Д.Цэрэндагва
Loading...
Товч нэр
Д.Цэрэндагва
Бүтэн нэр
Далх Цэрэндагва
Латин нэр
Dalkh Tserendagva
Албан тушаал
Эмнэлэг хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
АШУ-ны доктор
ORCID
Scopus Author ID
20 results
Now showing 1 - 10 of 20
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Clinical effectiveness of treating lower back pain through traditional manual therapy(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;Radnaabazar, Molor; Ganbaatar, OdontsetsegObjective: This study was aimed to assess the clinical outcomes of traditional manual therapy. Methods: Patients between 16–70 years of age with lower back pain received a 10-day course of rhythmical vibration based traditional manual therapy. Scoliosis angle, vertebral rotation, and intervertebral space were measured pre- and post-treatment using goniometry and radiographic analysis. Results: Significant improvements were observed in all assessments after therapy (p < 0.001). The average scoliosis angle increased by 1 – 2 degrees, vertebral rotation decreased by 2 – 4 mm while intervertebral space expanded by 1.2 – 1.6 mm, indicating improved spinal symmetry. Conclusions: Traditional manual therapy demonstrated measurable radiographic improvements in spinal alignment and intervertebral spacing, suggesting its clinical potential in managing in lower back pain through non-invasive correction of musculoskeletal dysfunctions. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Use of Traditional Mongolian Medicine in Children with Concussion(1) Background: There is no specific treatment for concussion in modern medicine, and existing treatment is only limited to resting and restoring cognition. For centuries, Mongolians have used traditional Mongolian medicine (TMM) methods to treat a variety of diseases such as Baria zasal. In this study, we aimed to explore the treatment parents and guardians seek when their children have suffered a concussion. (2) Methods: In this study, we used an online questionnaire. The study participants (n = 400) were randomly selected parents and guardians. The definition of bariachi is an advanced practitioner of baria zasal, which covers most of the massage therapy techniques mentioned in this study. (3) Results: In total, 72% of the parents and guardians went to a bariachi when their children suffered a concussion, while only 10.3% chose western medical hospitals. When asked what they did after the initial treatment was not effective, 47.8% of the participants responded that they went to the bariachi. Based on the days of treatment result, 11.8% reported on the beneficial effects of the treatment appearing in one day, and 60.3% in 1−3 days, which shows that the participants suffered a healing effect of the baria zasal shortly after application to their children. In the regression analysis, visiting a Bariachi was independent of age, gender, or even religion. (4) Conclusions: Although Western medicine is highly developed in Mongolia, the baria zasal of TMM has not lost its appeal in treating concussion. This suggests that baria zasal could be a unique method of concussion treatment even today. This also suggests that the techniques of Baria zasal should be further studied, and as in modern medicine. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цох хорхойны феромон ба анагаах ухаан дахь хэрэглээ(2026-05-22); ;Б.Дагданбазар; ;Д.ЭнхмааҮндэслэл: Шавьж бол эмийн шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд шавьжны биед агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судлах зайлшгүй хэрэгтэй юм. