АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
7 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрсдэлт бүлгийн эрчүүдийн бэлгийн зан үйлийн судалгааҮндэслэл: Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) Трансжендер болон трансжендер эмэгтэй (TЖЭ) хүмүүст бэлгийн эрсдэлт зан үйл, Эрчүүдтэй нийгэм дэх эмзэг байр сууринаасаа болж халдварт өртөх эрсдэл өндөр бэлгийн хавьталд байдаг. Дэлхий даяар ЭБЭ нь ХДХВ-ийн халдвар авах магадлал нийт хүн ордог эрэгтэйчүүд амаас 19 дахин их байдаг ба трансжендэр эмэгтэйчүүдийн ХДХВ-ийн Оролцогчдод тархалт зарим оронд 40% хүртэл өндөр байдаг. Эрсдэлт бүлгийн ам тэр суурилсан дундаа ЭБЭ болон трансжендер хүмүүсийн дунд ХДХВ болон БЗДХ-ын түүвэрлэлт тархалт өндөр байх магадлалтай тэдний урьдчилан сэргийлэх мэдлэг, ХДХВ бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай байна. Сэргийлэлт Зорилго: Эрсдэлт бүлгийн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн зан үйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent-Driven Sampling) аргаар түүвэрлэлт хийн асуумжийн арга болон лабораторийн шинжилгээгээр мэдээлэл цуглуулсан. Судалгаанд Улаанбаатар хотоос 413 ЭБЭ, 88 трансжендер эмэгтэйчүүд, ДарханУул аймгаас 85 ЭБЭ, нийт 586 оролцогч судалгаанд хамруулсан. Ёс зүйн зөвшөөрөл: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл (№2022/3-11) авч судалгааг эхлүүлсэн. Үр дүн: Дархан-Уул аймгийн ЭБЭ бүлгийн оролцогчид бүгд 100% ХДХВ/ДОХ-ын талаар сонсож байсан, Улаанбаатар хотын ЭБЭ бүлгийн оролцогчдын 1.4% (n=7) сонсож байгаагүй бол ТЖЭ нар 100% ХДХВ, ДОХ-ын талаар сонссон гэж хариулсан байна. ЭБЭ бүлгийн оролцогчдын 89% нь, ТЖЭ нарын 88.5% нь бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурдаг, ЭБЭ 96% нь, ТЖЭ 97.7% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвчийг зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж чадна, 87% нь гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно гэж хариулсан байна. Мөн ЭБЭ 56% нь, ТЖЭ 38.8% нь шумуулд хазуулахад ХДХВ-ийн халдвар дамжихгүй, ТЖЭ 77% нь бэлгэвчгүй шулуун гэдсээр хавьталд орох нь ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэл өндөр гэжээ. Судалгаанд оролцогчдын ЭБЭ бүлгийн оролцогчид 73% нь, ТЖЭ нарын 89.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчтай байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчийн тоо 1.6 байв. Мөн ЭБЭ бүлгийн оролцогчдын 3.2% нь сүүлийн 12 сарын хугацаанд төлбөр авч шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон ба сүүлийн 1 сарын хугацаанд төлбөр авч бэлгийн хавьталд орсон хавьтагчийн тоо 1.4 байна Сүүлийн нэг сарын хугацаанд ТЖЭ нарын тохиолдлын бэлгийн хавьтагчийн тоо 3.4±2.3 байна. ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх яаралтай ууж хэрэглэдэг өртөлтийн дараах сэргийлэлт (PEP)-ийг ТЖЭ нарын 10.2%, ЭБЭ-ийн 6.4% нь хэрэглэдэг гэсэн бол өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP)-ийг ТЖЭ-ийн зөвхөн 5.7% нь хэрэглэсэн байна. Дүгнэлт: ЭБЭ болон Трансжендер эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх ерөнхий мэдлэг сайн боловч бэлгийн эрсдэлт зан үйл болох бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр хавьталд орох, байнгын бэлгийн хавьтагчгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд олон орох эрсдэлүүд байсаар байна. ТББ болон хүрч очих ажилтан ХДХВ/ДОХ, бэлгийн эрсдэлт зан үйл, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн талаарх мэдлэг ойлголт өгөх ажлыг маш сайн хийдэг ч цаашид хэрэглээг хэвшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад 1997-2016 онд бүртгэгдсэн ХДХВ-1-ийн халдварын молекул эпидемиологийн онцлог(2021-09-01); ;Ж.Даваалхам ;Ч.Баттогтох ;Х.ЦүнэфузаН.