М.Мөнхзол
Loading...
Товч нэр
М.Мөнхзол
Бүтэн нэр
Малчинхүү Мөнхзол
Латин нэр
Malchinkhuu Munkhzol
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд соронзон идэвхит эс ялгах технологи ашигласан үр дүн(2021-06-10) ;Э.Одхүү ;Ч.Оргилболд ;Г.Ариунаа ;Х.ДөлгөөнТ.ТэлмэнӨндгөн эсийн цитоплазмд сперматазоидыг тарих арга нь эрэгтэй шалтгаант үргүйдлийн эмчилгээний алтан стандарт хэмээн тооцогддог. Үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах технологи ашиглан, эр бэлгийн эс ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглан, үр дүнг харьцуулан судлах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. “RMC” Үр шилжүүлэн суулгах төвд 2018-2020 онд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 106 үйлчлүүлэгчийг хамрууллаа. Судалгаанд ороцогчдыг хяналтын, эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй (олигоастенотератозоосперми OATS), эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй+MACS хийсэн (OATS+MACS) хэмээн 3 бүлэгт хувааж, үр дүнг тооцлоо. Өндгөвчийг “Зөөлөн сэдээх аргачлал”-аар сэдээж, 22G (Kitazato, Japan) зүү ашиглан, өндгөн эсийг соруулсан. Хяналтын болон OATS бүлгийн үрийн шингэнийг угааж цэвэрлэн үр тогтоолт хийсэн бол OAST+ACS бүлэгт үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах (Annexin V kit, Miltenyi Biotech, Germany) аргаар, ДНХ фрагментаци үүсээгүй эр бэлгийн эсийг ялгасан. Микроскопийн хяналтанд (Nikon Eclipse Ts2 ) өндгөн эсэд ICSI-Injection (TPC, Australia) ашиглан, эр бэлгийн эс тарьж үр тогтоон, үр хөврөлийн хөгжлийг үнэлж, үр дүнг харьцуулан судалсан. Судалгаанд хамрагдагсдыг 3 бүлэгт хувааж (OATS n=39, OATS_MASC n=29, хяналт n=38), нийт 404 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийж, үр дүнг харьцуулан тооцов. Үр тогтолтыг тооцоход OAST бүлэгт 72.3%, бластоцист үүсэлт 48.9% байсан. Харин OATS+MACS бүлэгт үр тогтолт 77.9%, бластоцист үүсэлт 58.5% байгаа нь MACS аргаар эс ялган, үр тогтоох нь үр дүнг 9.64%-иар нэмэгдүүлж, хяналтын бүлэгтэй (үр тогтолт 82.9%, бластоцист үүсэлт 64.7%) ойролцоо байна. Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн ДНХ фрагментацийг MACS аргаар ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах нь эмчилгээний үр дүнг (9.64%, p<0.01) нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эхийн бамбайн дутмагшил ба In vitro орчин дахь үр хөврөлийн хөгжлийг холбон судалсан нь(2023-11-03) ;Д.Дөлгөөн1. ;Ч.Оргилболд ;Э.Будзаяа ;Э.АригбөхБ.НомундарьҮндэслэл: Бамбайн дутмагшил нь фолликул, өндгөн эсийн хөгжил, эндометрийн зузаан, трофобластын тархалт ба ялгаран хөгжил алдагдахад хүргэж, улмаар өндгөвч, умай, умайн хүзүү болон ихсийн физиологийн үйл ажиллагааг доройтуулан, жирэмслэлт болоод төрөлтөд сөргөөр нөлөөлдөг. Иймээс үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд тохиолдох бамбай булчирхайн дутмагшил нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн in vitro үр тогтолтод хэрхэн нөлөөлж буйг судлах нь эмчилгээний тактик болон үр дүнд эерэгээр нөлөөлнө хэмээн энэхүү судалгааг гүйцэтгэв. