Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 10
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ALBI Score for Predicting Acute Liver Failure in Patients with Acute Hepatitis B and D in Mongolia
    (Mongolian National University of Medical Sciences, 2021-04-01) ; ; ;
    Objectives: Mongolia is known as one of the countries with a high prevalence of hepatitis B and D virus infection. Although the number of acute hepatitis D cases is decreasing since the national vaccination program against HBV launched in 1991, it is still a main cause of acute liver failure (ALF) in Mongolia. The aim of this study is to determine the prognostic value of an ALBI score in patients with acute hepatitis B with or without D. Methods: A total of 114 patients (58 patients with acute hepatitis B (AHB), five patients with HBV/HDV co-infection, and 51 patients with HBV/HDV superinfection), who were admitted to the National Center for Communicable Diseases between 2017 and 2019 were enrolled into this study. Results: We compared the AHB group to the HBV/HDV superinfection group. The mean age was 25.8±6.5 years in the AHB group vs. 28.9±7.4 years in the HBV/HDV superinfection group (p = 0.019). Also, a majority of patients live in Ulaanbaatar (87.5% vs. 62.7%, p = 0.037). The mean hospitalization days was 23± 11 in the AHB, on the other hand it was 28± 13 in the HBV/HDV superinfection group (p = 0.022). The ALF patients had a higher ALBI score, total bilirubin, transaminase, and INR compared with the non-ALF group. The platelet count was significantly lower in the AHB and HBV/HDV infection group with ALF compared with AHB and HBV/HDV infection without ALF. This study showed that the ALBI score in AHB with ALF patients was significantly higher than in AHB without ALF (p = 0.001 ), and H BV/HDV superinfection with ALF had a higher ALBI score than HBV/HDV superinfection without ALF (p = 0.041 ). The area under the curve (AUC) value was 0.766 for ALBI scores. The cut-off value, sensitivity and specificity of ALBI score values were -1. 71, 72.2%, and 75.6%, respectively. Conclusions: ALBI score determined on admission indicates the likelihood of survival of patients with AHB and AHD.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүл мэндийн ажилтны дундах гепатитын вирусын халдварын тархалт
    (2021-06-10) ;
    Г.Буянхишиг
    ;
    Д.Гантуяа
    ;
    Ц.Лхагвасүрэн
    ;
    Үндэслэл: Гепатитын В вирусын халдвар нь эмч, эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа уг халдварт өртөх буюу ажил мэргэжилтэй холбоо бүхий гол эрсдэлт хүчин зүйл юм. Судлаач Д. Батболд (2019) нарын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын дундах вирусын халдварын тархалтыг судлахад 18-25 хувь байсан бөгөөд эмч нарын дунд уг халдварын тархалт, шалтгааныг тогтоосон судалгаа хомс байгаатай уялдан уг судалгааг явуулав. Зорилго: Сонгосон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч нарын дундах гепатитын зарим вирусын халдварын тархалтыг судлах. Арга зүй: Эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн болон ажиглалтын загвараар судалгааг явуулсан ба мэдээлэл цуглуулахдаа тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглалаа. Үр дүн: Эмнэлгийн ажилчдын дунд элэгний В вирусын халдвар 4.4 хувь, С вирусын халдвар 7.5 хувь, В, С болон В, D вирусын хавсарсан халдвар тус бүр 0.3 хувь, В, С, D вирусын халдвар 0.07 хувийн тархалттай байв. Мэргэжлээр нь авч үзвэл тусгай мэргэжилтнүүдийн дунд элэгний вирусын халдвар хамгийн их тархалттай байгаа бол эмч нарын дунд 10.7 хувь, сувилагч, эх баригч нарын дунд 14.6 хувь, үйлчилгээний ажилтнуудын дунд 10.8 хувь, бусад ажилтнуудын дунд 9.2 хувь тус тус тархалттай байна. Дүгнэлт: Сонгосон эмнэлгийн эмч нарын дунд элэгний В вирусын халдвар 3.3 хувь, С вирусын халдвар 6.9 хувь, хавсарсан халдвар 0.2 хувьтай байгаа бөгөөд энэ нь ажилласан жил, мэргэжлийн онцлогтой шууд холбоотой байна. Иймд уг эмгэгийг ажил мэргэжилтэй холбоотой эмгэгт тооцох эрх зүйн баримтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Согтууруулах ундаа ба эрүүл мэндийн бодлогууд
