АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
13 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн(2026-03-30); ; ;Э.Урангоо ;М.БарсболдБ.ОтгонсүрэнҮндэслэл: Эфирийн тосоор баялаг ургамлууд нь Asteraceae, Rutaceae, Lamiaceae зэрэг 50 гаруй овогт хамаарагддаг бөгөөд эдгээр овогт багтах ургамлуудыг хүнс тэжээл, уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан, үнэртэн гоо сайхны болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 орчим төрлийн эфирийн тос тодорхойлогдсоноос ойролцоогоор 300 гаруйг нь үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглаж байгаа талаар судалгааны эх сурвалжуудад дурдсан байна. Эфирийн тосыг бичил биетний өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, хавдрын эсрэг, эс хордуулах болон антиоксидант идэвхээр нь анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Монгол орны хувьд цаг уурын эрс тэс байдал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн мал аж ахуй их хөгжсөн зэрэг нь эфирийн тос агуулсан ургамлыг судлах, тэдгээрийн химийн найрлага болон биологийн идэвхийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болж өгдөг. Иймд Монгол оронд ургадаг эфирийн тос агуулсан ургамлууд, тэр дундаа Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны биологийн идэвхийг судлах нь онолын болон практик ач холбогдолтой байсаар байна. Зорилго: Хонин арцны (Juniperus sabina L.) эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэсэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 сарын 21-ний өдрийн хурлаар (202526/03-01) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. BV2 болон N2a мэдрэлийн эсийн шугамыг стандарт протоколын дагуу 370C, 5% CO₂ бүхий инкубаторт өсгөвөрлөв. Эсүүдийг тохирох тэжээлт орчинд хадгалж, туршилтад ашиглахын өмнө эсийн ургалт, морфологийг микроскопоор хянав. Эсийн хоруу чанарыг MTT аргаар үнэлэж 96 үүр бүхий бичил хавтанд BV2 микроглий эсийг 2×10⁴ эс/үүр нягттайгаар суулгаж, 24 цаг инкубац хийсний дараа эфирийн тосыг 50–500 мг/мл концентрацийн хүрээнд нэмж дахин 24 цаг инкубацлав. Үүний дараа MTT урвалж нэмж 3 цаг инкубац хийж, үүссэн формазины талстыг диметилсульфоксидоор (DMSO) уусган, 630 нм долгионы уртад шингээлтийг хэмжсэн. Шингээлтийн утгаар эсийн амьдрах чадварыг тооцож, эфирийн тосны эсэд хоргүй тунг тодорхойлов. Үр дүн: Эфирийн тосны эсэд үзүүлэх хоруу чанарыг MTT аргаар BV2 микроглий болон N2a мэдрэлийн эсүүдэд тодорхойлов. N2a мэдрэлийн эсийн хувьд 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлээгүй бол 400 болон 500 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг бууруулж, хоруу чанартай нөлөө үзүүлсэн. Дүгнэлт: MTT шинжилгээний дүнгээр хонин арцны эфирийн тос нь N2a мэдрэлийн эсүүдэд 50, 100, 200, 300 мкг/мл концентрациудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бол 400 болон 500 мкг/мл тунгуудад цитотоксик нөлөө үзүүлсэн. Харин BV2 микроглий эсүүдэд 50, 100, 200 мкг/мл тунгуудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бөгөөд 300 мкг/мл-ээс дээш концентрациудад эс хордуулах нөлөөтэй нь тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шархны эдгэрэлтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан дүн(2026-02-03) ;Н.Ням-Эрдэнэ ;Б.Сэвжидмаа ;Б.Маналжав ;О.МөнхтүшигМ.