Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар нулимсны суваг (canalis nasolacrimalis)-ийн морформетрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны тойм(2021-03-13) ;Э.Энхзаяа; ; Үндэслэл: Цөөнгүй орны судлаачид хамар-нулимсны сувгийн анатоми бүтэц, морфометрийн үзүүлэлтийг орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох КТГ-ийн аргыг ашиглан нарийвчлан тодорхойлж тоон үзүүлэлтийг уг суваг дахь нулимсны цорго анхдагч болон хоёрдогчоор бөглөрөх, үрэвслийн нэвчдэс, гэмтэл, хавдрын эдээр дарагдах зэрэг олон эмгэгийн үед эмчилгээний тохирсон арга замыг сонгохдоо ашиглаж байна. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны ажлын талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Бид тус сэдэвтэй холбоотой 3140 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг КТГ ашиглан тодорхойлсон болон тус сэдэвтэй голлох хамаарал бүхий нийт 30 гаруй эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэхэд улс орон бүр өөрийн орны хүн амын харах эрхтний бүтэц үйл ажиллагаа тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тогтоосон байна. Улс орны байгал цаг уурын онцлог болон тухайн эрхтний бүтэцэд нас дагаж гарах өөрчлөлт, хувь хүний өвөрчлөл,морфометрийн үзүүлэлтүүдийг уялдуулан хамар нулимсны сувгийн урт, голч зэргийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тодорхойлжээ.Дүгнэлт: Хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлтийг бусад орны судлаачид иж бүрэн судлан тодорхойлсон боловч Монгол хүний хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлт тодорхой бус байгаа нь Монгол хүнд тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсголын дотор хонгилын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн(2022-04-28); ; ;Д.Цэцгээ ;О.ПүрэвдоржГ.АмарсайханҮндэслэл: Хүний сонсголын болон тэнцвэрийн эрхтэн нь дууны долгион болон биеийн тэнцвэрийн сэрлийн импульсийг хүлээн авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн дээд зэргийн хөгжилтэй нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм. Зорилго: Сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-АС-ийн Анатомийн тэнхим болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Дүрс оношлогооны тасгийг түшиглэн дескриптив судалгааны аргын ретроспектив загвараар хийж гүйцэтгэсэн. Бид судалгаанд 18 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 41 хүнийг КТГ-ийн зурагт сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлт болон хэлбэрийг тодорхойлов. Ингэхэд сонсголын дотор хонгилын бортогон хэлбэр хамгийн олон буюу 10 (52.6%) юүлүүр хэлбэр 5 (26.3%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 4 (21.1%) эмэгтэйд бортогон хэлбэр хамгийн олон буюу 13 (59.1%) юүлүүр хэлбэр 7 (31.8%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 2 (9.1%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. СДХ-ын морфометрийн үзүүлэлтүүдэд бэлгийн диморфизм илэрч байна. 2. СДХ-ын бортогон, юүлүүр, нахиан хэлбэрүүд тус тус тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургийн өвдөгний үений тал саран жийрэгний хэлбэрийн анатомийн хувилбаруудыг тодорхойлсон дүн(2022-04-28) ;Б.Ганхүрэл ;Д.Оюунцэцэг; ; Үндэслэл: Хүний өвдөгний үений гадаргуунууд болох дунд чөмөгний ёрвонгуудын гадаргуу нь шаантны үений дээд гадаргуутайгаа тохирдоггүй тул тал саран жийрэг хэмээх хоёр нэмэлт бүрдэл агуулагдан тохируулдаг. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн үе дэх өвдөгний үений дотно болон гадна тал саран жийргүүдийн хэлбэрийн анатомийн хувилбарууд, тэдгээрийн онцлогийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд АШУҮИСийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн лабораторид хадгалагдаж байгаа хүний ургийн цогцсыг ашигласан. Судалгаанд нийт 31 ургийг хамруулсны дотор 13 (41.95) эмэгтэй, 18 (58.05%) эрэгтэй ургийн баруун, зүүн өвдөгний 62 үеийг хамруулсан. Үр дүн: Бидний судалгаагаар гадна тал саран жийргийн морфологийн зургаан хэлбэр тодорхойлогдсон. Гэхдээ дотно тал саран жийргийн хэлбэр нь баруун, зүүн талд ялгаатай тохиолдож байна. Дүгнэлт: 1. Монгол хүний ургийн өвдөгний үений гадна тал саран жийргийн С хэлбэр давамгайлсан, дотно саран жийрэг хадуур хэлбэр давамгайлсан, хоорондоо ялгаатай байна. 2. Монгол хүний онтогенезийн ургийн үед хоёр өвдөгний дотно болон гадна тал саран жийрэг нь баруун, зүүн өвдөгний үенд хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай байдаг нь тодорхой полиморфизмтэй болохыг харуулж байна.
