АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
10 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний архаг өвчний үеийн цус багадалтын эмнэлзүйн асуудалд(2020-05-01) ;Э.Байгалмаа ;Ц.Одгэрэл ;Г.Солонго ;Г.СосорбурамА.ТөмөртогтохСүүлийн 20-д жилийн байдлаар бөөр шээсний замын өвчин эмгэг нь нийт хүн амын өвчлийн тэргүүлэх 5 шалтгаанд орсоор ирсэн ба залуу хүмүүсийн өвчлөл нас баралтын шалтгаан дотор дэд байр эзэлдэг1. Бөөрний архаг өвчин (БАӨ) бөгөөд түүний эцсийн шат болох бөөрний архаг дутагдлын (БАД) тохиолдлын тоо жил ирэх тусам өссөөр байна. БАД-ын эцсийн үе шатанд хийгдэх гемодиализ эмчилгээ нь Монгол улсад 1975 оноос, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ 2006, хэвлийн диализ 2014 оноос хийгдэж эхэлсэн. БАД-ын эцсийн шатны эмчилгээний дийлэнх хувийг гемодиализ эзэлж байна. Манай улсад жилд БАД-ын эцсийн шатны 100–140 тохиолдол бүртгэгддэг байна2. БАД даамжрал болон орлуулах эмчилгээний үр дүн, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь цус багадалт бөгөөд эмчлээгүй тохиолдолд гематокритийн хэмжээ 18-24% хүртэл буурах нь нийтлэг байдаг.3-6 БАӨтэй хүмүүст ЭПО-ы дутагдал, улаан эсийн амьдрах хугацаа богиносох, төмрийн солилцооны алдагдал зэрэг олон шалтгааны улмаас цус багадах ба цусны шинжилгээнд илрэх өөрчлөлт, тохиолдол болон илрэх шинж нь бөөрний үйл ажиллагааны дутагдлын зэрэг, БАӨ-ний үе шатаас хамаарч харилцан адилгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутацыг тодорхойлж p53 уургийн илрэлтэй харьцуулан судалсан үр дүн(2024-12-21); ;Э.Есүхэй ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.БатчимэгҮндэслэл: Монгол улс элэгний эст өмөнгийн тархалт болон нас баралтын тохиолдлоор олон улсын дунджаас 8 дахин өндөр ба ХСҮТийн 2023 оны мэдээгээр нийт 7244 элэгний эст өмөнгийн тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна. Элэгний эст өмөн үүсэхэд голлон нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд хепатитын В, С вирусийн халдвар, архи, тамхины хэрэглээ, хорт бодисын хордлого зэрэг хүчин зүйлсүүд багтах бөгөөд ялангуяа Азийн орнуудад хепатитын В вирусийн халдвар, афлатоксины хордлого нь элэгний эст өмөн үүсэхэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудын нэг болж байна. TP53 (p53) ген нь 53 кД жинтэй p53 уургийг кодлох бөгөөд 17 дугаар хромосомын богино мөрөнд (17p13) байрладаг ба эсийн хуваагдлын циклийг зохицуулдаг транскрипцын хүчин зүйл тул хавдар дарангуйлах үйлдэлтэй ген гэж үздэг. Зорилго: Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутац болон p53 уургийг илрүүлж эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Элэгний хавдрын өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 50 оролцогчийн парафинд бэхжүүлсэн эдийн зүслэгээс геномын ДНХ-ийг ялгаж, аллель өвөрмөц ПГУ явуулж, TP53 генийн экзон 7-ын 249 болон 258 дугаар кодон дээрх мутацыг тодорхойлов. Улмаар p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар үнэлж, эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Судалгаанд элэгний эст өмөн оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн 33-79 (дундаж нас 64.06±9.1 жил) насны 21 (42%) эрэгтэй, 29 (58%) эмэгтэй нийт 50 оролцогчийн эдээс геномын ДНХ ялган TP53 генийн 249 болон 258-р кодоны мутацыг тодорхойлоход уг генийн 249р кодонд мутант аллель илэрсэнгүй (0%). Харин 258-р кодоны мутант аллель 15 (30%) сорьцод илрэв. TP53 генийн 7-р экзоны 258-р кодоны мутацыг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан үнэлэхэд нас (p=0.558), хүйс (p=0.851), хепатитын В вирусийн халдвар (p=0.288), хепатитын С вирусийн халдвар (p=0.902), элэгний хатуурал (p=0.736), сорвижилт (p=0.985), өөхжилт (p=0.368), ийлдсийн AFP-ий хэмжээ (p=0.662) хавдрын тоо (p=0.665), хавдрын хэмжээ (p=0.439), судасны нэвчилттэй (p=0.849) статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Түүнчлэн элэгний эст өмөнгийн өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 46 оролцогчийн парафинд бэхжүүлсэн элэгний эдийн зүслэгт p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар тодорхойлоход 