АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
45 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн хүнсний харшлыг илрүүлсэн үр дүн(2026-03-30); ;Т.Маргад ;Л.Булган ;Ш.ОтгонтөгсС.ДаваажаргалҮндэслэл: Судалгаагаар хүүхдийн дунд IgE-ээр нөхцөлдсөн хүнсний харшлын тархалт сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар улам бүр нэмэгдэн, зарим тохиолдолд хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал буюу анафилаксид өртөж байна. Тархалтын хувьд улс орон бүрт харилцан адилгүй боловч дунджаар олон улсад 6-10% тохиолдож байна. Манай улсын хувьд сүүлийн үеийн тоо баримт дутмаг тул хүүхдийн дунд тохиолдох хүнсний харшлыг илрүүлэн судлаж, цаашдын тохирсон эмчилгээ, зөвлөгөөг өгөх нь чухал юм. Зорилго: Хүүхдийн дунд хүнсний харшлын зонхилох шалтгаан ба нөлөөлөх зарим хүчин зүйлсийг илрүүлэх. Арга, аргачлал: Аналтик судалгааны агшингийн загвараар 2025.06 сараас 2025.12 сарыг дуустал хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд хамрагдсан хүүхдүүдийн мэдээлэлд Excel, R программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Хүүхдийн дунд хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд 0-5 насны нийт 244 хүүхэд хамрагдсанаас 18.8% нь хүнсний харшилтай тодорхойлогдсоноос хүнсний харшлын хамгийн түгээмэл шалтгаан болсон өндөгт 5.4%, үнээний сүүнд 2.6%, газрын самарт 2.3%, буудайн гурилд 0.8% нь харшилтай байна. Харин 7.7% нь шар жимс, тоор, улаан лооль, шар хулуу гэсэн түгээмэл бус хүнсэнд харшилтай гэж тодорхойлогдсон. Арьсны харшил нь хүнсний харшил үүсэхэд хамгийн хүчтэй бие даасан эсрдэлт хүчин зүйл (OR 15.3, 95% CI 3.73-107, p<0.001) болж байсан бол хүүхдийн гэр бүлийн харшлын өгүүлэмж мөн хүнсний харшилд өртөх эрсдэлийг 3.6 дахин (OR 3.66, p=0.042), нэмэгдүүлж байна. Түүнчлэн хүүхдийг хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн хооллох нь харшлаас сэргийлэх (p=0.041) нөлөөтэй байна. Хүнсний харшлыг хүүхдийн антибиотикийн хэрэглээ, төрөх зам, эхийн жирэмсэн үеийн амин дэмийн хэрэглээтэй холбон судалсан ч статистик ач холбогдол бүхий хамааралгүй байв. Дүгнэлт: 1. Эцэг эх, асран хамгаалагчийн мэдээллэсэн асуумж судалгааны үр дүнгээр хүүхдийн дунд хүнсний харшил 18.8% -ийг эзэлж байна. 2. Хүүхдийн арьсны харшил, удамшил нь хүнсний харшлын хүчтэй эрсдэлт хүчин зүйл болж байна. Хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар хооллох нь хүүхдийн хүнсний харшилд өртөх эрсдлийг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэс заслын эмч, сувилагчдын дундах латекс бээлийний хэрэглээ, аажим хэт мэдрэгшилтийг судалсан дүн(2020-02-15) ;Б.Нацагдорж; ;А.Баяр-Өлзий; Б.БердимуратҮндэслэл: Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд резинэн бээлий, хуруу шилний таг, катетр гэх мэтчилэн латексыг агуулсан олон зүйлстэй өдөр тутамд харьцаж байдаг нь латексын мэдрэгшилт үүсэх өндөр эрсдэл бүхий бүлэгт багтдаг. Иймд бид өөрийн орны нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын латекс агуулсан бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотойгоор латексын хэт мэдрэгшилтийн тархалт, хэлбэрийг судлах нь анагаах ухаанд ач холбогдолтой асуудал болоод байна. Зорилго: Мэс заслын эмч, сувилагчдын латекс бээлийний хэрэглээ, аажим хэт мэдрэгшилтийг тодорхойлох. Судалгааны материал, арга