) ;Сайнбуян ;Н.Оюунцэцэг; ;Х.АвдирахманҮндэслэл: Монгол анагаах ухааны ясны бариа засал нь Монгол үндэстний Монгол анагаах үлэмж баялаг соёлын өв хөрөнгийн чухал хэсэг болох бөгөөд тус арга ухаан нь монголчуудын амьдрал дундаас үүсч, нийгмийн хөгжлийг дагалдан Ясны бариа тасралтгүй хөгжин төгөлдөржиж, биеэ даасан өвөрмөц онцлогтой, засал онолын системтэй, эмчилгээний үйлдэлтэй уламжлалт ясны бариа засал Алга ясны болж хөгжжээ. Модон хавтсан бэхэлгээ нь уян хатан чанартай байдаг хугарал бөгөөд үений хөдөлгөөнийг алдагдуулах байх сайн талтайгаас гадна хугарсан ясны зөрүүг дахин зөрөхөөс маш сайн сэргийлж хамгаалдаг. Мөн эдгэрэлтийн явцыг рентгэн шинжилгээгээр хянаж, зөрүү үүсвэл ясны бариа заслыг хийж, засах боломжтой. Энэ нь мөчдийн физиологийн үйл ажиллагааг хангахаас гадна гаднах бэхэлгээний механик зарчимд нийцэж, нөхөн сэргээх нөлөөг хангаж, хугарлын эдгэрэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг. Тиймээс алга ясны хугарлын үед монгол анагаах ухааны бариа заслын аргаар эмчилж, үр дүнг тооцох нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 60 эмчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт архи шүршиж, илж нухалж, гар аргаар Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээгээр хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боосон. Хяналтын бүлэгт гар аргаар хугарлыг засч, гөлтгөнөн боолтыг хийсэн. Бугуйн үений үйл ажиллагааг «Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээ”-гээр (PRWE-Patient Rated Wrist Evaluation) үнэлсэн. Ясны бороололт, гарын жижиг үенүүдийн хөдөлгөөн, гарсан хүндрэлийг 1975 онд АНУ-ын Гарны мэс заслын нийгэмлэгээс боловсруулсан гар сарвууны хөдөлгөөний алдагдлыг үнэлэх “Нийт идэвхтэй хөдөлгөөний (TAM-Total Active Movement) үнэлгээ”-гээр үнэлэв. Үр дүн: Нэг сар эмчилгээ хийсний дараа эмчилгээний бүлэгт бугуйн үений өвдөлтийг үнэлэх Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо 40.75, хяналтын бүлэгт 50.25 байсан бөгөөд энэ нь бугуйн өвдөлт эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий буурсан байгааг харуулж байна (Z=-6.308, P<0.001). Эмчилгээ эхэлснээс хойш гурван сарын дараа Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо эмчилгээний бүлэгт 0.50, хяналтын бүлэгт 6.00 болж, бугуйн үений өвдөлт эмчилгээний бүлэгт статистик ач холбогдол бүхий буурсан байлаа (Z=-6.474, P<0.001). Гарны жижиг үенүүдийн үений хөдөлгөөний далайцын нийлбэрээр үнэлэгдэх нийт идэвхтэй хөдөлгөөн (TAM) 3 сарын дараа эмчилгээний бүлэгт 229.50 хэм, хяналтын бүлэгт 218.50 хэм болсон байсан нь үенүүдийн хөдөлгөөний далайц эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий нэмэгдсэн байгааг харуулж байна (Z=-2.345, P=0.019). Дүгнэлт: Алганы 2-5 дугаар ясны хугарлыг архи шүршин илж нухалж, гар аргаар хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боох Монгол анагаах ухааны ясны бариа засал эмчилгээ нь гөлтгөнөн боолт тавьж эмчлэх эмчилгээний аргатай харьцуулахад үр дүн сайтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тохойн гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн ясны бариа заслын эмчилгээний үр дүн(2024-04-13) ;Жин Ай Хуа ;Б.Бадамцэрэн ;Э.