    (2024-05-13)
    Д.Жавхланбаяр
    ;
    Б.Энхжаргал
    ;
    Э.Галбадрах
    ;
    ;
    Т.Мөнхсайхан
    Үндэслэл: Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Монгол улсад согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хор, хөнөөл улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарвал зохих эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ. Мөн түүнчлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн стратеги өөрчлөгдөж, бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх хэмжээнд хүрсэнийг олон улсад хийгдсэн судалгааны ажлуудын үр дүн харуулж байна. Иймд эрүүл мэндийн бодлогыг нотолгоонд суурилж гаргах, судлаачид болон бодлого боловсруулагчид согтууруулах ундааны бодлогын талаар нэгдсэн ойголттой байх хэрэгцээ, шаардлага урган гарч байна. Зорилго: Бид энэхүү судалгааны өгүүлэлд олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулахад авч хэрэгжүүлдэг бодлогуудыг тоймлон хүргэхийг зорив. Cогтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулах хамгийн үр дүнтэй болон үр ашигтай аргууд нь согтууруулах ундааны үнийг татвар болон бусад үнийн бодлогоор нэмэгдүүлэх, согтууруулах ундааны хүртээмж, олдоцтой байдлыг хязгаарлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодолтын эсрэг хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, эрүүл мэндийн тусламж болон үйлчилгээг сайжруулах. Мөн түүнчлэн, иргэдийг өвчлөл, хавдар, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг дэмжих болон эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, үр ашгийг сайжруулахын тулд согтууруулах ундаа төдийгүй тамхи, чихэрлэг ундаа, эм, оношлогооноос ашиг олдог хүмүүсийн ашгийн лобби, стратегийг судалж, ойлгох нь чухал юм. Дүгнэлт: Согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь олон салбарыг хамарсан, нотолгоонд суурилсан бодлогууд боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх цогц үйл ажиллагаа бөгөөд бодлого боловсруулагчдаас мэдлэг, ур чадвар, манлайлалыг шаардаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дархан хотын 4-7 насны хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгаа
    (2021-03-21)
    Б.Болортунгалаг
    ;
    Keilah D S
    ;
    Alexjandra E
    ;
    ;
    Үндэслэл: Хүний бие махбодод хар тугалга маш бага хэмжээтэй нэвтэрсэн ч эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Дархан хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд агаар бохирдуулагч үндсэн эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгсэл болж байна. Дархан хотын хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгааны ажил өмнө нь хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Дархан хотод оршин суудаг эрэгтэй 80, эмэгтэй 87, нийт 167 хүүхдийг судалгаанд хамруулсан. Цусанд хар тугалга тодорхойлох шинжилгээг “Leadcare” багажаар газар дээр нь тодорхойлов. Хүүхдийн хар тугалгын өртөлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг тусгайлан боловсруулсан 6 бүлэг бүхий асуумжаар эцэг эх, асран хамгаалагчаас асууж судлав. Судалгааны дүнд STATA 14 программыг ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Нийт хүүхдийн цусан дахь хар тугалга (цаашид ЦХТ гэх)-ын дундаж хэмжээ нь 3.96мкг/дл, (95% ИИ 1.6514.6мкг/дл) байсан. Нийт хүүхдийн 22.2% (37) -д нь ЦХТ -ын хэмжээ (CDC)-ийн лавламж хэмжээнээс өндөр тодорхойлогдсон. Оршин суугаа сууцны төрлийг ЦХТ-тай харьцуулан судлахад гэр/байшинд амьдрах нь орон сууцанд амьдрахаас илүү ЦХТ-ын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.048). Хоол бэлтгэхдээ түлшиндээ нүүрс хэрэглэх нь ЦХТын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.02).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн магистрын цахим сургалтын төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд харьцуулалт хийсэн дүн
