АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
9 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-09-15) ;Б.Амаржаргал; ;H.БаярмааГ.СарантуяаҮндэслэл: Улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ) нь хөдөлгөөний эмгэгийг оношлох үндсэн шинжилгээ ба 2022 оноос Монгол улсын эрүүл мэндийн салбарт энэхүү дэвшилтэт технологи нэвтэрснээр улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн оношилгоо сайжирч байна. Энэхүү шинжилгээний үр дүнг судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: УХӨяМ-ын шинжилгээ хийгдсэн насанд хүрэгчдийн дунд улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийг илрүүлэн, зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: 2022 оны 9 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сарын хооронд Интермед эмнэлэгт УХӨяМ-ын шинжилгээ хийлгэсэн 1033 насанд хүрэгчдийг хамруулсан ретроспектив ажиглалтын судалгаа хийв. Манометрийн үр дүнг Чикагогийн ангилал 4 дүгээр ангиллын дагуу үнэлж, улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг болох ахалази, манометрийн шинжилгээгээр батлагдсан улаан хоолой ходоодны холбоос хэсгийн саад (УХХХС), улаан хоолойн доод хэсгийн спазм, хэт агшилттай улаан хоолой болон агшилтгүй улаан хоолойн эмгэгийг тодорхойлж, олон хувьсагчит логистик регрессээр олон хүчин зүйлийн хамаарлыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 112(11.2%)-т улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг илэрсэн. Улаан хоолойн үндсэн эмгэгтэй өвчтөнүүдийн БЖИ нь улаан хоолойн хөдөлгөөн хэвийн эсвэл үр дүнгүй улаан хоолой гүрвэлзэх эмгэгтэй бүлгээс бага (24.7±4.9 ба 27.5±4.2 кг/м², p<0.001), горойх шинж (50.5% ба 21.3%, p<0.001) болон хөдөлгөөний эмгэг сэжиглэж илгээсэн хувь (70.5% ба 25.2%, p<0.001) өндөр байв. Тохируулсан шинжилгээгээр нас 10 жилээр нэмэгдэх (aOR 1.35; 95% CI 1.12–1.61), БЖИ нэг кг/м²-аар нэмэгдэх (aOR 0.90; 95% CI 0.85–0.95), горойх шинж ба (aOR 1.95; 95% CI 1.20–3.15), хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээсэн байдал (aOR 5.47; 95% CI 3.22–9.31) нь үндсэн эмгэгтэй бие даасан холбоотой байлаа. Дүгнэлт: 1. УХӨяМ-ийн шинжилгээ хийгдсэн үйлчлүүлэгчдийн дунд хөдөлгөөний эмгэг 11.2%ийг эзэлж байна. 2. Хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээгдсэн эмнэлзүйн үзүүлэлтүүдээс гадна нас нэмэгдэх, БЖИ буурах нь улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг соронзон резонанст томографийн шинжилгээ болон морфометрийн зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2026-09-15) ;Ц.Хишгээ ;Г.Ариунболд ;А.Хулан ;Б.БолорчимэгҮндэслэл: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий (БНЖИ) нь нурууны өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын судалгаагаар параспиналь булчингийн хэмжээ ба бүтэц нь нас, биеийн жингийн индекс болон нуруу-нугасны эмгэгүүдтэй хамааралтай болохыг тогтоосон. Монгол Улсад бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг морфометрийн зарим үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг СРТ-д суурилан судалсан цогц судалгаа хомс байна. Зорилго: Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг үнэлж, параспиналь булчингийн эзэлхүүн болон арьсан доорх өөхөн эдийн зузааныг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарын хооронд Асралтмед болон Оргил эмнэлэгт бүсэлхий нурууны СРТ шинжилгээнд 2840 шинжилгээнээс хамруулах болон хасах шалгуурт үндэслэн 300 тохиолдолыг