Б.Журамт
Loading...
Товч нэр
Б.Журамт
Бүтэн нэр
Болд Журамт
Латин нэр
Bold Juramt
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
26 results
Now showing 1 - 10 of 26
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CBCT Evaluation of Cortical Bone Thickness for Orthodontic Mini-Screw(Mongolian National University of Medical Sciences, 2021-10-03); ;Erdenebulgan Batmunkh; ; Sunjidmaa ZolzayaObjectives: This study aimed to assess mandibular and maxillary cortical bone thickness using a cone beam computer tomogram (CBCT) image to determine the safe zone to insert mini-screws. Methods: In this three factorial design study, we included 100 subjects divided into age group 1 (age 16-44 yrs.) and age group 2 (age 26-42 yrs.) that had taken a CBCT in the Department of Orthodontics, School of Dentistry, Mongolian National University Medical Sciences (MNUMS) from 2014-2021 We used CBCT images in the 100 subjects that were obtained with DENTRI (HDXWILL, Seoul, Korea) using OnDemand3D software for linear measurements. Results: The maxillary cortical bone thickness was heavier in the male gender at the premolar region level of 5 mm in age group I. Maximum maxillary cortical bone thickness as measured 7 mm from the Cemento-Enamel Junction (CEJ) between the 1st premolar and 2nd premolar was 0.99 mm, and the mandibular cortical bone thickness as measured 7 mm from the CEJ between the 1st molar and 2nd molar was 2.11 mm. Conclusion: This suggests that the maxillar and mandibular molar teeth cortical bone thickness on the buccal side of 7mm from the CEJ is considered to be the safest position to implant mini screws in cortical bone. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүүхдийн сэрээ булчирхайн морфометрийн зарим үзүүлэлтүүдийг судалсан дүнҮндэслэл: ДЭМБ-аас өсөлт хөгжлийн байдалд үнэлгээ өгөх лавлагаа хэмжээг жин, насны үзүүлэлтэн дээр үндэслэн антропометрийн хөтөлбөр боловсруулж тухайн орны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийг 5-10 жил тутам судалан тогтоож үнэлгээ өгч эрүүл мэндийн лавлалгаа гаргахыг зөвлөдөг. Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг гаргахад зайлшгүй шаардлагатай анагаах ухаан хүн судлалын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Манай оронд судлаач М.Туул (2004), О.Эрдэнэзаяа (2007) нар сэрээ булчирхайн морфометрийн үзүүлэлтүүдийн талаар хийгдсэн судалгаанаас өөр судалгаа хараахан олдохгүй байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: 0-14 насны Монгол хүүхдийн сэрээ булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлан тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ингэхдээ судалгааны материалаа санамсаргүй түүврийн аргаар ЭХЭМҮТ-д дотоод шүүрлийн бус шалтгаанаар эндсэн 0-14 насны нийт 255 тохиолдлоос судалгаанд хамруулах, хасах шалгуурыг үндэслэн 144 хүүхдийн сэрээ булчирхайг авч үлэмж болон бичил бүтцийг судлан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 0-14 хүртэлх насны хүүхдийг 9 бүлэг болгон (0-30 хоног, 1-3 сар, 4-6 сар, 79 сар, 10-12 сар, 1-3 нас, 4-6 нас, 6-11 нас, 12-14 нас) хүүхдийн биеийн жин, өндөр болон Сэрээ булчирхайн жин, хэмжээ, тухайн булчирхайн биеийн жингийн эзлэх хувийг тодорхойлон сэрээ булчирхайн хэвийн бүтцийг тогтоов. Судалгаанд хамрагдсдын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй хүүхэд байлаа. Хүүхдийн Сэрээ булчирхайн морфометрийн үзүүлэлтүүд нь 1-3 нас хүртэл жигд өсч, 4-5 нас болон 6-11 насанд өсөлтийн эрчим нэмэгдэж, 12-14 насанд өсөлтийн эрчим бага зэрэг буурч байв. Дүгнэлт: Монгол хүүхдийн сэрээ булчирхайн хөгжил нь хүүдийн бие бялдрын хөгжилтэй харилцан уялдаатай явагдах ба биеийн өндөр жин нэмэгдэхэд бурчирхайн урт нь хувьд хурдацтай нэмэгдэж, өргөн, зузаан нь харьцангуй бага нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтны уушгинд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэн судалсан дүн(2025-05-05) ;Д.Анужин ;Б.Маналжав ;М.Барсболд ;Ч.АлтанчимэгБ.