КанаяамаМонгол улсад Хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдварын 1997-2009 болон 2005-2016 оны тохиолдлуудын молекул эпидемиологийн анализ хийгдсэн боловч нэгтгэсэн дүн мэдээлэл байхгүй байна. Иймд бид Монгол улсад 1997-2016 онд оношлогдсон ХДХВ-ийн халдварын 160 тохиолдолд молекул эпидемиологийн дүн шинжилгээг хийж, дэд хэвшинжийн эзлэх хувь, кластеруудын хүн амын бүлгийг хамарсан байдлыг дүгнэлээ. Манай оронд тархсан ХДХВ-ийн дунд В дэд хэвшинж 66.6% буюу дийлэнх хувийг эзэлж байна. CRF51_01B дэд хэвшинж 13.8%, CRF02_AG дэд хэвшинж 10.1% тодорхойлогдсон. Мөн CRF01_AE, A, C, G дэд хэвшинжүүд бүртгэгдсэн. Филогенетикийн модны зураглалд В дэд хэвшинжийн (Кластер 1) болон CRF51_01B дэд хэвшинжийн (Кластер 2) хоёр томоохон кластер тодорхойлогдлоо. Гей, бисекс эрэгтэй оролцогсдын 83% нь В дэд хэвшинжийн, 16% нь CRF51_01B дэд хэвшинжийн халдвартай байгаа нь дээрх кластерт эзлэх гей, бисекс хүмүүсийн хувь өндөр (Кластер 1-т 79.6%, Кластер 2-т 81.8%) байна. ХДХВ-1-ийн дэд хэвшинжийн тархалт бэлгийн өөр өөр чиг баримжаатай хүмүүсийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (Х2=134.20 ба df=7; p<0.0005) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоригдлуудын дундах зарим халдварт өвчний тархалт(2021-03-21) ;Б.Цэвээндулам; ;Д.Ганчимэг ;Д.НаранзулДэлхий дээр өдөрт 10.4 сая, манай улсад жилд 5000-7000 хүн гэм буруутай үйлдлийнхээ төлөө шүүхээр ял шийтгэл хүлээж, шоронд хоригдож буй хүмүүсийн тоо өссөөр байна. Шоронд хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Энэхүү судалгаагаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудад хоригдлуудын дунд зарим халдварт өвчний тархалтыг тодорхойлохыг зорилоо. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй хорих ангиудаас 8 хорих ангийг санамсаргүйгээр сонгон, 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Шинжилгээнд хамрагдсан хоригдлуудын 15.9%-д тэмбүү, 13.3%-д элэгний В вирүсийн халдвар, 9.5%-д элэгний С вирүсийн халдвар, 0.75%д сүрьеэ оношлогдсон. 2.7%-д тэмбүү, элэгний В вирүсийн халдвар, 1.7%д тэмбүү, элэгний С вирүсийн халдвар, 0.3%-д элэгний В ба С вирүсийн халдвар, 0.1%-д сүрьеэ, элэгний В вирүсийн халдвар хавсарсан байна. Хорих анги дахь сүрьеэгийн тархалт 0.75% буюу нийт хүн амынхаас 5 дахин, тэмбүүгийн халдварын тархалт 15.9% буюу нийт хүн амаас 15 дахин их тархалттай байгаа бол элэгний B вирүсийн халдвар 13.3%, элэгний C вирүсийн халдвар 9.5% тархалттай байгаа нь манай улсын нийт хүн амын дундах тархалттай ойролцоо үр дүн гарсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн Сүрьеэгийн халдварт өртөх эрсдэлийг дархлааны үзүүлэлттэй нь харьцуулан судалсан дүн(2021-03-21) ;Б.Солонго; ;Ж.Даваалхам ;С.ЦогтсайханҮндэслэл: Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ/ДОХ) болон сүрьеэ нь дэлхийн улс орнуудын, ялангуяа хөгжиж буй орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр 2019 онд дэлхий дахинд сүрьеэгийн 10 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 8.2% нь ХДХВ-ийн халдвартай хүмүүст илэрчээ1. Зорилго, зорилт: Монгол улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдэд сүрьеэгийн хавсарсан халдвар оношлогдсон байдлыг дархлааны үзүүлэлттэй нь харьцуулан судлах. Арга аргачлал: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албанд 1997-2019 онд ХДХВийн халдвар батлагдсан нийт 286 тохиолдлоос 281 үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн карт, өвчний түүхийг ашиглан эргэмж судалгааны загвараар судалгааг хийв. Үр дүн: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХийн Тандалт Судалгааны Албанд 1997-2019 онд ХДХВ-ийн халдвартай онош батлагдсан нийт 286 тохиолдлоос 281 үйлчлүүлэгчийн хүн ам