Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
34 results
Now showing 1 - 10 of 34
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Standardization Study of Aerial Parts of Iceland Poppy (Papaver Nudicaule L.)(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-20); ; ; ; Objective: This study aimed to establish quality standards for the aerial parts of the medicinal plant Iceland poppy (Papaver nudicaule L.). Methods: The anatomical structures of the aerial parts of plants were determined using microscopy. Bioactive compounds were identified and quantified using High-Performance Liquid Chromatography (HPLC). General quality parameters of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined using the methods outlined in the European Pharmacopoeia. Results: The plant was collected from gravelly soil along the riverbank near the mouth of the Gorkhi-Terelj Valley in Erdene Soum, Tuv Province. The microstructure of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) was determined. The quality parameters of the aerial parts of Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined as follows: total ash content 5.54±0.2131%, moisture content 4.11±0.41%, and extractable substances with 70% ethanol were found to be highest at 27.61±0.43%. Additionally, the heavy metal and microbiological purity levels complied with the recommendations of the WHO and the requirements of the European Pharmacopoeia. Conclusion: The standardization criteria for the aerial parts of Papaver nudicaule L. were established. In addition, the pseudoprotopine alkaloid content in the aerial parts of Papaver nudicaule was found to be 0.0288 ± 0.0005%. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн(2026-04-16) ;Б.Энхтуул; ; Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, эмийн ургамлын судалгаа, хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх бодлого олон улс оронд хэрэгжиж байна. Монголд 1100 орчим эмийн ургамал ургадгаас намуугийн овгийн 32 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) нь Монгол орны олон ургамал газарзүйн бүсэд тархан ургадаг. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг толгой өвдөх, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, цусан суулга, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн боловч Нүцгэн намуу ургамлын химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн талаарх судалгаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс тус ургамлын фитохимийн найрлагын судалгаа нь эмийн түүхий эдийн шинж чанар, биологийн идэвхт нэгдлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ач холбогдолтой. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн найрлагыг судлах. Арга, аргачлал: Ургамлын газрын дээрх хэсгийг ид цэцэглэлтийн үед түүж бэлтгэн Центрифугийн хуваагдлын хроматографи ашиглан фракцалсан. Ялгасан нэгдлүүдийн бүтэц байгууламжийг 1H NMR, 13C NMR, HSQC, COSY, HMBC спектроскопийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс Центрифугийн хуваагдлын хроматографи, Шингэний хроматографи-Масс спектрометрийн аргаар 27 нэгдлийг илрүүлэн таньж, тодорхойлсон. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс 27 нэгдлийг илрүүлэн таньж, бүтэц байгууламжийг тогтооход магнокурарин ((1R)-1-(4-гидроксифенил) метил-6-метокси-2,2-диметил-3,4-дигидро-1H изохинолин-2иум-7-ол), норкоклаурин (s-норкоклаурин), N-метилканадин л ((S)-N-метилканадин), канадин (N-метилхелантифолин), ютеолин (3′,4′,5,7-тетрагидроксифлавон), дигидрокриптопин (5,6,7,8-тетрагидрокриптопин) бодисууд нь тус ургамлаас анх удаа ялгагдсан болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сампилноров буюу эрдэний үрэл эмийн задлалын судалгаа(2025-01-01) ;Ли Чан Шин; Үндэслэл: Сампилноров үрэл эмийн тухай “БНХАУ-ын анагаах ухааны нэвтэрхий толийн Монгол анагаах ухаан”-д “Тус найрлага нь хуучирсан халууныг арилгах, цагаан судлын гэмтлийг арилгах, шар усыг арилгах чадалтай голдуу хар цагаан судлын өвчин саа, тулай, хэрэх, хижиг хямарсан, халуун хуучирч судалд шунасан, уяман, бөөрний судал