БарсболдҮндэслэл: Арьсанд нарны хэт ягаан туяа, механик түлэгдэлт, гэмтэл болон бодисын солилцооны шалтгаант архаг үрэвсэл зэрэг олон шалтгаантайгаар шарх үүсэж болдог. Монгол улсад 2022 оны байдлаар ахуйн түлэгдэлт нь осол гэмтлийн тохиолдлын эхний 5-р байр, 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан, 0-5 насны хүүхдийн нийт өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Арьсны түлэгдэлт, шархны эдгэрэлт нь урт хугацаа шаардагддаг нь эмчлүүлэгчдэд сэтгэл санаа, гоо зүй болон эдийн засгийн дарамтыг үүсгэдэг. Шархны эдгэрэлтийг сайжруулах шинэлэг, үр дүнтэй, гаж нөлөө багатай эмчилгээний бүтээгдэхүүн гарган авах нь эмнэл зүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Бактерийн метаболит болон зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шарханд үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтны түлэнхийн шарханд бактерийн метаболит ба зуун настын холимгийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 8 долоо хоногтой, BALB/c үүлдрийн хулганыг хяналтын бүлэг, бактерийн метаболит ба зуун наст 2 бүлэгт хувааж судалгааг гүйцэтгэсэн. Туршилтын хулганыг мэдээгүйжүүлэн нурууны хэсгийн үсийг зориулалтын машинаар 2х2 см харьцаагаар хуссан. Хулганы нурууны арьсыг 10 секундийн турш, 200°С-ийн халуун сэнсээр үлээж, 2-р зэргийн түлэнхийн шархны загвар үүсгэсэн. Бактерийн метаболитыг зуун настын шүүстэй 1:1 харьцаатай хольсон холимгоос 100 мкл хэмжээтэй соруулан авч, шархны төв хэсэгт дусаан, жигд тараасан. Өдөр бүр шархны зургийг авч, ImageJ программаар талбайг хэмжин туршилтын 7, 14, 21 хоногт хяналтын бүлэгтэй харьцуулан эдгэрэлтийн байдлыг үнэлсэн. Шархны эдгэрэлтийг үнэлэхдээ хулгана тус бүрт анх үүсгэсэн шархны хэмжээг 100% гэж үзэн үүнээс шархны эдгэрэлт хэдэн хувь болсныг хяналтын болон туршилтын бүлэгт харьцуулан үнэллээ. Түлэнхийн арьсны эдийг туршилтын болон хяналтын бүлэгт иммунофлуоресценцийн аргаар судасжилтын маркер α-SMA (Thermo Fisher Scientific) илрүүлсэн. Статистик боловсруулалт: Хяналтын болон туршилтын бүлэг хоорондын ялгааг үл хамааралт Т тестээр GraphPad Prism 10 программаар боловсруулж, дундаж утга, стандарт хазайлт болон статистик хамаарлыг тооцсон. Үр дүн: Туршилтын хулганад үүсгэсэн түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн нөлөөлөх байдлыг хяналтын бүлэгтэй харьцуулахад 7 хоногт шархны хэмжээ хяналтын бүлэгт 82.1%, туршилтын бүлэгт 83.7% (p<0.197), 14 хоногт хяналтын бүлэгт 62.6%, туршилтын бүлэгт 58.1% (p<0.0001), 21 хоногт хяналтын бүлэгт 50.7%, туршилтын бүлэгт 32.7% (p<0.0001) байв. Эмчилгээний 7 хоногт туршилтын болон хяналтын бүлгийн шархны эдгэрэлтийн хэмжээ стататистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй, эмчилгээний 14, 21 хоногт туршилтын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Туршилтын болон хяналтын бүлгийн хулганы түлэнхийн арьсны эдэд судасжилтын маркер болох α-SMA-ийн ялгарлыг иммунофлуоресценцийн аргаар үнэлэхэд, бактерийн метаболит зуун настын холимог түрхсэн бүлэгт эмчилгээний 7, 14, 21 хоногт α-SMA-ийн эерэг эсүүд жигд илэрсэн бөгөөд хяналтын бүлэгт α-SMA илэрсэнгүй. Дүгнэлт: Туршилтын хулганы түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын холимог шархны эдгэрэлтийг дэмжиж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт(2020-02-15) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг; ;Б.