АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
11 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гематокритийн түвшин ба артерийн гипертензийн хоорондын хамаарал (Монгол Улсын хүн амд хийсэн агшингийн судалгаа)(2026-09-15) ;О.Мөнх-Од; Э.ОюунсүрэнBackground: Arterial hypertension (AH) is a major cardiovascular risk factor worldwide, with a prevalence of 33.1% in Mongolia according to the 2019 STEPS survey. Hematocrit (HCT) is the primary determinant of blood viscosity and has been associated with hypertension in international studies; however, this association has not been sufÏciently investigated in the Mongolian population, providing the rationale for the present study. Aim: To investigate the association between hematocrit levels and arterial hypertension in the Mongolian population. Material and Methods: From 57,108 records of the 2022–2023 national early detection program organized by the Government of Mongolia, 32,626 participants were selected using proportional stratified random sampling by region. AH was defined per Mongolia’s 2018 Clinical Guidelines for Arterial Hypertension in Adults, with blood pressure measured using an automated sphygmomanometer, as SBP ≥130 mmHg or DBP ≥80 mmHg. Statistical analysis included Mann-Whitney U test, Pearson and Spearman correlation, univariate and multivariate logistic regression, and ROC curve analysis. Results: AH was identified in 58.2% of participants (n=18,988). The median HCT in the AH group (43.60%) was significantly higher than in the normotensive group (42.40%, p<0.001). The correlation between HCT and SBP was r=0.152 (p<0.001), with the strongest association observed in the 18–40 age group (r=0.203). ROC curve analysis identified optimal cut-off values of 47.2% for males and 41.8% for females. Conclusions: 1. Hematocrit levels were significantly higher in the hypertensive group compared to the normotensive group and showed a weak positive correlation with both systolic and diastolic blood pressure. 2. Although hematocrit was significantly associated with AH in univariate logistic regression, its independent effect was attenuated in multivariate analysis due to collinearity with hemoglobin. In a separate model with HCT alone adjusted for age, sex, and BMI, the independent association remained statistically significant (aOR=1.260, p<0.001). 3. ROC curve analysis identified sex-specific optimal cut-off values of 47.2% for males and 41.8% for females, highlighting the need to consider sex differences in the Mongolian population. These cut-off values should be regarded as supplementary indicators to be used alongside other cardiovascular risk factors. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн дүн(2024-01-28); ; Үндэслэл: Халдварт бус өвчин болох чихрийн шижингийн тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт Монгол улс төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г улс орон даяар зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болон чихрийн шижин, шинээр оношлогдсон чихрийн шижин, чихрийн шижингийн урьдал байдлын тархалтыг тодорхойлох нь энэ судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2022 оны 5 сарын 1-нээс 2023 оны 4 сарын 1-нийг хүртэл Монгол улс даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-аас