хамруулан ажиглалтын ретроспектив судалгааны загвараар судалгааг гүйцэтгэсэн. Судлагааны датаг түүвэрлэхэд ерөнхий мэдээлэлд нас, хүйс, БЖИ, СРТ-ийн илрэх хэмжээсүүдийг харьцуулахад Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн төрөл, хэмжээ, байршил, хүндийн зэргийг аксиал, сагиттал, корронал зүслэгээр Т1ЖД, T2ЖД, STIR/T2FS горим, Параспиналь булчин (Multifidus, Erector spinae, Psoas)-ийн хэмжээг аксиал Т1ЖД болон Т2ЖД горим, арьсан доорхи өөхөн эдийн зузааныг Сагиттал T2ЖД гормуудад хэмжиж тодорхойлсон. Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн үзүүлэлтүүдийг параспиналь булчин болон арьсан доорх өөхөн эдийн зузаан, БЖИ-тэй холбон тодорхойлсон. Мөн БНЖИ-ийг элэгдлийн зэргээр Pfirrmann-ийн ангиллаар үнэлж, статистикийн боловсруулалтыг IBM SPSS 25.0 ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 45.6±12.3 тодорхойлогдсон. БЖИ өндөр байх (r=0.41) болон арьсан доорх өөхөн эдийн зузаан их байх (r=0.46) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй эерэг хамааралтай байсан (p<0.001). Харин параспиналь булчингийн хөндлөн огтлолын хэмжээ (CSA) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй сөрөг хамааралтай байв (r=−0.49, p<0.001). Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр нас, хүйс зэрэг БЖИ, арьсан доорх өөхөн эдийн зузаан болон параспиналь булчингийн CSA нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (p<0.01). Хүйсийн хувьд дэд бүлэг болгон боловсруулахад параспиналь булчингийн хэмжээ болон арьсан доорхи өөхөн эдийн зузаан нь эрэгтэй болон эмэгтэй бүлгүүдийн аль алинд нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй ижил төстэй хамааралтай байсан. Дүгнэлт: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэг нь БЖИ болон арьсан доорх өөхөн эдийн зузаан нэмэгдэх, параспиналь булчингийн хэмжээ буурахтай холбоотой байна. Нормчилсон булчингийн үзүүлэлт нь хүйстэй холбоотой ялгааг бууруулж, СРТ-д суурилсан эрсдэлийн үнэлгээг тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудын ясны нягт ба бие бялдрын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг судалсан дүн(2026-05-22); ;Г.Алтанзул ;Т.Эрдэнэсайхан ;Б.ГанбаатарТ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Ясны нягт нь ясны бат бөх, хугаралд тэсвэртэй байдлыг илтгэх чухал үзүүлэлт бөгөөд нас, хүйс, удамшил, бие бялдрын байдал, хооллолт, хөдөлгөөний идэвх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Залуу насанд яс эрдэсжин нягтрах үйл явц явагдаг тул энэ үеийн өөрчлөлтийг илрүүлэх нь цаашдын эрсдлийг тодорхойлоход ач холбогдолтой. Иймээс Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудад ясны нягтыг хэмжин, бие бялдрын үзүүлэлтэд үнэлгээ өгөх нь уг судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Оюутнуудын ясны нягтыг бие бялдрын зарим үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн I дамжааны 17-35 насны 297 оюутныг судалгаанд хамруулав. Ясны нягтыг хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр шуу ясанд авиа тархах хурдаар тодорхойлсон. Гарын атгалтын хүчийг электрон динамометрээр хэмжиж үнэлсэн. Бие бялдрын үзүүлэлтүүдэд нас, хүйс, биеийн өндөр, жин зэрэг үзүүлэлтүүдийг тооцон стандарт аргачлалаар хэмжин үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийв. Уг судалгаа нь АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11-р сарын 21-ний өдрийн (№26/1) хурлаар ёс зүйн зөвшөөрөл авч, 2026 оны 3-р