АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
14 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гепатитийн В ба С вирусийн архаг халдвартай хүмүүст элэгний бус зарим шинжүүдийн эрсдэлт хүчин зүйл эмнэлзүйн хамаарлыг харьцуулсан дүн(2026-05-22) ;Д.Одонтуяа ;У.Буяндэлгэр ;Б.БатболдМ.ТуулҮндэслэл: Гепатитийн В ба С вирусийн (ГВВ, ГСВ) архаг халдвар нь дэлхий дахинд элэгний хатуурал, элэгний хавдрын гол шалтгаан төдийгүй элэгний бус олон эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүдтэй хавсран илэрдэг. Гэсэн хэдий ч эдгээр элэгний бус шинжүүдийн тархалт, эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн хамаарлыг Монгол улсын хэмжээнд харьцуулсан судалгаа ховор байна. Зорилго: ГВВ ба ГСВ-ийн архаг халдвартай хүмүүст илрэх элэгний бус зарим шинжүүдийн эрсдэлт хүчин зүйл болон эмнэлзүйн хамаарлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив когорт судалгааны загвараар нийт 1040 оролцогчийг хамруулан нас, хүйсээр ижилсүүлж судалсан. Элэгний бус шинжүүд болох артерийн даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд өөх тос ихсэх, бөөрний үйл ажиллагаа буурах зэргийг тодорхойлсон. Үр дүн: ГСВ-ийн архаг халдвартай бүлэгт артерийн даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд өөх тос ихсэх, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг элэгний бус шинжүүд зонхилон илэрсэн (p<0.05). Харин таргалалт нь ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт, ялангуяа 50–59 насны эрэгтэйчүүдэд зонхилон илэрсэн. Нас (OR=1.04, 95% CI: 1.02–1.06) болон ГСВ-ийн архаг халдвар (OR=1.65, 95% CI: 1.20–2.26) нь элэгний бус шинжүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Элэгний фиброз нь хоёр бүлэгт адил өндөр тархалттай (71–72%) бөгөөд 50–59 насанд давамгай илэрсэн. Фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний үйл ажиллагаа буурах хандлагатай (r=0.45) байсан. Дүгнэлт: ГСВ-ийн архаг халдвар нь элэгний бус шинжүүдийн илрэл, эрсдэлтэй илүү хүчтэй хамааралтай байна. Нас, хүйс, бодисын солилцооны өөрчлөлтүүд нь эдгээр шинжүүдийн чухал эрсдэлт хүчин зүйл болж байна. Иймд гепатитийн архаг халдвартай хүмүүст элэгний эмгэгээс гадна бодисын солилцоо болон бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах нь хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг эмчилгээнд хэрэглэж ирснийг тэмдэглэсэн зарим сурвалж зохиолыг тодруулан судлах нь(2026-02-03) ;Соёлт (Suyalatu) ;Б.БатболдҮндэслэл: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүхтэй. Ёл шувуу нь өөрийн өвөрмөц биологийн онцлогтой бөгөөд түүний сангасыг уламжлалт эмийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Уг түүхий эдийг голчлон хоол боловсруулах эрхтний хямрал, хавдар, шарх, сэтгэцийн гаралтай зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг байсан талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч ёл шувууны сангасны эмчилгээний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан ажил хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд ёл шувууны сангасыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн талаарх зарим сурвалж, зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээллийг нэгтгэн тоймлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцүүлалтын аргыг ашиглав. Судалгааг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас Ёлын (Gypaetus barbatus) сангасны хүний өвчний эмчилгээнд, ялангуяа ходоодны хавдрын эсрэг хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэсэн. Үр дүн: Судалгааны эх сурвалжуудаас үзэхэд ёл шувууны сангас нь Төвд, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг байж, ялангуяа ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн байна. Ёлын сангасыг уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн шарж түлэх, номхотгон боловсруулах аргаар бэлтгэсний дараа эмийн жорын бүрэлдэхүүнд ашигладаг бөгөөд гашуун амттай, бүлээн чанартай, бэтгийг эвдэн бадганыг арилгах, илчийг сэлбэх, эс шингээснийг шимэгдүүлэх, дуршил нээх, хавдрыг ховхлох үйлчилгээтэй хэмээн уламжлалд тэмдэглэсэн байдаг. Кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг найрлагатай тул ясны бодисын солилцоог дэмжих, ясны сийрэгжилтийг бууруулах, шинээр яс үүсэх үйл явцыг идэвхжүүлэхэд тустай гэж уламжлалт сурвалжуудад дурдсан байдаг. Дүгнэлт: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангас нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд голчлон ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвслийн гаралтай өвчний үед ашиглагдаж иржээ. Уг сангас нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг тул яс бэхжүүлэх, хоол шингээлтийг дэмжих, үрэвслийг бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа тул түүний эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Цаашдын судалгаанд ёл шувууны сангасны биологийн идэвх, эмчилгээний боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УХТЭ-ийн ангиографийн тасгийн зүрх судасны хэсэгт хийгдэж буй ажилбарын өнөөгийн байдал(2020-05-01) ;Л.Эрдэнэхүү ;Д.Жаргал ;Б.Батболд ;А.ХандааЖ.ИшжамцУХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтанд орж ангиографийн тасаг бий болсонтой холбоотой зүрхний титэм судасний оношилгоо эмчилгээ, бөөр болон тархины судасны ангиографийн шинжилгээ, зүрхний пейсмейкер эмчилгээ хийгдэх болсон юм. Бид зүрх судас болон тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээг үр дүнтэй, хүндрэл эрсдэл багатай, хүртээмжтэй хийж хэвшүүлэхийг зорьсон. Одоогоор титэм судсан дотуурх оношилгоо 68, бөөрний судасны ангиографийн шинжилгээ 6, титэм судсан дотуурх эмчилгээ 15, пейсмейкер эмчилгээ 10, тархины судасны ангиографийн шинжилгээ 4 тохиолдол тус тус хийгдээд байна. Цаашид зүрхний цочмог шигдээс болон титэм судасны архаг бөглөрлийн үед тусламж үйлчилгээ үзүүлж титэм судасны оношилгоо эмчилгээнд зайлшгүй шаардлагатай дэвшилтэт технологи болох FFR болон IVUS багажуудыг эмнэлзүйд нэвтрүүлэх нь эмчилгээ үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлнө. Тархины судасны ангиографийн оношилгоог төрөлжүүлж тархины судсан дотуурх эмчилгээг өөрийн эмнэлэгт нэвтрүүлэх шаардлагатай байна - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон ийлдсийн пепсиногений хамаарал(2020-04-13) ;А.Дашмаа ;Л.Тулгаа ;Д.Ганчимэг ;М.ЧинзоригЭ.ЭрхэмбаярМонгол улс дэлхийд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I (ПГI), пепсиноген II (ПГII), пепсиноген I/II харьцаа (PGI/II) маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал-ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit цомог ашиглан Хятад улсын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. Үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 82 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь ПГI 78.76±60.56 нг/мл, ПГII 17.45±13.14 нг/мл, ПГI/II 5.28±4.18 байсан ба шинжилгээний үр дүнд боловсруулалт хийх зорилгоор хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцоход тохиолдлын бүлэгт ПГI дундаж нь 43.35±36.67 нг/мл, хяналтын бүлэгт 68.11±35.39 нг/мл байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), ПГII дундаж нь тохиолдлын бүлэгт 14.94±10.44 нг/мл, хяналтын бүлэгт 13.29±5.98 нг/мл байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), ПГI/II харьцаа тохиолдлын бүлэгт 3.40±2.56, хяналтын бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Судалгаанд оролцогчдыг дундаж