АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
9 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Түрүү булчирхайн хорт хавдрын дахих прогнозыг тодорхойлсон нь(2025-05-05) ;Wei Liu; Үндэслэл: Түрүү булчирхайн хорт хавдар нь дэлхий даяар ахимаг насны эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог бөгөөд эмнэл зүйн хувьд оношилж, эмчлэхэд нилээн төвөгтэй хавдруудын нэг юм. Түрүү булчирхайн хорт хавдар нь олон эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалж үүсэх бөгөөд олон генийн үйл ажиллагааны өөрчлөлт, харилцан үйлчлэлээс хамаарч үүсдэг талаар судалгаануудад тэмдэглэгдсэн байна. TARBP1 нь РНХ холбогч уураг бөгөөд зарим хавдрын үед их хэмжээгээр илэрдэг байна. Зорилго: Түрүү булчирхайн хорт хавдрын биохимийн дахилтад нөлөөтэй нуклеотидын метаболизмтой холбоотой генийг тодорхойлох. Арга, аргачлал: Түрүү булчирхайн хорт хавдрын геномын атлас (TCGA-PRAD) мэдээллийн санг ашиглан нуклеотидын метаболизмтой холбоотой генүүдийг жинлэсэн генийн хамтын илэрхийллийн сүлжээний шинжилгээ (WGCNA)-аар тодорхойлов. Генийн ялгаатай экспрессийн шинжилгээгээр ач холбогдол бүхий генүүдийг тогтоов. Ялгаатай экспресслэгдсэн зарим генийг хавдрын эдэд иммуногистохими (IHC) шинжилгээгээр баталгаажуулав. Үр дүн: Түрүү булчирхайн хорт хавдрын геномын атлас мэдээллийн сангаас 481 түрүү булчирхайн хорт хавдартай өвчтний мэдээлэл, 51 эрүүл эдийн мэдээллийн өгөгдөл судалгаанд хамрагдав. Түрүү булчирхайн хорт хавдрын эд болон эрүүл эдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай экспресслэгдсэн нуклеотидын метаболизмтой холбоотой 105 ген тодорхойлогдов (P<0.001). Түрүү булчирхайн хорт хавдрын биохимийн дахих прогнозыг тодорхойлох 5 ген (RGS11, KAT2A, MXD3, TARBP1, WFIKKN1) тодорхойлогдов. TARBP1 нь түрүү булчирхайн хорт хавдрын эдэд эрүүл эдтэй харьцуулахад их хэмжээгээр илэрч байна. Дүгнэлт: Түрүү булчирхайн хорт хавдарт нуклеотидын метаболизмтой холбоотой зарим генийн экспресс өөрчлөгдөж байгаагаас хавдрын дахих прогнозыг тодорхойлох 5 ген байна. TARBP1 нь түрүү булчирхайн хорт хавдрын эдэд их хэмжээгээр экспресслэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь(2025-05-05); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;Д.Баян-ӨндөрС.АмарсайханҮндэслэл: Бөөрний эсийн өмөнд (БЭӨ) олон хүчин зүйл нөлөөлж байгааг бусад орны судалгаанууд тодорхойлсон байна. Харин өнөө үед Монгол хүнд тохиолдож буй БЭӨ ба зарим эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүмүүст бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: БЭӨ оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 88 өвчтөнийг тохиолдлын бүлэгт, хяналтын бүлгийг тохиолдлын бүлэгтэй нас, хүйсээр нь ижилсүүлэлт хийж эрүүл 88 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Тохиолдол болон хяналтын бүлгийн эрсдэлт хүчин зүйлсийг асуумжийн аргаар нэг болон олон хүчин зүйлийн регрессийг Binary logistic regression аргаар тодорхойлов. Үр дүн: Бид судалгаандаа бөөрний эсийн өмөнтэй 88 өвчтөн, хавдаргүй 88 нийт 176 хүмүүсийг хамруулав. Артерийн даралт ихсэлт, бөөр шээсний замын өвчин, архины хэрэглээ, тамхидалт зэрэг нь статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бөөрний эсийн өмөнг нэмэгдүүлж байна. Биеийн жингийн ихсэлт нь БЭӨ-ийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэдий ч статистик ач холбогдолгүй байлаа. Дүгнэлт: Артерийн даралт ихэсдэг, бөөр шээсний замын өвчний түүхтэй, тамхи татдаг, архи хэрэглэдэг хүмүүс бөөрний эсийн өмөнгөөр өвчлөх эрсдэл өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизмын хамаарлыг судалсан нь(2024-12-21); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;С.