    (2022-11-01)
    Ё.Мөнхзул
    ;
    ;
    Ц.Түвшинтөр
    ;
    С.Батсуурь
    Үндэслэл: Дэлхийн дахинд боловсролын системийн шинэчлэл Зайн сургалт өөрчлөлт хурдацтай явагдаж, орчин үед орон зайнг үл харгалзан дээд Судалгааны төсөл боловсролыг эзэмших боломж улам бүр нээлттэй болж дэлхийн шилдэг Анагаах ухаан тэргүүлэх их сургуулиуд бүгд цахим сургалтаа улам хөгжүүлсээр Боловсрол судлал байна. Харин АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер Сургалтын тэнхим нь магистрын бүрэн цахим сургалтыг 2015 оноос хэрэгжүүлнээс хойш өнөөдөр 8 дах жилдээ тасралтгүй явуулж байна. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед дэлхий даяар боловсролын бүх шатны сургалт бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн нь цахим сургалтын сурган заах арга зүй, сургалтын технологи, суралцах арга барилд шилжих нь суралцагчдад зарим нэг хүндрэл бэрхшээл тулгарч байна. Иймээс цахим сургалтын хөтөлбөр, зохион байгуулалтад үнэлгээ хийж, сургалтаас олж авах мэдлэг, ур чадвар, суралцагчдын сэтгэл ханамж зэрэг олон асуудлыг үнэлэх шаардлага дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Магистрын цахим сургалтын төгсөгч нараас сургалтын хугацаанд судалгааны ажлын төсөл боловсруулах, магистрын зэрэг хамгаалах үйл явцыг даван туулахад тэдэнд төрсөн сэтгэдэл ба сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2019 оноос 2022 он хүртэлх нийт 3 жилийн хугацаанд АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер Сургалтын төвийн магистрын цахим сургалтыг дүүргэж төгссөн нийт 199 төгсөгчдийг хамруулж тэдний цахим сургалтанд суралцах хугацааны сэтгэл ханамжийн байдлыг асуумж судалгааны аргаар судалж судалгааны үр дүнг Microsoft OfÏce Exel 2010 болон SPSS 21 программыг ашиглаж тооцоолсон. Үр дүн: Бидний судалгаанд 2019 оны 63, 2020 оны 70, 2021 оны 66 нийт 199 төгсөгч хамргадсаны 11.3% эрэгтэй, 88.7% нь эмэгтэй суралцагчид эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 54.7% нь цахим сургалтыг оновчтой сургалт гэж хариулсан бол 59.2% нь судалгааны арга зүйн мэдлэг ур чадварт сайн суралцсан гэж хариулсан байв. Судалгааны ажлын төсөл боловсруулахад тулгамдаж буй асуудал 20192020 онд өндөр байсан бол 2021 онд нэг дахин буурсан нь сургалтын чанарт ахиц гарсантай холбоотой байж болох юм. Судалгаанд хамрагдагсдын 88% нь цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажил үргэлжлүүлэн хийх сонирхолтой байгаа бөгөөд цахим сургалтаар магистрын зэрэг хамгаалсандаа сэтгэл хангалуун байна гэж хариулсан. Төгсөгчдийн дундаж үнэлгээ 98.8 хувьтай байв. Дүгнэлт: Магистрын цахим сургалтанд хамрагдаж төгссөн төгсөгчид дийлэнх хувь нь цахим хэлбэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх арга зүйд суралцаж магистрын зэрэг хамгаалсандаа сэтгэл ханамж өндөр байгаа төдийгүй цаашид судалгаа хийх сонирхолтой төсгөж байгаа нь цахим сургалтын чанар хангалттай байгааг харууллаа. Мөн төгсөгчдийн 3 жилийн дунджийг харьцуулахад 2021 онд зарим үзүүлэлт илүү сайжирсан нь сургалтын үйл ажиллагаа, чанарт тасралтгүй анхаарал хандуулж байх нь сургалтын чанарт болоод суралцагчийн сэтгэл хамжинд эергээр нөлөөлөх давуу талтайг харууллаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлтхүчин зүйл, эмнэлзүйн явцыг дагаж судалсан нь
