Х.Цэрэнвандан
Loading...
Товч нэр
Х.Цэрэнвандан
Бүтэн нэр
Хулгар Цэрэнвандан
Латин нэр
Khulgar Tserenvandan
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 18-25 насны оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологид суурилан тодорхойлох нь(2025-01-01) ;Э.Дэлгэрэхзаяа; ;Н.Нямсайхан ;Т.ЖаргалмааҮндэслэл: Хувь хүний махбодын өвөрчлөл, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогц байдлаар судлах нь зүйтэй юм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадганы сургаал нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл тогтолцоонд авч үздэг ба бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг цогц байдлаар авч үздэг. Мөн нийт суралцаж буй оюутнуудын бие бялдрын үзүүлэлт хоорондын ялгаа биеийн бүрдэл болон хувь хүний төрөлх өвөрмөц чанар хоорондын хамаарал, ачаалал даах чадвар болон сэтгэл зүй хоорондын ялгааг гаргах нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Нийт оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологи ашиглан тодорхойлж бие бялдрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг харьцангуй эрүүл хүмүүст (харьцангуй эрүүл хүн гэж бие махбод дотоодод нь эмгэг өөрчлөлт орж байгаа боловч тэр нь уг хүний хөдөлмөрийн чадвар, амьдралын идэвхтэй байдлыг алдагдуулахгүй байхыг хэлнэ) эмнэлзүйн ажиглалт болон нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогсдын насны бүтцийн хувьд 19-25 насны хүмүүс оролцсон бөгөөд дундаж нас 21.5 настай хүмүүс байв. Биеийн өндрийн хувьд хамгийн багадаа 149см, хамгийн өндөр нь 198см дундаж нь 165.7см байна. Биеийн жингийн хувьд хамгийн багадаа 37кг, байсан бол хагийн ихдээ 111кг бөгөөд дундаж жин 61.55 кг байв. БЖИ-ийг харьцаанаас үзэхэд багадаа 15.3, ихдээ, 36.3 дундаж нь 22.36 байна. Судалгаанд оролцогсод хүйсийн хувьд эмэгтэй оюутнууд түлхүү (76.4%) оролцож эрэгтэй (23.6%) оюутнууд нь бага оролцсон байна. Судалгаанд оролцогчдын өвөрмөц чанарыг дийлэнх хоёр махбодоор нь салгаж үзвэл Шар дийлэнх хий хавсарсан өвөрчлөл 21.2%, шар дийлэнх бадган хавсарсан өвөрчлөл 30.8%, хий дийлэнх шар хавсарсан өвөрчлөл 19.6% тус тус эзэлж байв. Стрессийн асуумжийн хувьд хамгийн багадаа 0 оноотой ихдээ 50 оноотой байгаа бөгөөд дундаж нь 20.6 оноотой буюу дунджаас жаахан доогуур сэтгэл зүйн үзүүлэлттэй байгаа хэмээн гарч байгаа юм. Өвөрчлөл болон сэтгэл зүйн асуумж нь хоорондын хамаарал К=0.323** буюу Р=0.001 буюу эерэг бөгөөд сул хамааралтай байгаа юм. Энэ нь сэтгэл зүйн үзүүлэлт дунджаас доогуур байгаа нь өвөрчлөлөөс маш бага хамааралтай байна. Дүгнэлт: Хавсарсан төрөлх өвөрмөц чанартай судалгаанд оролцогчдын аль махбод дийлэнхээс хамаарч биеийн бүрдлийн үзүүлэлттэй шууд болон сөрөг хамааралтай байгаа нь хүн бүрийн биеийн бүрдлийн үзүүлэлт харилцан адилгүй байна. Төрөлх өвөрмөц чанар болон стрессийн төвшин хооронд эерэг бөгөөд сул хамааралтай байгаа нь лавшруулан үзэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны саркопени дахь ийлдсийн нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай маркерын хүйсийн ялгаатай байдлын үнэлгээ(2026-05-22) ;Ч.Одгэрэл ;Б.Эрдэнэсувд ;Б.Алтанхишиг ;Э.Номин-ЭрдэнэЭ.ЭнгүүнҮндэслэл: Саркопени нь насжилттай холбоотой булчингийн масс, хүч болон үйл ажиллагааны алдагдлаар тодорхойлогдох олон хүчин зүйлт эмгэг хам шинж юм. Сүүлийн жилүүдэд нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай биомаркерыг саркопенийн боломжит оношилгооны үзүүлэлт болгон судалж байгаа боловч тэдгээрийн хүйсийн ялгаатай илрэлийн талаарх нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Ахмад настны дунд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 маркерыг саркопени болон булчингийн үзүүлэлттэй хамаарах байдлыг хүйсээр харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Аналитик нэг агшингийн судалгааны загвараар 60 ба түүнээс дээш насны ахмад настныг хамруулан судалсан. Саркопенийг Азийн саркопенийн холбооны ажлын хэсгийн (AWGS 2019) шалгуураар тодорхойлсон. Ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинг ELISA аргаар тодорхойлж, бүлэг хоорондын ялгааг үл хамааралт t-test, хамаарлыг Pearson корреляци, саркопенийг ялган оношлох чадварыг ROC шинжилгээгээр үнэлэв. Мөн олон хувьсагчт логистик регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Эрэгтэй болон эмэгтэй бүлгийн саркопенитэй ба саркопенигүй оролцогчдын хооронд BDNF, GDNF болон CAF22 түвшинд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). ROC шинжилгээнд BDNF, GDNF болон CAF22 маркеруудын AUC утга эрэгтэй бүлэгт 0.540–0.542, эмэгтэй бүлэгт 0.508–0.530 байв. Логистик регрессийн шинжилгээгээр нас (OR=1.12, 95% CI: 1.04–1.21, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, 95% CI: 0.66–0.91, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол BDNF, GDNF болон CAF22 маркерууд бие даасан хамаарал үзүүлээгүй. Дүгнэлт: 1. Ахмад настны саркопенитэй болон саркопенигүй бүлгийн хооронд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинд эрэгтэй болон эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). 2. Ийлдсийн биомаркеруудын булчингийн үзүүлэлтүүдтэй хамаарлыг үнэлэхэд эрэгтэй бүлэгт CAF22 түвшин булчингийн масс болон өөхгүй жингийн индекстэй сул сөрөг хамааралтай (p<0.05), эмэгтэй бүлэгт BDNF түвшин гарын атгах хүч болон өөхгүй жингийн индекстэй сул эерэг хамааралтай байв (p<0.05). Нас нэмэгдэхийн хэрээр CAF22 түвшин сул нэмэгдэх хандлага ажиглагдсан (p<0.05). 3. ROC болон логистик регрессийн шинжилгээгээр BDNF, GDNF болон CAF22 маркеруудын саркопенийг ялган оношлох чадвар хангалтгүй (AUC=0.508–0.542) бөгөөд саркопенитэй бие даасан хамаарал үзүүлээгүй (бүх p>0.05). Харин өндөр нас (OR=1.12, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын зарим үзүүлэлт, стрессийн түвшинтэй уялдуулан судалсан үр дүн(2024-05-13); ;Э.Дэлгэрэхзаяа ;Б.Батбаатар; Д.Цэнд-АюушҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны хий шар, бадганы онол нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл байдлаар тайлбарладаг бөгөөд бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг онол арга зүйн хүрээнд цогц байдлаар авч үзэх үндэслэл болдог1. Өөрөөр хэлбэл хувь хүний эрүүл мэндийн системийг тогтолцоогоор авч үзэх, хүн бүрд нийцүүлэн оношилгоо эмчилгээний цогц нэгдмэл байдлыг хангахаар ажиллаж байгаа юм3. Монгол улсын тогтвортой хөгжил-2030 бодлогод Монгол хүний дундаж наслалтыг уртасгах төрийн бодлогын хүрээнд ялангуяа Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх үндэсний бодлогын хүрээнд бид харьцангуй эрүүл цэргийн насны эрэгтэйчүүдийн дунд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг сэтгэл зүйн онцлогтой харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Зэвсэгт хүчний дугаар ангийг түшиглэн нэг агшингийн болон эмнэлзүйн ажиглалтын загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон мэдээллийг боловсруулахдаа Microsoft Excel, ЅРЅЅ26.0 (IBM software, Inc. USA) программуудыг ашиглан, дундаж утга, стандарт хазайлт, стандарт үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлон, хамаарлыг Пирсоны корреляцийн аргаар тооцоолов. Үр дүн: Судалгаанд нийт 107 хугацаат цэргийн албан хаагч (ХЦАХ) хамрагдаж хасах шалгуураар 20 ХЦАХ хасагдаж нийт 87 хүн оролцсон. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 19±1.18 жил байлаа. ХЦАХ-ын 17 (19.5%) хий давамгай шар хавсарсан, 8 (9.2%) хий давамгай бадган хавсарсан, 5 (5.7%) бадган давамгай хий хавсарсан, 7 (8.0%) бадган давамгай шар хавсарсан, 27 (31.0%) шар давамгай хий хавсарсан, 22 (25.3%) шар давамгай бадган хавсарсан өвөрчлөлтэй тодорхойлогдсон ба 1 (1.1%) хүн хурмал өвөрчлөлтэй тодорхойлов. Хамрагсдын стрессийн түвшин бага зэргийн стресстэй (0)-2 (2.29%), дундаас доогуур (1)-13 (14.94%), дундаас дээгүүр (2)-16 (18.39%), өндөр (3)-54 (62.06%), маш өндөр (4)-2 (2.29%) байсан ба шар давамгай хий хавсарсан өвөрчлөлтэй ХЦАХ-ын стрессийн түвшин өндөр байна. Дүгнэлт: 1. Дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлэх суурь баримжаа үзүүлэлт болох хугацаат цэргийн алба хаагчдын төрлөх өвөрмөц чанар нь хий шар, шар хий давамгай илэрсэн (31%), сэтгэл зүйн онцлогийн үзүүлэлтэд шар хий хавсарсан өвөрчлөл дийлэнх хувийг эзэлж байна. (88.2%) 2. Хий шар хавсарсан өвөрчлөлтэй хамрагдагсдын хөлийн булчин, гарын атгалтын хүч тус тус урвуу хамааралтай, шар бадган хавсарсан махбодтой хамрагдагсад статистик үнэн магадтай байна. (P=0.00) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн судалгаа(2022-06-12) ;С.Хулангаа; Үндэслэл: Тамирчдын бэлтгэл сургуулилт, бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл болон түүний дараах сэргэлтэд хоол тэжээл амин чухал үүрэгтэй.1-3 Тамирчид энгийн хүнтэй харьцуулахад өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтыг тодорхой хуваарийн дагуу тогтмол хийдэг учир өдөрт зарцуулах энергийн хэрэгцээ хэд дахин илүү байдаг. Тиймээс спортын төрөл, тухайн тамирчны биеийн онцлогт тохирсон тусгайлсан хоолны дэглэмийг баримтлах шаардлагатай байдаг.4,5 Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн үнэлгээ хийх. Зорилт: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх, мэдлэг, хандлага дадлыг тодорхойлох. Арга, аргачлал: Олон улсын олимпийн хорооны 2018 онд гаргасан хоол зүйн удирдамжийг дагуу хүнсний давтамжийн хүснэгт, 24 цагийн эргэн санах арга, шим тэжээлийн мэдлэг, хандлага, дадал үнэлэх аргуудыг ашиглан гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18–ны өдрийн хурлаар судалгааны ажлыг хийх зөвшөөрөл авсан. (№2021/3-08) Үр дүн: Судалгаанд 19-49 насны 24 тамирчин хамрагдсан, дундаж нас 26.5±5.3 байсан. Тамирчдын спортод зарцуулсан дундаж жил 12.0±4.1 байсан бол 53.6% нь эмэгтэй тамирчид байсан. Тамирчдын хоногийн нийт уураг 173.2 г/өдөр буюу хоногт шаардлагатай хэмжээнээс 127% их байна. Тамирчдын 96.3% нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Мөн судалгаанд хамрагдсан тамирчдын 68% нь шингэний дутагдалтай байна. Хэлцэмж: 2012 онд хийгдсэн судлаач В.Лхамсүрэн нарын судалгаанаас харахад тухайн үеийн тамирчдын хооллолтын мэдлэг, хооллох дадал зуршил хангалтгүй байсан бол энэ байдал өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Rodriquez, DiMarco (2009 он) нарын судалгаанаас харахад тамирчин шингэний дутагдалд орох нь ажиллах чадварыг 30%-иар бууруулдаг байна. Гэтэл манай тамирчдын дунд шингэний дутагдал 68%-тай байгаа нь тамирчдын бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл, ажиллах чадвар цаашлаад амжилтад сөргөөр нөлөөлөх боломжтой байна. Дүгнэлт: 1. Тамирчид бэлтгэлийн ачаалалдаа тохирсон хоолны дэглэм баримталдаггүй, хоолны бүтэц нь тэдний ажиллах чадварт эерэгээр нөлөөлөх боломжгүй байна. 2. Тамирчдын хоол, шим тэжээлийн мэдлэг хангалтгүй буюу 32%, хоол, шим тэжээлийн мэдлэг хэрэглээний хувьд төвийг сахих хандлагатай байгаа нь өөрсдийн мэдлэгт найдахгүй, уламжилж ирсэн аргад эргэлзэж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Risk factors of high osteoporosis risk in subjects over 40 years in Mongolia.(2026-10); ;Ikeda, Yukihiro ;Narangerel, Enkhtaivan;