АмарсайханГ.БатмөнхҮндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) үүсэхэд олон зүйлийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Олон улсад NAT2 генийн полиморфизмууд нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар судалгаанууд хийгдсээр байна. Иймд Монгол хүмүүст тохиолдож буй БЭӨ ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судалж, өмөнгийн эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг бөөрний эсийн өмөн оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 59 өвчтөн ба нас хүйсийн хувьд ойролцоо харьцангуй эрүүл 59 хүмүүсийг сонгож судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын захын судаснаас 3-5 мл цус авч геномын ДНХ-г Qiagen mini blood DNA extraction kit ашиглан ялгасан. NAT2 генийн полиморфизмыг PCRRFLP аргаар протоколийн дагуу хийж тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад NAT2 генийн полиморфизм нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)-гийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Судалгаанд NAT2 генийн WT/WT генотип нь тохиолдлын болон хяналтын бүлэгт хамгийн түгээмэл байсан ч WT/M3, WT/M2 генотипүүд нь өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: NAT2 генийн полиморфизм, ялангуяа WT/M3 (OR=5.97; p=0.0001) ба WT/M2 (OR=4.8; p=0.05) генотипүүд нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)гийн эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүү орчмын хавдраар өвчлөгсдийн сэтгэл зүйн байдал(2024-03-20); ;Д.Мөнх-Эрдэнэ ;П.Сүрэнжав ;А.ОтгонжаргалС.ДенисҮндэслэл: Толгой хүзүү орчмын хавдар нь дэлхийд түгээмэл тохиолддог хавдруудын наймт эрэмбэлэгддэг ба ихэвчлэн хожуу шатанд оношлогддог. Хавдар анх оношлогдсон үеэс өвчтөнүүд бие махбод, сэтгэл санааны болон нийгмийн харилцааны хүндрэлтэй тулгардаг бөгөөд хавдрын байрлал, хэмжээ, үе шат зэргээс хамаарч хийгдсэн эмчилгээний дараа толгой хүзүү, нүүр амны орчмын эдэд их хэмжээний согог үүсдэг. Эдгээр өвчтөнүүд өөрт үүссэн эдийн согог болон зажлах, залгих, ярих зэрэг өдөр тутмын үйлийн алдагдлын улмаас өөрийн харагдах байдалд дургүй байх, бусадтай харьцахаас зайлсхийх, сэтгэлээр унах шинж түгээмэл илэрдэг. Манай оронд толгой хүзүүний хавдартай өвчнүүдийн сэтгэл зүйн байдлын тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдраар өвчлөгсдийн сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын түвшнийг тодорхойлох. Арга, аргачлал: 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) Толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын (ТХНСМЗ) тасагт хэвтэн эмчлүүлэгчдээс Сэтгэл Түгших Эмгэг ба Сэтгэл Гутралын Сорил (Hospital Anxiety and Depression Scale)-ийг авсан. Судалгааг агшны судалгааны аргаар гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийсэн. Үр дүн: Толгой хүзүү орчмын байрлалын хавдрын эмчилгээ хийлгэсэн 40 (64%) өвчтөнд сэтгэл түгшүүр, 24 (38%) өвчтөнд сэтгэл гутрал тодорхойлогдсон. Сэтгэл түгшүүр, гутрал болон хүйс, нас, болон хавдрын үе шат хооронд статистик ялгаа бүхий хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн дүнд сэтгэл түгшил 64%, сэтгэл гутрал 38%-тай тус тус тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд өвөрмөц эсрэгтөрөгчийн нягт (PSAd)-ыг тооцоолж, эмнэл зүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-01-21); ; ;Ш.