АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
8 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүүг судалсан үр дүн(2026-09-15) ;Б.Амарбат ;Р.Анужин ;Х.Оюунцэцэг; Я.Эрдэнэ-ОчирҮндэслэл: Ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар салстын доод давхаргыг хуулах (Endoscopic submucosal dissection - ESD) эмчилгээнд орох тохиромжтой өвчтөнийг дурангийн оношлогоо, компьютер томографи ба биопсийн эдийн шинжилгээний хариунд тулгуурлан сонгодог. ESD эмчилгээний дараах ойрын үр дүнг хуулагдсан сорьцны эмгэг судлалын шинжилгээнд тулгуурлан гаргадаг. ESD эмчилгээ хийхийн өмнөх болон дараах эмнэлзүй-эмгэг судлалын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан, тэдгээрийн зөрүүг харуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл бололоо. Зорилго: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүү байгаа эсэхийг тогтоох. Арга, аргачлал: 2020–2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвд ходоодны эрт үеийн хорт хавдрын улмаас ESD эмчилгээ хийлгэсэн 335 үүсгэвэрийг ретроспектив аргаар тодорхойлж дурангийн оношлогоо, биопсийн эдийн шинжилгээ, мэс ажилбарын дараах эмгэг судлалын хариуг шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Ингэхдээ хавдрын диаметр, гистологийн хэлбэр (өндөр зэргийн дисплази, ялгаралтай ба ялгаралгүй өмөн), хавдар шархтай эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус хамруулав. Үр дүн: Нийт 335 үүсгэвэрээс эмчилгээний өмнөх гурван үзүүлэлтийн аль нэг нь 175 үүсгэвэрт (52.2%) зөрүүтэй байв. Дурангийн оношлогоонд ходоодны эрт үеийн хорт хавдрын 249 тохиолдлыг шархгүй гэж үзсэн 51 тохиолдол (20.5%) хавдар хуулагдсаны дараах эмгэг судлалын шинжилгээнд шархтай байв. Харин ходоодны эрт үеийн хорт хавдрын 28 тохиолдол шархтай гэж хэтрүүлэн үнэлэгдсэн (p<0.05). Шархтай хавдрыг дутуу үнэлэх магадлал нь ходоодны их биеийн дээд, дунд хэсэгт байрласан (OR 2.17, 95% CI 1.22–3.99), ≥20 мм хэмжээтэй үүсгэврийн үед (OR 1.68, 95% CI 1.00–2.84) өндөр байв. Дурангийн биопсийн эдийн шинжилгээнд өндөр зэргийн дисплази гэж оношлогдсон 110 үүсгэврийн 36 буюу 32.7% нь ESD эмчилгээний дараах эмгэг судлалын шинжилгээний хариунд булчирхайн өмөн гэж оношлогдсон. 35 үүсгэвэр ялгаралтай өмөн байсан бол нэг тохиолдолд ялгарал муутай булчирхайн өмөн илэрсэн. ESD эмчилгээний дараах ялгарал муутай булчирхайн өмөн гэж хариу гарсан 18 үүсгэврийн зургааг (33.3%) эмчилгээний өмнө ялгарал сайтай булчирхайн өмөн гэж биопсийн эдийн шинжилгээнд оношлогдсон. Салстын доод давхарга ба тунгалгийн судасны нэвчилтийг үүсгэх хүчин зүйл нь хавдрын хэмжээ ≥20 мм (OR 3.58 ба 3.15) ба ялгаралгүй булчирхайн өмөнгийн үед (OR 4.47 ба 7.56) тус тус статистикийн хувьд P<0.01 байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах ESD эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын шинжилгээний хооронд мэдэгдэхүйц ялгаатай зөрүү байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэгт эрсдэлийн оноог хэрэглэсэн үр дүн(2026-05-22) ;Ц.Тэмүүлэн ;Г.Сарантуяа ;Х.Оюунцэцэг ;Б.СугарҮндэслэл: Монгол Улсын хүн амын 2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн тайлан мэдээгээр шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 5.1%-ийг бүдүүн гэдэсний хорт хавдар (БГХХ) эзэлж, 74.1% нь хожуу үе шатанд оношлогдож байна. БГХХ-ын урьдал эмгэг болох ургацаг нь ихэвчлэн ойролцоогоор 8-12 жилийн хугацаанд эсийн хувиралт, өөрчлөлт явагдаснаар БГХХ-т шилждэг. БГХХ-ын тавилан нь хавдрын үе шатаас хамааралтай ба хавдрын урьдал үе удаан үргэлжилдэг ба эрсдэлт хүн амд суурилсан, үр дүнтэй эрт илрүүлгийг хийх шаардлагатай