    (2021-03-13)
    Б.Батсүх
    ;
    ;
    Үндэслэл: Монгол улс 1991 оноос В вирүст хепатитийн (ВВХ)-ийн эсрэг дархлаажуулалтыг төрсөн нярай хүүхэд бүрт хийх болсоноор хепатитийн В вирүсийн халдварын өвчлөл буурсан үзүүлэлттэй байдаг. Хэдий тийм боловч вакцинжуулагдаагүй насанд хүрэгчдийн дунд өвчлөл бүртгэгдсээр байна. Материал арга зүй: 2017-2019 онд ХӨСҮТ-д цочмог В вирүст хепатит оношоор хэвтэн эмчлүүлсэн 105 өвчтөнүүдийг судалгаанд хамруулан нэг жилийн хугацаанд дагаж, эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар судалгааг явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 25.2±6.0, 21-30 насны залуучуудын дунд өвчлөл хамгийн өндөр буюу 67.6%-ийг эзэлж байна. Цочмог ВВХ-ийн сүүлийн зургаан сарын дотор халдварт өртөх эрсдэлийг судлахад 12.5% нь шүдний ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, гоо сайхны салонд шивээс хийлгэсэн 4(3.85%), чих цоолуулсан 3(2.9%)–ийг эзэлж байв. Элэгний үйл ажиллагааны шинжилгээнд билирубин, АЛАТ, АСАТ-ын хэмжээ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байв. Ийлдэс судлалын шинжилгээнд HBsAg хяналтын 6 дахь сард 7.6%, 12 дахь сард 6.7% эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: Шүдний эмчилгээ хийлгэх, тохиолдолын бэлгийн хавьталд орох, хумсны хутгаа дундаа хэрэглэх зэрэг нь цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Цочмог В вирүст хепатитаар өвчлөгсдийн 93.3% нь эдгэрч, 6.7% нь хепатитийн В вирүсийн архаг халдварт шилжсэн ба архаг халдварт шилжигсдийн 71.4% нь хепатитийн Дельта вирүсийн халдвар тодорхойлогдож байна
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх нь
    (2024-04-13)
    С.Халиун
    ;
    Б.Эгшиглэн
    ;
    Э.Номин-Эрдэнэ
    ;
    Б.Алтанхишиг
    ;
    Н.Марал
    Үндэслэл: Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд залуу иргэдийн дундах тамхидалт нэмэгдэж байгаа нь утаат тамхины үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой бөгөөд үүнийг дагаад никотинд донтох тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа билээ. Зорилго: Тиймээс бид энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхинд донтох донтолтын зэргийг үнэлж, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 13-44 насны хүмүүсээс агшингийн судалгааны аргаар 2023 оны 11-р сараас 2024 оны 1-р сар хүртэл судалгааг явуулсан ба түүврийг санамсаргүй аргаар цуглуулсан. Асуумжид “STEPS”, болон “GYTS”-ийг тус тус ашигласан. Үр дүнгийн боловсруулалтад IBM-SPSS 26 программ дахь ерөнхий дескриптив болон Хи-кватрат аргуудыг ашиглаж, p<0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1362 хүн оролцсоноос 59.5% (n=811) эмэгтэй, 40.5% (n=551) эрэгтэй, дундаж нас 21.5±7.9 байв. Нийт судалгаанд хамрагдагсдын 18.8% нь янжуур тамхи, 23.2% нь электрон тамхи татаж байгаа ба тамхины нийт хэрэглээ 34.9%ийн үзүүлэлттэй байсан. Хүйсээр харьцуулахад аль ч тамхины хэрэглээ эрчүүдийн дунд илүү байсан ба янжуур тамхи болон нийт тамхины хэрэглээ 25-44 насныхны дунд, харин электрон тамхины хэрэглээ 16-24 насныхны дунд хамгийн их байна. Тамхи хэрэглэдэг хүмүүсийн 43.1% нь гэртээ тамхи татдаг хүнтэй, 72.9% нь ажил дээрээ тамхи татдаг хүнтэй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн тамхины хор уршгийн талаар ярилцаж байсан хүмүүсийн 27.3% (p<0.05) нь тамхи татаж байна. Харин анх хэдэн насанд тамхи сорж үзсэн болон ямар төрлийн тамхи сорж үзсэн байдал нь тамхины хэрэглээтэй хамааралгүй гарсан. Никотинд хамааралт байдлын хувьд тамхи татдаг хүмүүсийн 16.4% (50) нь сонирхон хэрэглэгч, завсрын хэрэглэгч 34.2% (104), бэхжсэн хэрэглэгч 49.3% (150) байгаа ба бэхжсэн хэрэглээ нь янжуур тамхи хэрэглэгчдийн