Biziya, Baasanjargal
Loading...
Товч нэр
Biziya, Baasanjargal
Бүтэн нэр
Biziya Baasanjargal
Латин нэр
Biziya Baasanjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн(2026-02-03) ;М.Жадамба ;М.Халиун; ; Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь(2022-04-28); ; ;Г.Отгон; Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг халгай (urtica dioica) ургамлын бүтээгдэхүүний буурал үсэнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-05-13) ;М.Жадамба; ;Г.Отгон; Үндэслэл: Үс бууралтах гэдэг нь үсний булцуунд байрлах меланоцит эс, үүдэл эсийн тоо хэмжээ буурч, зохицуулагч ферментийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрч байгаа насжилттай холбоотой физиологийн явц юм. Монгол оронд ургадаг халгай нь поливитаминт ургамал, түүхий эд нь В болон Е, К, С амин дэм, макро болон микроэлементээр баялаг, орлогдох болон үл орлогдох аминхүчлүүд, зарим органик нэгдлүүд агуулсан байгалийн олдоц элбэгтэй бүтээгдэхүүн юм Иймд Монгол оронд ургадаг халгайн түүхий эдээс бэлдсэн үсний бүтээгдэхүүн нь хүний үсний нөсөө үүсэлтэд нөлөөлөх өндөр идэвхтэй антиоксидант бодисууд агуулсан байдаг. Буурал үсэнд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүний өртөг өндөр, мөн удаан, урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хэрэглэж байж үр дүн гардаг тул бид импортын бүтээгдэхүүнийг орлохуйц олдоц элбэг, хямд өртөгтэй эх орны бүтээгдэхүүнийг бууралтай үстэй хүмүүст хэрэглэх нь тухайн хүнд гоо сайхны болон эдийн засгийн өндөр үр ашигтай зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг буурал үстэй харьцангуй эрүүл хүмүүст хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 35-55 насны харьцангуй эрүүл, буурал үстэй хүмүүсийг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, санамсаргүй түүврийн аргаар, хяналтын бүлэгт 42, туршилтын бүлэгт 36, хүйсийн хувьд ижил байхаар сонгож авсан. Туршилтын бүлэгт Халгай салонд хийх эмчилгээний 8 удаагийн үйлчилгээ (7 хоногт 2 удаа), хяналтын бүлэгт багц бүтээгдэхүүний зааварчилгааг өгч гэрээр хэрэглүүлсэн. Туршилтын болон хяналтын бүлэгт судалгааны эхний болон 14, 30 дах хоногуудад трихоскопи, фототрихограмм, үсний тослог, чийглэг, рН шинжилгээг хийж үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA-14 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 дах хоногт судалгаанд хамрагдагсдын 1см2 талбайд тодорхойлсон үсний дундаж үзүүлэлт хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.006) байна. Терминал үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт нэмэгдэж (p<0.234), веллус үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.098) буурсан байна. Харин цагаан үсний ургалтын дундаж үзүүлэлт нь статистик ач холбогдолгүй (p<0.15) байгаа нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн нь хар үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Нэг үстэй уутанцрын дундаж хэмжээ нийт судалгаанд хамрагдагсдад болон судалгааны бүлгүүдэд буурсан (p<0.033), 3 болон түүнээс дээш үстэй уутанцрын дундаж хэмжээ туршилтын бүлэгт болон судалгаанд нийт хамрагдагсдад статистик ач холбогдол (p<0.001) бүхий ихэссэн, нийт үсний диаметрийн хэмжээ (16%) өссөн байгаа нь үсний шинэ ургалт эрчимжиж, үс өтгөрч байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан буурал үстэй хүмүүсийн толгойн орой болон духны хэсэгт бууралталт хамгийн их байна. Толгойн 1 см2 талбайд тоологдсон нийт үсний 89.3% нь терминал үс, 6.5% нь веллус үс, 1 үстэй уутанцар хамгийн их тоологдож, үсний диаметр ази хүний дунджаас 13.75%-иар бага байна. 2. Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нийт үс, терминал үс, нэг уутанцраас гарах үсний тоо нэмэгдсэн нь меланин агуулсан, эрүүл залуу үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Хуйхны рH болон үсний диаметр нэмэгдэж тогтвортой эрүүл дундаж үзүүлэлтэд хүрсэн нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн хуйхыг эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх үйлдэлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, RBD-specific antibody response after two doses of different SARS-CoV-2 vaccines during the mass vaccination campaign in Mongolia(Public Library of Science (PLoS), 2023); ;Otgonbayar, Dashpagma; ; The SARS-CoV-2 vaccination campaign began in February 2021 and achieved a high rate of 62.7% of the total population fully vaccinated by August 16, 2021, in Mongolia. We aimed to assess the initial protective antibody production after two doses of a variety of types of SARS-CoV-2 vaccines in the Mongolian pre-vaccine antibody-naïve adult population. This prospective study was conducted from March-April to July-August of 2021. All participants received one of the four government-proposed COVID-19 vaccines including Pfizer/BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBP-CorV), and Sputnik V (Gam-COVID-Vac). Before receiving the first shot, anti-SARS-CoV-2 S-RBD human IgG titers were measured in all participants (n = 1833), and titers were measured 21-28 days after the second shot in a subset of participants (n = 831). We found an overall average protective antibody response of 84.8% (705 of 831 vaccinated) in 21-28 days after two doses of the four types of COVID-19 vaccines. Seropositivity and titer of protective antibodies produced after two shots of vaccine were associated with the vaccine types, age, and residence of vaccinees. Seropositivity rate varied significantly between vaccine types, 80.0% (28 of 35) for AstraZeneca ChAdOx1-S; 97.0% (193 of 199) for Pfizer BNT162b2; 80.7% (474 of 587) for Sinopharm BBIBP-CorV, and 100.0% (10 of 10) for Sputnik V Gam-COVID-Vac, respectively. Immunocompromised vaccinees with increased risk for developing severe COVID-19 disease had received the Pfizer vaccine and demonstrated a high rate of seropositivity. A high geometric mean titer (GMT) was found in vaccinees who received BNT162b2, while vaccinees who received ChAdOx1-S, Sputnik V, and BBIBP-CorV showed a lower GMT. In summary, we observed first stages of the immunization campaign against COVID-19 in Mongolia have been completed successfully, with a high immunogenicity level achieved among the population with an increased risk for developing severe illness.Scopus© Citations 1
