Х.Сэр-Од
Loading...
Товч нэр
Х.Сэр-Од
Бүтэн нэр
Хуягаа Сэр-Од
Латин нэр
Khuyagaa Serod
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
11 results
Now showing 1 - 10 of 11
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс(2022-06-12); ;Н.Нарангарав; ;Д.ГантуяаҮндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж, артерийн даралт ихсэлтийг хотуудад харьцуулан судалсан дүн(2025-10-20) ;М.Анужин; ; ; Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хатуу түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жил бүр 6.7 сая хүн нас барж байгаа бөгөөд дийлэнх нь амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Агаарын бохирдол нь манай орны хүн амын нас баралтад нөлөөлөх гол хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн дараа 4-р байрыг эзэлж байна. Монгол улсад гадаад орчны агаарын бохирдлын талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг хэдий ч айл өрхийн доторх орчны агаарын бохирдлыг оршин суугчдын эрүүл мэндтэй холбон судалсан судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрыг харьцуулж, артерийн даралт ихсэлтэд үзүүлж буй нөлөөг өвлийн улиралд судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 1 саруудад Улаанбаатар, Дархан хотын нийт 240 айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг Purple Air шууд хэмжилтийн багажийн тусламжтайгаар ойролцоогоор 1 сарын хугацаанд, 24 цагийн турш хэмжсэн. Доторх орчны агаарын бохирдлыг хэмжсэний дараа дээрх айл өрхүүдэд амьдарч буй 18-60 насны хүмүүсийг тодорхой шалгуурын дагуу судалгаанд хамруулсан. Артерийн даралтыг 3 удаа хэмжиж дундаж утгыг тооцсон. Статистик боловсруулалтыг STATA-19.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 241 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотоос 116, Дархан хотоос 125 хүн тус тус хамрагдсан бөгөөд 46.5% нь эрэгтэйчүүд, 53.5% нь эмэгтэйчүүд байв. Сууцны төрлөөр харьцуулбал, 39.8% (n=96) айл өрх нь гэрт, 40.2% (n=97) нь галлагаа бүхий байшинд, 19.9% (n=48) нь орон сууцанд амьдардаг өрхүүд сонгогдсон. Нийт оролцогчдын 66.0% (n=159) нь артерийн даралт ихсэлттэй, 34.0% (n=79) нь хэвийн даралттай байснаас 40 наснаас дээш насны оролцогчид 69.9-88.5% нь даралт ихсэлтэй байгаа нь залуу хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (p=0.0001). Биеийн жингийн индексээр харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүсийн 75.3% (n=72) нь, харин таргалалттай оролцогчдын 78.4% (n=58) нь даралт ихэсдэг байгаа ба хэвийн жинтэй оролцогчдоос статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Доторх орчны PM2.5-ийн 24 цагийн дундаж агууламжийг шууд хэмжилтийн Purple Air багажаар хэмжихэд гэр, байшинд сууцны доторх орчны PM2.5-ийн агууламж MNS 4585:2025 стандартад заасан хэмжээнээс (37.5 мкг/м3) их байсан. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар агаарын бохирдол, сууцны төрлөөс хамаарсан орчны хүчин зүйлс нь артерийн даралт ихсэлттэй хамааралтай болохыг илрүүллээ. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг өрхүүдийн доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс өндөр байгаа нь тэдгээр оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна. Түүнчлэн, 40 ба түүнээс дээш насны болон илүүдэл жинтэй оролцогчдын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байгаа нь амьдралын хэв маяг, орчны нөхцөл байдалтай хамааралтай байж болзошгүйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын сууцны доторх орчинд РМ1, PM10 тоосонцорын агууламжийг шууд хэмжилтийн багажаар судалсан дүн(2025-05-05); ;Г.Жаргалсайхан; ;Г.ЭнхжаргалҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн ам буюу 99 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалж, бага болон дунд орлоготой улсын хүн ам хамгийн ихээр өртөж байна. Дотоод орчинд агаар бохирдох үндсэн шалтгаануудад гал түлэх, хоол хийх, цэвэрлэгээ, тамхи татах гэх мэт хүний үйл ажиллагаа, сууцны хана, шал, тааз, тавилга зэрэг сууцны шинж чанар, агааржуулалт, гадна орчны агаарын бохирдол ордог. Зорилго: Улаанбаатар хотын нийт 120 өрхийг түүвэрлэн сууцны доторх орчинд PM1, PM10 тоосонцорын агууламжийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид сууцны доторх орчны агаар дахь PM1, PM10 тоосонцорын агууламжийг “PurpleAir” шууд хэмжилтийн багажийг 2023 оны 10-р сараас 2024 оны 01-р сар хүртэлх хугацаанд суурилуулж, PM1, PM10 тоосонцорын агууламжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Нэг удаагийн хэмжилт 10 минутын турш үргэлжилсэн ба нийт 51,309 удаа хэмжилт хийсэн. Үр дүн: PM1 тоосонцорын агууламж гэрт 55.5±53.2 мкг/м3, байшинд 54.9±46.7 мкг/м3, орон сууцанд 31.6±40.1 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Мөн PM10 тоосонцорын агууламж гэрт 110.6±108.6 мкг/м3, байшинд 110.6±96.7 мкг/м3, орон сууцанд 62.2±83.0 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Тоосонцорын агууламжийг халаалтын төрлөөр авч үзэхэд зуух болон пийшинтэй өрхөд PM1 тоосонцорын агууламж 55.3±50.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 110.6±103.0 мкг/м3 хэмжигдсэн бол төвлөрсөн халаалттай өрхөд PM1 тоосонцорын агууламж 31.6±40.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 62.2±83.0 мкг/м3 (р<0.001). Хэмжилт хийсэн саруудыг авч үзэхэд РМ1 ба РМ10 тоосонцорын агууламж 2024 оны 1-р сард хамгийн өндөр буюу 64.8±55.1 мкг/м3 ба 131.4±116.0 мкг/м3 тус тус байлаа. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM10 тоосонцорын агууламж MNS4585:2016 Агаарын чанарын стандарт хэмжээнд байсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүн амын дунд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг илтгэж байна. 2. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM1, PM10 тоосонцорын агууламж байршил, сууцны төрөл, халаалтын төрөл, хэмжилт хийсэн сараар ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрсдэлт бүлгийн эрчүүдийн бэлгийн зан үйлийн судалгааҮндэслэл: Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) Трансжендер болон трансжендер эмэгтэй (TЖЭ) хүмүүст бэлгийн эрсдэлт зан үйл, Эрчүүдтэй нийгэм дэх эмзэг байр сууринаасаа болж халдварт өртөх эрсдэл өндөр бэлгийн хавьталд байдаг. Дэлхий даяар ЭБЭ нь ХДХВ-ийн халдвар авах магадлал нийт хүн ордог эрэгтэйчүүд амаас 19 дахин их байдаг ба трансжендэр эмэгтэйчүүдийн ХДХВ-ийн Оролцогчдод тархалт зарим оронд 40% хүртэл өндөр байдаг. Эрсдэлт бүлгийн ам тэр суурилсан дундаа ЭБЭ болон трансжендер хүмүүсийн дунд ХДХВ болон БЗДХ-ын түүвэрлэлт тархалт өндөр байх магадлалтай тэдний урьдчилан сэргийлэх мэдлэг, ХДХВ бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай байна. Сэргийлэлт Зорилго: Эрсдэлт бүлгийн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн зан үйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent-Driven Sampling) аргаар түүвэрлэлт хийн асуумжийн арга болон лабораторийн шинжилгээгээр мэдээлэл цуглуулсан. Судалгаанд Улаанбаатар хотоос 413 ЭБЭ, 88 трансжендер эмэгтэйчүүд, ДарханУул аймгаас 85 ЭБЭ, нийт 586 оролцогч судалгаанд хамруулсан. Ёс зүйн зөвшөөрөл: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл (№2022/3-11) авч судалгааг эхлүүлсэн. Үр дүн: Дархан-Уул аймгийн ЭБЭ бүлгийн оролцогчид бүгд 100% ХДХВ/ДОХ-ын талаар сонсож байсан, Улаанбаатар хотын ЭБЭ бүлгийн оролцогчдын 1.4% (n=7) сонсож байгаагүй бол ТЖЭ нар 100% ХДХВ, ДОХ-ын талаар сонссон гэж хариулсан байна. ЭБЭ бүлгийн оролцогчдын 89% нь, ТЖЭ нарын 88.5% нь бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурдаг, ЭБЭ 96% нь, ТЖЭ 97.7% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвчийг зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж чадна, 87% нь гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно гэж хариулсан байна. Мөн ЭБЭ 56% нь, ТЖЭ 38.8% нь шумуулд хазуулахад ХДХВ-ийн халдвар дамжихгүй, ТЖЭ 77% нь бэлгэвчгүй шулуун гэдсээр хавьталд орох нь ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэл өндөр гэжээ. Судалгаанд оролцогчдын ЭБЭ бүлгийн оролцогчид 73% нь, ТЖЭ нарын 89.