АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдож буй зарим шалтгаан, төрлийг судласан дүн(2026-09-15) ;Б.Энхмэнд; Үндэслэл: Манай орны хувьд хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг төлөвлөхөд суурь судалгаа болно гэж үзэж байна. 2021 онд “СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдолтой 1053 тохиолдолд шинжилгээ хийснээс 218 нь буюу 20.7% нь насанд хүрээгүй хүүхэд байгаа боловч хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхэд, өсвөр насныхан гэмт хэрэгт өртөх зарим шалтгаан, төрлийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар, 20202022 онуудад СЭМҮТ-ийн ШСЭСМШ-нд хамрагдсан 725 баримтад үндэслэн судалгааны баг боловсруулсан 6 бүлэг 85 асуумж бүхий картыг хөтөлсөн. Судалгааны өгөгдөлд STATA программыг ашиглан дүн шинжилгээ хийж, p<0.05 тохиолдолд статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бид СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээний баримтаас хүүхэдтэй холбоотой хийгдсэн магадлан шинжилгээний баримтад судалгаа хийхэд нийт (n=725) тохиолдлын 72.9% (n=528) нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүд байсан бол 27.1% (n=197) нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд байлаа. Судалгаанд хамрагдсан охидын магадлан шинжилгээ хийлгэсэн шалтгаан нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал байгаа бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол илүү байгаа нь статистик ач холбогдолтой байна (p<0.001). Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн дундаж нас 16.4±1.6 жил, гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн дундаж нас 12.6±3.6 жил байгаагаас үзвэл шүүхийн магадлан шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд нь хүйс (p=0.001), насны (p=0.001) хувьд статиcтик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: 1. Хүүхэд өсвөр насныхны 197 (27.1%) нь гэмт хэрэг үйлдсэн учир гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, 528 (72.9%) нь хохирогч болсон учир үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоох зорилгоор шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамруулсан байна. 2. Гэмт хэрэг үйлдсэн 197 тохиолдлын 45.7% нь бэлгийн хүчирхийлэл, 27.4% нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, 13. 2% нь бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ба нийт гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын 94.4% нь эрэгтэй хүүхдүүд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа(2026-09-15) ;М.ЛхамсүрэнҮндэслэл: АНУ-ын Колумбын их сургууль 1898 онд анх нийгмийн ажилтныг бэлтгэж эхэлсэн байна.2 Монгол Улсын Их Сургууль 1997 оноос “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж4, 2003 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “Эрүүл мэндийн нийгмийн ажил” хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн бөгөөд 22 жилийн хугацаанд 405 мэргэжилтэн бэлтгэсэн байна.5-6 Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа нь боловсролын чанар, мэргэжлийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.7 Иймд ЭМНА хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийг судлах шаардлагатай байна. Зорилго: АШУҮИС-ийн ЭМНА хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн ЭМНА хөтөлбөрийг 2007–2025 онд төгссөн 108 төгсөгчийг хамруулан тоон судалгааны арга, агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн.10 Сэтгэл ханамжийг 5 шатлалт Лайкертын үнэлгээгээр хэмжин, дундаж болон стандарт хазайлтыг тооцсон.15 Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн ерөнхий сэтгэл ханамж 3.64±0.84 оноо байв. Багш нарын заах арга зүй (4.13±0.78), хувь хүний болон мэргэжлийн ур чадвар (4.15±0.73), судалгааны ур чадвар (4.20±0.80), сургалт хийх, илтгэх ур чадвар (4.25±0.79) өндөр үнэлэгдсэн. Харин сургалтын материалын хүртээмж (3.17±0.95), хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцэх байдал (3.39±1.00), ажлын байрны үүрэг гүйцэтгэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадварын хангалт (3.43±0.92) харьцангуй бага үнэлэгдэв. Дүгнэлт: ЭМНА хөтөлбөрийн багшлах арга зүй, төгсөгчдийн мэргэжлийн болон хувь хүний чадамж өндөр үнэлэгдсэн боловч практик сургалт, сургалтын нөөц, хөдөлмөрийн зах зээлийн уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа(2026-02-03) ;Д.Уянга ;Б.Батзориг; ; Л.БямбасүрэнҮндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадна орчны тоосонцрын агууламжийг шууд болон суурин харуулын цэгийн үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2025-10-20) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Б.НямсүрэнҮндэслэл: Агаарын бохирдол нь аливаа улс орны эдийн засаг, техник технологийн хөгжлөөс үл хамааран хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг юм. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалдаг ба цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт, уушги болон гуурсан хоолойн хорт хавдар, астма, цус харвалт зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Монгол улсын дийлэнх хүн ам оршин суудаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тухайлбал судлаач Г.Энхжаргал (2012) нарын судалгаагаар нийслэл дэх РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 7-8 дахин их байгааг тогтоосон. Дэлхийн олон улс орнууд агаарын бохирдлын хяналтдаа хямд өртөг бүхий шууд хэмжилтийн (Purple Air) багажийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, өргөн сүлжээнд ашиглах боломжтой багаж бөгөөд ухаалаг хотын агаарын бохирдлын хяналтын салшгүй нэг хэсэг гэдгийг зарим судлаачид онцолсон. Харин манай улсад уг багажаар агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, албан ёсны хяналтын суурин хэмжилтийн цэгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын гадна орчин дахь РМ2.5 тоосонцрын бохирдлыг шууд хэмжилтийн (Purple Air) багажаар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн төвийн зарим дүүрэгт шууд хэмжилтийн (Purple Air) багажийг байршуулан 2 минутын давтамжтайгаар 24 цагийн туршид РМ2.5 тоосонцрын хэмжилт хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийв. Үр дүн: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж өвлийн улиралд 66.68 мкг/м3 бөгөөд дүүргээр харьцуулахад СХД-т хамгийн өндөр буюу 118.58±90.22 мкг/м3, ХУД-т хамгийн бага 42.37±43.51 мкг/м3 тодорхойлогдсон. Долоо хоногийн гаригуудаар харьцуулахад Даваа (76.68±71.98 мкг/м3), Бямба (77.50±71.63 мкг/м3), Ням (80.34±74.45 мкг/м3) гарагуудад тус бүр хамгийн өндөр хэмжигдсэн байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл тохиолдож, хамгийн бага агууламж өдрийн цагаар буюу 14-16 цагийн хооронд хэмжигдсэн байна. Өвлийн саруудаас 12 дугаар сард хамгийн өндөр буюу 74.22±73.45 мкг/м3 тодорхойлогдсон бол хоёрдугаар сард хамгийн бага буюу 50.25±57.44 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт, техникийн ерөнхий шаардлагаас даруй 1.7 дахин их бөгөөд СХД-т хамгийн өндөр концентрацитай байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж өвлийн саруудаас 12 дугаар сард болон шөнийн цагаар илүү их тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа(2025-10-20) ;Ч.Монголмаа ;Д.АлтанчимэгҮндэслэл: Дэлхийд 240 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 34 сая нь сонсгол, ярианы бэрхшээлтэй бөгөөд Монгол улсад 1538 нь амьдарч байна.1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ, амьдрах орчны саад бэрхшээлээс үүдэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй тэдний гэр бүлийн ядуурлын түвшин хөгжлийн бэрхшээлгүй гишүүнтэй гэр бүлийнхээс хоёр дахин өндөр байна.4 Монгол Улсад ХБХ-ийн талаар хийгдсэн судалгаануудад хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг хөндсөн ч гэр бүлийн амьдралын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан гэр бүлийн амьдралын чанарыг судалдаг 5 үндсэн чиглэл бүхий стандарт асуумжийг ашиглан 0-18 насны сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 120 эцэг, эх, асран хамгаалагчийг хамруулсан. Үр дүн: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын дундаж оноо 3.79±0.61 байна. Амьдралын чанарын үнэлгээний дэд үзүүлэлтээс эцэг эхийн үүрэг (3.94), гэр бүлийн харилцаа (3.92) хамгийн өндөр үнэлэгдсэн бол сэтгэл зүйн сайн сайхан байдал бага (3.57) үнэлэгдсэн. Хүүхдийн бэрхшээл хавсарсан байх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, стрессийн түвшин, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээ зэрэг нь гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлж байна. Дүгнэлт: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар сайн байна. Гэр бүлийн амьдралын чанарт хүүхдийн бэрхшээлийн төрөл, асран хамгаалагчийн нас, эрүүл мэнд, стрессийн байдал, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээтэй байдал нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн(2025-05-05); ;А.Энхдөлгөөн; ;Н.ЭрдэнэчамбаЭ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Булган аймгийн өсвөр насны хүүхдийн бие бялдрын зарим үзүүлэлтийг судалсан дүн(2025-05-05) ;С.Нарантуяа; ;Л.Баярмагнай ;Д.