зүй: Бид агшингийн судалгааны загварыг ашиглан улсын болон хувийн хэвшлийн 2, 3-р шатлалын эмнэлэгт мэс заслын чиглэлээр ажилладаг 90 эмч, 100 сувилагчийг хамруулан судалгааг хийв. Бид латекс бээлийний хэрэглээ, мэдрэгшилтийг илрүүлэхдээ үйлчлүүлэгчдийн зовиур, эмнэлзүйн гол шинжүүдийг тусгасан Америкийн Харшил, Астма, Иммунологийн холбооноос (American Clinical Association of Allergy, Asthma and Immunology guidelines for latex allergy) боловсруулсан асуумжид суурилсан асуумжийн хуудсыг ашиглав. Бид асуумжаар латексын мэдрэгшилт сэжиглэгдсэн хүмүүст аажим хэт мэдрэгшилтийг тальк нунтагтай болон нунтаггүй бээлийг ашигласан арьс бигнэх сорилоор тодорхойлов. Судалгааны үр дүн: Бидний судалгаанд 2278 насны 190 мэс заслын эмч, сувилагч (дундаж нас нь 35.8±10.31) хамрагдсан бөгөөд 90 (47.4%) нь эмч, 100 (52.6%) нь сувилагч байв. Судалгаанд хамрагдсан нийт эмч, сувилагч нарын 184 (96.84%) нь латекс бээлийг тогтмол өмсөж хэрэглэдэг, 6 (3.16%) нь тогтмол өмсөж хэрэглэдэггүй гэж хариулсан байна. Асуумжаар латексын мэдрэгшилт сэжиглэгдсэн 16 (100%) эмч, сувилагчид арьс бигнэх сорил хийсэн бөгөөд 5 (31.25%) хүнд харшлын урвал илэрсэн. Үүнд зөвхөн тальк нунтагтай резинэн бээлий ашигласан арьс бигнэх сорилоор 4 (25%) хүнд, талькгүй бээлий ашигласан сорилоор 1 (6.25%) хүнд, харин тальк нунтагтай болон нунтаггүй сорилд хоёуланд 1 (6.25%) хүнд харшлын урвал тодорхойлогдсон. Судалгаанд оролцсон нийт 190 (100%) эмч, сувилагч нарын дунд 5 (2.63%) эмч, сувилагчид аажим хэт мэдрэгшил (IV хэлбэрийн хэт мэдрэгшил) оношлогдсон. Дүгнэлт: Латекс бээлийний хэрэглээ мэс заслын эмч, сувилагч нарын дунд өндөр байна. Аажим хэт мэдрэгшилт мэс заслын эмч, сувилагч нарын дунд 2.63% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын газар зүйн өөр бүс нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалтыг тодорхойлсон дүн(2024-05-13); ; ; Б.СолонгоҮндэслэл: Монгол орны газар зүйн ялгаатай бүс нутгийн цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, уур амьсгалыг хахиршилт нь харилцан адилгүй нэмэгдэж байгаа бөгөөд хүн амын эрүүл бус дадал зуршил, хоол хүнсний өөрчлөлт нь харшлын өвчнийг нэмэгдүүлж байна. 2000 онд хөдөө орон нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астмын тархалт 2.4%, 2010 онд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах астмын шинж тэмдэгийн тархалт 15.7%, оношлошдсон астма өвчний тархалт 4.7% байв. Зорилго: Монголын орны газар зүйн уулархаг болон хангайн бүсэд оршин суугч насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалт, астмын хндийн зэргийг тодорхойлох Арга, аргачлал: Уулархаг өндөрлөг бүсээс Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Архангай аймгийн төвийн болон сонгогдсон тус бүр 3 сумын 18-аас дээш насны эрэгтэй 367, эмэгтэй 379 нийт 746 (дундаж нас 41.7±15.3) иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас тархвар зүйн дэлгэрэнгүй асуумж авч, мэргэжлийн эмчийн эмнэл зүйн үзлэгт үндэслэн астма өвчний шинж тэмдэг бүхий иргэдэд харшлын арьс хатгах сорил (Lofarma S.p.A, Italy), уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрээр (Medikro OY, Finland) тодорхойлж, гуурсан хоолойг тэлэх эмтэй сорил, гуурсан хоолойг метахолиноор сэдээх сорил хийж оношийг баталгаажуулсан болно. Үр дүн: Монгол орны уулархаг болон хангайн бүс нутагт оршин суугч 18-аас дээш насны насанд хүрэгсдийн дундах сүүлийн 12 сарын хугацаанд цээж бачуурах, шуугиант амьсгалын шинж тэмдэг илэрсэн одоогийн астмын тархалт 13.9-16.1%, (Архангай аймгийн төвд оршин суугаа насанд хүрэгсдийн дунд 13.9%, сумдад 14%, Говь-Алтай аймгийн төвийн насанд хүрсэн хүн амын дунд 16.1%, сумдад 14.8%) тус тус тархалттай байв.