дээш насны нийт 187615 чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй хүмүүс хамрагдсан. Асуумжаар өмнө нь чихрийн ЧШ оношлогдож байсан хүмүүсээс гадна өлөн үеийн глюкозын (ӨҮГ) түшингээр ЧШ онош шинээр батлагдсан нийт хүн амыг хамруулан чихрийн шижингийн тархалт тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 64.1% нь эмэгтэй, 35.9% нь эрэгтэй, дундаж нас 49.0±12.9 жил байлаа. ЧШ-гийн тархалтыг тогтооход 6.9% (n=13031) нь ЧШ-тэй, 5.6% (n=10488) нь өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй байв. Шинээр оношлогдсон ЧШ-гийн тархалтыг тогтооход 3.4% (n=6448) ба нийт чихрийн шижингийн 50.5%-ийг эзэлж байна. Шинээр оношлогдож буй ЧШ-гийн дундаж ӨҮГ 9.5±3.2 ммоль/л бол өмнө оношлогдсон ЧШ-ийн дундаж ӨҮГ 8.9±3.9 ммоль/л байлаа. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 19.4% (n=50031) нь ЧШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Чихрийн шижингийн удамтай байх, нас, хэвлийн таргалалт нь ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйл болж байв. Дүгнэлт: Чихрийн шижингийн тархалт 6.9% байгаа нь Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үндэсний судалгаатай дүйж байна. Үүнээс шинээр оношлогдсон ЧШ нь нийт чихрийн шижингийн тал хувийг бүрүүлж байгаа нь оношлогдоогүй чихрийн шижингийн тархалт өндөр байгааг харуулж байна. Монгол хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсээс чихрийн шижингийн удамтай эсэх, биеийн жингийн илүүдэл, хэвлийн таргалалтай байх нь ЧШ-ийн эрсдэлийг илүүтэй нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа(2023-11-03); ; ;Д.Цолмон; Б.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн(2023-11-03) ;А.Ариунзаяа ;П.Золзаяа; ;Т.СувдҮндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “КОВИД-19”-ийн халдвар ба тархины цус хомсрох харвалт эрсдэлт хүчин зүйл, үр дагаврыг судалсан дүн(2023-05-22) ;Н.Очиртуяа ;П.АлтанцэцэгҮндэслэл: Коронавирусын халдварын үед эндотель эсийн гэмтэл, тромб үүсэл болон ялтасын идэвхжил, цитокины шуурга зэрэг олон хүчин зүйлс цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэж улмаар тархины цус хомсрох харвалтыг үүсгэж байна. Хүнд зэргийн “КОВИД-19” халдвартай, тохиолдолд тархины цус харвалтын эрсдэл 5 дахин нэмэгдсэн байна.1,15,12 Метаанализийн судалгаануудад “КОВИД-19” халдвартай 108,571 өвчтөний 7.4% (1329) тархины цус хомсрох харвалттай; 11.6% (180) нь тархины цус харвалттай болох нь тогтоогджээ.23 Зорилго: “КОВИД-19” халдвартай, тархины цус хомсрох харвалтта өвчтөнүүди н эрсдэлт хүчин зүйл, Д-димер шинжилгээни үзүүлэлт, харвалтын хүндийн зэргийг судлах Арга, аргачлал: Бид судалгааг агшингийн загвараар ШУГТЭ-и н харвалтын төви г түшиглэн 2020 оны 12-дугаар сарын 01-нээс 2021 оны 12-дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “КОВИД-19” халдвартай (n=29) болон “КОВИД-19” халдваргүй (n=80) тархины цус хомсрох харвалттай нийт 109 тохиолдолд хүн ам зүй, цус хомсрох харвалтын эмнэлзүй, Д-димер үзүүлэлтийг судлав. Судалгааны ажлын үр дүнг STATA-14 программ ашиглан тооцоолов. Судалгааны ёс зүй: Энэхүү судалгааны ажлыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тархины цус хомсрох харвалттай өвчтөнүүдийн 65.14% (71) эрэгтэйчүүд, 34.8% (38) эмэгтэйчүүд байв. “КОВИД-19” халдвартай, халдваргүй хоёр бүлэгт судасны эрсдэлт хүчин зүйл ялгаагүй байв. Судалгаанд хамрагдагсдын 45.8% (50) хөнгөн, 41.2% (45) дунд, 12.8% (14) хүнд зэргийн эмнэлзүйн шинжтэй байна. “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалтын бүлэгт том судасны бөглөрөл 51.7% (15), кардиоэмболи 31% (9), жижиг судасны эмгэг 17.2% (5) байна. Харвалтын хүндийн зэрэг нэмэгдэхэд Д-димерийн түвшин ихэссэн бөгөөд “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалттай бүлэгт ИНЛП 1.04 ±0.03 (p-0.05) нийт холестрин 7.25±0.37 (p-0.03), Д-димер 5.48±0.21 (p-0.000) нь статистикийн хувьд ач холбогдолтой байлаа. Дүгнэлт: “КОВИД-19” халдвартай, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний эмгэгийн шалтгаант тархины цус хомсрох харвалттай бүлэгт Д-димерийн түвшин өндөр байгаа нь цусны бүлэгнэлтийг улам нэмэгдүүлж, шигдээсийн голомтын эзэлхүүн, хүндрэл, тавиланд сөргөөр нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний удамзүйн судалгаануудын тойм(2023-05-18) ;Н.Уянгахорол; ; ;Т.СувдҮндэслэл: Сүүлийн хэдэн арван жилд хүний удамшлын өвчин, Удмын мэдээлэл зонхилон тохиолдох өвчлөл, тэр ч байтугай халдварт өвчний удамшлын Харьцуулсан урьдач нөхцлийг сонирхон судлах нь нэмэгдэж, генетикийн судалгааны судалгаа аргачлал, технологийн хурдацтай дэвшилтэй зэрэгцэн генетик вариац Вариац ба өвчин хоорондын холбоо хамаарлын тухай асар их хэмжээний Эрсдэлт хүчин судалгааны баримт нотолгоонууд нийтлэгдсэн байна. Харин Монгол зүйл хүн амын дунд 1995 оноос хойш нэг нуклеотидын полиморфизм, богино давтагдсан дараалал, мутаци болон бусад генетик вариацуудыг судалсан олон тооны баримт байна. Генетикийн вариацуудыг судалсан судалгааны материал, нотолгоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг нэгтгэх, системчлэх, дүн шинжилгээ хийх, олон улсад хийгдсэн судалгаануудтай харьцуулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Гэвч манай оронд генетик вариациуд, судалгааны баримт, нотолгоог нэгтгэсэн, тоймолсон судалгаа хараахан хийгдээгүй, мэдээллийн сан байхгүй байсаар байна. Зорилго: Өвчин эмгэгтэй холбоо хамааралтай кандидат ген, тэдгээрийн вариацууд, судалгааны ажлуудыг харьцуулах, нэгтгэх Арга, аргачлал: Бид тохиолдол хяналт, нэг агшингийн, тохиолдлын болон генетик хүчин зүйлийг өвчинтэй холбон судалсан бусад төрлийн судалгаануудыг сонгон авсан. Бүх судалгааны материалыг 1. Монголчуудын удамзүйн харьцуулсан судалгаа, 2. ховор тохиолдох удамшлын эмгэгийн судалгаа, 3. зонхилон тохиолдох өвчлөлийн удмын эрсдэлт хүчин зүйлийн судалгаа гэсэн 3 бүлэгт хуваасан. Үр дүн: Удамзүйн харьцуулсан 8 судалгаа байсан бөгөөд Монголчуудад өвөрмөц HLA аллелиуд, гаплобүлэг, ХY хромосомын микросателлит маркеруудыг тогтоожээ. Ховор тохиолдох удамшлын эмгэгийн удамзүйн судалгаагаар өвчтөн ба түүний гэр бүлийн хүмүүст 15 генийн 91 вариацыг шинжилжээ. Нийт 14 генийн 44 вариац илрүүлсэн байна. Зонхилон тохиолдох өвчлөлийн удмын судалгаагаар 71 полиморфизмыг 19 өвчтэй холбон судалсан. ApoA5 rs662799 (T/C+C/C, OR=1.87; 95% ИИ, 1.17-3.01; p=0.01), PGC-1α rs8192678 (G/G, OR=2.12; 95% ИИ, 1.09-4.13; p=0.027), LPL rs285 (C/C, OR=3.02; 95% ИИ, 1.61-5.63; p=0.0005), ADIPOQ rs2241766 (T/G, OR=2.27; 95% ИИ, 1.42-3.64; p=0.0006) полиморфизмууд бодисын солилцооны хам шинжид эрсдэл нөлөөтэй байсан. 