АмаржаргалҮндэслэл: Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэдэг байна. Манай орны эрүүл мэндийн салбарт өсвөр үеийн хүүхдийн бие бялдрын хөгжил, амьдралын хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчлөлийн урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн олон нийтийг хамарсан эрүүл мэндийн бодлогыг эрчимжүүлэх нэн шаардлагатай төдийгүй хөдөө орон нутагт өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийн талаар хийгдсэн судалгааны ажил харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Булган аймгийн өсвөр насны хүүхдийн бие бялдрын зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааны ажлыг аналитик судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эхээс мэдээлэл цуглуулж, статистик боловсруулалтыг Стата-17.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Чанарын мэдээлэлд хувь тооцож, хамаарлын хүснэгтэнд дүн шинжилгээ хийхдээ Хи квадрат, Фишерийн тест, статистик үнэн магадлалтай тохиолдолд Мультиноминал логистик регрессийн шинжилгээ хийж бие бялдарт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг тооцов. Үр дүн: Судалгаанд 12 насны 781 хүүхэд хамрагдсанаас 52.88% нь эрэгтэй, 92.45% нь гэр болон хувийн байшинд амьдардаг байв. Эдгээр хүүхдүүдийн 12.04% нь өндрийн, 49.68% нь жингийн илүүдэлтэй, биеийн жингийн индекс нь 70.94% нь илүүдэл жин болон таргалалттай байв. Судалгаанд оролцогчдын булчингийн хүч 1.66%, уян хатан чанар 2.05%, тэсвэр тэвчээр 1.66%, хурд авхаалж самбаа 1.92% нь сул байна. Эрэгтэй хүүхдүүдэд өндрийн хоцрогдол их, булчингийн хүч илүү байгаа бол эмэгтэй хүүхдүүдэд биеийн жингийн илүүдэл их байна. Аймгийн төвийн хүүхдүүд биеийн өндөр болон жингийн илүүдэл ихтэй, сумын төвийн хүүхдүүд булчингийн хүч, уян хатан чанар, тэсвэр тэвчээрээр статистик ач холбогдол бүхий өндөр байна. Дүгнэлт: Өсвөр насны хүүхдийн бие бялдарын хөгжилд гар утасны хэрэглээ их, эцэг эхийн оролцоо хангалтгүй, хөдөлгөөн багатай, спортоор хичээллэхгүй, морь унахгүй, өдөрт тогтмол 3 удаа хооллохгүй байх нь сөрөг нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны агаар дах тоосонцор (РМ2.5)-ын бохирдлыг түүхий нүүрс болон шахмал түлш хэрэглэдэг Монгол улсын хоёр хотыг харьцуулан судалсан дүнгээс(2025-05-05); ;Г.Энхжаргал ;Б.Батзориг ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Дэлхийн нийт хүн амын 99% ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж (15мг/м3)-өөс хэтэрсэн тоосонцор (РМ2.5)-ын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхийн дахинд агаарын бохирдлын улмаас жил бүр 4.2 сая хүн нас барж (2018) байна. Монгол улсын нийслэлд жил ирэх тутам агаарын бохирдол ихсэж, нийгмийн эрүүл мэндийн төдийгүй, улс орны тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын зарим хотуудын агаарын чанарыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар болон Дархан хотуудын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцорын бохирдлыг судалж, харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгаанд нийслэл Улаанбаатар болон Дархан хотуудыг хамруулж 2024 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 2-р сарын 19-ний хооронд судалгааны мэдээллийг цуглуулсан. Сонгосон хот бүрд 30, нийт 60 байршилд шууд хэмжилтийн өртөг багатай (PurpleAir Classic+) багаж байрлуулж, 2 минутын интервалтай хэмжилт хийн мэдээлэлд цуглуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Хэмжилтийн дундаж үр дүнг Монгол улсын агаарын чанарын стандарт (MNS4585:2016), ДЭМБ-ийн зөвлөмжийн 24 цагийн утгатай харьцуулан үнэлэв. Үр дүн: Улаанбаатар хотын агаарт РМ2.5 тоосонцорын 24 цагийн дундаж агууламж 112.3±62.2 мкг/м3, харин Дархан хотын агаарт 30%-иар бага (79.2±25.6 мкг/м3) тодорхойлогдсон (p<0.05). Нийслэлийн агаар дахь тоосонцрын (РМ2.5) дундаж агууламжийг сараар харьцуулахад 2024 оны 12-р сард 119.9±67.7 мкг/м3, 2025 оны 1-р сард 113.5±60.8 мкг/м3, 2-р сард 95.0±51.9 мкг/м3 байгаа нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дархан хотын агаарт мөн дээрх саруудад 79.1±22.2 мкг/м3, 78.7±28.6 мкг/м3, 84.6±30.0 мкг/м3 тодорхойлогдсон (p>0.05). Өвлийн улиралд хэмжсэн 3 сарын хугацааны РМ2.5 тоосонцорыг 24 цагийн дундаж агууламжийг Монгол улсын стандарт (MNS4585:2016-д заасан 50 мкг/м3)-тай харьцуулахад нийслэлд 69.8%, Дархан хотод 64.6%-д хэтэрсэн байна. ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад (15 мкг/м3) сонгосон хотуудад 93.4%-д хэтэрсэн байна. Дүгнэлт: Өвлийн саруудад, Дархан хотын агаар дахь РМ2.5 тоосонцорын агууламжийг нийслэлтэй харьцуулахад 30%-иар бага боловч сонгосон 2 хотуудын агаарын чанар Монгол улсын стандарт (MNS4585:2016) болон ДЭМБ-ийн зөвлөмжөөс хэтэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.