сарын 28-ны (№26/03-Б02) хурлаар ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ясны нягт Т-оноогоор хэвийн (n=110) 37.1%, багасалттай (n=187) 62.9%, Z-оноогоор хэвийн (n=159) 52.5%, багасалттай (n=138) 45.6% байна. T-оноо 20-иос доош насанд 1.87±0.69, 20-30 насанд 1.44±0.55, 30-аас дээш 1.10±0.31 байсан бол Z-оноо 20-иос доош насанд -0.73±1.38, 20-30 насанд -0.43±1.23, 30-с дээш-0.02±1.27 байсан ба ANOVA шинжилгээгээр бүлгүүдийн хооронд статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдсан. (p<0.01) T оноо болон насны хооронд эерэг хамаарал ажиглагдсан бол бусад үзүүлэлтийн хооронд хамаарал ажиглагдаагүй. Z-оноо гарын атгалтын хүчтэй эерэг хамааралтай байна. Дүгнэлт: 1. Ясны нягт бууралт өндөр хувьтай илэрсэн нь залуу насанд ясны эрдэсжилт бүрэн гүйцээгүйтэй холбоотой байж болно. 2. Насны бүлгүүдийн хооронд ясны нягт ялгаатай байсан (p<0.01) нь насыг ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бодисын солилцооны хам шинжийн тархалтын судалгаа(2025-12-05) ;О.Алтансүх ;Б.Пүрэвсүх ;А.Хонгорзул ;Б.АлтанзулЭ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Уул уурхайн олборлолттой холбоотой ажлын байрны тоосжилт, шуугиан, доргионы улмаас ажилтнуудын дунд уушги тоосжих, сонсгол бууралт, нурууны гэмтэл зэрэг ажил мэргэжлээс шалтгаалсан өвчин төдийгүй, артерийн даралт ихсэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэгийг судлаачид тогтоосон. Ажлаас шалтгаалсан стресс, гэр бүлээсээ тусдаа амьдрах, зөөврийн хоолны үйлчилгээ, ээлжийн цагийн системээр ажиллах нь ажилтны биеийн жин нэмэгдэх, дотоод шүүрлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэдэг байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дундах бодисын солилцооны хам шинж, халдварт бус өвчний тархалтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Эрдэнэт үйлдвэрийн 15 цехийн нийт 303 ажилтан хамрагдсан. Хамрагдсан ажилтнууд нь 10-20 ба түүнээс дээш жил тус үйлдвэрт ажилласан, эмэгтэй ажилчдын эзлэх хувь 15%, технологийн ажилчид 75% байхаар тус тус хамруулсан. Судалгаанд халдварт бус өвчний эрсдэлт бүлгийн ажилтнуудыг зорилтот түүврийн аргаар сонгосон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ажилтнуудын биеийн жингийн индексийг ажил мэргэжлээр судлан үзэхэд үйлчилгээний ажилтан 79.2%, цахилгаанчин 65%, шатахуун түгээгч 100%, засал чимэглэлчин 77.8%, засварчин 75.5%, мэргэжилтэн 94.7%, мэргэжлийн ажилтан 86.4%, оператор, инженер 75.7%, захиргааны ажилтан 88.9% нь илүүдэн жинтэй буюу таргалалтай байна. Судалгаанд оролцогч нарын төвийн таргалалтын тархалтыг албан тушаалаар судлан үзэхэд үйлчилгээний ажилтны 79.2%, лаборант нарын 60%, цахилгаанчин 35%, оператор, инженер 64.9%, захиргааны ажилтан 66.7% нь төвийн таргалалттай байна. Нийт судалгаанд оролцогчдын 20.7% зүрх судасны өвчнөөр өмнө өвчилж байсан. Үүнээс 71.4% нь эрэгтэй, 28.6% нь эмэгтэй ажилтан байна. Судалгаанд хамрагдсан ажилтнуудын цусан дахь глюкозын арифметик дундаж хэмжээ 6.0 ммоль/л, голч утга нь 5.6 ммоль/л, хамгийн бага утга нь 3.9 ммоль/л, хамгийн их утга нь 18.3 ммоль/л байна. Мөн цусан дахь глюкозын голч утга улсын дундаж хэмжээнээс 0.2 ммоль/л бага байна. Цусан дахь глюкозын хэмжээ хүйсийн хувьд статистик бүхий ялгаа ажиглагдаагүй (p=0.135). Цусан дахь глюкозын хэмжээг албан тушаалаар судлан үзэхэд үйлчилгээний ажилтан 62.5%, лаборант 40%, цахилгаанчин 35%, менежер 71.4%, захиргааны ажилтан 55.6%-д цусан дахь глюкоз хэмжээгээр чихрийн шижин өвчний урьдал үед байна. Дүгнэлт: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГын ажилтнуудын дунд бодисын солилцооны болон зүрх-судасны эрсдэлийн хүчин зүйлс нэмэгдэж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийг in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн(2024-11-07) ;Р.