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг байсан янз бүрийн шавьж, цох хорхойн тухай мэдээлэл байдаг ч эдгээрийг эх сурвалжийн түвшинд түүвэрлэн харьцуулан бичсэн судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд “Шавьж эмчилгээ”-нд хэрэглэдэг янз бүрийн шавьж хорхой, ялангуяа элдэв цохын төрөл зүйлийн биед агуулагдах феромонт шүүрлүүдийн найрлагын талаарх мэдээлэл ба тэдгээр шавьжийг ямар өвчин эмгэгийн үед хэрэглэдэг байсан талаарх мэдээллийг эх сурвалжуудаас судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцуулалтын аргыг ашиглав. Мэдээллийг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас шавьж эмчилгээ, тэр дундаа цох хорхойг ардын эмнэлгийн эмчилгээнд хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэв. Үр дүн: Эх сурвалжуудаас үзэхэд монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд амьтны гаралтай эмийн зүйлийн дотор үе хөлтний хүрээний төлөөлөл болох хавч, аалз, хилэнцэт хорхой, царцаа, зөгий элдэв зүйлийн цох, өт хорхой зэрэг өдий төдий олон янз “эмчилгээний хорхой шавьж” хэрэглэдэг байсан байна. Үүний дотор буглаа цох, шивхэрч цох, хар цохыг уламжлалт анагаах ухаанд судсан туулга хийхэд, үе мөч, булчин махны өвчин, эмэгтэйчүүдийн олон төрөл өвчин, саажиж өрөөл татанхай болох, толгойн өвчин, 11 цанх өвчин бүгдэд нь цох хорхойг тустай гэж заагаад дор бүрд нь зориулалттай жор гаргаж эмчилгээнд хэрэглэдэг байсан байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд биологийн ангиллаар шавьжийн ангиас янз бүрийн хорхой, нэн ялангуяа хатуу далавчтаны багийн төлөөллөөс олон янзын цохыг хэрэглэдэг байжээ. Тэдгээрийн бие агуулагдах феромонт шүүрэлд олон төрлийн химийн бодис агуулагддаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүмбэ хамба Ишбалжирын бүтээл дэхь гоо зүйн үзэл(2026-02-03) ;Н.Батсайхан; Ө.БатчимэгУдиртгал: Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь XVIII зууны Монголын анагаах ухаан, соёл, сэтгэлгээний түүхэнд бие, сэтгэл, оюуны зохирлыг нэгдэл болгон үзсэн цогц философийг хөгжүүлсэн нэрт эрдэмтэн байв. Түүний 1751-1785 онд бичсэн эмнэлзүйн дөрвөн бүтээл нь хожим “Дөрвөн Рашаан” хэмээн алдаршсан бөгөөд өвчин эмгэгийн тухай төдийгүй хүний гоо сайхан, ёс суртахуун, ариун цэвэр, биеийн төгөлдөр байдлыг уялдуулсан “дотоод гоо зүйн” үзэл санааг тусгасан юм. Ишбалжир гадаад төрх, үнэр, үс, дуу хоолой зэрэг шинжүүд нь дотоод эрхтний тэнцвэр, сэтгэл зүйн болон оюуны төлөв, ариун цэврийн дэглэмтэй салшгүй холбоотой гэж үзсэн нь төвөд анагаах ухааны гурван гэм онолтой уялдсан үзэл юм. Тэрбээр гоо сайхны эмчилгээг зөвхөн биеийн үзэмжид бус, сэтгэл зүйн эрүүл байдал, нийгмийн ухамсар, ёс суртахуунтай холбон авч үзсэн. Тэрээр зохиолдоо хүүхдийн бие, оюуны хөгжлийг анхаарч, өнгө зүс сайжруулах эмчилгээ, билэг оюуныг хөгжүүлэх зан үйл, нэр хайрлах, буян хишгийг бататгах аргыг нарийвчлан заажээ. “Рашааны Цагаан Шүүдэр” бүтээлд тэмдэглэгдсэн хүүхдийн сэтэрхий уруул засах мэс ажилбар нь Монголд гоо заслын мэс заслын анхны бичмэл баримт бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг Монголын эмчилгээний дадлагатай уялдуулсан онцлогтой. Иймд Сүмбэ хамба Ишбалжир хүний гоо зүй, эмнэлзүйн мэдлэгийг нэгдмэл цогц болгон уялдуулж, “бие-хэл-сэтгэлийн нэгдэл” философийн хүрээнд эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, амьдралын чанарыг нэгтгэн үзэх үндсийг бататгасан юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Содонхүү (Suodunfu) ;Mingming Bao ;Suolonggaowa; Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчин цагийн уламжлалт анагаахын эмч бэлтгэхэд профессор Н.Төмөрбаатарын оруулсан хувь нэмрийг тодруулах нь(2022-06-12) ;Ц.Уянга ;Р.БайгалмааМонгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны үндэс тавигдсан цаг үеэс өрнө, дорнын анагаах ухааныг зэрэгцүүлэн хөгжүүлж байсан туршлага байсан хэдий ч нийгмийн гажуудлын нөлөөнд өртөж хөгжил нь зогсонги байдалд орон уламжлалт анагаах ухааныг дахин сэргээн хөгжүүлж, төрийн бодлогын түвшинд хүргэхэд анагаах ухааны доктор, профессор Н.