19 полиморфизм УАБӨ, ГХБӨ, НХШТС, уушгины хавдар, хөхний хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин ба эпилепситэй холбоо хамааралтай байлаа. Дүгнэлт: Бид энэ судалгаагаар анхан шатны тойм гарган зарим холбоо хамаарлыг судаллаа. Цаашид Монголчуудын дунд өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх генетик маркеруудыг тодорхойлж, нөлөөллийг тогтоохын тул илүү олон тооны нотолгоо, тойм судалгаанууд шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол харьцангуй эрүүл хүмүүст тохиох тархины чимээгүй шигдээсийн эрсдэлийн хүчин зүйл, соронзон резонанст дүрслэлээр тархинд илрэх голомтот өөрчлөлтийн байршлын хамаарлыг судалсан нь(2023-02-16) ;Ц.Дэлгэрмаа ;Ц.ОюунчимэгГ.ЦагаанхүүҮндэслэл: Тархины чимээгүй шигдээсийн (ТЧШ) эрсдэлийн хүчин Тархины шигдээс зүйл, дүрст шинжилгээгээр илрэх өөрчлөлтийн байршил харилцан Эрсдэлт хүчин зүйл адилгүй байгааг судлаачид тэмдэглэж, харьцангуй эрүүл насанд Соронзон резонанст хүрэгчдэд тохиох чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйл, байршлыг дүрслэл тодорхойлох нь чухал болохыг онцолж байна. Зорилго: Харьцангуй Тархины цагаан бодис эрүүл насанд хүрсэн хүн амд ТЧШ-ийн шинж төрх, байршлын онцлогийг эрсдэлийн хүчин зүйлтэй холбон судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын хугацаанд УНТЭ-д тархины соронзон резонанс томографийн (СРТ) шинжилгээнд хамрагдсан тархины цочмог харвалт, цустасалдах дайрлын өгүүлэмжгүй, мэдрэлийн үзлэгээр харвалт-хамааралт голомтот шинж илрээгүй 40-83 насны эрэгтэй 66, эмэгтэй 134 (дундаж нас 54.72±10.65 жил) нийт 200 насанд хүрэгчид хамрагдав. ТЧШ-ийг СРТ-ийн Т2-ЖД ба ДЖД-дохионы эрчим ихэссэн, 3-30 мм голчтой голомт гэж тодорхойлсон. ТЧШ-ийн эрсдэлийн хүчин зүйлсийг (ЭХЗ) ярилцлага, эмнэлзүйн үзлэг, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан авч үзэв. ТЧШ-ийн ЭХЗ-ийг Пирсоны хи-квадрат, t-тест, олон хувьсагчийн дүн шинжилгээнд олон хүчин зүйлийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр тодорхойлсон. Үр дүн: Нийт 90 оролцогчдод СРТ-ийн шинжилгээгээр чимээгүй шигдээсийн голомт илэрснээс тархины гадрын удаах цагаан бодист 29 (32.2%), тархины гадрын байрлалтай чимээгүй шигдээс 23 (25.56%), харин тархины бусад байрлалд (суурийн зангилаа, таламус, гүүр, багатархи) 38 (42.2%) тодорхойлогдов. Нэг хүчин зүйлийн дүн шинжилгээгээр гадрын удаах цагаан бодист чимээгүй шигдээсийн эрсдэлийг 60-аас дээш нас, эмэгтэй хүйс, АД≥130/80 мм муб, гадрын байрлалд 60-аас дээш нас, артерийн хипертензи, АД≥130/80 мм муб, харин тархины бусад байрлалд чимээгүй шигдээсийн эрсдэлийг 60-аас дээш нас, мигрень, гэр бүлд судасны эмгэгийн өгүүлэмж ба чихрийн шижин эрсдэлийн нөлөө үзүүлэв. Олон хүчин зүйлийн дүн шинжилгээнд 60-аас дээш нас (OR 3.64-7.23, 95% CI, 1.28-19.12, p<0.05) гадрын удаах ба гадрын байрлалд, артерийн хипертензи (OR 3.48-5.07, 95% CI, 1.2412.66, p<0.05), мигрень-толгой өвдөлт (OR 10.61-12.24, 95% CI 1.97-76.08, p=0.007) гадрын болон тархины бусад байрлалын чимээгүй шигдээсийн бие даасан эрсдэлийн нөлөөллийг тус тус үзүүлэв. Чихрийн шижин тархины бусад байрлалын чимээгүй шигдээс үүсэхэд үлэмж нөлөөтэй байв (OR 5.72, 95% CI 1.17-28.04, p=0.032). Дүгнэлт: ТЧШ-ийн эрсдэлийн хүчин зүйлс нь дүрст шинжилгээгээр илрэх голомтот өөрчлөлтийн байршилд харилцан адилгүй нөлөөлж, насжилт, артерийн хипертензи, мигрень, чихрийн шижингийн хавсарсан нөлөөгөөр тархины гадар, гадрын удаах цагаан бодис болон бусад байрлалд жижиг судасны эмгэгээр нөхцөлдөн чимээгүй шигдээс үүсч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэлд rs16924159, rs928413 ба rs333 полиморфизмуудын үзүүлэх нөлөөг судлах нь(2022-12-26) ;Д.