Бүжинлхам ;Б.ЭнхтуяаБ.СодгэрэлҮндэслэл: Түрүү булчирхайн хорт хавдрын эрт үед шинж тэмдэг Хорт хавдар илэрдэггүй тул ихэнх хавдар идэвхтэй хяналт, эрт илрүүлгээр Томрол оношилогддог. Дэлхий дахинд жилд түрүү булчирхайн хорт Хэт авиа хавдрын 1276106 шинэ тохиолдол, 358989 нас баралт бүртгэгдсэн нь Ийлдэс эрэгтэйчүүдийн нийт хавдрын өвчлөлийн 7.1%-ийг эзэлж, тохиолдлын Хатгалт тоо нь өндөр хөгжилтэй орнуудад илүү байна. Монгол улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол нэмэгдэж, хавдрын хожуу үе шатандаа илүүтэй оношилогдож байна. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгч (ТБӨЭТ) нь оношилгооны хувьд мэдрэг, давуу талуудтай боловч, зарим тохиолдолд хязгаарлагдмал хэрэглээтэй хавдрын маркер. Иймд ТБӨЭТ-ийн нягт буюу Prostate specific antigen density (PSAd)-ыг тооцоолсноор ТБӨЭТ-ийн түвшин цонх үедээ байгаа үйлчлүүлэгчдийн түрүү булчирхайн хорт хавдар байх магадлалыг эрт үед нь энгийн, аюулгүй аргаар тогтоож, шаардлагагүй хатгалтаас сэргийлж болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Харин манай улсад энэ судалгааг хараахан хийгээгүй тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд түүний өвөрмөц эсрэгтөрөгчийн нягтыг (PSAd) тооцоолж, ач холбогдлыг судлах Арга, аргачлал: Энэхүү ретроспектив судалгаанд 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд УНТЭ-ийн Дүрслэл Оношилгооны Төвийн Цөмийн онош зүйн тасагт болон Урологи-Андрологийн төвд хандсан түрүү булчирхайн хорт хавдар сэжиглэгдэж байгаа 58 үйлчлүүлэгчийг хамруулсан. Эдийн шинжилгээ хийж, хариунд үндэслэн түрүү булчирхайн хорт хавдар, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт болон түрүү булчирхайн хоргүй томрол оношоор 3 бүлэгт хувааж, бүлэг тус бүрт PSAd-ийг тооцоолж, оношилгооны мэдрэг байдлыг PSA-ийн мэдрэг байдал, шулуун гэдэсний хэт авиан оношилгооны шинжүүдтэй харьцуулан үнэллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 58 үйлчлүүлэгчийн дундаж нас 66.7±7.6 жил, түрүү булчирхайн хорт хавдар (PCa) 26 (44.8%), түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт (ASAP) 13 (22.4%), түрүү булчирхайн хоргүй томрол (BPH) 19 (32.8%) байгаа нь тус тус тодорхойлогдлоо. ТБӨЭТ-ийн (PSA) хэмжээ түрүү булчирхайн хорт хавдартай бүлэгт 33.1±25.4 нг/ мл ба түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй харьцуулахад статистик ач холбогдолгүй (p>0.05), харин түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлгийг болон түрүү булчирхайн хоргүй томролтой бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байлаа. ТБӨЭТН-ын (PSAd) хэмжээ хорт хавдартай бүлэгт 1.45±2.10 нг/мл/cc, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлэгт 0.4±0.3 нг/ мл/cc, хоргүй томролттой бүлэгт 0.18±0.12 нг/мл/cc тус тус тодорхойлогдсон ба хорт хавдартай бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад ялгаатай (p<0.05) байгаа нь ажиглагдлаа, хорт хавдаргүй 2 бүлгийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. ТБӨЭТ-ийн (PSA) оношилгооны мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 