СувдааМонгол улсын эх барихын практикт тулгадмсан асуудлын нэг нь жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлтийн хугацаатай эхчүүдийн жирэмсний явц, төрөлтийн үеийн хүндрэл болон урагт илрэх өөрчлөлтийг судлах явдал юм. Бид илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бичил бүтцийг хэвийн тээлттэй төрсөн эхийн ихэстэй харьцуулж үзэхэд ихсийн дотор бичил бүтцийн өөрчлөлтүүд илэрч байна. Тухайлбал илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бэлдмэлийг Гематоксилин эозиноор будаж харахад бичил бэлдмэл дээр ихсэд судасжилт багасан шохойжилт үүсэж фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал илэрч, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдал харагдаж байна. Хорион цэлмэнгүүдийн завсарт цус дүүрэлт, фибрин хуримтлагдсаж, хуурамч үхжил үүсч, судасны хана склероз болж цэлмэнд хатингаршил үүссэн. Илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн Трихром Массоноор будсан бичил бэлдмэл дээр цэлмэнт хорион нь жижгэрч уусаж алга болж буй зураглал, цэлмэн хоорондын зай ихэссэн, цэлмэн холбогч эдээр солигдсон байгаа нь харагдаж байна. Илүү тээлтийн үед ихсийн дотор хөгшрөлт-дистрофийн өөрчлөлт эдийн түвшинд явагдаж, ихсийн судасжилтын өөрчлөлтүүд үүсч эх-ихэс ургийн тогтолцоонд гипоксийн шинж тэмдгийг бий болгох үндэс суурь болдог болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-н Анагаахын суурь боловсролын 1-р дамжааны оюутнуудын Гистологи 1 хичээлийн дүнг улиралтай хамааруулан хийсэн үнэлгээ(2020-02-15) ;С.Оюунгэрэл ;Б.Энхзул; ; С.Чимэгсайхан2015-2017 оныг хүртэл Гистологи-1 хичээл нь 1-р дамжааны 2-р улиралд заагдахаа болиж 2017-одоог хүртэлх 3 жил 1-р дамжааны 1-р улиралд заагдаж байна. Аналитик судалгааны нэг агшингийн загвараар анагаахын суурь боловсролын дамжааны 2015 оноос хойшхи Гистологи-1 хичээлээр авсан 4297 оюутны дүнд MS excel программаар боловсруулалт хийж гүйцэтгэв. Нэгтгэсэн дүнгээр 1-р дамжааны 2 дох улиралд Гистологи-1 хичээл орж эхэлсэн 2015-2017 онуудад амжилт 85.9%, чанар 50.5%, (n=1478) 1-р дамжааны 1-р улиралд Гистологи-1 хичээл заагдаж эхэлсэн 2017-2020 онуудад амжилт 84.9%, чанар 43.5%, (n=2410) W үнэлэгдсэн буюу явцын оноогоо авч чадаагүй оюутан 20152017 онд 5%, 2017-2020 онуудад 12.1% байжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инвазив бус аргуудаар элэгний фиброзын зэргийг таамаглаж элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах нь(2025-12-05) ;А.Хас ;Б.Сувдаа ;Д.Гантогтох ;Г.УлзмааБ.БатболдҮндэслэл: Манай орны хүн амын дунд элэг гэмтээгч вирусууд болон архи, эмийн бодисын хэрэглээ, таргалалттай хүмүүсийн тоо их байх зэрэг нь элэгний архаг эмгэгийн тохиолдол өндөр байхад нөлөөлж байна. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч зарим эрдэмтэд циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эмнэлзүйн туршилт судалгаанд дурьджээ. Зорилго: Архи болон вирусийн шалтгаант элэгний үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг инвазив бус аргуудаар тодорхойлж, элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар УГТЭ-ийн ХБЭСТ-т хэвтэн эмчлүүлсэн 50 хүнийг хамруулсан. Захын цусны шинжилгээнд тромбоцит, аспартат аминотрансфераз (АСТ), аланин аминотрансфераз (АЛТ)-ын түвшинг бүрэн автомат анализатораар, сийвэнгийн шууд маркерийг ELISA аргыг ашиглан тодорхойлов. Харин сийвэнгийн шууд бус маркер (APRI, FIB4)-ийг MD+CALC цахим системээр тооцсон. Элэгний эдийн хатгалтын шинжилгээгээр биопси авч, элэгний фиброзын зэргийг METAVIR-ийн ангиллаар тогтоосон. Хоёр бүлгийн тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Mann-Whitney U тест, Kruskal-Wallis тест ашиглав. METAVIR бүлэг ба сийвэнгийн маркерийн хоорондын хамаарлыг спеарманы коррелциар, сийвэнгийн шууд ба шууд бас маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг ROC муруй ашиглаж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг фиброзын зэргээр