Оношлогдсон астмын тархалт 3.3-5.1% (Архангай аймгийн төвд 5.1%, сумдад 3.7%, Говь-Алтай аймгийн төв 3.3%, сумдад 2.3%) тус тус тархалттай байна Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан сумын хүний амын дундах оношлогдсон астмын тархалт нь дунджаар 3%, аймгийн хүн амын дундах тархалт 4.2%-иас ач холбогдол бүхий бага (p=0.046) бөгөөд өмнөх астмын тархалтаас мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдагсдын астмын тохиолдлын 60 гаруй хувь нь эмнэл зүйн хүндийн зэргээр дундаас маш хүнд зэрэгтэй байгаа нь астмын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зарим боломжит харшил төрүүлэгч шинж чанартай уургийн судалгаа(2024-05-13) ;Л.Наранцэцэг; ;Б.Энхбаяр ;Б.БолорҮндэслэл: Манай орны хувьд эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, Ургамлын тоос агаар дахь тоосонцор, ургамлын тоос гэх мэт хүчин зүйлсээс улбаалан Айраг амьсгалын зам харшил болон цаашлаад гуурсан хоолойн багтраа Уургийн бүлэглэл өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч байгааг харуулсан үр дүнгүүдээс багтраа, Молекул жин амьсгалын замын харшлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, тархалт, Цочмог хорон өвчлөлийг тодорхой түвшинд судлан тогтоосон нь харагдаж байна1,2,3,4. чанар Хэдий тийм ч манай орны хүн амын дунд тохиолдож буй харшлын өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл урт наслалтыг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэхийн тулд зонхилон тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчнүүдийн, харшил, багтрааны тархалт, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх оношлогоог сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд Монгол орны цаг уур, газарзүйн онцлогт тохирон ургадаг ургамлын харшил үүсгэгч, нутгийн өвөрмөц хөрөнгө болон уламжлалт технологиор боловсруулагддаг хүнсний харшил үүсгэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох нь цаашдын харшлын оношлогоо эмчилгээг үр дүнтэй хийх ажлын суурь болох нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон болно. Зорилго: Монгол оронд уламжлалт өвөрмөц исгэлэн сүүн бүтээгдэхүүн айраг болон зарим ургамлын боломжит аллерген уургуудыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ургамлын тоосыг ид цэцэглэлтийн үеийн тоосоо гөвөх хугацаанд нь цуглуулан авсан. Бүрэн исэлдсэн айргийг 2023 оны зун дээжлэн авч судалгаанд ашигласан. Судалгааг аллерген шинж чанартай уургийг ялган авч, Лоурын аргаар нийт уургийг тодорхойлон, уургийн бүлэглэлийг SDS-ПААГ аргыг ашиглан тогтоосон. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарыг тодорхойлсон. Үр дүн: Лоурын аргаар Соргүй согооворын тоосны аллергены уусмалд 1.5±0.02 мг/мл, Цагаан хусны тоосны уусмалд 1.2±0.05 мг/мл, Шарилжны (Artemisia macrocephala) тоосны аллергены уусмалд 1.85±0.02 мг/мл уураг агуулагдаж байна. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 (18, 26, 32, 55, 66, 84, 97 кДа), Цагаан хусны тоосны цэвэршүүлэн ялгаж авсан уусмалд 5 (14, 19, 32, 45, 56 kDa), шарилжны тоосны аллергены уусмалд 4 (13, 15, 60, 70 кДа), айрагны аллергены уусмалд 4 (12, 30, 50, 68 кДа) ялгаатай молекул жин бүхий уургийн бүлэглүүд илэрлээ. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарын судалгааг C57BL/6 шугаман үүлдрийн 22-25 гр жинтэй эр, эм хулганыг ашиглаж, OECD423 удирдамжийн дагуу уулгах аргаар тодорхойлсон ба эрүүл буюу хяналтын, туршилтын гэсэн 2 бүлэг болгон, 2 үе шаттайгаар туршилтыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад айрагны аллергены уусмалыг 500-5000 мг/кг тунгаар уулгасан хулганы элэг, дэлүү, бөөр, зүрх ба уушгины туйлын болон харьцангуй жинг хяналтын бүлэг болон туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй тул уг бэлдмэл нь эдгээр эрхтнүүдийн жинг багасгах, ихэсгэх нөлөө үзүүлээгүй байна. Айрагны аллергены уусмалыг хулганад уулгасан цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш болохыг тогтоосон. Дүгнэлт: 1. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 бүлэглэл, Цагаан хусны тоосны уургийн уусмалд уургийн 5 бүлэглэл, шарилжны тоосны аллергены уусмалд 5 уургийн бүлэглэл харин айрагны аллергены уусмалд уургийн 4 бүлэглэл тодорхойлогдлоо. Энэ нь харшил төрүүлэгч шинж чанартай уургуудыг ялган авч чадсаныг харуулж байна. 2. Айрагны аллергены уусмалын нь цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш, Ходжа ба Стернерийн болон OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээний дараах алхах хөдөлгөөнийг кинематик шинжилгээгээр судалсан дүн(2024-04-13); ; ; ;Ц.ЭрдэмбилэгП.ЦэрэнчимэдҮндэслэл: Бүсэлхий нурууны хугарал хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл юм. Нурууны хугарал бэхлэх мэс заслыг нугалам, нурууны тогтвортой байдал болон дарагдсан мэдрэлийн сувгийг сэргээх зорилгоор хийдэг. Мэс заслын дараах мэдрэл-булчингийн үйлийн сэргэлт, хөдөлгөөний чадварыг үнэлэхэд гурван хэмжээст өндөр хурдны камерын туршилт, хөдөлгөөний хэмжилтийн аргыг ашиглаж байна. Зорилго: Сээр-бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээний дараа багана нуруу ба доод мөчний хөдөлгөөний далайцыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 18.1±2.5 сарын дараа 42.9±8.1 дундаж насны 9 эрэгтэй, хяналтын бүлэгт 9 эрэгтэй эрүүл хүн (дундаж нас 43.7±6.3 жил) хамрагдсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нуруу, түнх, өвдөг, шагайн анатомийн онцлог цэгүүдэд гэрэл ойлгогч 43 маркерийг байрлуулан өндөр хурдны 10 оптик камерийн төхөөрөмж ашиглан алхах хөдөлгөөний үед хэмжилт хийж 2 бүлэгт харьцуулав. Мэс засал эмчилгээний дараа түнхний нугалах, шагайн тэнийлгэх хөдөлгөөний далайц эрүүл бүлгээс ач холбогдол бүхий их (p<0.05) багана нуруугаа гэдийлгэж алхаж байв. Энэ нь түнхний хажуугийн ба хөндлөн хавтгай, өвдөгний нүүрний ба хөндлөн хавтгай, шагайн хажуугийн ба нүүрний хавтгай, нурууны хажуугийн ба хөндлөн хавтгай дээр хөдөлгөөний далайцууд тус тус эрүүл хяналтын бүлгээс статистикийн хувьд ялгаатай болох нь (p<0.05) тодорхойлогдов. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах доод мөчний алхах хөдөлгөөний далайц, өнцгүүд ижилхэн өөрчлөгдөж алхахдаа их биеийн байрлал хяналтын бүлгээс харьцангуй илүү гэдийсэн байдалтай байна. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах багана нуруу ба доод мөчдийн хөдөлгөөний сэргээн засал эмчилгээг кинематик онцлогт тохируулан хийх шаардлагатай байна. Дүгнэлт: Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах доод мөчний алхах хөдөлгөөний далайц, өнцгүүд ижилхэн өөрчлөгдөж алхахдаа их биеийн байрлал хяналтын бүлгээс ач холбогдол бүхий гэдийсэн байдалтай байна. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах багана нуруу ба доод мөчдийн хөдөлгөөний сэргээн засал эмчилгээг кинематик онцлогт тохируулан хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоёр хавтаст хавхлага, гол судасны хавхлагын гажгийн мэс засал эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэм алдагдлыг судалсан дүн(2023-05-22) ;Э.Баттөр ;Д.Бат-Ундрал ;Н.Баасанжав ;Ц.ДаваацэрэнН.Дэмид-ОдҮндэслэл: Монгол улсад зүрхний хавхлага солих мэс засалд орж буй үйлчлүүлэгчдийн хагалгааны өмнөх болон дараах хэм алдагдлуудын тархалт, төрлийг тодорхойлсон судалгааны ажил харьцангуй ховор төдийгүй түүнд үндэслэн мэс заслын үед хэм алдагдлын эмчилгээнд шинэ арга нэвтрүүлэх шаардлагатай байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагын гажиг болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих мэс заслын дараах үеийн зүрхний үйл ажиллагааны сэргэлтийг судалж, зүрхний хэм алдагдлын тохиолдол, түүний төрөл, хэлбэрийг тодорхойлох, эмчилгээний оновчтой, шинэ арга нутагшуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хоёр хавтаст хавхлагын дан болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих нээлттэй мэс засал эмчилгээний өмнөх, дараах үеийн зүрхний хэм алдагдалын төрөл тархалтыг тогтоож түүнийг засах зарим аргын хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааны ажлаа 2015-2016 оны хооронд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасагт олдмол шалтгаант гол судасны хавхлага болон хоёр хавтаст хавхлагын гажиг оношуудаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд мэс засал хийлгэсэн, 12 эрэгтэй, 18 эмэгтэй нийт 30 үйлчлүүлэгчдйин өвчний түүх болон хагалгааны дараах хожуу үеийн зүрхний цахилгаан бичлэгийг ашиглан “Когорт-Ретроспектив” судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдаас гол судасны хавхлагын нарийсал болон митрал хавхлагийн нарийсал оношоор 26.7% (8), гол судасны хавхлагын дутагдал болон митрал хавхлагын нарийсал оношоор 40 (12), дан митрал хавхлага солих мэс засал, 33.3% (10) буюу дээрх хоёр хавхлагын дутагдал оношоор мэс засал хийлгэсэн байв. Дүгнэлт: Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг хиймэл хавхлагуудаар солих зүрхний нээлттэй мэс заслын дараа тосгуурын жирвэгнээ хэлбэрийн хэм алдагдал ихэвчлэн тохиолдож байна. Мэс засал эмчилгээний дараах зүрхний сэргэлт нь тал хувьд нь өөрөө эргэн сэргэж, үлдсэн хувь нь дифебрилатор ашиглан сэргэж байсан бөгөөд энэхүү аппарат ашиглаж зүрх сэргэж байгаа шалтгаанд хагалгааны өмнөх зүрхний эмгэгийн байдал болон хоёр хавлагыг зэрэг солих, хагалгааны нийт үргэлжилсэн хугацаа нөлөөлж байна. Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийн мэс заслын дараа ховдлын дээрхи хэм алдагдал их давтамжтэй үргэлжилж, энэхүү зүрхний хэм алдагдлыг засах эмчилгээнд мэс заслын үед тосгуурт байрлаж буй сэрлийн голомтыг түлэх (Cox maze) эмчилгээ зайлшгүй шаардлагтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдсэн дэх шээсний хүчлийн агууламжинд нөлөөлөх зарим хүчин зүйлийг бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэй хүмүүст тодорхойлсон дүн(2023-02-16) ;Г.Мөнхтуул ;З.Болорцэцэг ;М.Лутзул ;Н.СугарҮндэслэл: Ийлдсийн шээсний хүчил (ИШХ)-ийн агууламж нь бодисын солилцоо, зүрх судасны эмгэгүүдийн үед ихсэж байдаг. Судалгаанууд ИШХ нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийг эрт оношлох үзүүлэлт болдог талаар дурдсан ба гиперурикемитэй хүмүүст БСХШ үүсэх магадлал 1.6 дахин их гэжээ. Монгол 15-69 насныхны 48.8% нь илүүдэл жин, таргалалттайг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь цаашид БСХШ, ЗСӨ, чихрийн шижин, тулай ихсэх хандлагатайг илэрхийлж байна. Тиймээс ИШХ-ийн агууламжийг тодорхойлон БСХШ болон бусад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж болох талаар судлах шаардлагатай байна. Зорилго: ИШХ-н агууламжийг БСХШтэй, БСХШ-гүй хүмүүст тодорхойлон, нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хот дахь 30-60 насны 119 эрэгтэйг хамруулав. ИШХ ≥7 мг/дл бол гиперурикеми, БСХШ-г IDF, AHA/NHLBI байгууллагын зөвлөмжийн дагуу тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 39.5% (n=47) нь БСХШ-тэй, 16.8% (n=20) нь гиперурикемитэй байлаа. БСХШ-тэй бүлгийн 21.3% (n=10)-д гиперурикеми илэрсэн. ИШХ-ийг төвийн таргалалтаар ангилж үзэхэд БСХШ-тэй төвийн таргалалттай бүлэгт ИШХ дундаж 6.2±1.3 мг/дл харин хэвийн бүлэгт 4.9±1.8 мг/дл байлаа. БСХШ-гүй бүлэгт төвийн таргалалттай бүлэгт ИШХ 5.8±1.1 мг/дл, хэвийн бүлэгт 4.7±0.8 мг/дл байв (p<0.0001). Хамаарлын хувьд, ИШХ-тэй биеийн жин (r=0.43), хэвлийн тойрог (r=0.47), триглицерид (r=0.44) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бөгөөд БСХШ-гүй болон БСХШ-тэй бүлгээр авч үзвэл уг хамаарал нь биеийн жин (r=0.48, r=0.24), хэвлийн тойрог (r=0.5, r=0.36), триглицерид (r=0.46, r=0.29) буюу БСХШ-гүй бүлэгт үзүүлэлтүүд болон ИШХ-ийн хамаарал илүү хүчтэй байв. Гиперурикемийн эрсдлийг хэвлийн таргалалт 3.27 дахин, триглицеридеми 3.29 дахин ихэсгэж байлаа. Дүгнэлт: БСХШ-тэй хүмүүсийн 21.3%-д нь гиперурикеми илэрсэн бөгөөд хэвлийн өөхөн хуримтлал нэмэгдэх, өөх тосны солилцооны хямрал нь исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлж, ИШХ ихсэхэд нөлөөлж байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн өөх тосны индексүүдийг төмрийн солилцооны зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн(2023-02-16) ;З.Болорцэцэг ;М.Лутзул ;Г.Мөнхтуул; Н.ЭрдэнэбаярҮндэслэл: Төмөр нь эсийн амьсгал, эсийн өсөлтөд чухал үүрэг Ферритин гүйцэтгэдэг микроэлемент бөгөөд амьсгалын гинжин урвалд Гепсидин электронийг хүчилтөрөгчид дамжуулахаас гадна эсийн хэвийн бодисын Төмрийн хуримтлал солилцоог хангадаг. Элэг, нойр булчирхай, булчинд илүүдлээр Биеийн өөх тос хуримтлагдсан тохиолдолд реактив хүчилтөрөгчийн хортой төрлийг бий болгодог ба төмрөөр өдөөгдсөн исэлдэлтийн стресс нь эсийн бодисын солилцооны хямрал, гэмтлийн шалтгаан болж элэг өөхлөлт, фиброз өөрчлөлт, глюкозын солилцооны хямрал, дислипипеми зэрэг бодисын солилцооны зарим эмгэг үүсэхэд оролцдог байна. Таргалалт, элэгний өөхлөлттэй холбоотойгоор үрэвслийн дохиолол ихсэх нь элэгнээс гепсидин ялгаралтыг нэмэгдүүлдэг