ОтгонсүрэнҮндэслэл: Өнөө үед бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар (БШГХХ) нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хорт хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаарт орж байна. БШГХХ нь элэг (50%), уушги (10-15%), хэвлийн гялтан хальс (4%), яс (10.723.7%), тархи (0.3-6%) болон нугас руу ихэвчлэн үсэрхийлдэг ба нийт тохиолдлын 35% нь анхдагч голомтоос тархахаас өмнө, 36% нь ойролцоох тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үедээ, 23% нь алсын эд, эрхтэнд үсэрхийлсний дараа оношлогддог байна. Манай оронд туршилтын хулганад хорт хавдрын анхдагч загвар үүсгэсэн судалгааны ажил цөөнгүй байгаа ч туршилтын хулганы уушгинд хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6J хулганад MC38 хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг авсны (хурлын тэмдэглэл №2023/3-09) үндсэн дээр лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Туршилтын амьтны төвд үржүүлсэн C57BL/6J эрэгчин хулгана, хулганы MC38 бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглав. Туршилтын хулганы сүүлний венд 0.25*106 MC38 эсийг (n=12) тарьж хавдрын үсэрхийллийн загвар үүсгэж, гистологи шинжилгээгээр дүгнэсэн. Үр дүн: Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдлыг судлахад хулганы уушгины эдийн хэвийн бичил бүтэц алдагдсан, гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж уушгины хэвийн бүтцийг алдагдуулсан голомттой харагдаж байв. Элэг, дэлүү, бөөр, бүдүүн гэдэсний гистологи бүтцэд өөрчлөлт ажиглагдсангүй. Дүгнэлт: Хулганы сүүлний венээр бүдүүн шулуун гэдэсний аденокарцинома MC38 эс тарихад уушгинд холбогч эдэн дэвсгэр бүхий гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж булчирхайлаг бүтэц бүхий хавдрын үсэрхийлэл үүсэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээний зарим үр дүнг судалсан дүнҮндэслэл: Дэлхийн хүн амын ойролцоогоор 40% нь 55-аас дээш насандаа өвдөгний архаг өвдөлттэй болж байгаа тухай олон тооны судалгааны ажилд тэмдэглэсэн байна. Үүнээс 5.8 сая нь өвдөлтөөс шалгаалсан чадвар алдалттай болж, 2.6 сая нь өвдөгний хиймэл үе суулгах мэс засалд ханддаг байна. Зорилго: Өвдөгний үе суулгах мэс заслын дараах өвдөгний үений далайцыг хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдсан хоногтой уялдуулан судлах. Арга аргачлал: Судалгааны ажлын зорилтын хүрээнд 30-89 насны эр, эм хүйсийн өвдөгний хиймэл үе суулгах мэс засалд орсон нийт 153 хүний хөдөлгөөн заслын үнэлгээний хуудсанд ретроспектив судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өвдөгний үений далайц эмчилгээний дараа нэмэгдэж статистик ач холбогдолтой ялгаатай үр дүн гарлаа. (P<0.001). Дүгнэлт: Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээ нь өвдөгний үений хөдөлгөөний далайц нэмэгдүүлэх үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм(2021-03-13); ;З.Мөнхжаргал ;А.Авирмэд; Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар нулимсны суваг (canalis nasolacrimalis)-ийн морформетрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны тойм(2021-03-13) ;Э.Энхзаяа; ; Үндэслэл: Цөөнгүй орны судлаачид хамар-нулимсны сувгийн анатоми бүтэц, морфометрийн үзүүлэлтийг орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох КТГ-ийн аргыг ашиглан нарийвчлан тодорхойлж тоон үзүүлэлтийг уг суваг дахь нулимсны цорго анхдагч болон хоёрдогчоор бөглөрөх, үрэвслийн нэвчдэс, гэмтэл, хавдрын эдээр дарагдах зэрэг олон эмгэгийн үед эмчилгээний тохирсон арга замыг сонгохдоо ашиглаж байна. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны ажлын талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Бид тус сэдэвтэй холбоотой 3140 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг КТГ ашиглан тодорхойлсон болон тус сэдэвтэй голлох хамаарал бүхий нийт 30 гаруй эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэхэд улс орон бүр өөрийн орны хүн амын харах эрхтний бүтэц үйл ажиллагаа тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тогтоосон байна. Улс орны байгал цаг уурын онцлог болон тухайн эрхтний бүтэцэд нас дагаж гарах өөрчлөлт, хувь хүний өвөрчлөл,морфометрийн үзүүлэлтүүдийг уялдуулан хамар нулимсны сувгийн урт, голч зэргийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тодорхойлжээ.Дүгнэлт: Хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлтийг бусад орны судлаачид иж бүрэн судлан тодорхойлсон боловч Монгол хүний хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлт тодорхой бус байгаа нь Монгол хүнд тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна.