нас буюу 60-аас доош болон дээш гэж ангилан биомаркерын түвшинг үнэлэхэд PGI ба PGII түвшин <60 насанд 94.23±62.55 нг/мл, 21.47±16.03 нг/мл, >60 насанд 64.74±55.77 нг/мл, 13.79±8.49 нг/мл буюу нас ахих тусам PGI (p=0.027), PGII (p=0.007) түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгаанд оролцогчдын ийлдсийн ПГI/II харьцаагаар бүлэглэн үнэлэхэд ийлдсийн ПГI (p=0.000) болон ПГI/II (p=0.000) харьцаа бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгааны бүлгүүдэд ПГI, ПГII, ПГI/II түвшинг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр харьцуулан судлахад ПГI ≤30нг/мл болон ПГI/II ≤4 багасах нь ходоодны хорт хавдартай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна(ПГI: OR=6.44, 95%CI 2.03-20.45, p=0.002; ПГI/II:OR=4.05, 95%CI 1.41-11.64, p=0.01). ПГI/II үзүүлэлтийн cut off хэмжээг 4 гэж үзэн мэдрэг, өвөрмөц чанарыг Youden-ий индексээр үнэлэхэд мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% (PPV 67%, NPV 65%) байлаа. ПГI биомаркерын cut off хэмжээ 30 нг/мл, мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82% (PPV 72%, NPV 70%), ПГII биомаркерын cut off хэмжээ 14 нг/мл, мэдрэг чанар 50%, өвөрмөц чанар 58% (PPV 42%, NPV 65%) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн ПГI түвшин болон ПГI/II харьцаа статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Ийлдсийн ПГ түвшин нас ахих тусам багасч байна. Ходоодны хавдрын үед ийлдсийн ПГII түвшингээс илүүтэй ПГI-н түвшин ач холбогдол өндөртэй байна. Ходоодны хорт хавдрыг оношлох cut off утга ПГI ≤30 нг/мл байхад мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82%, ПГI/II ≤4 байхад мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын үед ийлдсэнд пепсиногенийг тодорхойлсон дүн(2020-05-01) ;А.Дашмаа ;Л.Тулгаа ;Д.Ганчимэг ;Б.БатболдГ.Сэржбаярүндэслэл: Монгол улс дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I, II, пепсиноген I/II маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)-ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/ II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал - ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit ашиглан цомог үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 80 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь PGI 78.76±60.56, PGII 17.45±13.14, PGI/II 5.28±4.18 байсан ба статистик ач холбогдлыг нарийвчлан үнэлэхийн тулд хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцсон ба тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд PGI дундаж нь хавдартай бүлэгт 43.35±36.67 µg/l, эрүүл бүлэгт 68.11±35.39 µg/l байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), PGII дундаж нь хавдартай бүлэгт 14.94±10.44 µg/l, эрүүл бүлэгт 13.29±5.98µg/l байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), PGI/II харьцаа хавдартай бүлэгт 3.40±2.56, эрүүл бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн PGI болон PGI/ II харьцаа буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инвазив бус аргуудаар элэгний фиброзын зэргийг таамаглаж элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах нь(2025-12-05) ;А.Хас ;Б.Сувдаа ;Д.Гантогтох ;Г.УлзмааБ.БатболдҮндэслэл: Манай орны хүн амын дунд элэг гэмтээгч вирусууд болон архи, эмийн бодисын хэрэглээ, таргалалттай хүмүүсийн тоо их байх зэрэг нь элэгний архаг эмгэгийн тохиолдол өндөр байхад нөлөөлж байна. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч зарим эрдэмтэд циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эмнэлзүйн туршилт судалгаанд дурьджээ. Зорилго: Архи болон вирусийн шалтгаант элэгний үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг инвазив бус аргуудаар тодорхойлж, элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар УГТЭ-ийн ХБЭСТ-т хэвтэн эмчлүүлсэн 50 хүнийг хамруулсан. Захын цусны шинжилгээнд тромбоцит, аспартат аминотрансфераз (АСТ), аланин аминотрансфераз (АЛТ)-ын түвшинг бүрэн автомат анализатораар, сийвэнгийн шууд маркерийг ELISA аргыг ашиглан тодорхойлов. Харин сийвэнгийн шууд бус маркер (APRI, FIB4)-ийг MD+CALC цахим системээр тооцсон. Элэгний эдийн хатгалтын шинжилгээгээр биопси авч, элэгний фиброзын зэргийг METAVIR-ийн ангиллаар тогтоосон. Хоёр бүлгийн тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Mann-Whitney U тест, Kruskal-Wallis тест ашиглав. METAVIR бүлэг ба сийвэнгийн маркерийн хоорондын хамаарлыг спеарманы коррелциар, сийвэнгийн шууд ба шууд бас маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг ROC муруй ашиглаж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг фиброзын зэргээр METAVIR ангиллын дагуу F0-F1 буюу фиброзгүй 15 (30%), F2-F3 буюу илэрхий фиброзтой боловч циррозгүй 26 (52%), F4 буюу циррозтой 9 (18%) хүн байна. Фиброзын шат ахих тусам АСТ (r=0.326, p=0.021), АЛТ (r=0.392, p=0.005), ММП-2 (r=0.393, p=0.005), ПIIIНП (r=0.472, p=0.001) болон APRI (r=0.503, p<0.001), FIB-4 (r=0.482, p<0.001) онооны дундаж утга нэмэгдэх хандлагатай. Харин тромбоцитын тоо (r=–0.507, p<0.001) болон ММП-1 (r=–0.383, p=0.006)-ийн дундаж утга фиброзын шат ахих тусам буурч байв. AUC-ROC муруй ашиглан элэгний фиброзыг тодорхойлох сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг үнэхэлэд илэрхий фиброз ба циррозыг оношлох чадамж APRI 80%, FIB4 75%, ММП-1 67.1%, ММП-2 72.2%, ПIIIНП 72.3% тус тус байлаа. Дүгнэлт: Элэгний фиброзыг таамаглах сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн оношилгооны чадамж 65-аас дээш хувь, Асат, Алат, ММП-2, ПIIIНП, APRI, FIB4 онооны дундаж үзүүлэлт фиброзын шат ахих тусам нэмэгдэж, харин тромбоцитын тоо, ММП-1-ийн дундаж үзүүлэлт буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн С вирусийн архаг халдварын үед илрэх сийвэнгийн криоглобулинеми ба эмнэлзүйн хамаарлын судалгаа(2025-05-05) ;Г.Амин-Эрдэнэ ;Д.Гантогтох ;Ц.Юмчинсүрэн ;Д.ДолгионХ.ЭнхмэндҮндэслэл: ХСВ-ийн халдварын үед эмнэлзүйд элэгний болон элэгний бус шинжүүд илэрдэг хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэгт холимог криоглобулинеми ордог ба энэ нь цусанд агуулагддаг тодорхой уургууд 370С-ээс доош хэмд (in vitro) тунадасжиж, бүлэгнэн жижиг болон дунд судаснуудын хананд хуримтлагдаж васкулитийг үүсгэснээр эмнэлзүйд үе мөч өвдөх, ядарч сульдах, хөлийн шилбээр тууралт гарах гэсэн гурвал шинж тэмдгээр илэрдэг. ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинеми түгээмэл тодорхойлогддог бөгөөд тархалт 10-70%-ийн хооронд байна. Криоглобулинемийн илэрсэн үед үүссэн васкулит нь арьс, бөөр, захын мэдрэлийн жижиг судсуудад голчлон нөлөөлж бусад эрхтэн тогтолцоонд хүндрэлийг үүсгэдэг байна. Манай орны хувьд эдгээр өвчтөнүүдэд элэгний шинж тэмдгүүдэд чиглэсэн үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тухайн өвчтөнүүдийн элэгний бус шинж тэмдгүүдэд чиглэсэн, ялангуяа криоглобулинемийн талаар хийсэн судалгаа, мэдээлэл нэн ховор байгаа юм. Тиймээс бид ХСВийн архаг халдварын үеийн криоглобулинемийн эмнэлзүй судалгааг хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинемийн тархалтыг тодохойлж, элэгний фиброзын үе шаттай уялдуулан судалж, эмнэлзүйн хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: судалгаанд оролцогчдыг хамруулах болон хасах шалгуурын дагуу дагуу ХСВ-ийн архаг халдвартай 200 хүнийг хамруулсан. Оролцогч тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны дараа асуумжийн хуудсаар мэдээлэл авч, бие махбодийн хэмжилт хийж захын цусны сорьц цуглуулав. цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ (элэг, бөөрний үйл ажиллагаа) хийсэн. Элэгний фиброзын зэргийг инвазив бус (APRI, FIB-4) аргаар үнэлсэн. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг MDRD GFR Equation цахим аргаар тооцлоо. Арьсны үзлэг хийж криоглобулинемийн хөлийн шилбэ, шагай хэсгийн тууралт, шарх шархлаа, сорвижилтын байдлыг үнэлсэн. Криоглобулинемиг тодорхойлохдоо үл бүлэгнүүлэгч агуулаагүй хуруу шилэнд 8 мл цус авч, авсан дээжийг бүлэгнэж дуустал 1 цаг хөдөлгөөнгүй, тасалгааны хэмд байлгасан. Дээжийг центрифугт эргүүлж, ийлдсийг ялгасны дараа +4С хэмийн хөргөгчид 7 хоногийн турш хадгалж, улмаар тасалгааны температурт 30 минут байлгасны дараа тунадас арилсан байдлыг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 200 хүн хамрагдсан ба үүнээс эрэгтэй 71 (35.5%), дундаж нас 53.38±13.09 нэгж оруулах жил байв байв. Криоглобулинемийн уургийн тунадсыг нийт 148 хүнд тодорхойлсон ба үүнээс эрэгтэй 50 (33.8%), дундаж нас 52.95±13.0 жил байв. Криоглобулинемийн уургийн тунадас 89 хүнд буюу судалгаанд оролцогчдын 60.1% илэрсэн. Нийт судалгаанд оролцогчдоос элэгний архаг үрэвсэлтэй (ЭАҮ) 176 (88.0%) байв. Үүнээс криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй нийт 57 хүн байсан. Лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулахад криоглобулинемитэй бүлэгт элэгний үйл ажиллагаанаас ГГТ-ийн дундаж түвшин криоглобулинеми илэрсэн бүлэгт илрээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (p=0.039). Харин лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг ихэссэх багассан байдлаар бүлэглэн үзэхэд АсАТ болон АлАТ түвшин нь Криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй бүлэгт мэдэгдэхүйц өндөр байсан нь элэгний эсийн гэмтэл илүү байгааг илтгэнэ (p<0.000). Креатининий хэмжээ нэмэгдсэн нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй. FIB-4 индекс болон APRI индекс нь фиброзын илүү хүнд шатлал Криоглобулинеми илэрсэн бүлэгт түгээмэл байгааг харуулж байна (p<0.005; p<0.000). Нэг хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр криоглобулинеми илрэхэд нас (OR = 2.48; 95% CI:1.31–4.70; p=0.005) хамааралтай байгаа нь тодоорхойлогдлоо. Тромбоцитын хэмжээ нэг олон хүчин зүйлийн шинжилгээнд статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлсэн байв (OR=14.38; 95% CI: 1.26–163.89; p=0.032). Дүгнэлт: ХСВ-ийн халдвартай өвчтөнүүдийн дунд криоглобулинемийн тархалт 60.1%, халдвартай хүмүүсийн дунд нас ахих болон тромбоцитийн хэмжээ багасах нь криоглобулинемийн тунадас үүсэхтэй хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутацыг тодорхойлж p53 уургийн илрэлтэй харьцуулан судалсан үр дүн(2024-12-21); ;Э.Есүхэй ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.БатчимэгҮндэслэл: Монгол улс элэгний эст өмөнгийн тархалт болон нас баралтын тохиолдлоор олон улсын дунджаас 8 дахин өндөр ба ХСҮТийн 2023 оны мэдээгээр нийт 7244 элэгний эст өмөнгийн тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна. Элэгний эст өмөн үүсэхэд голлон нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд хепатитын В, С вирусийн халдвар, архи, тамхины хэрэглээ, хорт бодисын хордлого зэрэг хүчин зүйлсүүд багтах бөгөөд ялангуяа Азийн орнуудад хепатитын В вирусийн халдвар, афлатоксины хордлого нь элэгний эст өмөн үүсэхэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудын нэг болж байна. TP53 (p53) ген нь 53 кД жинтэй p53 уургийг кодлох бөгөөд 17 дугаар хромосомын богино мөрөнд (17p13) байрладаг ба эсийн хуваагдлын циклийг зохицуулдаг транскрипцын хүчин зүйл тул хавдар дарангуйлах үйлдэлтэй ген гэж үздэг. Зорилго: Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутац болон p53 уургийг илрүүлж эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Элэгний хавдрын өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 50 оролцогчийн парафинд бэхжүүлсэн эдийн зүслэгээс геномын ДНХ-ийг ялгаж, аллель өвөрмөц ПГУ явуулж, TP53 генийн экзон 7-ын 249 болон 258 дугаар кодон дээрх мутацыг тодорхойлов. Улмаар p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар үнэлж, эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Судалгаанд элэгний эст өмөн оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн 33-79 (дундаж нас 64.06±9.1 жил) насны 21 (42%) эрэгтэй, 29 (58%) эмэгтэй нийт 50 оролцогчийн эдээс геномын ДНХ ялган TP53 генийн 249 болон 258-р кодоны мутацыг тодорхойлоход уг генийн 249р кодонд мутант аллель илэрсэнгүй (0%). Харин 258-р кодоны мутант аллель 15 (30%) сорьцод илрэв. TP53 генийн 7-р экзоны 258-р кодоны мутацыг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан үнэлэхэд нас (p=0.558), хүйс (p=0.851), хепатитын В вирусийн халдвар (p=0.288), хепатитын С вирусийн халдвар (p=0.902), элэгний хатуурал (p=0.736), сорвижилт (p=0.985), өөхжилт (p=0.368), ийлдсийн AFP-ий хэмжээ (p=0.662) хавдрын тоо (p=0.665), хавдрын хэмжээ (p=0.439), судасны нэвчилттэй (p=0.849) статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Түүнчлэн элэгний эст өмөнгийн өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 46 оролцогчийн парафинд бэхжүүлсэн элэгний эдийн зүслэгт p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар тодорхойлоход 26 (57%) сорьцод p53 уургийн будагдалт эерэг байсан ба p53 уургийн илрэлийг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад p53 уургийн эерэг будагдалт TP53 генийн 258-р кодоны мутац (p=0.004) болон хепатитын B вирусийн халдвартай (p=0.002) оролцогчдод өндөр байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн 258-р кодоны мутац зонхилон тодорхойлогдсон нь хепатитын вирусийн халдварын нөлөөгөөр өдөөгдсөн байж болох юм. Түүнчлэн 249-р кодоны мутац илрээгүй нь монголчуудын хувьд элэгний эст өмөнгийн үүсэлд афлатоксины нөлөө одоогоор бага байгааг илтгэх боломжтой гэж үзэж байна. Мөн TP53 генийн мутацтай үед элэгний эдэд p53 уургийн илрэл их байгаа төдийгүй хепатитын B вирусийн халдвартай хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гепатитийн вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа өөрчлөгдөх нь(2024-01-21) ;Suriga ;Suriguga ;Ц.СарнайБ.БатболдҮндэслэл: Гепатит В вирус (ГВВ) болон гепатит С вирус (ГСВ) нь цочмог болон архаг Гепатит, элэгний хатуурал, цаашлаад элэгний хорт хавдарт хүргэдэг гол шалтгаан бөгөөд эмнэлзүйд элэгний, элэгний бус шинжүүд илэрдэг. Зорилго: Гепатитын вирусийн халдварын үед элэгний фиброзын зэргийг бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд буурахтай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан ретроспектив когорт загвараар гүйцэтгэв. Судалгааны хүн амыг БНХАУ-ын Бугат хотын эмнэлэгт 2022 оны 09 сараас 2023 оны 09 сар хүртэл ГBB/ГСВ-ийн архаг халдвар батлагдсан 200 өвчтөнүүдийн мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж биохимийн бүрэн автомат анализатор ашиглан өвчтөний элэг, бөөрний үйл ажиллагааг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 52.4±13.97 жил, хүйсийн хувьд эрэгтэй 126 (63%), эмэгтэй 74 (37%) байлаа. ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт нас (46.68±14.77 жил) бага байх, ялтаст эсийн тоо (227.65±64.75) ихсэх, FIB4 оноо (1.48±1.74) бага байх, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд (100.40±20.73) ихсэх зэрэг үзүүлэлтүүд ГСВ-ийн архаг халдвартай бүлгээс статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд хүйс (эмэгтэй) (OR-0.397, 95% CI:0.208-0.757, р-0.005), ГСВ-ийн халдвар (OR-0.378, 95% CI:0.200-0.711, р-0.003) болон элэгний фиброзын зэрэг (OR-0.288, 95% CI:0.129-0.646, р-0.003) нь бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурахад нөлөөлдөг хүчин зүйлүүд болохыг харуулж байна. Дүгнэлт: ГСВ-ийн халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагааг бууруулах гол хүчин зүйл болж байна. Эдгээр өвчтөнүүдэд элэгний фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний үе дэх фиброзын зэргийг тогтоох инвазив бус зарим аргуудыг харьцуулан судласан дүн(2024-01-21) ;Suriguga ;Suriga ;Б.БатболдЦ.СарнайҮндэслэл: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) (ICDЭластографи 10: K-76.0)-д архины бус шалтгаант элэг өөхжилт (NAFLD) болон Элэгний өөхжилт архины бус шалтгаант элэгний өөхжилтөт үрэвсэл (NASH) хамаардаг. Фиброз Элэгний эсэд өөхжилт үүссэнээс 10-15 жилийн дараа элгэнд фиброз, Архины бус цирроз, элэгний эсийн өмөн (HCC) зэрэг хүндрэл явагддаг. Уг өвчний тархалт дэлхий дахинд дунджаар 25.4%, Өмнөд Америкт 30.45%, Африкт 13.48% тархалттай бол Азид 30% хүртэл тохиолдож байна. Элэгний эластографийн шинжилгээ нь инвазив бус, үйлчлүүлэгчдэд зовуурь бөгөөд элэгний эс дэх өөхөн хуримтлал, фиброзын зэргийг өндөр нарийвчлалтайгаар үнэлэх боломжтой шинжилгээний арга юм. Сүүлийн жилүүдэд АБШЭӨӨ-ний оношилгоо, элэгний фиброзын үнэлгээг төрөл бүрийн инвазив бус аргууд ашиглан хийж байна. Тухайлбал: Аспартат аминотрансфераза (АсАТ) болон аланин аминотрансфераза (АлАТ) ферментийн харьцаа, FIB-4 оноо, ба AсАТ ба тромбоцит эсийн харьцааны индекс (APRI) зэрэг маркеруудыг ашиглан фиброзын зэргийг үнэлж байна. АБШЭӨӨ-тэй үйлчлүүлэгчийг хянахад инвазив бус, хямд өртөгтэй, хүрэлцээ сайтай шинжилгээний арга байх нь олон талын ач холбогдолтой. Зорилго: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тогтоох инвазив бус оношилогооны зарим аргуудыг харьцууулан судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан зөвшөөрлийг авсан ба 2023 оны 10 дугаар сарын 15-аас 2023 оны 11 дугаар сарын 15-ны хооронд Бугат хотын Анагаах Ухааны Их Сургуулийн II харьяа эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, насанд хүрсэн, лаборатори болон багажийн шинжилгээгээр элэг өөхлөлт оношлогдсон нийт 201 оролцогчийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгааны бүх оролцогчдод элэгний эластографийн (FibroScan 502) шинжилгээ хийж элэг өөхлөлт, фиброзыг үнэлсэн. Архины шалтгаант элэгний өөхлөлт болон АБШЭӨӨ-ийг Архи согтууруулах ундааны хэрэглээ, архидалтыг бууруулах үндэсний хүрээлэнгээс гаргасан AUDIT тест ашиглан ялган оношилгоо хийсэн. Статистик боловсруулалтыг Microsoft Exсel, SPSS 20 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд 18-76 насны 201 хүн хамрагдсан ба дундаж нас 47±11 жил байв. Үүнээс эрэгтэй 117 (58.2%), эмэгтэй 84 (41.8%) оролцогчид хамрагдсан. Эластографийн шинжилгээгээр фиброзын зэргээр нь ангилж үзвэл F0 зэрэгтэй 24 (12%), F1 зэрэгтэй 22 (11%), F2 зэрэгтэй 61 (30%), F3 зэрэгтэй 20 (10%), F4 зэрэгтэй 74 (37%) оролцогчид байв. Фиброзын зэргийг (F3 ба F4) тогтооход аспартат аминтрансфераза (АсАТ)/ тромбоцит эсийн харьцааны индекс (APRI), Фиброз-4 оноо (FIB-4) ба аспартат аминтрансфераза (АсАТ)/Аланин аминтрансфераза (АлАТ)-ийн харьцаа зэрэг аргуудыг ашиглан ROC муруйг байгуулахад FIB-4 онооны өвөрмөц болон мэдрэг чанар бусад аргуудтай харьцуулахад өндөр байв. FIB-4 онооны оновчтой захын утга нь 1.337 буюу мэдрэг чанар 79.8%, өвөрмөц чанар 38.3% тус тус байлаа. Дүгнэлт: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тооцоолоход FIB4 оноог ашиглах боломжтой болохыг тогтоолоо.