байна. Манай оронд хүн амын эрт илрүүлгийн бодлого хэрэгжиж эхэлсэн хэдий ч хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй зарцуулах боломжийг бүрдүүлдэг, олон улсын эрт илрүүлгийн аргад түгээмэл ашиглагдаж буй Ази-Номхон далайн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн эрсдэлийн оноо (APCS-scoring system - The AsiaPacific Colorectal Screening)-ны систем, түүний босго утгыг тогтоосон, эмнэлзүйн ач холбогдлыг судалсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: APCS онооны системын сайжруулсан хувилбарыг боловсруулж, эрт илрүүлэгт хэрэглэн эмнэлзүйн ач холбогдолыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан, проспектив, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. 2024 оны 12 сараас 2026 оны 04 сарын хугацаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол-Японы эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэн судалгааны шалгуур хангасан 447 оролцогчидод биеийн өндөр, биеийн жингийн хэмжилт хийж, 6 бүлэг асуумж (хүн амзүйн ерөнхий мэдээлэл, APCS эрдэлийн онооны асуумж, зан үйлийн асуумж, өвчний түүх, эмийн хэрэглээ) авсан ба судалгааны явцад бүдүүн гэдэсний дуран хийлгэхээс 11 хүн татгалзаж, 436 оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шаардлагатай тохиолдолд эмгэг бүтэцзүйн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 436 хүн хамрагдаж, 282 эмэгтэй (64.7%), дундаж нас 54.8±11.5 жил байв. Судалгаанд оролцогчдын 199 (45.6%) бүдүүн гэдэсний аденома ургацаг ба БГХХ оношлогдсон. Үүний 43 (21.6%) нь бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази байв. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь ≥55 нас (OR 4.8), БЖИ 28кг/м2 (OR 3.6), удамшлын өгүүлэмж (OR 3.1), нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази өөрчлөлтийг илрүүлэх mAPCS онооны системийн босго утга 4 бөгөөд мэдрэг чанар 97.7%, өвөрмөц чанар 35.6% байна. Дүгнэлт: Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн бие даасан эрсдэлт хүчин зүйлсийг ≥55 нас, БЖИ ≥28 кг/м² болон бүдүүн гэдэсний хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх гэж тогтоолоо. mAPCS эрсдэлийн онооны системийн босго утга ≥4 үед хожуу үеийн неоплазийг илрүүлэх мэдрэг чанар өндөр (97.7%), өвөрмөц чанар (35.6%), сөрөг таамаглах утга (99.2%) эерэг таамаглах утга (14.2%) байв. Иймд mAPCS онооны системийг бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн эрт илрүүлэгт хэрэглэснээр хязгаарлагдмал нөөцийг зөв хуваарилах, үр дүнтэй эрт илрүүлэг хийх боломжтой арга гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэлхийн хүн амын дундах Helicobacter pylori-ийн онкоген cagA-гийн тархалт ба олон янз байдлын судалгаа(2026-04-16); ; ;Б.Гантуяа ;Х.ОюунцэцэгЁшио ЯмаокаҮндэслэл: CagA (эс хордуулагч генийн A уураг) нь ходоодны хавдар үүсгэгч Helicobacter pylori нянгаас ялгардаг онкопротейн юм. Ходоодны хорт хавдартай хүмүүсээс илэрсэн H. pylori бүрд CagA тодорхойлогддог. Одоогоор cagA генийн генетикийн олон янз байдлын олон улсын түвшинд харьцуулсан судалгаа хомс, өвчин үүсгэх механизм бүрэн гүйцэт тодорхойгүй байна. Зорилго: H. pylori-ийн cagA генийн олон янз байдлыг дэлхийд болон бүс нутгийн түвшинд тодорхойлох, мөн тархалт ба түүний генотипийн төрлүүдийг ходоодны хорт хавдартай хэрхэн хамааралтайг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг молекул-эпидемиологийн судалгааны аргаар олон нийтэд нээлттэй мэдээллийн санд (2024 оны 11 сарын байдлаар) байршсан нийт 93 улсын хүн амын 9,276 H. pylori геном болон мэдээллийн санд бүртгэгдээгүй Монгол хүн амаас ялгасан нийт 300 H. pylori-д бүрэн геномын секвенси хийж