Төмөрбаатар түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ цаг үед тус салбарын хөгжлийн талаар тулгамдаж буй асуудалд түүний алсын хараа, туршлагаас суралцах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Уламжлалт анагаах ухааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын дээд боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмрийг судлах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Профессор Н.Төмөрбаатарын эрдэм судлалын бүтээлийг товчоолоход удирдаж хамгаалуулсан доктор 15, шинжлэх ухааны магистр 18, оюуны өмч 7, хэрэгжүүлсэн төсөлт ажил 5, илтгэлийн хураангуй 97, олон улсын хуралд хэлэлцүүлсэн илтгэл 37, өгүүлэл 19, ном сурах бичиг 19, редактор хийсэн ном 19 байна. Түүний шавь нараас Шинжлэх ухааны академийн гишүүн 1, Монголын анагаах ухааны академийн гишүүн 3, анагаахын шинжлэх ухааны доктор 3, анагаах ухааны доктор 14 төрсөн байна. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт орчин цагийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч бэлтгэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж анхны эмч нарыг бэлтгэсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны шинэ салбарыг нэвтрүүлсэн, уламжлалт анагаах ухааны анхны эрдэмтдийг төрүүлж, уламжлалт анагаах ухааны орчин цагийн дэг сургуулийг үүсгэн байгуулсан нэрт сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг эрдэмтэн судлаач, мэдрэл ба уламжлалтаар мэргэшсэн тэргүүлэх профессор мөн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний их эмч нарын мэдлэг, хандлага, дадлыг судалсан дүн(2024-12-21) ;Х.Ариунчимэг; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлсноор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” гэдэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үйлчлүүлэгчид тохиолдох эрсдэл, алдаа, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах асуудлыг багтаасан цогц ойлголт юм. Манай улсад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, дадал, хандлагын талаар хийсэн судалгааны ажил харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Шүдний их эмч нарын “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС-ийн НАСС болон НАСТЭ-ийг түшиглэн АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-06-05 тоот зөвшөөрлийн хүрээнд 200 шүдний их эмчийг хамруулан гүйцэтгэлээ. ДЭМБ-ын 2009 оны “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх удирдамжид тусгасан 5 бүлэг асуумжийг ашиглан асуумж судалгааг явуулсан ба асуумжийн үндсэн мэдээллийн хэсэгт 6, “Алдаа ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” бүлэгт 7, “Эрүүл мэндийн тогтолцооны аюулгүй байдал” бүлэгт 6, “Аюулгүй байдалд үзүүлэх хувь хүний нөлөө” бүлэгт 7, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хандах хувийн хандлага” бүлэгт 4, “Ажлын байрны аюулгүй байдал” бүлэгт 9, нийт 33 хаалттай асуулт байв. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ хангамжийг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 23-44 насны 200 шүдний их эмч хамрагдсан ба 80% (160) нь эмэгтэй, 76.9% нь хувийн эмнэлэгт ажилладаг байна. Тухайн мэргэжлээр ажилласан хугацааны дундаж 1.8±0.6 сар байсан бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сургалтад 53.8% нь хамрагдаагүй гэж хариулжээ. “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний эмч нарын мэдлэгийн оноо 3.32±2.1, хандлагын оноо 3.36±1.1, дадлын дундаж оноо 3.31±1.5 тус тус байлаа. Мэдлэгийн оноо нь эмчийн нас (p<0.01) болон ажилласан жил (p<0.01)-ийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний эмч нарын мэдлэг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. Шүдний эмч нарын мэдлэг хангалттай байх нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган тусламж үйлчилгээ үзүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн архины шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн лабораторийн болон эдийн шинжилгээний дүн(2024-05-13) ;Saiyinwendurihu ;Chaomurilige; ;О.