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчтай байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчийн тоо 1.6 байв. Мөн ЭБЭ бүлгийн оролцогчдын 3.2% нь сүүлийн 12 сарын хугацаанд төлбөр авч шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон ба сүүлийн 1 сарын хугацаанд төлбөр авч бэлгийн хавьталд орсон хавьтагчийн тоо 1.4 байна Сүүлийн нэг сарын хугацаанд ТЖЭ нарын тохиолдлын бэлгийн хавьтагчийн тоо 3.4±2.3 байна. ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх яаралтай ууж хэрэглэдэг өртөлтийн дараах сэргийлэлт (PEP)-ийг ТЖЭ нарын 10.2%, ЭБЭ-ийн 6.4% нь хэрэглэдэг гэсэн бол өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP)-ийг ТЖЭ-ийн зөвхөн 5.7% нь хэрэглэсэн байна. Дүгнэлт: ЭБЭ болон Трансжендер эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх ерөнхий мэдлэг сайн боловч бэлгийн эрсдэлт зан үйл болох бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр хавьталд орох, байнгын бэлгийн хавьтагчгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд олон орох эрсдэлүүд байсаар байна. ТББ болон хүрч очих ажилтан ХДХВ/ДОХ, бэлгийн эрсдэлт зан үйл, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн талаарх мэдлэг ойлголт өгөх ажлыг маш сайн хийдэг ч цаашид хэрэглээг хэвшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний анхдагч өмөн оношоор элэг тайрах мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2024-04-13) ;Г.Үнэнбат ;О.Аръяабилиг; ;Д.ЦэрэндоржБ.АмгалантуулҮндэслэл: Монгол Улсад элэгний анхдагч өмөн (ЭАӨ) 100.000 хүн амд 85.6 тохиолдол бүртгэгдэж 70% хожуу шатандаа оношлогдож байна1. ЭАӨ нь нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 35%-ийг эзэлж байгаа ба хожуу шатандаа оношлогдсон ЭАӨ-ийн гол эмчилгээ нь элэг тайрах мэс засал эмчилгээ юм2. Иймээс бид энэхүү судалгаагаараа элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн хагалгаанаас хойш амьдарсан хугацаа, тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорилоо. Зорилго:Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтөний эмчилгээний дараах ЭАӨ-ийн тавиланд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж, амьдрах чадварыг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, ретроспектив Когорт судалгааны загварыг ашиглаж ХСҮТ-ийн eHealth програм болон хавдрын дүн бүртгэл, урьдчилан сэргийлэх албаны мэдээг ашиглан 2015-2018 онуудад элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийөвчний түүхийг түүвэрлэн 7 жил дагаж мэс заслын дараах амьдарсан жилийн хувийг тооцоолон тавиланг тодорхойлсон. Үр дүн: Судалгааны орох шалгуурыг бүрэн хангасан 980 өвчтөнийг судалгаанд хамруулснаас хүйсийн харьцаа эр/эм 1.2:1, дундаж нас 60, мэс засал хийлгэхээс өмнөх хавдрын хэмжээг тодорхойлоход 65.3% (n=640) нь 5хүртэлх сантиметр хэмжээтэй, 34.6% (n=340) нь 5см-аас дээш хэмжээтэй байв. TNM-ийн үе шатны хувьд 0.1% I шат, 28.7% II шат, 47.5% III шат, 19.8% IV үе шатанд байсан. Гистологийн шинжилгээгээр өвчтөнүүдийн 19.4% нь элэгний циррозтой, 80.7% нь элэгний фиброзтой байв. Дээрх хугацаанд өвчтөнүүдэд олон хавдар үүсэх магадлал бага байсан (15.4%) бөгөөд хавдар дангаар үүссэн тохиолдол түгээмэл (84.6%) байсан. Цусан дахь АФП-ийн түвшиний дундаж хэмжээ 1886 нг/мл байсан. Элэг тайрах мэс засал эмчилгээний дараах хавдар дахилтгүй тавиланг 1 жил (82%), 3 жил (67.6%), 5 жил (44.3%)- ээр тооцоолов. Дүгнэлт: Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтний амьдрах дундаж хугацаа 6.675 жил байна.