зүйн болон эмнэл зүйн мэдээллийг судалгаанд ашигласан. Судалгаанд ХДХВ-ийн халдвартай 16-68 насны үйлчлүүлэгчдийг хамруулсан ба голч нас нь 32 (Дундаж нас-33.1±9.7), тэдний 60.4% нь 30-аас дээш настай, дийлэнх нь (82.2%) эрэгтэйчүүд байсан бөгөөд нийт эрчүүдийн 84.4% нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэйчүүдийн 24% нь өмнө нь биеэ үнэлж байсан гэх өгүүлэмжтэй байв. Дүгнэлт: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн Сүрьеэгийн хавсарсан халдвараар өвчлөх эрсдэл нь CD4 эсийн тоо цөөрч, CD4/CD8 харьцаа буурч, эсийн дархлаа дарангуйлагдахтай холбоотой байна. Мөн 32-оос дээш настай байх нь ХДХВ-ийн халдвар оношлогдох үед сүрьеэ өвчний хавсарсан халдвартай нь оношлогдох, уушгины хэлбэрийн сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй байдгийг тодорхойлсон. ХДХВ-ийн халдвар ДОХын үе шатандаа оношлогдох нь сүрьеэгийн хавсарсан халдвар илрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай өвчтөнд үүссэн Капошийн сарком: эмнэлзүйн тохиодол(2026-04-28) ;П.Үнэнчимэг ;Ч.Ууган-Оюун ;П.Нарантуяа ;М.ОюунжаргалУдиртгал: Монгол Улсад хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2025 оны байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр ХДХВ-ийн тархалт харьцангуй бага хэвээр байгаа боловч дархлаа дарангуйлагдсантай холбоотой дагалдах халдварууд болон хавдрууд, тэр дундаа Капошийн сарком (КС) цөөн тохиолдлоор бүртгэгдсээр байна. Тохиолдлын танилцуулга: Монгол Улсад Капошийн саркомын нийт 3 тохиолдол (2003, 2010, 2018 онуудад) бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2 нь нас барж, 1 тохиолдол нь одоог хүртэл эмчилгээ, хяналтад амьдарч байна. Энэхүү судалгаанд амьд байгаа нэг тохиолдлыг сонгон авч, эмнэлзүйн онцлог, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг тодорхойлох замаар ретровирусийн эсрэг эмчилгээ болон хавсарсан эмчилгээний ач холбогдлыг харуулахыг зорьсон. Тухайн өвчтөнд ретровирусийн эсрэг эмчилгээ болон хими эмчилгээг хавсран хэрэглэсний үр дүнд дархлааны үзүүлэлт сайжирч, CD4 эсийн тоо нэмэгдэн, хавдрын шинж тэмдгүүд буурсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Syphilis and HIV Diseases among Some Universities’ Students in Mongolia(David Publishing Company, 2017-12-06); ; ; ;Davaalkam JagdagsurenTungalag MagsarOur country level registered communicable diseases in 2014, 45.6% of them are STD (Sexually Transmitted Diseases).And 43.3% of the affected people by STD are aged between 15-24 years which demonstrated that they have more risky sexual behavior.This study aimed to identify level of prevalence of HIV and Syphilis within university students, to investigate their risky sexual behavior, and to treat them including their sexual partners.The survey included over 1,500 students for screening tests for HIV/Syphilis was performed locally using On Site TM Rapid Test Kits.Through the test not revealed any HIV case, only 40 (2.6%) students diagnosed by syphilis.Screening and confirmation tests for syphilis were performed locally using RPR (Rapid Plasma Reagin) and TPHA (Treponema Palladium Hem agglutination Assay), respectively.The test revealed the diagnosis for first time for 22 (55 %) of those 40 patients with syphilis and 18 (45%) are defined as the control of STD.Therefore, 28 (70%) of them manifested symptoms of STD, only 25 (89.2%) of them previously tested and 9 (32.1%) have not treated at all.The test revealed the diagnosis for first time for 22 (55 %) of those 40 patients with syphilis and 18 (45%) are defined as the control of STD.Finally, above 40 patients are entirely included in treatment with their partners and registered of STD can be controlled.