Амарзаяа ;Ба Ху ШанУудамҮндэслэл: Тохойн үений атгаалын гадна хажуугийн үрэвсэл бол бугуйн үений нугалах, сунгах хөдөлгөөний давтагдах ачааллын улмаас humeral epicondyle шөрмөс нь гэмтэж, тохойн үений гадна хажуугийн булчин шөрмөсний хэсэгт өвдөлтөөр тодорхойлогдон “Теннис тохой” нэр бүхий, олон улсын өвчний 10-р ангилалд ( ICD-10 ) М77.01-т хамааруулан ангилсан байна. Хүн амын 13% нь өвчилж,сүүлийн жилд 4.3%-5.5%аар нэмэгдэж байна. Тус эмгэгт мэс заслын бус гаж нөлөө багатай, стандарт эмчилгээ тодорхойгүй ч үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу бариа заслын эмчилгээг өргөн хэрэглэгдсээр ирсэн. Уламжлалт ясны бариа засал нь монгол хүний авьяас ур ухаанаар бий болсон эмчилгээний хамгийн сайн туршлагат, бие махбодод гэмтэл учруулдаггүй, гарын мэдрэмжээр эмчилдэг noninvasive арга юм. Монголчуудын дэлхийн анагаах ухааны хөгжилд оруулсан олон эмчилгээний аргуудын нэг нь монгол ясны бариа заслын арга юм. Зорилго: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн уламжлалт ясны бариа засал эмчилгээний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУҮТЭмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 30 эмчлүүлэгч хамруулан,эмчилгээний бүлэгт хар архин бариа засал, хяналтын бүлэгт дасгал хөдөлгөөнийг 10 удаа хийж гүйцэтгэв. Тохойн өвдөлтийг (Patient-Rated Tennis Elbow Evaluation 2010 ) үнэлэх асуумж, Оксфордын тохойн онооны үнэлгээг ашиглан эмчилгээний үр дүнг дүгнэв. Үр дүн: Бидний судалгаанд тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвсэл онош бүхий 30 өвчтөн хамруулахад дундаж нас 49.5±8.5, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 14:16 байв. Уламжлалт ясны бариа засал нь тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн өвдөлтийг PRTEE оноо 51.9-ээс 13.8 ( хамгийн сайн оноо 0, хамгийн муу оноо 100 ) бүхий ач холбогдолтой бууруулж, тохойн хөдөлгөөний үйл ажиллагааны оксфордын тохойн оноогоор өвдөлтийг 45.4-аас 91.1; тохойн хөдөлгөөний үйл ажиллагаа 27.5-аас 90.7; нийгэм-сэтгэл зүй 37.5аас 94.6 ( хамгийн сайн оноо 100, хамгийн муу оноо 0) бүхий тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулсан үр дүнтэй байв. Дүгнэлт: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн хөнгөн, дунд зэргийн үед уламжлалт ясны бариа засал тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулан эмчилгээний үр дүн өндөртэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүн(2026-02-03) ;Х.Тунгалагтуяа ;С.Сувд ;Б.Алтантулга ;Б.МөнхзулО.УранчимэгҮндэслэл: Дэлхийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталт (ҮАГӨХ) 3%-ийн тархалттай байдаг¹. Манай улсад 2017–2022 оны хооронд ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын амбулаториор үзүүлсэн нийт хүүхдүүдийн 16.7%-д, үүнээс 2–6 насны хүүхдийн 2%-д ҮАГӨХ оношлогдсон байна². Уг эмгэг нь оор бүртгэгддэг³. ҮАГӨХ нь Олон улсын өвчний ангилал (ICD-10) K59.00, K59.04 онош бүхий хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, өтгөн үлдсэн мэдрэмж, өтгөнөө гаргахаас айх, биеэ чангалах зэрэг шинж тэмдэг илэрч, удаан үргэлжилбэл шулуун гэдэсний сфинктер урагдах, цустай баах зэрэг хүндрэл үүсдэг эмгэг юм. Мөн бие засах мэдрэмж буурах, өтгөн гадагшлах үеийн сэтгэл зүйн асуудал, геморрой, шулуун гэдэсний урвалт, цагаан мах гарах зэрэг архаг эмгэгийн суурь шалтгаан болж хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг⁴. Иймээс өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, эрт үеийн эмчилгээний үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд бариа засал нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дархлааны хариу урвалыг сайжруулах, хүүхдийн хөдөлгөөний болон мэдрэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна⁶⁻⁸. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эмчилгээний бариа заслыг архаг өтгөн хаталтаас сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад өргөн хэрэглэж байна⁵. Гэвч манай улсад ҮАГӨХ-ын үед уламжлалт эмчилгээний бариа заслын үр дүнг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төвд 2025 оны 5-р сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд хүүхдийн үйл ажиллагааны өтгөн хаталт оношлогдсон (ICD-10 K59.04), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, сайн дураар оролцохыг зөвшөөрсөн, нийт 60 хүүхдийг сонгон авч, санамсаргүй байдлаар бариа засал эмчилгээний бүлэг (n=30), дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлэгт (n=30) хуваасан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1 сарын хугацаанд Bristol stool scale – гадагшилсан өтгөний хэлбэрийг үнэлэх оноо, CAS (constipation assessment scale) – өтгөн хаталтын илрэх хам шинжээр үнэлэх үнэлгээгээр үнэлж үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүүхдийн дундаж нас 3.75±0.94 жил байсан бөгөөд 2 бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.085) байв. Хүйсийн хувьд нийт хүүхдүүдийн 51.7% нь эмэгтэй, 48.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт өтгөн хаталтын илрэх хам шинжийн оноогоор үнэлэхэд (child CAS) 8.23±2.39 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.17±2.36 оноо болж буурсан байна. Гадагшилсан өтгөний хэлбэржилтийг үнэлэх оноогоор (Bristol score) үнэлэхэд эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 1.33±0.48 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.00±0.87 оноо болж сайжирч, эмчилгээний бариа засал нь дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлгээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Эмчилгээний бариа засал нь баас гадагшлах давтамжийг нэмэгдүүлж, гадагшилж буй баасны хэлбэржилтэнд нөлөөлөн удаан хугацааны үр дүн сайтай, хүндрэл багатай бөгөөд бүтцийн шалтгаангүй өтгөн хаталттай хүүхдүүдэд тохиромжтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр нөлөө(2026-04-16); ;Jin Ai Hua ;Ba Hu Shan ;Tа NaWu Da MuҮндэслэл: Монголын уламжлалт ясны бариа засал нь ясны хугарлыг эмчлэх мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд үр дүнг эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 6 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгт эмчлүүлсэн бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 тохиолдолыг санамсаргүй бус аргаар ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=64), мэс засал эмчилгээний бүлэгт (n=56 ) хувааж, эмчилгээний дараах 1, 3, 6 сард мөр, бугалганы үйл ажиллагааг үнэлэх Constant–Murley, Оксфордын үнэлгээ (OSS), өвдөлтийн түвшин үнэлэх VAS үнэлгээний аргаар тус тус үнэлэв. Үр дүн: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 өвчтөн эмчилгээний хоёр бүлэгт суурь үзүүлэлтүүдийн хувьд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Уламжлалт ясны бариа заслын бүлэгт эмчилгээний 1 болон 3 сард өвдөлт мэс заслын эмчилгээний бүлгээс статистик ач холбогдолтой буурсан байна. (p<0.01) Эмчилгээний дараах 3 болон 6 сард өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа сайжирч (p<0.01), 6 сард мөрний үйл ажиллагаа мэс заслын бүлгээс илүү сэргэсэн байв. (p=0.049). Мэс заслын бүлэгт эмчилгээний эхний 1 сард үений хөдөлгөөн болон булчингийн хүч хурдан сэргэсэн боловч эмчилгээний дараах 6 сард хоёр бүлэгт ижил түвшинд сайжирсан байв. Дүгнэлт: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний хөдөлгөөний далайц болон булчингийн хүчний сэргэлтэд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй. Харин ясны бариа засал эмчилгээ нь өвдөлтийг богино хугацаанд намдааж, булчингийн хүчийг сайжруулах давуу талтай байв. Эмчилгээний дараах 3 болон 6 сарын хугацаанд гар, мөрний үений үйл ажиллагааны сэргэлт мэс заслын эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэйг тодруулав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан эмчилсэн үр дүн(2025-05-05) ;Сувд (SUBUDE); ; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Бүслүүр үлд (Herpes zoster) нь салхин цэцэг-бүслүүр үлд үүсгэгч Varicella-zoster virus-ын дахин идэвхжилээр үүсдэг хурц үрэвсэлт арьсны өвчин юм. Олон улсын судалгаанаас үзэхэд өвчний явцад өвчтөний амьдралын чанар ноцтойгоор алдагддаг ба архаг өвдөлт нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Эмнэлзүйн практикт самнуур заслын аргыг бүслүүр үлд өвчний үед үр дүнтэйгээр хэрэглэж ирсэн бөгөөд самнуур засал нь өвчний зовуурийг бууруулах, арьсны үрэвслийг намжаах, арьсны нөхөн төлжилтийг дэмжих зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Иймд бүслүүр үлд өвчнийг самнуур засал, зүү эмчилгээтэй хослуулан эмчилсэн судалгаа ховор байгаа тул энэхүү эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Бүслүүр үлд оноштой эмчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилгээний дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй бус түүврийн аргаар эмнэлзүйн туршилт судалгааны загвараар АШУУИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо (ОУМЭХ)-г түшиглэн судалгаанд хамруулах шалгуур хангасан бүслүүр үлд (ICD 10–B02.9) оноштой 70 үйлчлүүлэгчийг хамруулж эмчилгээний бүлэгт самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийсэн. Хяналтын бүлэгт Ацикловир эмийг 800 мг-аар өдөрт 5 удаа 7-10 хоногийн турш, Прегабалин 75 мг-аар өдөрт 2 удаа 14 хоног уусан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ өвдөлтийн байдлыг VAS шугаман үнэлгээ, амьдралын чанарыг SF-12 (Short Form12 health survey) товч асуумжаар, Афины нойргүйдлийн шалгуураар (AIS) өвчтөний унтах чанарыг хэмжиж, нойргүйдлийн байдлыг үнэлэв. Эмчилгээний дүнд эдгэрсэн байдлыг “Монгол уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт”-аар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас эмчилгээний бүлэгт 47.29±11.11 жил, хяналтын бүлэгт 44.43±11.63 жил, хүйсийн хувьд 34% нь эрэгтэйчүүд, 66% нь эмэгтэйчүүд байв. Эмчилгээний үр дүнг VAS шугаман үнэлгээгээр үнэлэхэд өвдөлтийн байдал эмчилгээний бүлэгт өвдөлтийг илүү бууруулсан статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байв (P<0.001). Судалгаанд оролцогсдын амьдралын чанарыг SF-12 асуумжаар үнэлэхэд физиологийн талаас үнэлсэн (Physical component summary) онооны хувьд (SF-12-PCS) эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 32.71±7.38 байсан бол эмчилгээний дараа 52.99±2.02 болж нэмэгдсэн ба (t=-17.18, p<0.001), хяналтын бүлэгт 36.10±7.41ээс 51.56±7.9 (SF-12-3.9) болж нэмэгдсэн байна (p<0.001). Судалгаанд хамрагсдын нойрны байдлыг AIS асуумжаар үнэлэхэд эмчилгээний бүлгийн нойрны чанар хяналтын бүлгийнхээс өндөр байсан (P<0.05). Монголын уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандартаар үнэлэхэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилснээр эдгэрэлтийн байдал 100% байлаа. Дүгнэлт: 1. Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийхэд өвдөлтийг сайн бууруулж байна. 2. Бүслүүр үлд оноштой үйлчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулсан хийснээр нойрны болон бие, сэтгэцийн үйл ажиллагааны хувьд амьдралын чанарыг сайжруулах үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тохойн бүлх шөрмөсөнд шунасан хий өвчний үеийн гарын үйл ажиллагааны чадвар алдалтанд уламжлалт бариа заслын эмчилгээний үр дүн(2024-05-13) ;Jin Ai Hua ;Ba Hu Shan ;Wu Da Mu ;Ta NaҮндэслэл:Тохойн үений атгаалын гадна шөрмөсний үрэвсэл бол Тохойн атгаалын бугуйн үений нугалах, сунгах хөдөлгөөний давтагдах ачааллын улмаас гадна хажуугийн шөрмөс нь гэмтэж, тохойн гадна хажуугийн булчин шөрмөсний хэсэгт шөрмөсний