Мэс заслын дараа өвчтөнүүд урт хугацаанд амьдрахад хавдрын оношлогдох үеийн үе шат байх, хавдар тайрах хагалгааны тайралтын хэмжээ, хавдрын хэмжээ 5 см бага байх, хепатитийн олон вирүсийн хавсарсан халдвар зэрэг нь шууд нөлөөлж байна - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд ХДХВ, БЗДХ-ыг илрүүлсэн дүн(2024-01-21); ;Д.Мөнхзул ;Б.Нямсүрэн ;Х.ЭнхтүвшинЖ.ДаваалхамУдиртгал: Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь дэлхий дахинд Эрсдэлт бүлгийн хүн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа бөгөөд эрсдэлтэй бүлгийн ам хүн амын дунд тархалтыг тодорхойлох судалгаа хийх нь ХДХВ/ДОХ, Оролцогчид БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах суурилсан түүвэрлэлт, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн үндсэн эх сурвалж тархалт болдог. Зорилго: Хүн амын өндөр эрсдэлтэй бүлэг болох эмэгтэй биеэ Бодит хугацааны үнэлэгчдийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг серологийн болон ПГУполимеразын гинжин ын шинжилгээний аргыг ашиглан тодорхойлох. Арга, аргачлал: Бид урвал судалгаандаа агшингийн судалгааны загвар, оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent Driven Sampling)-ийн арга ашиглав. Судалгаанд Улаанбаатар хотод оршин сууж буй нийт 373 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Ийлдэс судлалын шинжилгээнд ХДХВ-1/ХДХВ-2 вируст өвөрмөц эсрэг биеийг илрүүлэх хурдавчилсан оношлуур, ийлдсийн уургийн түргэн урвалын сорил (RPR), цайвар спирохетийг илрүүлэх цус наалдуулах урвал (ТРНА)-ыг ашигласан. Судалгаанд оролцогч үтрээний арчдасыг үстэй бамбар ашиглан өөрөө авч (self-collection of vaginal swab) UTM тээвэрлэх орчин (Copan Inc, Italy)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ STI Essential Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) машинаар бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Ёс зүй: Судалгааны батлагдсан аргачлалыг ЭМЯ-ны АУ-ы ёс зүйн хяналтын хороонд танилцуулж зөвшөөрөл (2022 оны 06 дугаар сарын 24-ний №263, 2022 оны 10 дугаар сарын 17-ны №290) авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 32±9 жил байсан ба судалгаанд нийт хамрагдагсдын 81.8 % нь 20-39 насныхан байв. Боловсролын түвшингээр авч үзвэл бүрэн дунд боловсролтой оролцогчид (65%) давамгайлж байлаа. Судалгаанд хамрагдагсдын 53% нь гэрлээгүй, 17% нь гэрлэлтээ цуцлуулсан болон салсан эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан эрсдэлт бүлгийн хүн амын 60% нь ажил эрхэлдэггүй байв. Нийт оролцогчдын 67%д сарын орлого нь 510 мянгаас 3 сая төгрөгний хооронд, 63% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, 19% нь хувиараа шимтгэл төлдөг эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдоос ХДХВ-ын халдвар илрээгүй. Тэмбүүгийн халдварын тархалт ерөнхий дүнгээр 11.5% (n=43) байв. Судалгаанд оролцогчдын дунд БЗДХ-ын тархалт T.vaginalis 8.1% (n=24), N.gonorrhoeae 3.7% (n=11), C.trachomatis 17.1% (n=51), M.genitalium 18.1% (n=54) тус тус тодорхойлогдлоо. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох M.hominis 57% (n=170), U.urealyticum 48.3% (n=144), U.parvum 67.8% (n=202) тус тус илэрлээ. ЭБҮ-ийн дунд тэмбүү өвчний тархалтын хувь 2014 оноос 2022 он хүртэл тасралтгүй буурч байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй (0%), N.gonorrhoeae халдвар хамгийн бага (3.7%), T.vaginalis, тэмбүү, C.trachomatis, M.genitalium-ийн халдварын тархалт 8.1%-18.1% байна. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох U.urealyticum, M.hominis, U.parvum-ийн халдвар 48.3%- 67.8% тус тус илэрсэн байна.