METAVIR ангиллын дагуу F0-F1 буюу фиброзгүй 15 (30%), F2-F3 буюу илэрхий фиброзтой боловч циррозгүй 26 (52%), F4 буюу циррозтой 9 (18%) хүн байна. Фиброзын шат ахих тусам АСТ (r=0.326, p=0.021), АЛТ (r=0.392, p=0.005), ММП-2 (r=0.393, p=0.005), ПIIIНП (r=0.472, p=0.001) болон APRI (r=0.503, p<0.001), FIB-4 (r=0.482, p<0.001) онооны дундаж утга нэмэгдэх хандлагатай. Харин тромбоцитын тоо (r=–0.507, p<0.001) болон ММП-1 (r=–0.383, p=0.006)-ийн дундаж утга фиброзын шат ахих тусам буурч байв. AUC-ROC муруй ашиглан элэгний фиброзыг тодорхойлох сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг үнэхэлэд илэрхий фиброз ба циррозыг оношлох чадамж APRI 80%, FIB4 75%, ММП-1 67.1%, ММП-2 72.2%, ПIIIНП 72.3% тус тус байлаа. Дүгнэлт: Элэгний фиброзыг таамаглах сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн оношилгооны чадамж 65-аас дээш хувь, Асат, Алат, ММП-2, ПIIIНП, APRI, FIB4 онооны дундаж үзүүлэлт фиброзын шат ахих тусам нэмэгдэж, харин тромбоцитын тоо, ММП-1-ийн дундаж үзүүлэлт буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ургалтыг дэмжигч PIIINP биомаркерыг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Б.Сувдаа ;А.Хас ;Г.Улзмаа ;Н.Өлзий-оршихД.БадамсүрэнҮндэслэл: Элэгний фиброзын үүсэлт нь элэгний одлог эсүүд (HSCs)-д эсийн гаднах матрицийн (ECM) илүүдэл үүссэнээс үүдэлтэй гэж үздэг. Холбогч эдийн гол бүрэлдэхүүн нь III төрлийн коллаген юм. Шархны эдгэрэлт, элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ширхгийн олшрол гол үүрэг гүйцэтгэдэг. III төрлийн коллагены нийлэгжилтийн үед III төрлийн проколлагены N-терминал пропептид (PIIINP) үүсдэг. PIIINP-ийг элэгний фиброз, элэгний хатуурлын маркер болгон хэрэглэж болох талаар эрдэмтэд дурьдсан байдаг. Тиймээс PIIINP-ын хэмжээ нь коллагены нийлэгжилт, эсийн гаднах орон зайд (матрикс) хуримтлагдах шууд үзүүлэлт болдог байна. Disse-ийн орон зайд ECM хуримтлагдах нь элэгний гэмтэлд хүргэх гол нөхцөл болдог. Зорилго: Элэгний эсийн гэмтлийн шууд биомаркер PIIINP-ыг тодорхойлж, элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалт сорвижилтыг бичил бүтцийн өөрчлөлтөөр тодорхойлж харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны тогтоол (23/001)-ийг үндэслэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УГТЭийн элэгний төвөөр 2023 оны 2 дугаар сараас -2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгсдээс судалгааны шалгуур хангасан 42 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Судалгаанд оролцсон эмчлүүлэгчдийн элэгний эдээс хатгалтын аргаар сорьц авч эдийн шинжилгээ хийсэн. Харин цусны ийлдсэнд РIIINP-ийг тодорхойлохдоо ELISA цомог ашигласан. Элэгний эдэд үүсэж буй холбогч эдийн олшролын зэргийг Метаврын (F0-F4) ангиллын дагуу үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-14 программыг ашиглан бүлэг хоорондын харьцуулалт болон дунджуудын ялгаатай байдлыг ANOVA тест бодож, p<0.05 үед статистик ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 31 (73.8%) нь эмэгтэй, 11 (26.2%) эрэгтэй байв. Метаврын ангиллаар элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг F0-1, F2-3, F4 гэж 3 бүлэг болгосон. Гистологийн шинжилгээгээр элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг Трихром Массоны будгаар будаж Метаврын ангилалтай харьцуулан судлав. Бид бүлэг хоорондох PIIINP-ийн илрэлийн ялгаатай эсэхийг тодорхойлоход (p=0.017) статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Холбогч эдийн ургалтын илрэл F0-1 болон F2-3 бүлгийн хооронд ялгаа ажиглагдав (p=0.05). PIIINP-ийн босго утга ≥ 15.15нг/мл байх үед мэдрэг чанар 71.4%, өвөрмөц чанар 74.3% байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн цусны сийвэндэх PIIINP маркерын илрэлийг гистологийн шинжилгээгээр баталгаажуулахад элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалтанд шууд дэмжих нөлөөлөл үзүүлдэг болох нь тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хулганы үр хөврөлийн үед өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эс болон E-cadherin-ийг иммуногистохимийн аргаар илрүүлсэн дүн(2023-05-22) ;Н.Ням-Эрдэнэ ;Х.Бадамсүрэн ;Н.Цэвэлмаа ;Б.ХуланБ.ХонгорзулҮндэслэл: Дотоод шүүрлийн зохицуулалтыг гипоталамус-өнчин тархизахын булчирхай гэсэн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үздэг.1 Өнчин тархины хөгжил хүн болон амьтанд харилцан адилгүй явагддаг байна. Хүнд үр хөврөлийн хөгжлийн 4 долоо хоногийн төгсгөлд, харханд 9.5 хоногтойд, хулганад 8.5 хоногтойд хөгжиж эхэлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бид судалгаандаа хэрэглэсэн C57BL/6 хулганы өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эсэд, үүдэл эсийн маркер, наалдуулагч уураг E-cadherin-ыг үр хөврөлийн хөгжлийн ялгаатай үе шатуудад дархан туяарах аргыг хэрэглэн судласан. Зорилго: C57BL/6 хулганы өнчин тархины өмнөд хэлтрээс ялгарах кортикотроф эсийн болон үүдэл эсийн маркер, наалдуулагч уураг E-cadherin-ыг үр хөврөлийн хөгжлийн ялгаатай үе шатуудад дархан туяарах аргаар илрүүлэх зорилгын хүрээнд судалгааг хийлээ. Арга, аргачлал: Хулганы бэлгийн мөчлөгийн үеийг ажиглан, түрхэцийн аргаар тодорхойлон, үржилд оруулан үр хөврөлийн 11.5, 13.5, 15.5, 17.5, 19.5 11.5-19.5 хоногтой эм хулганы хөврөлийг мэс ажилбараар авч тухайн эдэд анхдагч, хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэн дархан туяарах микроскопоор харж үнэлсэн. Үр дүн: Хулгана проэструс, эструс, метэструс, диэструс мөчлөгтэй бөгөөд эструс мөчлөгт байгаа 20 хулганы 90% нь хээлтсэн бөгөөд нийт судалгаанд хамрагдсан эм хулганы 71.4% нь амжилттай хээлтсэн.Хулганы үр хөврөлийн хөгжлийн 11.5-19.5 хоногт өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эсийг дархан туяарах аргаар илрүүлэхэд 19.5 хоногтойд кортикотроф эсүүд өнчин тархины өмнөд хэлтрийн төв хэсгээр тод, жигд тархалттай илэрсэн дүн гарав. Хулганы үр хөврөлийн 15.5, 17.5, 19.5 хоногт өнчин тархины өмнөд хэлтрийн үүдэл эсийн наалдуулагч уураг E-cadherin-ы ялгарал нь 15.5-17.5 дахь хоногоос эхэлсэн үр дүн гарсан боловч 19.5 дахь хоногоос E-cadherin эерэг эсийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: E15.5-17.5 дахь хоногоос эхлэн үүдэл эсийн наалдуулагч E-cadherin уургийн ялгарал илэрч байсан боловч 19.5 дахь хоногоос E-cadherin эерэг эсийн тоо буурсан үзүүлэлттэй байв. Хулганы хөврөлийн хөгжлийн 19.5 хоногтойд өнчин тархины өмнөд хэлтэрт кортикотроф эс илүү жигд тархалттай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд биомаркераар тодорхойлох(2023-02-16) ;Б.Сувдаа ;Б.Бадамсүрэн ;Б.Хонгорзул; Г.УлзмааҮндэслэл: Элэгний фиброз нь үрэвслийн үед элэгний гэмтсэн хэсгийн эсийн гаднах матрикс (ЭГМ) ба холбогч эдээр (сорвижилт) хүрээлэгдэн солигдохын эсрэг хариу урвал нөхөн төлжилтөөс үүсдэг процесс юм. Өмнө нь элэгний фиброзыг даамжрах архаг шинж чанартай, эргэшгүй өөрчлөлт гэж үздэг байсан боловч орчин үед фиброзыг ихсэж, багасаж байдаг динамик явц гэж үзэх болсон1,2. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эрдэмтэд цөөнгүй тэмдэглэсэн байна3. Монгол улсын хүн амын дунд гепатит С вирус (ГСВ)-ийн халдвар 11-16%, гепатит В вирус (ГВВ)-ийн халдвар 10.9-11.1% тохиолдож байгаа нь тус халдвар өндөр тархсан улс оронд тооцогддог4-6. Манай орон 100,000 хүн амд ноогдох элэгний эст өмөнгийн нас баралтаар дэлхийд нэгдүгээр байрыг эзэлж дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлттэй судалгаа гарчээ7. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг баримтын судалгааны аргыг ашиглан харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж, системтэйгээр шинжилгээ, үнэлгээ хийн онолын судалгааны дүгнэлт хийлээ: Дүгнэлт: 1. Элэгний фиброзын сийвэнгийн шууд биомаркерийн шинжилгээнүүд харьцангуй бүрэн судлагдаж эмнэлзүйн өдөр тутмын хэрэглээнд нэвтрээгүй байгаа хэдий ч ирээдүйд элэгний фиброзыг эрт илрүүлэх, динамик явцыг хянах зорилгоор өргөн хүрээнд ашиглаж болохуйц шинжилгээ юм. 2. Элэгний С вирусын үрэвслийн үед MMP-ийн эсийн болон молекулын механизмыг судалж, фибролитик үйл ажиллагааны идэвхи нь элэгний фиброз руу шилжих боломжтой. Иймд элэгний С вирусийн үрэвслийн үед MMP-ийг идэвхгүй байлгах механизмыг тодорхойлохын тулд судалгааг хийх шаардлага урган гарч байна. 3. Хүний элэгний фиброзын явц дахь элэгний MMP-ийн зохицуулалтын талаар цөөн тооны судалгаа байгаа нь цаашид судлагдах боломжийг нээж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн өсгөвөрт их шүүдэргэнэ (chelidonium majus)-ий хандны нөлөөг судлах нь(2022-06-12); ; ;Д.Энхмаа ;Б.СувдааҮндэслэл: Их Шүүдэргэнэ (Chelidonium majus, ИШ) нь олон наст ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд ИШ-ий газрын дээрх хэсэг, үндэсний усан болон спиртэн хандыг эмчилгээнд хэрэглэж ирсэн. Аливаа ургамлын эмчилгээний шинж чанар нь ургамлын хэсэг, хандны төрөл мөн үйлчлэж буй эсээс ихээхэн хамаардаг. ИШ-ий ханд хөхний, төвөнхийн хавдрын эсийн нүүн шилжих хөдөлгөөнийг саатуулсан судалгааны баримт байгаа боловч элэгний хавдрын эсийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг мэдээлэл алга байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Иймд бид ИШ ургамлын хэсэг бүрээс бэлтгэсэн спиртэн хандны ү лдли г элэгни HepG2 эси н өсгөвөрт харьцуулан судлах зорилго тавьсан. Зорилт: 1. Ханд тус бүрийн элэгни хавдрын эси н ургалтад үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 2. Ханд тус бүрийн элэгни хавдрын нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 3. ИШ-ий хандны элэгни хавдрын эсэд үзүүлэх нөлөөллийн IC50-и г тооцоолж харьцуулах зорилтуудыг тавьсан. Арга, аргачлал: Харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу in vitro орчинд элэгний хавдрын HepG2 эсийн өсгөвөрт ИШ ургамлын навч, иш тус бүрээс 70%, 45%-ийн этанолоор хандлан 5 (М45, F70, F45, S70, S45) төрлийн ханд бэлтгэн, ханд тус бүрийн үйлдлийг бүлэг бүрт харьцуулан судлав. Үр дүн: Ханднуудын хоргүй тунгаар 48, 72 цаг үйлчлэхэд эсийн ургалтыг 64.5-74.2%, 23.5-39.6% хүртэл тус тус бууруулсан байна (p < 0.05). HepG2 эсийн өсгөвөрт ИШ-ий хандны хоргүй тунгаар үйлчлэж эсийн нүүн шилжилтийг эсгүй зурвас үүсгэх аргаар 8 цагийн дараа зураг авч шинжлэхэд M45 ханд хамгийн ихээр саатуулж байлаа. Навчны хандны нь эс хордуулах IC50 ишний ханднаас бага байлаа. Дүгнэлт: 1. ИШ ургамлын 5 төрлийн хандны хавдрын эсийг хордуулах болон эсийн ургалтыг саатуулах нөлөө ханд бүрт өөр өөр байлаа. 2. ИШ ургамлын навчны ханд бага тунгаар, харин ишний ханд түүнээс 8 дахин их тунгаар үйлчлэхэд эсийг хордуулж байлаа. 3. ИШ-ий ханднуудын хоргүй тун HepG2 эсийн ургалтыг 48, 72 дахь цагуудад саатуулах үйлдэлтэй байна.