26 (57%) сорьцод p53 уургийн будагдалт эерэг байсан ба p53 уургийн илрэлийг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад p53 уургийн эерэг будагдалт TP53 генийн 258-р кодоны мутац (p=0.004) болон хепатитын B вирусийн халдвартай (p=0.002) оролцогчдод өндөр байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн 258-р кодоны мутац зонхилон тодорхойлогдсон нь хепатитын вирусийн халдварын нөлөөгөөр өдөөгдсөн байж болох юм. Түүнчлэн 249-р кодоны мутац илрээгүй нь монголчуудын хувьд элэгний эст өмөнгийн үүсэлд афлатоксины нөлөө одоогоор бага байгааг илтгэх боломжтой гэж үзэж байна. Мөн TP53 генийн мутацтай үед элэгний эдэд p53 уургийн илрэл их байгаа төдийгүй хепатитын B вирусийн халдвартай хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн глипикан-3 биомаркерийг ашиглах нь(2024-04-13) ;Б.Батчимэг ;Б.Мөнхцэцэг ;Т.Одончимэг ;Н.Ням-ЭрдэнэЭ.ЕсүхэйҮндэслэл: Монгол улсад 2022 онд хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 (33.2%) бүртгэгдэж, хавдрын I, II шатанд оношлогдож буй хувь бага (27.8%), дийлэнх нь хожуу шатандаа оношлогдож буйтай холбоотой элэгний хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нөхцөл болж байна. Олон улсад элэгний хавдрын оношилгоонд Глипикан-3 (GPC3)-ийг биомаркер болгон ашиглах нь үр дүнтэй байгааг тогтоогоод байна.Тиймээс бид энэхүү биомаркерийг ийлдсэнд илрүүлэн элэгний эст өмөнгийн оношилгоонд ашиглах боломжийг судлахыг зорилоо. Зорилго: Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн GPC3 биомаркерийг хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС, АУХ, БАХ, ХСҮТ, ШУГТЭ, ЭОТ-ийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба нийт 270 оролцогчийн ийлдсэнд фермент холбоот эсрэгбиеийн урвалын шинжилгээ хийж, sGPC3 биомаркерийг шинжлэн үр дүнг үнэлэв. Үр дүн: Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарын муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.8510.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4% тодорхойлогдов. HCV-ийн халдвар ба элэгний хатуурал нь sGPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034, p=0.007) байсан. Дүгнэлт: sGPC3 биомаркер өвөрмөц, мэдрэг чанар өндөртэйн зэрэгцээ бусад биомаркеруудтай хоршуулан элэгний эст өмөнг эрт илрүүлэх боломжтой байна. Үндэслэл: Дэлхий нийтэд хорт хавдрын тохиолдол болон нас баралтын түвшин буурч байгаа боловч элэгний эст өмөнгийн тохиолдол болон нас - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор элэгний хавдрын шугаман эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн(2024-03-20) ;Д.Юндэндаш ;Л.Сугар ;Э.Билгүүн ;Н.Ням-ЭрдэнэЭ.ЕсүхэйҮндэслэл: Агаарын нарийн ширхэгт тоосонцор PM2.5 нь 2.5 HepG2 микрометрийн аэродинамик голчтой ба тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн Агаарын бохирдол болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон Particulate matter төрлийн химийн бодис бүхий холимог төлөвтэй нэгдэл юм. Ruyi Li Нүүн шилжилт нарын судалгаагаар агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор Matrix metalloproteinases (MMPs) уургуудын нийлэгжилд нөлөөлөх замаар хавдрын нүүн шилжилт, эмгэг жамд оролцдог байж болзошгүй талаар өгүүлсэн байна. Qian zhang нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор (PM-Particulate matter) нөлөөлж буйг дурджээ. Зорилго: Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын элэгний хавдрын эсэд (HepG2) үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 370С-ийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. Элэгний хавдрын HepG2 шугаман эсийн өсгөврийг Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос 2019 оны 03 сард цуглуулсан PM2.5 тоосонцрын тодорхой тунгаар үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунг дараагийн туршилтуудад ашиглав. HepG2 эсийн нүүн шилжилт, хавдрын эсийн үсэрхийлэлд оролцдог MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг wound healing болон иммуноцитохимийн аргуудаар тус тус тодорхойлж, хяналтын бүлэгтэй харьцуулав. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг Microsoft Excel 2010 программаар, графикийг Graphpad Prism 8 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Бүлгүүдийн хоорондын ялгааг Стюдентийн Т тестээр үр дүнг тооцоолон боловсруулсан ба p утгыг <0.05 байх үед ач холбогдолтой гэж үзэв. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 5, 15, 25 мкг/мл тунгаар HepG2 эсэд үйлчилснээс 24 болон 48 цагийн дараа wound healing шинжилгээгээр хяналтын бүлгийн эсүүд зурвасын 49%, 68%-ийг бүрхэн ургасан бол 5мкг/мл тун зурвасын 53%, 76%-ийг, 15 мкг/мл тун зурвасын 64%, 86%-ийг, 25 мкг/мл PM2.5 тоосонцрын тунгаар үйлчилсэн HepG2 эс зурвасын 49%, 66%-ийг тус тус бүрхэн ургасан байна. Улмаар PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг иммуноцитохимийн шинжилгээний аргаар хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд хяналтын бүлэгт харах талбайн нийт эсийн 7.86% (3.35-11.57%)-д MMP1, 12.03% (7.4418.28%)-д MMP9 уураг эерэг илэрцтэй байсан бол PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт 23.83% (13.40-34.04%)д MMP1, 31.22% (26.72-35.97%)-д MMP9 уураг тус тус эерэг илэрцтэй байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001), (p<0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос цуглуулсан PM2.5 тоосонцрын 25 мкг/мл-ээс дээш тунгууд in vitro орчинд HepG2 эсийн амьдрах чадварыг дарангуйлж байна. Мөн PM2.5 тоосонцор нь in vitro орчинд HepG2 шугаман эсийн нүүн шилжилтийг нэмэгдүүлсэн төдийгүй, нүүн шилжилтэд оролцдог MМP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь(2023-11-03) ;Т.Одончимэг ;Б.Батчимэг ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.МөнхцэцэгҮндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 15-24 насны залуусын согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг, хандлагыг судалсан үр дүн(2023-05-22) ;Б.Батчимэг ;М.УндрамҮндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2021 онд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архины хэрэглээ хамгийн өндөр байгаа нь Европын бүс, Америкийн бүс нутаг, Номхон далайн баруун хэсэгт байсан байна. Африкийн хөндлөн огтлолын судалгаагаар Өмнөд Африкт насанд хүрэгсдэд ногдох архины хэрэглээ дэлхийн бусад бүс нутгаас хамгийн өндөр байна.Түүнчлэн архины эрсдэлтэй хэв маяг нь 15-24 наснаас эхэлж насанд хүрсэн хойноо үргэлжилдэг байна. Зорилго: 15-24 насныхны согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг хандлагыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын болон 4 бүсийг хамруулсан ЕБС, их дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн 1002 оюутан залуусыг санамсаргүй түүврийн аргаар сонгож тэдгээрийн согтууруулах ундааны хэрэглээ, түүнтэй холбоотой мэдлэг, хандлагыг судлах тодорхойлох зорилготой уялдуулан судалгааг сургуульд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM Statistics компанийн SPSS стастик үр дүнгийн боловсруулалтын 26.0 хувилбар дээр хийж гүйцэтгэв.Судалгааны арга аргачлалыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 01 сарын 20 ны өдрийн 2023/3-01 тоот хурлаар хэлэлцүүлж судалгаа эхлэх зөвшөөрлийг авсан. Үр дүн: Судалгааны үр дүнд нийт оюутан залуусын 86,2% (n=872) нь согтууруулах ундаа хэрэглээ эрсдэл багатай, 12.8% (n=130) нь согтууруулах ундааны хэрэглээ эрсдэл өндөр байгаа нь тодорхойлогдов. Согтууруулах ундааны мэдлэгийн талаар үнэлсэн асуултанд нийт судалгаанд оролцогсдын 15,9% (n=160) нь муу, 50,6% нь (n=508) нь дунд, 33,1% (n=334) нь хангалттай мэдлэгтэй байна. Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий мэдлэгийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Дүгнэлт: Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. (P>0.05). Согтууруулах ундааны хандлага нь найзууд шаардсан учраас уудаг, үдэшлэг дээр хөгжилтэй байхад тусалдаг, нийгэмшихэд тусалдаг зэрэг шалтгаанууд нь согтууруулах ундааны хэрэглээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. (p<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын агаарын чанарын үнэлгээ(2023-05-18); ;Г.Жаргалсайхан; ; Г.ОдмааҮндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий дахинаа тулгамдаж байгаа асуудал бөгөөд хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудад илүүтэй нөлөөлж байдаг. Тухайлбал: Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь чихрийн шижингийн II хэлбэрийн эмгэгийг үүсгэдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, сэтгэцэд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхий хэмжээнд нялхсын эндэгдлийн 20 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж байна. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлж, бохирдуулагч эх үүсвэрийг судлах.Арга, аргачлал: Судалгааг 2022 онд агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын 10 Ерөнхий боловсролын сургуулийн 69 анги танхимыг хамруулсан. Үр дүн: Нийт анги танхимын 59 нь ерөнхий зохиомол агааржуулалттай боловч 44 ажилладаг, 15 нь ажиллагаагүй байв. Хэмжилт хийсэн анги танхимд агаарын хэмийн дундаж агууламж 22.6°С байна. Нийт 10 сургуулиас 9 (11.%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 18°С-д хүрээгүй бол 51 (64%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 22°С-ээс хэтэрсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт анги танхимын дотоод орчинд РМ2.5 тоосонцрын 8 цагийн дундаж агууламж 113.4 мкг/м3 (хамгийн бага утга 10.8 мкг/м3, хамгийн их утга 431.4 мкг/ м3) байв. Анги танхимын дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг улирлаар харьцуулж үзэхэд хавар (2022 оны 4-5-р сар/) дундаж агууламж 62.3±30.8 мкг/м3 хэмжигдсэн бол өвлийн улиралд (2022 оны 11-12 сар) 113.4±88.7 мкг/м3 тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p=0.0057) байв. Дүгнэлт: Хэмжилт хийсэн нийт анги танхимын 54 (91.5%) ангид агаар солилцооны давтамж “Сургалт-Хүмүүжлийн Байгууллагад Мөрдөх Эрүүл Ахуй. Халдвар Хамгааллын Үлгэрчилсэн Дүрэм”-д заасан хэмжээнд хүрэхгүй байна. Анги танхимын дотоод орчны PM 2.5 тоосонцрын дундаж хэмжээ хаврын улиралд хүлцэх хэмжээнээс 1.2 дахин, өвлийн улиралд 2.3 дахин их байна. Өвлийн улиралд анги танхимын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины хорт хавдрын шугаман эсийн өсгөвөрт агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын нөлөөг тодорхойлсон дүн(2022-04-28) ;Э.Билгүүн ;Т.Балжинням ;Б.Батчимэг ;Д.ЗолзаяаН.Лхаасүрэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 вирусын түгээмэл илэрч буй мутациуд(2021-09-01) ;Ө.Хулан ;М.Халиун ;М.Батхишиг ;Э.БилгүүнТ.БалжиннямАмьсгалын замын цочмог хамшинжийг үүсгэгч коронавирусээр (SARS-CoV-2) үүсгэгдсэн КОВИД-19 өвчний (COVID-19) халдварын цар тахал нь Хятадын Хубей мужийн Ухань хотод 2019 оны 12 сард анх дэгдсэн. SARS-CoV-2 нь Betacoronavirus-ийн бүлэгт хамаарагддаг бөгөөд генийн болон фенотипийн бүтцээрээ SARSCoV-79.5% гомологи, MERS-CoV-50% гомологи буюу ижил байна. 2019 оны сүүлээс КОВИД-19 өвчний халдварын тархалт дэлхий даяар хяналтгүй тархсан ба энэ нь вирусын шинэ мутаци үүсэх цаашлаад илүү хор хөнөөлтэй болон эмчилгээнд тэсвэртэй вирусын омог үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Вирусын омог тогтвортойгоор мутацид орсноор дэлхий даяар вирусын шинэ мутацийн омог тархаж эхэлсэн байна. SARS-CoV-2-ийн шинэ хувилбар нь бусад вирусын хувилбарыг бодвол хурдан, хялбар тархаж байгаа нь уг өвчний халдварын тохиолдлыг ихсэхэд хүргэж байна. SARS-CoV-2 олон тооны хувилбарууд дэлхийн дахинд тархсаар байна. 2020 оны намар Англи улсад B.1.1.7 гэх шинэ мутаци бүхий том хувилбар гарч ирэв. Энэ шинэ хувилбар нь дэлхийн маш олон оронд илэрсэн. Өмнөд Африкт B.1.351 гэж нэрлэгдэх өөр нэг хувилбар гарсан бөгөөд энэ нь B.1.1.7 хамааралгүйгээр үүссэн байна. Энэ хувилбар нь зарим B.1.1.7 агуулсан мутацид оролцдог. Бразилд гарсан Р.1 хувилбар нь 17 төрлийн мутаци агуулдаг түүнчлэн сэртэнт уураг нь рецептор холбогдох 3 домэйнийг агуулдаг. Шинэ мутаци ба шинэ хувилбар нь өвөрмөц оношилгооны шинжилгээгээр илрүүлэхээс зайлсхийх чадвар нь хүмүүст халдвар илүү хурдан тархах, хүнд өвчин үүсгэх зэрэг үр дагавартай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд(2021-09-01) ;Э.Эрдэнэчимэг ;Г.Жаргалсайхан ;Г.Одмаа; Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ.