Нямсувд; ;Б.Болорчимэг; Үндэслэл: Үргүйдэл нь дэлхий даяар хурдацтай тархаж нийт хүн амын дунд 17.5%, үр шилжүүлэн суулгалтаар төрсөн нийт хүүхдүүдийн тоо 12 саяд хүрээд байгааг судлаачид онцолсон байна. Үргүйдэл нь хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай асуудал юм. Анагаах ухааны дэвшилтэд арга болох in vitro fertilization (IVF) буюу лабораторийн нөхцөлд үр тогтоох аргаар олон мянган үргүйдэлтэй хосууд хүүхэдтэй болсоор байна. ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвөөр үйлчлүүлж буй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд байдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйн нас болон биеийн жингийн индекс хэрхэн нөлөөлөхийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийн үзүүлэлтүүдийг үр хөврөлийн чанартай холбон судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-03 тоот шийдвэрээр судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай 202 эмэгтэйчүүдийн өндгөвчөөс соруулсан өндгөн эсүүдийг in vitro орчинд өсгөвөрлөн, нийт 1168 өндгөн эсээс, үр тогтсон 839 үр хөврөлийг хамруулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 утгатай байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцон хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 35.1±4.6 жил, биеийн жингийн индекс нь дунджаар 24.9±3.2 кг/м2 байв. Оролцогчдын 30% (61) нь анхдагч үргүйдэлтэй, 70% (141) нь хоёрдогч үргүйдэлтэй байлаа. Өндгөн эсийн боловсролтын түвшин эмэгтэйчүүдийн насны бүх бүлэгт ялгаатай байдал ажиглагдаж (p<0.01) байв. Түүнчлэн эмэгтэйн нас ахих тусам бүрэн боловсорсон өндгөн эс (MII) болон боловсорч буй өндгөн эс (MI)-ийн тоо шууд хамааралтай буурч (p<0.001, p<0.013) байв. Харин боловсорч гүйцээгүй өндгөн эс (GV)-ийн тоо 30-34 насанд харьцангуй бага хувийг эзэлж (p>0.827) байлаа. Эмэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нь өндгөн эс, үр тогтолт болон үр хөврөлийн A, B, C зэрэглэлд илэрхий нөлөөлгүй боловч D зэрэглэлийн үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий (p<0.028) нэмэгдүүлж байгаа зүй тогтол ажиглагдлаа. Дүгнэлт: Эмэгтэйн нас ахих нь соруулсан өндгөн эсийн тоо болон in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдийг бууруулж байна. Биеийн жингийн индекс нэмэгдэх нь чанар муу буюу D зэрэглэлийн үр хөврөл үүсэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалт ба бамбай булчирхайн зангилааны зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-11-07); ; ; ; Үндэслэл: Бамбай булчирхайн зангилаа нь бамбай булчирхайн хамгийн түгээмэл тохиолдох эмгэгүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бамбай булчирхайн зангилааны тархалт нэмэгдсээр байна. Монгол улсад таргалалт, чихрийн шижин, зэрэг бодисын солилцооны эмгэгүүдийн тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь бамбай булчирхайн зангилааны тархалтыг нэмэгдүүлж байгааг олон тооны судлаачид дурдсан байна. Зорилго: Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад илрүүлэн таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Монгол улсын засгийн газар, Монгол улсын Эрүүл мэнд яам 2022-2023 онд хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдагсдын мэдээллийг ашиглан дескриптив болон аналитик агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 36,395 хүмүүсийн 63.7% (n=23’188) нь эмэгтэй, дундаж нас 53.73±10.36 жил, биеийн жин дунджаар 71.03±14.08 кг, БЖИ 27.56±4.7 кг/м², бүсэлхийн тойрог 89.66±13.44 см тус тус байв. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийгдсэн оролцогчдын 40.3% (n=14,651)-д бамбай булчирхайн зангилаа тодорхойлогдсон. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад (23.3%, n=3,409) эмэгтэйчүүдэд (76.7%, n=11,242) бамбай булчирхайн зангилаа 3.3 дахин их тохиолдож байгаа нь статистик ач холбогдолтой байв (p<0.01). Бамбай булчирхайн зангилаа илрээгүй (27.91±4.72 кг/м²) оролцогчидтой харьцуулахад зангилаа илэрсэн хүмүүст (26.77±4.71 кг/м²) БЖИ харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо (p=0.002). Эдгээр хүмүүст бүсэлхийн тойрог эрэгтэйчүүдэд 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш бол төвийн таргалалт гэж үзсэн ба бамбай булчирхайн зангилаатай хүмүүсийн дунд төвийн таргалалт түгээмэл ажиглагдсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад 40.3% тохиолдож байгаа нь тогтоогдлоо. 2. Таргалалт, жингийн илүүдэлтэй хүмүүсийг хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад бамбайн булчирхайн зангилаа үүсэх эрсдэл 1.2-1.5 дахин их байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг Хангайн бүсэд судалсан нь(2023-05-18) ;М.Номин-Эрдэнэ; ;Ж.ЭнхцэцэгҮндэслэл: Жирэмсний чихрийн шижин нь жирэмсэн үед хамгийн түгээмэл тохиолддог, эх болон урагт хүндрэл үүсгэдэг бодисын солилцооны эмгэг юм. Дэлхий даяар жил бүр нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 7 хувь буюу ойролцоогоор 200 000 эхэд жирэмсний чихрийн шижин оношлогддог төдийгүй тархалт нь улс орнуудад 1-14 хувьтай байна. Зорилго: Хангайн бүс нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдэд Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтанд хянагдаж байсан 148 жирэмсэн эмэгтэйг хамруулав. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан асуумж авч, бие махбодын хэмжилт (жин, өндөр, артерын даралт зэрэг) жирэмсний чихрийн шижингийн (ЖЧШ) эрсдэлийг үнэлж, глюкозын ачаалалтай сорилыг (ГАС) 1 шатлалтай аргаар (75 гр хуурай глюкоз хэрэглэн) хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29.74±5.37 жил (19-44 нас) ба 30-34 насныхан дийлэнх байв. Жирэмсний чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэхэд: 43.9 хувь (n=65) нь бага, 30.4 хувь (n=45) нь дунд, 25.7 хувь (n=38) нь өндөр эрсдэлтэй байлаа. ГАС-д 91.2 хувь (n=135) нь эрүүл, 8.8 хувь (n=13)-д ЖЧШ оношлогдсон. Чихрийн шижин өвчний удмын өгүүлэмжтэй байх нь жирэмсний чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйл болж байна (p=0.007). Жирэмслэхийн өмнөх БЖИ-ийн дундаж эрүүл бүлэгт 23.79±4.06 кг/м2, ЖЧШ-тэй бүлэгт 26.30±5.25 кг/м2 байв (p=0.041). Дүгнэлт: 11 жирэмсэн эмэгтэй тутмын 1-д жирэмсний чихрийн шижин илэрч байна. Жирэмслэхийн өмнөх биеийн жингийн индекс их байх нь жирэмсний чихрийн шижингээр өвдөхөд нөлөөлдөг нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Баруун бүсийн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлтийн үнэлгээ(2023-02-16); ;М.МөнхзаяаД.