дунд өндөр байна. Тамхи хэрэглэгчдийн донтолтонд тамхи үйлдвэрлэгч борлуулагч үнэгүй тамхи санал болгох (53.3 p<0.0001), олон нийтийн газар (37.8% p<0.0001) болон гэрийн нөхцөлд (37.2% p<0.0001) дам тамхидалтанд өртөх нь бэхжсэн хэрэглэгч болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын залуучуудын 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн төрлийн тамхийг хэрэглэж байна. Тамхины хэрэглээг бууруулахад сургууль, байгууллагуудын иргэдийн дундах эрүүл мэндийн боловсролыг дэмжих болоод ямар ч төрлийн тамхины ил болон далд сурталчилгааг зогсоож, хяналт тавих шаардлагатай.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нүүр амны анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчны үнэлгээ
    (2026-09-15)
    Г.Номин
    ;
    Б.Оюунцэцэг
    ;
    ;
    Үндэслэл: Шүд цоорох өвчин нь хүний зан үйл, хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролоос хамаардаг, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Монгол Улсад 2022 оноос эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо мэдээнээс харахад 0-17 насны хүүхдийн (N258 008) 77.7% нь шүд цоорох өвчтэй байв. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчмийг бууруулахын тулд зөвхөн цоорсон шүдийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дахь нүүр амны тусламж үйлчилгээний эрх зүйн орчин болон нөхцөлийг үнэлж, тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бодлогын баримт бичгийн тойм судалгааны аргыг ашиглав. Судалгаанд 2026 оны байдлаар анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөж буй эрх зүйн болон бодлогын баримт бичиг, шүд, амны хөндийн өвчлөлийн статистик мэдээлэл, салбарын хүний нөөц болон санхүүжилтийн холбогдох мэдээллийг хамруулсан. Цуглуулсан өгөгдлийг үндсэн чиглэлээр бүлэглэж, матриц үүсгэн харьцуулав. Үр дүн: Монгол Улсад мөрдөгдөж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог судлахад хүн амд шүд, нүүр амны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх чиглэлээр тэгш хүртээмжтэй, хүргэх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Ялангуяа сум, тосгоны иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ шүд, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон анхан шатны тусламжийг уялдуулахаар тусгасан нь бодлогын эерэг өөрчлөлт боловч хэрэгжилтийг хангах механизм хангалтгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний эмчилгээний зардлыг санхүүжүүлж байгаа хэдий ч бусад насны бүлгийн хувьд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний өртөг өндрөөс шалтгаалж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадахгүй байна. Дүгнэлт: 1. Монгол Улсад анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын үндэс бүрдсэн боловч үйлчилгээний хамрах хүрээ, хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог уялдуулсан зохицуулалт хангалтгүй байна. Ялангуяа сум, тосгон, алслагдсан бүс нутгуудад нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бодлогын зохицуулалтыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Нүүр амны тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй интеграцчилан, шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог үе шаттай бүрдүүлэн, сонгогдсон байгууллагад загвар үйлчилгээг туршин хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн улсын хэмжээнд өргөжүүлэх нь тохиромжтой юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа
    (2026-02-03)
    Д.Уянга
    ;
    Б.Батзориг
    ;
    ; ;
    Л.Бямбасүрэн
    Үндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд
    (2021-09-01)
    Т.Мөнхсайхан
    ;
    С.Батсүх
    ;
    ;
    Э.Ренчиндорж
    ;
    Н.Баасанжав
    Үндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна.