АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
12 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадна орчны тоосонцрын агууламжийг шууд болон суурин харуулын цэгийн үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2025-10-20) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Б.НямсүрэнҮндэслэл: Агаарын бохирдол нь аливаа улс орны эдийн засаг, техник технологийн хөгжлөөс үл хамааран хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг юм. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалдаг ба цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт, уушги болон гуурсан хоолойн хорт хавдар, астма, цус харвалт зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Монгол улсын дийлэнх хүн ам оршин суудаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тухайлбал судлаач Г.Энхжаргал (2012) нарын судалгаагаар нийслэл дэх РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 7-8 дахин их байгааг тогтоосон. Дэлхийн олон улс орнууд агаарын бохирдлын хяналтдаа хямд өртөг бүхий шууд хэмжилтийн (Purple Air) багажийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, өргөн сүлжээнд ашиглах боломжтой багаж бөгөөд ухаалаг хотын агаарын бохирдлын хяналтын салшгүй нэг хэсэг гэдгийг зарим судлаачид онцолсон. Харин манай улсад уг багажаар агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, албан ёсны хяналтын суурин хэмжилтийн цэгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын гадна орчин дахь РМ2.5 тоосонцрын бохирдлыг шууд хэмжилтийн (Purple Air) багажаар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн төвийн зарим дүүрэгт шууд хэмжилтийн (Purple Air) багажийг байршуулан 2 минутын давтамжтайгаар 24 цагийн туршид РМ2.5 тоосонцрын хэмжилт хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийв. Үр дүн: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж өвлийн улиралд 66.68 мкг/м3 бөгөөд дүүргээр харьцуулахад СХД-т хамгийн өндөр буюу 118.58±90.22 мкг/м3, ХУД-т хамгийн бага 42.37±43.51 мкг/м3 тодорхойлогдсон. Долоо хоногийн гаригуудаар харьцуулахад Даваа (76.68±71.98 мкг/м3), Бямба (77.50±71.63 мкг/м3), Ням (80.34±74.45 мкг/м3) гарагуудад тус бүр хамгийн өндөр хэмжигдсэн байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл тохиолдож, хамгийн бага агууламж өдрийн цагаар буюу 14-16 цагийн хооронд хэмжигдсэн байна. Өвлийн саруудаас 12 дугаар сард хамгийн өндөр буюу 74.22±73.45 мкг/м3 тодорхойлогдсон бол хоёрдугаар сард хамгийн бага буюу 50.25±57.44 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт, техникийн ерөнхий шаардлагаас даруй 1.7 дахин их бөгөөд СХД-т хамгийн өндөр концентрацитай байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж өвлийн саруудаас 12 дугаар сард болон шөнийн цагаар илүү их тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн(2024-04-13) ;Г.Батболд; ;Б.Батзориг ;Т.БолормааҮндэслэл: Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл нь биеийн эрүүл мэнд, амьдралын чанарын чухал нэгэн хэсэг болох амны хөндийд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсаар байна. Шүд цоорох өвчин нь олон шалтгаант өвчин бөгөөд агаарыг бохирдуулагч бодисууд сүүн болон байнгын шүдний хатуу эдийн үүсэх, хөгжих явцад нөлөөлж, цооролд өртөмхий болгож байна. Мөн шүлсэнд ууссан байдлаар амны хөндийн амны хөндийн орчныг удаан хугацаагаар хүчиллэг төлөвт байлгаснаар шүд цоорох өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчинд агаарыг бохирдуулагчдын агууламжийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй 5 настай 14564 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашиглан гүйцэтгэв. Шүд цоорох өвчний эрчим, тархалтыг ДЭМБ-ын аргачлалын дагуу үнэлсэн. Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын 2018-2022 оны мэдээллийг цагийн нарийвчлалтайгаар, аймгийн төвийн мэдээллийг агаарын чанар хэмжих удирдамжийн дагуу цуглуулсан. Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн А/387 тоот тушаалаар батлагдсан Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу үнэлсэн. Шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг үнэлэхдээ SPSS-26 программ ашиглан шугаман регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Шүд цоорох өвчин нь агаарыг бохирдуулагч PM2.5-аас 0.27% (R² = 0.0027), NO2-оос 7.93% (R² = 0.0793), SO2-оос 4.88% (R² = 0.0488) хамааралтай байна. Эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь хэмжээ агаарыг бохирдуулагч PM2.5 10 нэгжээр нэмэгдэхэд 0.4 хувиар, NO2 10 нэгжээр нэмэгдэхэд 4.7 хувиар, SO2 10 нэгжээр нэмэгдэхэд 0.9 хувиар тус тус өсөж байна. Дүгнэлт: Агаарыг бохирдуулагч PM2.5, Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)ийн хэмжээ агаарт их байх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох хамаарал ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10, SO2-ын тоосны түвшинг харьцуулсан дүнҮндэслэл: Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулын дагуу Улаанбаатар хотын айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээг түүхий нүүрстэй харьцуулан судласан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10 болон SO2 тоосонцруудын агууламжийн түвшинг 2014-2021 оны Koвид-19 цар тахлын хөл хорионы үеээс өмнө ба дараа үетэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Цаг уур орчны шинжэлгээний газар (цаашид ЦУОШГ гэж явах) болон Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах газраас мэдээлэл авч, санд бүртгэгдсэн статистик мэдээлэлд тулгуурлан баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Агаарын чанарын суурин харуулын 18, Дархан хотын харуулын 2 цэгийн 2014-2021 оны мэдээллийг тус газрын зөвшөөрөлтэй авч ашигласан. Агаарын чанарын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ статистик боловсруулалтын R программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар нарийн ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 82.4 мкг/ м3 буюу 59.6%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь нарийн ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.9 мкг/м3 буюу 35.6%-иар нэмэгдсэн байна. 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар том ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 121 мкг/м3 буюу 65.7%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь том ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.6 мкг/м3 буюу 37.3%-иар нэмэгдсэн байна. Улаанбаатар болон Дархан хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2019-2020 онуудад өмнөх жилүүдээс тус бүр 47.6%, 4.6% өссөн буюу цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар болон Дархан хотын агаарын чанарын суурин харуулын станцуудын мэдээллийг нэгтгэсэн дүнгээр SO2 болон нарийн ширхэгт PM2.5 тоосонцор нь түүхий нүүрс болон сайжруулсан түлшний галлагааны улмаас үүсч байна. Хөл хорио тогтоосон үеэс айл өрхийн галлагааны давтамж нэмэгдэн агаар бохирдуулагчдын хэмжээ өссөн үзүүлэлт байна. Харин PM10 тоосонцорт хөрсний гаралтай элементүүд олон байгаа бөгөөд энэ нь цар тахлын үеээр хөл хөдөлгөөн багассан болон зогссонтой холбоотой буурсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Erratum to: Personal Exposure to Fine-particle Black Carbon Air Pollution Among Schoolchildren Living in Ulaanbaatar, Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25); ;Warburton, Nicole ;Brugha, Rossa ;Tserenkh, IchinkhorlooDavaasambuu, EnkhmaaCent Asian J Med Sci. 2015 November;1(1):67-74 , DOI: 10.24079/cajms.2015.01.011 In this study, personal monitoring of black carbon in the PM2,5 size fraction was conducted with children. In the article, several times measurements were referred to incorrectly as being personal PM2,5 exposure, which is not accurate since black carbon within the PM2,5 size fraction was measured, not total PM2,5. The stationary monitoring was referred to correctly since black carbon in the PM25 size fraction was measured with the AethLabs aethalometer in addition to the PM2,5 size fraction with the TSI DustTrak, but the children's exposure was only measured with the AethLabs aethalometer. As seen in Table 1 from the stationary monitoring, black carbon comprises only 5-31% of the total PM2,5 concentration. Therefore, if the children's exposure in Table 2, Figure 3, and in the text is interpreted as total PM2,5 exposure, their exposure to PM2,5 is underestimated. In all instances referring to the children's exposure, the measurement should be referred to as the black carbon in the PM2,5 size fractio. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Air Pollution Versus Humans: Are We Losing?(Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25)Praamsma, Meredith LThe "International Expert Consultation on Understanding and Addressing the Impact of Air Pollution on Child Health in Mongolia" was held in Ulaanbaatar, Mongolia on January 25-26, 2016. Even though conferences on environmental issues including air pollution are held in Ulaanbaatar, the air pollution situation seems to change very little. Astounding concentrations of air pollutants have become normal in the winter season of Ulaanbaatar, yet this city receives less media attention compared to Delhi, India or Beijing, China. Figure 1 shows a comparison of monthly average concentrations of one type of air pollutant, particulate matter of 2.5 micrometers or less in size (PM2.5), for November 2015 through April 2016 in the aforementioned cities. It can be seen here that PM2.5 concentrations are comparable between all three cities and even Beijing had much lower PM2.5 concentrations in January and February then the two other cities (maybe due to the Lunar New Year celebrations). Also note that these concentrations are averages from just one location in each city. Ulaanbaatar, Beijing, and Delhi have annual PM2.5 averageswell above the World Health Organization's (WHO) guideline of 10 g/m3. This seems to suggest that air pollution is winning the battle in these cities and unfortunately many other cities in the developing world. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Personal Exposure to Fine-particle Black Carbon Air Pollution Among Schoolchildren Living in Ulaanbaatar, Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2015-09-25); ;Warburton, Nicole ;Brugha, Rossa ;Tserenkh, IchinkhorlooDavaasambuu, EnkhmaaObjectives: To measure personal exposure to air pollution in children, in Ulaanbaatar, Mongolia. Methods: Since coal burning for domestic heating causes severe air pollution in Ulaanbaatar, we measured personal PM2.5 exposure for children aged 5-12 years during the winter 2013-2014. Results: Peak levels of black carbon PM2.5 exposure >200 µg/m3 between November and March varied significantly with time of day, with the highest peak 18:00-02:00, a nadir 02:00-07:00, followed by a second peak 07:00 -12:00, with another afternoon nadir 12:00-18:00. Children living in Ger districts in a Ger or wooden house, had the highest levels of PM2.5, >500 µg/m3 , with duration of personal peak exposure in Gers 8-fold longer than in wooden houses. Conclusion: Peak exposures in Gers were related to going outside, fire lighting and cooking, whereas in wooden houses peak exposures were related to going outside or opening the door. The least exposure for children was in an apartment or school with the windows shut. Significant levels of personal exposure also occurred during the commute to school, outside playtime, shopping trips and car rides. Opening the window of steam heated apartments for “fresh air cooling” as well as indoor smoking also produced important levels of personal exposure. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Characteristics of Indoor PM2.5 Concentration in Gers Using Coal Stoves in Ulaanbaatar, Mongolia(2018-11) ;Lim, Miyoung; ;Ban, Hyunkyung ;Hwang, YunhyungOchir, ChimedsurenCoal combustion in ger areas is the main source of ambient air pollution in Ulaanbaatar (Mongolia). This study determined the characteristics of indoor PM2.5 concentrations in gers using coal stoves during winter. The study population consisted of 60 gers in the Chingeltei district of Ulaanbaatar. The indoor particle number concentration (PNC) in each ger was measured using a Dylos DC1700 particle counter for 24 h in January and February 2016. The PNC by Dylos was converted into the mass concentration using a calibration equation developed using a collocated real-time light scattering monitor adjusted by gravimetric measurement. The average 24 h PM2.5 concentration was 203.9 ± 195.1 μg/m³ in gers with traditional stoves (n = 29) and 257.5 ± 204.4 μg/m³ in those with improved stoves (n = 31). In the daily profile, concentrations were lower at night, increased in the early morning, and peaked up to noon. The temperature in gers was slightly higher than that recommended in winter. Many development-assistance programs have supported the installation of improved energy-efficient stoves. Better control measures are needed to improve the indoor air quality of gers.Scopus© Citations 32 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Particulate Matter Exposure and Viral Infections: Relevance to Highly Polluted Settings such as Ulaanbaatar, Mongolia(2025-04); ; ;Tighe, Robert M ;Gray, Gregory CZhang, JunfengPURPOSE OF REVIEW: Particulate matter (PM), a ubiquitous significant component of the ambient air pollution mixture, significantly contributes to increased global risk for chronic cardiopulmonary diseases, acute hospitalizations, and deaths. One of the causes of this increased risk is because PM exposure increases the incidence and severity of respiratory infections. The respiratory system is particularly vulnerable to air pollution and its impact on infection as it is a key site for exposure both to inhaled pollutants and infectious microbes or viruses. This review examines the current understanding of how PM affects antiviral host defense responses and possible underlying mechanisms. RECENT FINDINGS: While numerous studies have associated adverse health outcomes with combined or sequential exposure to inhaled pollutants and viruses, defining causal relationships and mechanisms remains limited. Particularly limited, are contemporary data focuses on low- and middle-income countries, including heavily polluted regions such as Ulaanbaatar, Mongolia. This manuscript focuses on how (1) PM, serving as a carrier for viruses, enhances the transmission of viruses; (2) PM impairs immune defense to viruses; and (3) PM impacts epithelial cell functions to exacerbate viral infections. Given the significant public health hazards on PM, particularly in heavily polluted regions such as Southeast Asia, Middle East and Africa, it is critical to define specific mechanisms of PM on respiratory infection and how their impact may differ in these highly polluted regions. Ultimately, this could devise future public health measures and interventions to limit this substantial public health risk.Scopus© Citations 6