ашигласан. Уг онкогенийн генетикийн олон янз байдлыг тодорхойлохын тулд геномын биоинформацийн анализууд болох геномын, филогенезийн, генотипийн, in silico уургийн анализуудыг хийсэн. Үр дүн: Нийт 9276 геномуудад чанарын шалгуурын хийгдсэний дараа нийт 7,150 H. pylori геномыг эцсийн үр дүг боловсруулалтад оруулсан. Судалгааны үр дүнд нийт H. pylori 80.9% (n=5,783) нь cagA генийг агуулж байгааг илрүүлсэн бөгөөд cagA-ийн тархалт Ази тивд хамгийн өндөр, Европт хамгийн бага байв. Maximum likelihood-д суурилсан филогенетикийн шинжилгээгээр cagA генотипийн хувьд ихээхэн олон янз байдалтай, мөн газарзүйн хувьд өргөн ялгаатай тархалт байгааг илрүүллээ. Тодруулбал CagA уургийн таван ялгаатай төрлийг тодорхойлсон бөгөөд үүнээс хоёр нь өмнө нь тодорхойлогдож байгаагүй шинэ төрлүүд байв. CagA-ийн төрлүүдийн тархалт нь зөвхөн cagA-эерэг H. pylori байгаа эсэхээс илүүтэйгээр ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинтэй илүү хамааралтай нь тогтоогдсон. Дүгнэлт: Дэлхийн хүн амын дунд H. pylori-ийн дийлэнх нь CagA онкопротейныг агуулдаг (тархалт ~81%). CagA-ийн төрөл хоорондын ялгаа нь бүс нутгийн хэмжээнд ходоодны хорт хавдрын эрсдэлийн ялгааг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. cagA генийн ялгарал, хувьслын өөрчлөлт нь сүүлийн үеийн генетик холилдол (admixture)-ын үйл явцыг тусгасан байх бөгөөд энэ нь түүний газарзүйн болон угсаатны тархалт, мөн өвчин үүсгэх чадавхыг тодорхойлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэг шинжилгээгээр судалсан үр дүн(2024-01-28) ;Ж.Билгүүн; ;Ц.Сарантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээрээ дэлхий дахинд тэргүүлсээр байна. Иймд 2022 оноос эхлэн Монгол улсад улаан хоолой ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хүн амын дунд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн түвшинг тодорхойлох олон төвт судалгааг хийсэн. Зорилго: Ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн илрүүлгийн үр дүн, эрт үеийн хавдрын илрүүлэлтийн түвшинг судлах. Арга, аргачлал: 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд Монгол улсын 28 дурангийн төвд ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн доторх хорт хавдрын урьдал эмгэг (бага түвшинт дисплази, эсийн атип) болон хорт хавдар (өндөр түвшинт дисплази, аденокарцинома, сигнет эсийн хорт хавдар гэх мэт)-ыг илрүүлэх зорилгоор олон төвт ретроспектив судалгааг хийсэн. (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дурангийн төвүүд). Энэхүү судалгааны үндсэн үр дүн нь эрт илрүүлэлтийн түвшинг тодорхойлох (эндоскопийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн эерэг тохиолдлын эзлэх хувь), хорт хавдрын төрөл, түүний дотор түүний урьдал өвчний шинж чанарыг тодорхойлох явдал байв. Үр дүн: Бидний судалгаанд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 67634 хүн хамрагдсанаас дурангийн шинжилгээгээр 402 буюу нийт хүмүүсийн 0.5% нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Ходоодны хорт хавдрын эрт үе шатанд өвчлөгсдийн эзлэх хувь 56.9% байна. Дүгнэлт: 1. Ходоодны хавдрын бус өөрчлөлтийн хувьд эдийн шинжилгээнд бага түвшинт дисплази өөрчлөлт давамгай илэрч байна 2. Ходоод-улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломжийг тогтоосноор ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой байгаа нь уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны салстаас Enterococcus-ийн төрөл зүйлийг тогтоож судалсан дүн(2022-06-12) ;Б.Идэрцэцэг; ;Б.