БаярсайханҮндэслэл: Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь архины элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний фиброз, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өргөн хүрээтэй өвчин юм. Гэхдээ өнөөг хүртэл ALD-ийн эмнэлзүйн эмчилгээний аргууд маш хязгаарлагдмал хэвээр байна. ALD-ийн амьтны тохиромжтой загвар нь ALD-ийн эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй зорилтуудыг олох, холбогдох эмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Зорилго: Туршилтын амьтанд архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Арга, аргачлал: Туршилтын амьтнаар 120-180 гр жинтэй 20 толгой SD үүлдрийн эр хархыг хэрэглэсэн. Туршилтын хархыг эрүүл бүлэг (n10) болон туршилтын бүлэг(n10) болгон хуваасан. Туршилтын амьтны туршилтын бүлэгт архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Хятадын судлаач FU Jian-feng (2006) аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Цус бүлэгнэлтийн шинжилгээнд фибриноген, APTT статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол РТ хувьд туршилтын 28 болон 56 дах хоногт ялгаа ажиглагдсангүй. Биохимийн шинжилгээнд дэх АЛАТ, АСАТ, ГГТ-н түвшин туршилтын 28 дах өдөр болон 56 дах хоногт статистикийн ач холбогдол(p˂0.05) бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны цусны сийвэнд IL-1, IL-8, IL-17 агууламж статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. SK-8 агууламж туршилтын 28 дах хоногт ач холбогдолгүй, 56 дах хоногт статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Цус бүлэгнэлт биохими, иммунологийн шинжилгээн дэхь үзүүлэлтийг эрүүл ба туршилтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь архины шалтгаант элэгний архаг үрэвсэл үүссэн байгааг харуулж байв. 2. Эдийн шинжилгээнд элэгний эсийн сийвэнд тархмал байдлаар өөхөн дуслууд хуримтлагдсан. Эсийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж бөөм томорч хоёрчлогдсон байх бөгөөд бөөмхөн тодорсон. Синусойд хялгасан судас цус дүүрэлттэй үхжил явагдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын туршилтын амьтанд цисплатинаар үүсгэсэн эмгэг загварт үзүүлсэн нөлөө(2022-06-12) ;Б.Сэргэлэн ;Урьхан ;Сэцэн ;Б.СаямааҮндэслэл: Дэлхий даяар хүн ам зүйн хувьсал болж 60 ба түүнээс дээш Polygonatum odoratum насны хүмүүс харьцангуй хурдан өсч байна. УАУ-ы хүний бие тамир (Mill) Druce) тэнхээ сайжруулан, нас уртасгах эмийг Жүдлэн хэмээн нэрлэж ирсэн. Хөгшрөлт Эдгээр эмт бодисууд бол биеийн шим тэжээлийг сэлбэх, ажиллах Цисплатин чадварыг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, Эр бэлгийн эс тамирдаж тэнхээгүй болсныг анагааж, залуужуулах урт удаан наслуулах үйлдэл голлон үзүүлдэг болно. Иймээс бид Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлыг сонгож авлаа. Зорилго: Монгол оронд ургадаг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын биеийн тамир тэнхээг сайжруулах, хөгшрөлтийг сааруулах, үйлдлийг судлах Арга, аргачлал: Уг судалгааны ажлыг АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний төв болон ӨМӨЗО-Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлэгийн хороо, сургалт судалгааны хэлтсийн лабораториудын материаллаг баазыг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд бэлдэх ургамлыг Төв аймгийн Бор нуур болон Баянчандмань сумын ойн бүслүүрийн сав газраас түүж бэлдэв. Бид судалгаандаа харьцангуй эрүүл нас бие гүйцсэн 220-290 грамм жинтэй Вистар (SPF) үүлдрийн хархны төмсгөнд цисплатин /CP/-аар эмгэг загвар үүсгэсэн үүсгэн, харьцуулах бэлдмэлээр дегидроэпиандростерон (DHEA), цинаспол (ЦС), Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан ханд (АМЦУХ), 70% этанолон ханд (АМЦЭХ), эрүүл бүлгийг харьцуулан судлав. Үр дүн: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11.0–15.5) гр/кг байв. Архаг хорон чанарыг тодорхойлох судалгаанд элэг, бөөрөнд үрэвслийн шинж илэрсэн. Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна. Эр бэлгийн эсийн толгой болон сүүлний хэмжээг АМЦУХ болон АМЦЭХ-ны бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Дүгнэлт: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна.