ГантуяаҮндэслэл: Баруун бүсийн таван аймгийн 2735 өсвөр нас (10-19 нас)-ны хүүхдүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулан агшингийн загвараар тус судалгааг хийж гүйцэтгэв. Антропометрийн хэмжилтийг хийж гүйцэтгэн биеийн жин, өндрийн үзүүлэлтэд үндэслэн бие бялдрын өсөлтөд үнэлгээг хийв. Монгол улсын хэмжээнд бүсчилсэн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын нарийвчилсан судалгааг хангалттай хэмжээнд хийгээгүй байгаа нь бид бүхний судалгааны үндэслэл болов. Зорилго: Баруун бүсийн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлтөд үнэлгээ хийх. Арга, аргачлал: Уг судалгаанд хамрагдсан баруун бүсийн таван аймгийн өсвөр насны хүүхдүүдийн биеийн жин, өндрийг “Хүүхдийн биеийн өсөлтийг үнэлэхдээ хүүхдийн өсөлтийг үнэлэх шинэ арга зүй”-д улбаалан центилийн аргаар Р1-Р99 баганад хувааж, насандаа тохирсон биеийн жин, өндөртэй эсэхийг тодотгон 5 бүлэгт хуваарилан судлав. Үр дүн: Судалгааны үр дүнг биеийн жин, өндрийн дундаж утгыг нас болон аймгуудаар харьцуулав. Ховд аймгийн өсвөр насны хүүхдүүдийн жингийн дундаж утга илүү байсан бол Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүдийн жингийн дундаж бага байв. Аймгуудын дундаж өндрийг хооронд нь харьцуулахад Увс аймгийн эмэгтэй хүүхдүүд илүү өндөр байв. Антропометрийн үзүүлэлтийг процентиль хүснэгтээр үнэлэхэд, үзүүлэлтийн утгын ихэнх нь буюу процентилийн дундаж хэмжээ Р25Р75-д хамаарагдаж байна. Бидний судалгаагаар, хүүхдийн өндөр энэ заагт 1361 эрэгтэй нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 58% нь тодорхойлогдов. Харин судалгаанд хамрагдсан 1374 эмэгтэй хүүхдийн 54% нь тус бүлэгт тодорхойлогдсон. Өсөлт хоцрогдолтой буюу насандаа тохироогүй өндөртэй эрэгтэй хүүхэд 6.2%-13.1% эзэлсэн бол дунджаас доош өндөртэй эрэгтэй хүүхэд 22.2%-26.5% байв. Дунджаас дээш өндөртэй эрэгтэй хүүхэд 4.2%-10.9% байгаа бол хэт өсөлттэй 0.8%2.5% тус тус байна. Дүгнэлт: Харин эмэгтэй хүүхдүүдийн хувьд өсөлт хоцрогдолтой буюу насандаа тохироогүй өндөртэй 7.1%-13.8%, дунджаас доош өндөртэй эмэгтэй хүүхэд 22.9%-27.4% байв. Дунджаас дээш өндөртэй эмэгтэй хүүхэд 6.8%-9.9% байгаа бол хэт өсөлттэй 1.5%4.1% тус тус байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнхийн архаг үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлд илүүдэл жин ба таргалалтын нөлөө(2021-09-01); ; ;Т.Баясгалан ;Б.СосорбарамБ.РагчаасүрэнҮндэслэл: Дэлхий дахинд жингийн илүүдлээс болж ойролцоогоор 2.8 сая хүн нас бараад байна1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий дахинд 20-иос дээш насны хүмүүсийн 35% нь таргалалттай буюу биеийн жингийн индекс (БЖИ) ≥ 25кг/м2 (эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 35%) байна гэж тодорхойлжээ1. Таргалалт нь төвөнхийн архаг үрэвсэл үүсхэд хэрхэн нөлөөлж болохыг судлахын зэрэгцээ хүн амд эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төвөнхийн архаг үрэвсэлт өвчтэй хүмүүсийн дундах таргалалтын байдлыг судалж, хоорондын хамаарлыг илрүүлэх. Материал, аргазүй: “ЭМЖЖ” чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн 15-85 насны үйлчлүүлэгчдээс эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, 141 хүнийг хамруулан судлав. Үр дүн: БЖИ-ээр үндэслэсэн хоёр хүйсийн төвөнхийн архаг үрэвслийн тохиолдолын байдал эмэгтэйчүүдэд илүү хамааралтай байлаа. (эрэгтэй Р=0.35, эмэгтэй P=0.01). Төвөнхийн архаг үрэвслийн тохиолдол таргалалттай+БСХШ-тэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байсан бол таргалалттай+БСХШ-гүй эрэгтэй хүмүүст эмэгтэйчүүдээс илүү, өндөр тохиолдож байлаа.