доргисон, бөөрний халуун, судал шөрмөс таталдах, үе мөч тахийх зэргийг анагаана” гэсэн байдаг. Зорилго: Сампилноров үрэл эмийн найрлагын эмт бодисын амтын эрдэм, шингээлтийн эцсийн амтын эрдэм, эмт бодисын чадал, таван махбодиос үүссэн эрдэм зэрэг 4 зүйлээр хий, шар, бадганы хорогдолыг нөхөн төлжүүлэх ёсыг бодитой задалж үзүүлэх. Арга, аргачлал: Сампилноров үрэл эмийн талаар уламжлалт анагаах ухааны хэрэглээний талаарх мэдээлээлийг агуулсан Хятад, Төвд, Монголын анагаах ухааны түүхийн зохиолууд болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Дөрвөн рашаан” зэрэг гол зохиолуудыг тулгуурлав. Түүхийн харьцуулах арга /историкосравнительный/, Түүхийн төрөлжүүлэлтийн арга, Анализсинтезийн арга буюу задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга, Герменевтик арга зүйг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Тус найрлага амтын эрдмээр амь баригч хий, дээш гүйгч хий, гал тэгштгэгч хийг их хэмжээгээр нөхөн төлжүүлэх бөгөөд түгээмэл гүйгч хий, урвуу арилгагач хийг бага хэмжээгээр нөхөн төлжүүлж, гадар дотор, завсар бүхний хийн гүйдлийг түргэгтгэж бодисын солилцоог нэмэгдүүлж, бүтээгч шар, шингээгч шарын хүчийг их хэмжээгээр нөхөн төлжүүлж, бусад шарыг бага хэмжээгээр нөхөн төлжүүлэнэ. Шүтүүлэгч бадганы усыг их хэмжээгээр, хангагч бадганыг дунд хэмжээгээр, бусад бадганы зөөлөн батлаг, наалдангуй болон шүлсний хорогдолыг тус тус нөхөн төлжүүлнэ. Дүгнэлт: Дээрх 29 нь хөл эмийн найрлага нь 6 амт, 8 чадал, 17 зүйлийн эрдэм, шингээлтийн эцсийн амтаар бүрэлдсэн, амтын эрдмээр хий, шар, бадганыг их, дунд, бага хэмжээгээр нөхөн төлжүүлэхэд тус тус оролцсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Х.Номин ;Б.Одчимэг ;Л.Хүрэлбаатар; Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эм зүйчийн цогц чадамжийн судалгааны зарим үр дүн(2023-05-18) ;Б.Хандсүрэн ;Б.Даваадулам; ; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Олон улсын Эм зүйн холбоо (ОУЭЗХ)-ны эм зүйчийн цогц чадамжийн хүрээ нь эм зүйн нийгмийн эрүүл мэндийн, эм зүйн тусламжийн, зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамж гэсэн үндсэн дөрвөн бүрдэлтэй. Зорилго: АШУҮИСийн Эм зүйн сургууль Монгол улсдаа анх удаа “Эм зүйч мэргэжилтний цогц чадамж”-ийг 2015 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Эм зүйчийн зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамжийг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Уг судалгааг дескриптив загвараар, нэг агшны аргаар хийж гүйцэтгэв. ОУЭЗХ-ын эм зүйчийн цогц чадамжийн хүрээний зохион байгуулалт, менежментийн ба мэргэжлийн/хувь хүний чадамжийн асуумжийг судалгаанд ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 340 эм зүйч оролцсон ба судалгаанд оролцогчдын 92.1% нь эмэгтэй, 7.9% нь эрэгтэй, дундаж нас 32.57±8.11 жил, ажилласан дундаж жил 7.065±6.734, эдгээрийн 70.3% нь Улаанбаатарт, 44.11% нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилладаг байв. Судалгаанд оролцогчдын 63.12% нь мэргэшил олгох сургалтад хамрагдсан ба 37.26% нь эм зүйн албаны менежерийн, 34.6% нь эмнэлзүйн эм зүйчийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан байна. Зохион байгуулалт, менежментийн чадамжаас хамгийн өндөр оноог эмийн хангамжийн менежмент (3.732±0.693), хамгийн бага оноог төсөв ба нөхөн олговрын чадамж (3.154±0.837) авсан ба нийт дундаж оноо 3.556±0.621 байв. Мэргэжлийн/хувь хүний цогц чадамжаас хамгийн өндөр оноог харилцааны ур чадварын (3.849±0.614), хамгийн бага оноог ажлын байран дахь чанарын баталгаажилт ба судалгааны чадамж (3.511±0.675) авсан ба дундаж оноо 3.657±0.556 байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн зохион байгуулалт, менежментийн цогц чадамжийн дундаж оноо 3.556±0.621, 84.42% нь 3.0-аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна. 2. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн мэргэжлийн, хувь хүний цогц чадамжийн дундаж оноо 3.657±0.556, 91.26% нь 3.0аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2023-11-03) ;Ц.Амаржаргал ;Ц.Шинэцэцэг; ;Б.ЭнхтуулҮндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна.