өвдөлттэй, гарын хүч буурч, зорилгот үйлдлийг гүйцэтгэхэд бэрхшээл үрэвсэл учруулдаг М77.1-т (ICD-10) олон улсын өвчний ангилалд багтдаг Уламжлалт эмгэг юм. Уламжлалт Анагаах Ухаанд мах булчин бүлх шөрмөсөнд бариа засал шунасан хий өвчин гэдэг нь хий арвидаж, хийн нарийн чийрэг бэлгэ Тохойн бүлх чанарын улмаас бүлх шөрмөсөнд шунаж үүссэн өвчин эмгэг юм. Уг шөрмөсөнд өвчнийг сурвалж зохиолд мод мэт хөших, мөр тахирдах, чирч доголох, шунасан хий бишазэ гэх мэт ангилдаг. Сүүлийн жилд 4.3-5.5%-иар нэмэгдсэн боловч өвчин эмчилгээний стандарт тодорхойгүй байна. Үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу, мэс заслын бус гаж нөлөө багатай, бариа заслын эмчилгээг өргөн хэрэглэгдсээр ирсэн. Уламжлалт хар архиар барих Монгол Анагаах Ухааны бариа засал нь монгол хүний авьяас ур ухаанаар бий болсон эмчилгээний хамгийн сайн туршлагат, бие махбодод гэмтэл учруулдаггүй, гарын мэдрэмжээр эмчилдэг эмчилгээний өвөрмөц арга юм. Зорилго: Тохойн үений булчин бүлх шөрмөсөнд шунасан хий өвчний үеийн гарын үйл ажиллагааны чадвар алдалтанд уламжлалт бариа засал эмчилгээний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУҮТЭмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн Хорооны яс гэмтлийн тасагт түшиглэн эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт зэрэгцүүлсэн судалгааны аргаар 60 үйлчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт хар архиар барих бариа засал, хяналтын бүлэгт хөдөлгөөн заслын эмчилгээг 10 удаа хийж гүйцэтгэв. Гарын үйл ажиллагааны чадвар алдалтыг (Patient-Rated Tennis Elbow Evaluation © MacDermid 2005) үнэлэх асуумж, Оксфордын тохойн онооны (© Isis Innovation Limited, 2008) үнэлгээг ашиглан, гарын атгах хүчийг смарт ухаалаг динамометр (2022) багажаар хэмжиж эмчилгээний үр дүнг дүгнэв. Үр дүн: Бидний судалгаанд тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвсэл М77.1-т онош бүхий Уламжлалт Анагаах Ухааны мах булчин бүлх шөрмөсөнд шунасан хий өвчин ТМА00.24 онош бүхий 60 үйлчлүүлэгчийг хамруулахад дундаж нас 49.5±8.5 жил, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 33:27 байв. Уламжлалт хар архиар барих бариа засал нь гарын атгах хүчийг смарт ухаалаг динамометр (2022) багажаар хэмжихэд эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 19.45±5.7 кг, эмчилгээний дараа 28.86±5.64 кг, нэг сарын дараа 31.58±4.93 кг болж сайжирч нэмэгдсэн. Атгаалын гадна шөрмөсний үрэвслийн үеийн зорилтот үйлдлийг гүйцэтгэх ур чадвар алдалтыг PRTEE оноо эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 31.72±5.79, эмчилгээний дараа 10.20±2.82, нэг сарын дараа 8.08±2.66 оноо ( хамгийн сайн оноо 0, хамгийн муу оноо 100 ) бүхий ач холбогдолтой бууруулан сайжруулж, тохойн ердийн үйл ажиллагааны чадварыг оксфордын тохойн оноогоор эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 27.71±9.24, эмчилгээний дараа 86.24±4.38, нэг сарын дараа 89.51±5 оноо (хамгийн сайн оноо 100, хамгийн муу оноо 0) бүхий сайжруулсан үр дүнтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын дундаж нас 47.9±8.0 жил, баруун гарын тохойн атгаалын шөрмөсний үрэвсэл 67% (20) тохиолдож байв. Тохойн атгаалын шөрмөсний үрэвсэлд уламжлалт хар архиар шүршиж барих бариа засал нь статистик ач холбогдол бүхий гарын атгах хүчийг нэмэгдүүлж, тохой бугуйн үйл ажиллагааны чадвар алдалтыг бууруулан сайжруулсан байна. 2. Үйлчлүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж, нийгэм-сэтгэл зүйн байдалд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа(2026-02-03) ;Жин Айхуа (Jin Ai Hua) ;Сичень (Si Qin) ;Тана (Tа Na) ;Уудам (Wu Da Mu)Бо Туяа (Bao Tu Ya)Үндэслэл: Бугалга ясны мэс заслын хүзүү нь (Collum chirurgicum) бол (Unspecified fracture of surgical neck of humerus) бугалга ясны анатомийн хүзүүнээс (collum anotomicum) доош 2-3 см зайтай их бага төвгөр болон бугалга ясны их биеийн уулзвар хэсэг юм. Энэхүү хэсэг ясны нягт эд ба сиймхий эдийн уулзвар хэсэг учир амархан хугарч гэмтдэг. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал нь олон улсын өвчний ICD X ангилалаар S42.21.3, S42.22, S42.23 код оношоор оношлогддог. Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 210763 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос даруй 11.6%-иар өссөн байна. Үүнээс 11452 буюу 5.4%-ийг мөр ба бугалга ясны гэмтэл эзэлж байна. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн уламжлалт бариа засал ба мэс заслын эмчилгээний мөрний үений өвдөлт, хөдөлгөөний далайц, өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИС, МАУОУС-Уламжлалт эмчилгээний тэнхим болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны яс гэмтлийн тасаг зэргийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал оношоор оношлогдсон нийт 60 өвчтөнийг сонгон авч, санамсаргүй байдлаар Монгол уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=30 хүн), мэс заслын эмчилгээний бүлэг (n=30 хүн) гэж 2 бүлэгт хуваарилсан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1, 3 сарын хугацаанд мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley оноогоор, өвдөлтийг VAS онооны үнэлгээгээр тус тус үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 өвчтөний дундаж нас 60.8±20.6 жил байсан бөгөөд хоёр бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (P=0.524) байв. Насны бүлгээс харахад өвчтөнүүдийн дийлэнх нь 61–80 насны ангилалд хамрагдсан бөгөөд хоёр бүлэгт, статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (P<0.001). Хүйсийн хувьд нийт өвчтөнүүдийн 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө уламжлалт бариа засал эмчилгээний бүлэгт өвдөлтийг үнэлэхэд VAS (8.2±1.3) оноо, эмчилгээний дараах 1 сарын дараа (2.3±0.8) оноо, 3 сарын дараа (0.9±0.4)оноо болж буурсан байна. Мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний өмнө уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэгт (35.2±5.6) оноо, эмчилгээний 1 сарын дараа (62.4±7.9) оноо, 3 сарын дараа (86.3±6.7) оноогоор нэмэгдэж сайжирч, уламжлалт бариа засал эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Монгол уламжлалт ясны бариа засал нь бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралд богино хугацаанд өвдөлт намдааж, урт хугацааны явцад мөрний үйл ажиллагааны сэргэлт өндөр, хүндрэл бага, аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь тогтоогдлоо. Өндөр настай болон мэс заслын эсрэг заалттай хүмүүст тохиромжтой. Харин мэс заслын эмчилгээ нь эрт үед (эхний 1 сар) үр дүн өндөр ч урт хугацааны хувьд мөрний үйл ажиллагааны сэргэх байдал нь Монгол уламжлалт ясны бариа заслын эмчилгээний үр дүнгээс дутмаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны бариа заслаар хүзүүний хуян өвчнийг эмчилсэн үр дүн(2025-12-05) ;Жанг Вэймин (Zhang Weimin) ;Н.Оюунцэцэг; ;Ж.