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ийлдсийн тиреотропин (ТТД) дааврыг тодорхойлж, In vitro орчин дахь үр хөврөлийн чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгаанд үргүйдэлтэй 208 эмэгтэйг хамруулан, ийлдсийн ТТД дааврыг тодорхойлж, бамбайн олон улсын нийгэмлэгүүдийн (Хүний нөхөн үржихүйн Америкийн нийгэмлэг, Хүний нөхөн үржихүй, Үр хөврөл судлалын Европын нийгэмлэг) зөвлөмжийн дагуу ангилан, тохиолдол (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) хяналтын (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) судалгааны загвараар гүйцэтгэв. Ийлдсэнд ТТД-ын хэмжээг ФХУ-Флюресценцийн аргаар (TOSOH AIA360) тодорхойлсон. Өндгөн эсийн хөгжил ба бластоцистыг Kato ladies клиникийн ангиллаар ангилав. Чанарын үзүүлэлтүүдийн хамаарлыг хи квадрат тест, тоон утгуудын ялгаатай байдлыг үл хамааралт т-тест, эрсдлийг бинари логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, статистик үнэн магадлалыг P<0.05 гэж тооцлоо. Үр дүн: Бид судалгаандаа 21-48 насны 208 эмэгтэйн ийлдсэн дэх тиреотропин дааврын хэмжээг тодорхойлж, биений юмны 333 мөчлөгийн 1171 өндгөн эсийн үзүүлэлттэй холбон судалсан. Судалгаанд хамруулсан шалгуурын дагуу хяналтын бүлэгт (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) 865, тохиолдлын бүлэгт (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) 306 эмэгтэй хамрагдсан. Дээрх 2 бүлэгт өндгөн эсийн хөгжлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Ийлдсийн тиреотропин даавар их байх нь өндгөн эсийн хөгжил удаашрах эрсдлийг 1.5 дахин ихэсгэж байсан (OR=1.578 p<0.05). Бластоцистийн суулгалтын хувийг харгалзан, үр тогтох чадавх өндөр ба сул гэж ангилан, ийлдсийн TТД зөвлөмж хэмжээнээс их байх нь эрсдэл болж буй эсэхийг тооцоход уг эрсдэл 2.5 дахин нэмэгдэж байлаа (OR=2.579 p<0.05). Дүгнэлт: 1. Бүлгүүдийн хооронд өндгөн эсийн хөгжлийн чанарын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан ч өндгөн эсийн боловсролт удаан байх эсэхд тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь эрсдэл болохгүй байна. 2. Бластоцистийн хөгжлийн хувьд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаж тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь тааруу зэрэглэлийн бластоцист үүсэх эрсдэлийг 2.5 дахин ихэсгэж байгаа нь транстиретин (TTR) уураг, бамбайн альфа (TRα), бетта (TRβ) рецептор болон бамбайн пероксидазын нөлөөтэй өндгөвч, умайн хүзүү болон ихэст явагддаг физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, фоликулогенез, овуляци, эндометрийн зузаан ба ялгаран хөгжилд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн массбууралтыг үрэвслийн эрчимтэй холбон судалсан нь(2026-05-22); ;Ж.Энхтуяа; ;А.СаруултөвшинҮндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн амын 10-аас дээш хувь буюу 850 сая гаруй хүнд тохиолддог, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гемодиализийн өвчтөнүүдийн 28-54%-д үүсэх уураг энергийн алдагдал нь булчингийн масс багассантай холбоотой ба энэ нь 5 жил дотор нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг байна. БАӨ-ний үед булчингийн масс буурахад архаг үрэвсэл болон гемодиализ эмчилгээний явцад үүсэх гемодинамикийн тогтворгүй байдал нөлөөлдөг хэмээн үздэг. Зорилго: Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн масс ба