ба үүний дүнд сийвэнгийн ферритин ихсэж, эдэд төмөр хуримтлагддаг. Иймд илүүдэл өөх нь төмрийн солилцооны зохицуулгыг алдагдуулж, төмрийг илүүдлээр хуримтлуулснаар таргалалттай холбоотой бодисын солилцооны эмгэгүүд үүсэх нөхцөл болдог. Зорилго: 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн бүтэц найрлага, өөх тосны үзүүлэлт, төмрийн солилцооны үзүүлэлтүүдийг ашиглан бодисын солилцооны хам шинжтэй болон бодисын солилцооны хам шинжгүй бүлэгт биеийн өөх тосны индексүүд ба төмрийн хуримтлал хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан Аналитик судалгааны Тохиолдол-хяналтын загварыг ашиглан Улаанбаатар хотын 30-60 насны бодисын солилцооны хам шинжтэй 93 эрэгтэй, бодисын солилцооны хам шинжгүй 132 эрэгтэйг судалгаанд хамруулсан ба хоёр бүлгийн төмрийн солилцооны үзүүлэлтийг өөх тосны солилцооны үзүүлэлтүүдтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын дундаж нас 45.4±8.4 жил (тохиолдол 46.2±8.5, хяналт 44.8±8.3, р=0.22); биеийн жингийн дундаж индекс (БЖИ) 28.1±4.9 кг/см2 (тохиолдол 30.03±3.5, хяналт 26.8±5.3, р=0.0001); биеийн таргалалтын индекс 25.4±4.4 % (тохиолдол 26.7±3.6%, хяналт 24.5±4.7%, р=0.04); бүсэлхий, ташаан тойргийн дундаж харьцаа (БТ/ТТ) 1.02±0.06 (тохиолдол 1.04±0.04, хяналт 1.003±0.06, р=0.0001) байв. Лабораторийн үзүүлэлтүүдээс триглицерид дундажаар 152.8±175.5 мг/дл (тохиолдол 230.7±246.2, хяналт 97.8±52.5, р=0.0001); ӨНЛП дунджаар 44.6±10.2 мг/дл (тохиолдол 39.1±8.6, хяналт 48.5±9.4, р=0.0001); ферритин дунджаар 337.7±219.4 мг/дл (тохиолдол 380.3±220.1, хяналт 307.7±214.6, р=0.014) гепсидин дунджаар 1.55±0.34 нг/мл (тохиолдол 1.46±0.3, хяналт 1.65±0.3, р=0.02) тус тус хоёр бүлгийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Биеийн өөх тосны индексүүд болон төмрийн хуримтлалыг илэрхийлэгч ферритины хоорондын хамаарлыг үнэлэхэд ферритин болон LAP (r=0.134; p=0.044), AIP (r=0.246; p=0.0001), WHR (r=0.256; p=0.0001) хооронд тус бүр шууд сул хамааралтай буюу өөх тосны индексүүд ихсэхэд сийвэнгийн ферритины агууламж ихсэж байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой байна. Мөн ферритин нь БЖИ (r=0.166; p=0.013) болон бүсэлхий, ташаан тойргийн харьцаа (r=0.256; p=0.0001)-тай статистикийн хувьд ач холбогдол бүхий шууд сул хамааралтай байна. Тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад төмрийн хуримтлал үүсэх магадлал 2.36 дахин их OR=2.36 (95% CI 1.37-4.06) байв. Дүгнэлт: 1. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт БЖИ, БТ/ТТ харьцаа, ийлдсэн дэх ТГ агууламж их, ӨНЛП статистик ач холбогдол бүхий бага байна.Биед агуулагдах өөх тосны индекс болох VAI, LAP, TyG, AIP статистик ач холбогдол бүхий их байлаа. Эдгээр үзүүлэлт нь БСХШ оноо ихсэх тусам даган нэмэгдэж байгаа нь бодисын солилцооны эмгэгүүдтэй хамааралтай болохыг илтгэж байна. 2. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт ферритины агууламж БСХШ-гүй хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаатай их байна. Ийлдсэн дэх ферритиний агууламж нь биеийн өөх тосны индексүүдтэй тоон утгын хувьд сул хамааралтай байгаа хэдий ч өөх тосны солилцооны хямрал нь төмрийн хуримтлал үүсэхэд нөлөөлж болохыг илтгэж байна. БСХШ-тэй хүмүүст төмрийн хуримтлал үүсэх магадлал БСХШ-гүй хүмүүсээс 2.36 дахин их байна.