50%, ТБӨЭТН-ын (PSAd) оношилгооны мэдрэг чанар 80.8% өвөрмөц чанар 75% байна. Иймд эрт илрүүлгийн шинжилгээнд ТБӨЭТ-ийн (PSA) өндөр гарсан үйлчлүүлэгчдэд ШГХА шинжилгээ хийж ТБӨЭТН (PSAd)-г тооцоолсноор сэжигтэй тохиолдлуудад эдийн шинжилгээ хийх, шаардлагагүй хатгалтын тоог бууруулах, хорт хавдрыг эрт үед нь оношилох эмнэлзүйн ач холбогдолтой байна. Дүгнэлт: ТБӨЭТН (PSAd)-г тооцоолох нь түрүү булчирхайн хорт хавдрын эрт үеийн оношилгоонд ТБӨЭТ-ийг (PSA) дангаар хэрэглэхээс илүү оношилгооны ач холбогдолтой байна. Шулуун гэдэсний хэт авиан хяналтан дор хатгалт хийлгэж эдийн шинжилгээ (TRUS Biopsy) хийлгэсэн үйлчлүүлэгчдийн хариуг ТБӨЭТ-ийн нягттай (PSAd) харьцуулан тооцолоход шаардлагагүй эдийн шинжилгээ авах тоог бууруулах эмнэлзүйн практикт ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь(2023-11-03) ;Т.Одончимэг ;Б.Батчимэг ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.МөнхцэцэгҮндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдартай хүмүүст амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг судалсан нь(2023-02-16); ;Б.Оюунцэцэг; ; Г.НоминҮндэслэл: Толгой хүзүүний хавдрын үед туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн шүлс ялгаралт буурсантай холбоотойгоор 55.2%-д амны мөөгөнцөрт өвчин илэрч амны хөндийд агуулагдах мөөг 27-77% хүртэл ихэссэн мэдээ байдаг. Амны мөөгөнцөрт өвчнийг үүсгэгч мөөгний 150-200 орчим төрөл тодорхойлогдсоноос Candida albicans нь хамгийн өндөр тархалттай тохиолддог бөгөөд эрүүл болон өвчтэй хүний 6080%-д нь илэрдэг эмгэг төрөгч юм. Түүнчлэн C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis, C. tropicalis, C. kefyr, C. guilliermondii төрлүүд түгээмэл илэрдэг байна. Манай орны хувьд толгой хүзүүний хавдартай хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн зүйлийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасагт туяа эмчилгээг хийлгэн, хэвтэн эмчлүүлж байгаа болон өдрөөр эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч, толгой хүзүүний хавдрын тасагт эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн амны салстад гарсан морфологи элементээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) хийв. Кандид хром агар дээр ургасан клоноос ялган дүйлт хийж, зүйлийг тодорхойлсон цэвэр өсгөврөөс тусгаар колони авч мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарын шинжилгээг хийв. Үүний тулд цэвэр хуруу шилэнд 3 мл салины уусмал хийгээд дээр нь мөөгний тусгаар колониос хийн булинга бэлтгэсэн. Булингыг Мак Фарландын 2.00 булингатай тэнцүү бэлтгэх ёстой бөгөөд үүнийг денсичекээр хэмжиж тохируулсан. Бэлтгэсэн мөөгний булингад мөөгний эмийн мэдрэг чанарын картны гуурс хэсгийг дүрээд Vitek-II compact төхөөрөмжид уншуулсан. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийв. Үр дүн: Үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр толгой хүзүүний хавдрын эсрэг туяа эмчилгээ хийлгэж буй тохиолдлын бүлгийн үйлчлүүлэгдэд 100% амны мөөгөнцөрт өвчний үүсгэгч илэрсэн бол толгой хүзүүний хавдартай, туяа эмчилгээ, мэс засал хийлгээгүй хяналтын бүлгийн оролцогчдын 25%-д үүсгэгч илэрсэн байна. Үүсгэгчийг зүйлийн түвшинд судлахад тохиолдлын бүлгийн 75%-д Candida albicans, 15%-д Candida dubliniensis, 5%-д Candida sphrica, 5%-д Cryptococcus laurentii илэрсэн бол хяналтын бүлэгт 100% Candida albicans тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгааны хяналтын болон тохиолдлын бүлэгт мөөгөнцөрт өвчний үүсгэгчээс Candida albicans давамгайлан тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлэгт 100% үүсгэгч тодорхойлогдсон ба толгой хүзүүний хавдартай туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст амны мөөгөнцөрт өвчин харьцангуй өндөр тохиолдож байна хэмээн бид дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон түүний урьдал эмгэгийг ийлдсийн биомаркераар оношлох нь(2022-12-26) ;Д.Ганчимэг ;А.Дашмаа ;Б.Тэгшжаргал ;М.ЧинзоригЭ.ЭрхэмбаярҮндэслэл: Дэлхий нийтэд аливаа өвчин эмгэгийн эрт илрүүлэг, Хавдрын оношилгоо оношилгооны ерөнхий зарчим нь үйлчлүүлэгчдэд зовуурьгүй, эрсдэл Хавдрын эрт илрүүлэг хүндрэлгүй, гаж нөлөө багатай, богино хугацаанд мэдээлэл өгөх Ходоодны чадвартай, эдийн засгийн хувьд хямд төсөр байх зэрэг шалгуурыг хатингаршилт үрэвсэл хангасан аргыг ашиглахыг илүүд үздэг. Одоогоор ходоодны эмгэгийг Пепсиноген бари уулгаж рентгенд харах, уян дуран, компьютер томографи, эмгэг Гастрин судлалын шинжилгээгээр оношлон илрүүлж байгаа бөгөөд эдгээр нь тодорхой нөхцөл шаарддаг, өртөг өндөр, инвазив аргууд юм. Зорилго: PGI, PGII, G-17, H.pylori IgG-д суурилсан Гастропанел багц шинжилгээний ходоодны хатингаршилт үрэвсэл, ходоодны хорт хавдрыг илрүүлэх оношилгооны чадамжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Энэхүү судалгаанд ходоодны хорт хавдартай, ходоодны архаг хатингаршилт үрэвсэлтэй, харьцангуй эрүүл бүлгийн нийт 120 хүнийг хамрууллаа. Бүлгийн оролцогчдыг нас (±1), хүйс, амьдарч буй газраар ижилсүүлэн сонгон авсан. Судалгааны карт нь судалгаанд хамрагдагчийн ерөнхий мэдээлэл, оношийн байдал, одоогийн зовуурь, оношилгоо, удамшил, урьд өвчилсөн өвчин, шинжилгээ гэсэн 6 бүлэг, 26 асуулттай. PGI, PGII, G-17, H.pylori IgG биомаркеруудын шинжилгээг фермент холбох урвал (ELISA-enzyme linked immunosorbent assay)-ын аргаар GastroPanel (Pepsinogen I ELISA; Pepsinogen II ELISA; H.pylori IgG ELISA; Gastrin-17 ELISA; BIOHIT Plc, Helsinki, Finland) цомгийг ашиглан үйлдвэрлэгчийн заавар аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. ELISA шинжилгээний үр дүнг БНХАУ-ын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader багажаар 450 нм долгионы уртад уншуулж, MS Excel программаар боловсруулав. Мөн PGI ба PGII харьцааг тооцож гаргалаа. Оношилгооны чадамж болон босго утгыг ROC (Receiver Operating Characteristic) муруй, Youden индэксээр тооцоолсон. Статистик анализийг SPSS (version 26.0, SPSS Inc., Chicago, IL, USA) программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын медиан нас 62 жил (27-80), 52.6% нь эрэгтэй байлаа. Ходоодны хорт хавдартай бүлэгт ходоодны хорт хавдрын удмын түүх, өмнө нь ходоодны ямар нэг эмгэгээр өвдөж байсан түүх бусад хоёр бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай их байлаа. Судалгаанд нийт оролцогчдийн 58.8% (67) H.Pylori IgG эерэг байсан ба бүлэг хооронд ялгаагүй байна. Ийлдсийн PGI биомаркерийн медиан утга ходоодны хорт хавдартай бүлэгт 46.94 (6.52-212.67), архаг хатингаршилт үрэвсэлтэй бүлэгт 56.52 (4.23-209.28), харьцангуй эрүүл бүлэгт 74.32 (14.65223.94) буюу хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан байна. Ходоодны хатингаршилт үрэвслийг илрүүлэхэд ийлдсийн PGI биомаркерын босго утга 75.07 нг/ мл байхад оношилгооны мэдрэг чанар 75.0%, өвөрмөц чанар 50.0% (AUC 65.2, 95%CI 53.0-77.3, p<0.05), PGI/ II харьцааны босго утга 6.25 байхад оношилгооны мэдрэг чанар 85.0%, өвөрмөц чанар 44.7% (AUC 62.7, 95%CI 50.1-75.3, p<0.05) байлаа. Ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд ийлдсийн PGI биомаркерын босго утга 35.25 нг/ мл байхад мэдрэг чанар 47.2%, өвөрмөц чанар 86.8% (AUC 64.3, 95%CI 51.3-77.2, p<0.05), PGI/II харьцааны босго утга 5.27 байхад мэдрэг чанар 75.0%, өвөрмөц чанар 60.5% (AUC 71.6, 95%CI 69.6-82.8, p<0.01) байлаа. Эдгээр хоёр үзүүлэлтийг хамтад нь тодорхойлоход оношилгооны мэдрэг чанар 77.7%, өвөрмөц чанар 60.5% (AUC 69.2, 95%CI 56.9-81.4, p<0.01) байв. Биомаркерыг хослуулан оношилгооны чадавхийг тодорхойлоход ходоодны хорт хавдрыг илрүүлэх мэдрэг чанар, муруйн доорхи талбайн хэмжээ, ач холбогдлын түвшин нэмэгдэж байна. Дүгнэлт: Ийлдсийн биомаркерын эдгээр шинжилгээ нь хоол боловсруулах дээд замын уян дурангийн шинжилгээг орлохгүй боловч, ходоодны бүтэц, үйл ажиллагааг үнэлэх, цаашид уян дурангийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай хүн амыг сонгох нэмэлт оношилгооны арга байж болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдрын тархалт, илрүүлэг, хяналтын тогтолцооны судалгаа(2022-06-12) ;П.Батсүх; ;Д.Саранзаяа ;Н.ЭрдэнэхүүҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын 4-р байранд орж байгаа бөгөөд нийт оношлогдож буй хөхний хорт хавдрын 1% нь эрэгтэй байна. Мөн 2004 онд 100 000 хүн амд 3.5 байсан бол 2018 оны байдлаар 100 000 хүн амд 8.5 болон өсөн нэмэгдсээр байна. Монгол улсад 2014-2018 онд оношлогдсон 1084 хөхний хавдрын тохиолдлын 58% хожуу үе буюу III-IV үе шатанд, насаар ангилж үзэхэд 35-49 насанд 458 буюу 42%, 50-65 насанд 382 буюу 35% байгаа нь барууны орнуудтай харьцуулахад харьцангуй залуу насанд хөхний хавдрын тохиолдол өндөр байгаа нь энэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх зайлшгүй шаардлага манай улсад байгааг харуулж байна. Монгол улсад хөхний хорт хавдрын тархалт, илрүүлгийг судлах нь хөхний хорт хавдрын хожуу оношлогдож байгаа шалтгаан, тухайн бүс нутагт илрүүлэг болон хяналтын тогтолцооны өнөөгийн байдал цаашид хөхний хорт хавдрын илрүүлгийн аргыг боловсронгуй болгох үндэслэл болно. Зорилго: Монголд улсад хөхний хорт хавдрын тархалт, үе шат, эрт илрүүлгийн өнөөгийн байдлыг үнэлж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулах. Арга, аргачлал: Хөхний хорт хавдрын өвчлөл, оношлогдсон үе шатны статистик мэдээнд Дескриптив судалгааны загвараар судалгааг хийлээ. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар хөхний хорт хавдрын тохиолдлын дундаж түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд Орхон аймагт 100’000 хүн амд 11.4 байгаа нь хамгийн өндөр буюу улсын дунджаас 6.9 –аар их, харин Завхан аймагт 100,000 хүн амд 2.6 Ховд аймагт 3.9 байгаа нь хамгийн бага буюу улсын дунджаас 2.8-аар бага үзүүлэлттэй байна. Дүгнэлт: Монгол улсад 2010-2019 онд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт 100,000 эмэгтэй хүн амд 2010 онд 9.1 байсан бол 2019 онд 16.54 болсон нь 2010 оноос 1.8 дахин өссөн. 10 жилийн хугацаанд оношлогдсон байдал 1 үе шатанд 6.5 хувь, 2 үе шатанд 31.1 хувь, 3 үе шатанд 45.1 хувь, 4 үе шатанд 16.7 хувь байна. 2. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна.