Үүрийнцолмон ;Б.Золзаяа; ; Б.МинжинҮндэслэл: Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамд нөлөөлдөг байж болох олон кандидат генүүд байдаг. Эдгээрийн нэг нь IL-33 ген юм. Зорилго: CCR5 генийн rs333 ба IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмыг гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэл ба шинж тэмдгийн хяналттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан, АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022/3-03 тоот хурлаар олгосон зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бид тус генийн rs928413, rs16924159 полиморфизмуудыг ГХБӨ-тэй 201 хүнтэй тохиолдол болон 201 хяналтын бүлгийн хүмүүсийн дунд харьцуулан судлав. Генотипийг аллель-өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тохиолдол ба хяналтын бүлэг нас, хүйсийн харьцаа, биеийн жингийн индексээр ойролцоо байв (p>0.05). Судалгаанд оролцогчдын дунд CCR5 генийн rs333 полиморфизмын аллель ба генотипийн давтамжийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл бүлгүүдэд аллель, генотипийн давтамжууд ойролцоо байлаа. Нэг хүчин зүйлийн регрессийн дүн шинжилгээгээр rs16924159 полиморфизмын А аллель (OR=1.83, 95% ИИ, 1.35-2.48, p<0.001), А/А генотип (OR=4.09, 95% ИИ, 1.96-8.55, p<0.001) тохиолдлын бүлэгт ач холбогдол бүхий давамгай илэрсэн. rs928413, rs16924159 полиморфизмуудын А аллелийг ноёлогч, ноёлогдогч, бүрэн бус давамгайлал гэсэн генетик загвараар харьцуулахад ГХБӨ-ний эрсдэлд ач холбогдол бүхий холбоо хамаарал илэрсэн. Ноёлогдогч загварын үед аль аль полиморфизмын А/А генотип ГХБӨ-д эрсдэлт нөлөөтэй байлаа. Бидний үр дүн IL-33 генийн rs928413 ба rs16924159 полиморфизмууд ГХБӨ-ний генетик эрсдэлт хүчин зүйл байж болохыг харууллаа. Дүгнэлт: IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмууд нь ГХБӨ-д өртөмхий байдлыг нөхцөлдүүлэгч генетик хүчин зүйл болохыг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Synergistic SNP-SNP interaction of NRG1 and ERBB4 increases the risk of schizophrenia(2025-09) ;Norovsambuu, Oyunchimeg; ; In last two decades, quite of few evidences were found about the genetic risk factor for schizophrenia. But until now, it's poorly understood that the pathogenesis of schizophrenia and contribution of those genetic factors in it. Inconsistent data reported for several candidate gene polymorphisms contributing on schizophrenia development, previously. The case-control study was conducted with 102 schizophrenia patients and 150 control subjects. HTR2A (rs6311), TPH2 (rs1386494), NRG1 (rs3924999 and rs2954041), DISC1 (rs821616 and rs6675281) and ERBB4 (rs7424835 and rs4673628) gene polymorphisms were detected by allele specific PCR and RFLP. Genetic analysis were performed by SNPAlyze 9.0 and STATA 13.0 software. Also, multidimensional regression analysis was used to determine the SNP-SNP interaction. T allele of rs821616 DISC1 and G allele of rs4673628 ERBB4, were associated with increased risk of schizophrenia. Significant difference was observed for heterozygous G/A genotype of rs6311 (G/A vs G/G + A/A, OR = 2.11; 95 % CI, 1.25-3.54, p = 0.005). By SNP-SNP interaction, the cumulative effect of NRG1 (rs3924999) and ERBB4 (rs4673628) combination, had increasing the risk of schizophrenia by 9.44-fold. This data require independent replication for rs821616, rs4673628 and rs6311 polymorphisms and schizophrenia risk. But particularity, our result suggests the interaction, rs3924999-rs4673628 of NRG1 and ERBB4 genes surprisingly increases the risk of schizophrenia.Scopus© Citations 1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Seroprevalence and risk factors of tick-borne encephalitis in Mongolia between 2016 and 2022(Elsevier BV, 2023-08) ;Ganbold, Dashdavaa ;Uudus, Bayarsaikhan ;Nyamdavaa, Naranbat; The tick-borne encephalitis virus (TBEV) is a zoonotic agent that causes severe encephalitis in humans and is transmitted through the bites of infected ticks. Ixodes ticks are the primary vector for TBEV in Mongolia, and approximately 3.4% carry the TBEV. The ticks are capable of not only transmitting these viruses but also serve as excellent reservoir hosts. The Dermacenter tick species may have similar properties. TBEV is a significant cause of virus-related diseases of the central nervous system in many European countries as well as in China, Russia, and Mongolia. Our objectives were to investigate TBEV seroprevalence and infection risk factors in different biogeographical zones and provinces, especially in the highly endemic areas of Mongolia. Serum samples were collected from individuals who experienced tick bites (n = 993) in Mongolia between 2016 and 2022. Enzyme-linked immunosorbent assay of the samples was performed to evaluate for TBEV-specific immunoglobulin (Ig)M and IgG. We analyzed the risk factors and seroprevalence of TBEV infection among these individuals using a cross-sectional, questionnaire-based study. Statistical analyses were performed using a multistage cluster sampling survey design, and all data were analyzed using the R software. TBEV IgM and IgG antibodies were detected in 8.1% (80/993) and 20.2% (201/993) of all serum samples, respectively. The seroprevalence was significantly higher in men (68%, 95% confidence interval [CI]: 1.63-3.13, odds ratio [OR]: 2.25) than in women (p < 0.001). Additionally, the seroprevalence was significantly higher among unemployed (35.0%, 95% CI: 0.31-0.84, OR: 0.51) than employed individuals (p < 0.001). The seroprevalence was the highest among the 25-29 and 35-39-year age groups (11%, 95% CI: 1.29-5.51, OR: 2.65 and 11%, 95% CI: 0.94-3.87, OR: 1.9, respectively), and the lowest in the 65-69-year age group (4%, 95% CI: 0.46-6.15, OR: 1.83) (p < 0.001). Furthermore, the seroprevalence was the highest in Selenge province and the capital city Ulaanbaatar (40%, 95% CI: 1.73-21.7, OR: 5.07 and 28%, 95% CI: 0.51-6.89, OR: 1.57, respectively) and the lowest in Bayan-Ulgii and Dornod provinces (0.5%, 95% CI: 0.06-12.4, OR: 1.33 and 0.5%, 95% CI: 0.03-6.24, OR: 0.72, respectively). TBEV infection incidence remained low in most regions of Mongolia but increased in endemic areas. Furthermore, in the univariate subgroup analysis, age, occupation status, and residential area were significantly associated with TBEV seroprevalence.Scopus© Citations 10