БайгалмааҮндэслэл: Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд хүзүүний хуян өвчний тархалт 4.9-22.3% хүрч байна. Аж үйлдвэржсэн орнуудын оффисын ажилчдын дунд энэ үзүүлэлт 34.7%-д хүрдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвдөхөөс гадна хүзүүний хуян нь хүний сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодын үйл ажиллагаа, нийгмийн оролцоонд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгааны үр дүн харуулж байна. Тиймээс бид хүзүүний хуян өвчний үед монгол анагаах ухааны эмчилгээний үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Зорилго: Хүзүүний хуян өвчинд монгол анагаах ухааны бариа заслын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, МАУТЭ, БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны заслын тасагт түшиглэн санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт судалгааны дан нууцлалын аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хүзүүний хуян өвчтэй 50 оролцогчийг хамруулж, хоёр бүлэгт хуваан, эхний бүлэгт Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээг, хоёр дахь бүлэгт хөдөлгөөн эмчилгээг 14 хоногийн хугацаанд 10 удаа хийсэн. Эмчилгээний үр дүнг VAS үнэлгээ, хүзүүний чадвар алдалтын индекс (NDI), өвдөлтийн туйлын босгыг хэмжигч, амьдралын чанарын асуумж, хүзүүний үений хөдөлгөөний далайцыг хэмжих зэрэг үнэлгээний аргуудаар эмчилгээний өмнө ба дараа тус тус үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 52 хувь нь эрэгтэй, 48 хувь нь эмэгтэй, дундаж нас 43.3±21.3 жил байв. Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийг үнэлэх VAS оноо эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 5.44±0.96, харьцуулах бүлэгт 5.44±0.96 байсан бол эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.80±0.71, харьцуулах бүлэгт 1.44±0.77 болж тус тус буурсан байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.01). Өвдөлтийн туйлын босгыг эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 934±154.60, харьцуулах бүлэгт 934±154.60 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 1536±22.91, харьцуулах бүлэгт 1392±83.77 болж статистик ач холбогдол бүхий өссөн байв (p<0.01). Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн хүзүүний чадвар алдалтын индекс эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 11.44±2.87, харьцуулах бүлэгт 11.56±2.55 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.88), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.84±0.69, харьцуулах бүлэгт 1.40±0.87 болсон байв (p<0.05). Амьдралын чанарын асуумж эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 8.64±2.25, харьцуулах бүлэгт 8.16±1.60 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.39), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 5.28±0.54, харьцуулах бүлэгт 7.44±1.23 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Амьдралын чанарын асуумжийн үнэлгээ нь эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 58.84±8.50, харьцуулах бүлэгт 44.00±8.68 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.1), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 77.08±7.42, харьцуулах бүлэгт 51.00±8.03 болж тус тус статистик ач холбогдол бүхий сайжирсан байв (p<0.01). Хүзүүний урагш тонгойх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.60±2.45, харьцуулах бүлэгт 37.24±2.35 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.32±2.14, харьцуулах бүлэгт 39.32±2.14 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Хүзүүний хойш гэдийх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.20±1.89, харьцуулах бүлэгт 36.56±2.24 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.542), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.80±2.06, харьцуулах бүлэгт 39.76±1.88 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Дүгнэлт: 1. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн чадвар алдалтыг бууруулж байна. (p<0.05) 2. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийн туйлын босгыг нэмэгдүүлж байна. (p<0.01) 3. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах нөлөөтэй байна. (p<0.01) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Хатгах төөнөх тэргүүнтэн хураасан ном дэвтэр” сурвалж зохиол дахь зарим өвөрмөц хатгах аргыг тодруулан тайлбарласан үр дүн(2024-03-20) ;С.Отгонбаяр; Үндэслэл: “Хатгах төөнөх тэргүүнтэн хураасан ном дэвтэр” сурвалж Зүү хатгах арга зохиол нь анх МЭ 1601 он Мин улсын үед 10 боть 207 бүлэг бичигдсэн, Дан найман зүү төөнө заслын агуулгыг бүхэлд нь багтаан, асуулт хариулт шүлэглэл хатгах арга хэлбэрээр бичигдсэн томоохон цогц эх сурвалж бүтээл юм1. Уг сурвалж Нөхөх хасах зохиолоор дамжин ХАУ-ны зүү, төөнө эмчилгээ анх баруун монголд хатгах арга дэлгэрч, 1660-аад оны үед хятад хэлнээс 4, 6 дугаар боть нь тод монгол үсгээр “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр” нэртэйгээр орчуулагдсан байна5. эртний монголчуудаас өнөөг хүртэл зүү төөнө эмчилгээ нь манай орны анагаах ухааны салбарт тодорхой хэмжээгээр нэвтэрсэн боловч өнөөгийн багш, судлаач, оюутан суралцагчдын гар дээр монгол хэлнээ илүү ойлгомжтой, тод томруун судалгааны ажлууд хийгдээгүй байна. Уламжлалт анагаах ухааны зүү төөнө засалтай холбоотой түүх, хөгжлийн талаар дурдсан ололттой талууд байгаа хэдий ч эртний ном судрыг Монгол үндэстэн өөрийн хэлээр бичиж орчуулсан, орчуулгын зохиол болон үндсэн эх сурвалжийн харьцуулсан, дүн шинжлэл хийсэн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр” сурвалж зохиол дах өвөрмөц зүү хатгах аргууд, нөхөх хасах хатгах аргын онцлогийг тодруулан харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа “Хатгах төөнөх тэргүүтэн хураасан ном дэвтэр” хятад эх сурвалж зохиолын 4 дүгээр ботийн агуулга дах зарим өвөрмөц хатгах аргын онцлогийг тодруулж, бусад эртний сурвалж зохиолтой эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргаар, магадлан жагсаах аргаар төрөлжүүлэн онцлогийг тодруулж, өвөрмөц үг хэллэгийг задлан шинжлэн тайлбарлаж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан хатгах арга, нөхөх хасах хатгах зарчим, дан болон хавсарсан хатгах аргуудын онцлогийг тодруулав. Үр дүн: Бидний судалгаанд “Хатгах төөнөх тэргүүтэнг хураасан ном, дэвтэр” зохиолд бичигдсэн өвөрмөц хатгалтын арга нь Мин улсын өмнөх үеийн оточ нарын туршлагад үндэслэн сүвийг олох, хумслах, доргиох, сэгсрэх, хаах, тараах, имрэх, үрэх “дан найман арга”-ыг тодруулав7. Имэрч эргүүлэх, доргиох, сэгсрэх, хаах аргууд нь Доү Хан Чин эмчийн 4 аргатай үйлдлээрээ төстэйг тодруулав. Дан найман арга нь Ян Жи Жоү эмчийн зүү нөхөх, хасах хатгах аргын үндсэн зарчим болохыг бүтээлээс илрүүлэв. Мөн зүүний өнгөц, гүн хатгах хэмжээг онолын үндэслэлтэйгээр их нөхөж хасах, бага нөхөж хасах арга гэж 2 ангилсан байна. Тэрээр нөхөх хасах аргын үйлдлийн техник нь зүү хатгах хүч, далайц, зүүний гүн хатгалтын хэмжээнээс хамаарна гэсэн санааг дэвшүүлсэн байна. Тус бүтээлд “Зүү хатгалт нь хэмжээтэй” гэж тэмдэглэсэн нь зүү хатгах арга, техник түүний шинж чанар, онцлог, зүүний сүв дээрх цочролыг хүлээн авч буй хариу урвал зэргээс хамаарч зүүг нөхөх хасах хатгах арга нь харилцан адилгүй үйлдэл үзүүлж болох юм. Өөр өөр хатгах аргачлал, хатгалтын шинж чанар, хэмжээ зэргээс нөхөх хасах аргын үр дүн харилцан адилгүй байна гэсэн үр дүнг илэрхийлж буйг тодруулав. Дүгнэлт: 1. Дан найман аргын имэрч эргүүлэх, доргиох, сэгсрэх хаах аргууд нь Доү Хан Чин оточийн 4 аргатай хатгах үйлдлээрээ ижил төстэй бусад аргууд нь ялгаатай байв. 2. “Зүү нөхөх хасах арга нь хэмжээтэй” зарчим нь《针灸大成》Zhen jiu da cheng,《神应经》Shen ying jing сурвалж зохиолуудад нэршил төст боловч агуулгын хувьд зөрүүтэй байна. Нөхөх хасах арга, аргачлал нь зүү хатгах хүч, далайц хэмжээнээс хамаарч эмчилгээний үр дүн харилцан адилгүй байна.