Галиндэв; Үндэслэл: Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг ч 16S рибосомын РНХ-ийн ампликон секвенсийн аргад үндэслэн хийсэн бидний сүүлийн үеийн судалгаагаар ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ходоодны салст бүрхүүлд H. pylori-аас гадна бусад төрлийн нянгийн бүрдлүүд байдаг болох нь тогтоогдсон. Эдгээрийн нэг нь Enterococcus-ийн төрөл байсан бөгөөд үүнийг цаашид зүйлийн түвшинд ялган дүйж нарийвчлан судлах шаардлага гарсан. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдээс Enterococcus–ыг өсгөвөрлөн түүний төрөл зүйлийг ялган дүйх. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдартай, 16S рибосомийн РНХ-ийн ампликон секвенцийн аргаар Enterococcus-ийн халдвар илэрсэн өвчтөнүүдийг судалгаанд сонгон оруулсан. Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдээс авсан биопсийн сорьцыг бутлагчаар буталж, Enterococcus spp халдварыг 5-10%-ийн хүчилтөрөгчтэй, рН 7-10 орчинд, 37-45 хэмийн дулаантай хромаген агарт нэвчүүлсэн факультатив анаэроб орчинд бактерийг өсгөвөрлөв. Өсгөврийг грамын аргаар будаж, нянг ялган дүйх ажлыг VITEK® 2 COMPACT бүрэн автомат анализатор болон биохимийн арга ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бид тэжээлт орчин ашиглан ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Enterococcus spp-ийг цэврээр өсгөвөрлөн авсан бөгөөд нянгийн таксономийн зүйлийн түвшинд E.hirae болохыг судалж тогтоолоо. Дүгнэлт: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдэд E.hirae нян оршин байгааг илрүүллээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголд нутагшсан Helicobacter pylori-ийг ялган дүйж хоруу чанарыг нь судалсан нь(2022-06-12); ;Б.Гантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлболон нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа газарзүйн байршлын хувьд Монгол улсын баруун бүсийн аймгуудад ходоодны хорт хавдрын тохиолдол илүүтэй тохиолддог. Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг. Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад H. pylori–ийн тархалт болон хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар судалгааны ажил хомс хийгдсэн байдал нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Монгол улсын хүн амын дунд ходоодны өмөнгийн голлох шалтгаан болох H. pylori–ийн халдварын онцлогийг молекул биологийн түвшинд судлах Арга, аргачлал: Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад 2014-2018 онд 16 дээш насны биж хам шинж бүхий нийт 905 хүнийг хамруулан агшингийн судалгаа хийв. Эмнэлзүйн шинжилгээг асуумж судалгаа, дурангийн болон эдийн шинжилгээнд үндэслэн хийсэн. H. pylori–ийг цэврээр өсгөвөрлөн хоруу чанарын CagA болон VacA генийг молекул биологийн аргаар судлан тогтоосон. Үр дүн: H. Pylori-ийн халдварын тархалт Улаанбаатар хотод 77.5% (154/206), Увс аймагт 77.5% (93/120), Хөвсгөл аймагт 78.4% (134/171), Өмнөговь аймагт 87.1% (108/124), Хэнтий аймагт 87% (100/115) тус тус тархсан байна. H. pylori-ийн өсгөвөрийн нийт 368 тохиолдолд хоруу чанарын CagA генийн хувилбаруудыг судалж үзэхэд 83.2% (306/368) нь cagA эерэг байсан ба 16.8% (62/368) нь cagA-сөрөг байв.VacA генийн субтипийн хувьд S1M1 53.3%(196/368), S1M2 27.1% (100/368), S2M1 1.1% (4/368) харин S2M2 18.4% (68/368) тус тус байна. Дүгнэлт: Биж хам шинжтэй хүмүүст халдварлагдсан H. Pylori-ийн тархалт өндөр байна. H. pylori-ийнхоруу чанарыг CagA гений 95.8%д нь барууны хэв шинжийн генотип давамгайлж байгаа нь азийн бусад орнуудаас эрс ялгаатай байгаа нь цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд(2021-03-21) ;Н.Оюунбилэг; ;Х.Оюунцэцэг; Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа(2021-03-21); ;Х.Оюунцэцэг; ; Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна.