үрэвслийн урвалын эрчмийг тодорхойлж, хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид араг ясны булчингийн массыг (SMM) био цахилгаан эсэргүүцэлт төхөөрөмж (InBody 770, USA) ашиглан, гемодиализ эмчилгээний дараа тодорхойлсон. Араг ясны булчингийн массын индексийг (SMMI) тооцохдоо булчингийн массыг (кг) биеийн өндрийн квадратад (м²) хувааж үнэлэв. Судалгаанд оролцогчдоос гемодиализ эмчилгээнд орохын өмнө цусны шинжилгээ авч, үрэвслийн эрчмийг C-урвалжит уургийн (CRP) түвшин болон CRP ба альбумины харьцаагаар (CRP/Alb) үнэлэв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд үндэслэн, нейтрофил-лимфоцитийн (NLR), моноцит-лимфоцитийн (MLR) ба ялтас-лимфоцитийн харьцаа (PLR) болон системийн дархлаа үрэвслийн (SII), системийн үрэвслийн хариу урвалын (SIRI) ба системийн үрэвслийн нийлмэл индекс (AISI) тус тус тооцож, үнэлсэн. Үр дүн: Судалгаанд гемодиализийн 128 эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 50.8%, эмэгтэй 49.2%, дундаж нас 55.37±14.87 жил байв. Эмчлүүлэгчдэд булчингийн масс SMM (F=2.22, p=0.113), SMMI (F=0.75, p=0.48) нь насны бүлгээс хамаарсан статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гемодиализ эмчилгээнд хамрагдсан хугацаанаас (≤3 жил хүртэл, >3 жилээс дээш) хамаарч, SMM (26.2±5.2 ба 22.8±4.4; p=0.009) ба SMMI (9.76±1.15 кг/м² ба 8.83±1.69 кг/м²; p=0.003) бодит ялгаатай болох нь ажиглагдсан. Судалгаанд хамрагдагсдад булчингийн масс ба үрэвслийн индекс хоорондын хамаарлыг судлахад SMMI нь CRP (r=−0.368, p<0.0001), MLR (r=−0.321, p<0.0001), SIRI (r=−0.210, p=0.02), AISI (r=−0.252, p=0.004) болон CRP/Alb харьцаатай (r=−0.260, p=0.003) статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Дүгнэлт: Гемодиализийн эмчлуулэгчдэд үрэвслийн урвалын эрчим нэмэгдэх нь араг ясны булчингийн масс буурахад (SMMI ба CRP, r=−0.368, p<0.0001; SMMI ба MLR, r=−0.321, p<0.0001; SMMI ба SIRI; r=−0.210, p=0.02; SMMI ба AISI, r=−0.252, p=0.004; SMMI ба CRP/Alb, r=−0.260, p=0.003) хүргэдэг эмгэг жамын нэг хүчин зүйл болох нь тодорхойлогдлоо. Үндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад стрессийн (Social Defeat Stress) нөлөөгөөр үүссэн хооллолтын өөрчлөлтийг судалсан нь(2022-06-12) ;А.Уянга ;Т.Өлзийхүү; Үндэслэл: Таргалалт нь дэлхий нийтийг хамарсан нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь стресс юм. Стрессийн улмаас физиологийн зарим үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж, таргалалт үүсгэж буйг судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Стрессийн нөлөөгөөр туршилтын C57BL/6J хулганад гарсан хооллолтын өөрчлөлтийг судлан тогтоох Арга, аргачлал: C57BL/6J (бүлэг тус бүр n=4) болон BALB/C үүлдрийн (6 долоо хоногоос дээш) эр хулгануудыг ашиглав. Туршилтын хулгануудыг түрэмгийлэгч хулганаар 10 минутын хугацаанд түрэмгийлүүлсэн ба дараа нь гэрэл нэвтрэх нүхтэй, тунгалаг хавтангаар 90 минут тусгаарлаж, Social Defeat стресс үүсгэв. Туршилтын явцыг камераар бичиж, нэмэх замын (Elevated Plus Maze) сорилоор стрессийн түвшинг үнэлсэн. Хулганы сүүлний цусанд глюкозын агууламжыг тодорхойлж, идсэн хоолны хэмжээг тогтмол цагт, өдөр бүр хэмжсэн. Үр дүн: Нэмэх замын сорилоор архаг (274.35±44.08 сек) ба цочмог (220.76±15.81 сек) стресст өртсөн бүлгүүдийг хяналтын бүлэгтэй (180.48±15.44 сек) харьцуулахад хаалттай зам дээр удаан хугацааг өнгөрүүлэв (р<0.05). Стрессийн дараа архаг (9.67 ммоль/л) ба цочмог (8.9 ммоль/л) стресст өртсөн бүлгийг хяналтын бүлэгтэй (7.55±0.79 ммоль/л) харьцуулахад цусан дахь глюкозын хэмжээ статистик үнэн магадлал бүхий (р<0.05) ялгаатай өндөр байсан. Цочмог стресст өртсөн хулгануудын 48 цаг хүртэлх хугацаанд идсэн хоолны хэмжээ хяналтын бүлгээс бага байв (р<0.05). Харин архаг стресст өртсөн хулгануудын идсэн хоолны хэмжээ туршилтын 16 дахь өдөр статистик үнэн магадлалтайгаар ихэссэн байна (р<0.05). Дүгнэлт: Стрессийн нөлөөгөөр идэвхтэй хөдөлгөөн буурч байна. Цусны глюкозын хэмжээ стрессийн явцаас үл хамааран нэмэгдэж, харин хоолны хэмжээ цочмог стрессийн үед багасаж, архаг стрессийн улмаас нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, In vitro орчин дах үр хөврөлийн хөгжил болон фолликулын шингэн дэх өөх тосны үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2023-11-03) ;Т.Тэлмэн ;Ч.Оргилболд ;Н.Баасандамба ;Х.ДөлгөөнД.ЗолбооҮндэслэл: Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд нөлөөлдөг томоохон хүчин зүйлийн нэг нь фолликулын хөгжил юм. Фолликулын шингэний найрлага, түүний физиологийн үүрэг, оролцоог зөв таньж мэдэх нь өндгөн эсийн боловсролт болон фолликулын хөгжлийн онолын суурь ойлголтыг бий болгож улмаар үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Зорилго: Фолликулын шингэн дэх холестерины агууламж болон үр хөврөлийн хөгжлийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2020-2022 оны хооронд “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төвд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн, өвчний олон улсын 10 дугаар ангиллаар 97.1 оноштой, өндгөвчийг кломифен цитратаар сэдээсэн, эрэгтэй нь нормозоосперми оноштой нийт 30 эмэгтэйг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг фолликулын шингэн дэх холестерины түвшингээр дунджаас их болон бага гэсэн 2 бүлэг болгон ангилж бүлэг хооронд өндгөн эсийн боловсролт, үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт болон бластоцистын зэргийг харьцуулан судалсан. Бластоцистыг “Kato Ladies Clinic”-ийн ангиллаар үнэлсэн бөгөөд сайн болон сул гэсэн 2 бүлэг болгон ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 38±4.4 жил бөгөөд нийт 30 мөчлөгийн 74 өндгөн эс соруулж авснаас МII өндгөн эс 81.1% (n=60), MI өндгөн эс 2.7% (n=2), GV 6.7% (n=5), degenerated буюу задарсан эс 9.4% (n=7) тус тус байв. Нийт 63 эсэд үр тогтоолт хийснээс 30 өндгөн эсэд уламжлалт аргаар, 33 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийсэн бөгөөд бүлэг хооронд үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p утга >0.05). Харин холестерины түвшин их бүлэг (66.7%, n=10) дэх сайн бластоцистын хувь нь холестерины түвшин бага бүлэгтэй (12.5%, n=1) харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв (p утга <0.01). Дүгнэлт: Фолликулын шингэн дэх холестерины түвшин их байх нь үнэлгээ тааруу бластоцист (С,D,E зэрэглэл) үүсэх эрсдлийг 14.0 дахин ихэсгэж байна [OR= 14.0, 95% CI: 1.329-147.429, p<0.05].
