Bayarmaa, Agarzandan
Loading...
Товч нэр
Bayarmaa, Agarzandan
Бүтэн нэр
Bayarmaa Agarzandan
Латин нэр
Bayarmaa Agarzandan
Албан тушаал
Судлаач
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийн судалгаа(2021-11-01); ; ;Х.Мөнхгэрэл; XXI зуунд боловсролын бүх шатны байгууллагууд SARS-CoV-2 коронавирусын халдварт өвчний сорилттой тулгарсан. Боловсролын байгууллагууд COVID-19 цар тахлын үед танхимаар хичээллэх боломжгүй учраас зайлшгүй цахим сургалтанд шилжих шаардлагатай болж байна. Оюутнууд COVID-19 цар тахлын үед тасралтгүй суралцахын тулд мэдээллийн технологиор дамжуулан суралцах шинэ нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Зорилго: 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд АСБД-ны I дамжааны оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийг үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Судалгаанд биологийн хичээлийг цахимаар судалсан нийт 855 оюутныг хамруулав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт (n=855) оюутнуудын сэтгэл ханамжийг 2 бүлэг асуултаар бүлэглэн үнэлэхэд дундаж утга нь 4.3±0.46 буюу нийт оюутнуудын 86.3% (n=737) маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Дүгнэлт: Танхимын сургалтын үеэр багшийн удирдсан дадлагын хичээл оюутанд ойлгомжтой, эерэг харилцаа хандлага үүсгэдэг бол, багш онлайн сургалтын үед дадлагын хичээлдээ илүүтэйгээр цаг зарцуулан бэлтгэж, оюутнуудтай харилцах хандлага нь сайн хэвээр, оюутнуудыг шинэлэг сурах арга барилд суралцуулж байгаа нь багшаас их чадвар шаардаж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Echinococcus granulosus-ийн эсрэг EgTeg уургийн вакциныг immuno-informatic загвараар тодорхойлсон дүн(2023-05-22); ;Б.Өлзийсайхан; ; Үндэслэл: Echinococcus granulosusийн эсрэгтөрөгчийн эпитопуудыг урьдчилан таамаглах, В ба Т эсийн эпитоп агуулсан олон эпитопт вакциныг зохион бүтээхэд иммуно-информатикийн хэрэгсэл, молекул загварчлалын аргыг ашигласан үр дүн цөөнгүй нийтлэгдсээр байна. Иймд Echinococcus granulosus–ийн антигений нуклеотидийн дарааллыг ашиглан олон эпитопт вакцины иммуно-информатик загвараар таамаглах, пептид вакцины загвар гарган авах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Зорилго: Echinococcus granulosus -ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: EgTeg уургийн амин хүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийн, EgTeg уургийн фосфоржилтыг NetPhos3.1 онлайн сервер ашигласан. Sopma болон swiss-model онлайн программыг ашиглан уургийн орон зайн бүтцийг тодорхойлов. Үр дүн: EgTeg уураг нь 105 аминхүчлийн дарааллаас тогтох бөгөөд нийт атомын тоо нь 1705, молекул бүтэц нь C547H848N142O165S3, молекул жин нь 12кДа байв. Sopma онлайн программаар EgTeg уургийн хоёрдогч бүтцийг тодорхойлоход нийт амин хүчлийн дараалал дахь alpha helix(Hh) 36.54%, Extended strand (Ee) 23.08%, Beta turn (Tt) 8.65%, Random coil (Cc) 31.73%-иар дээрх утгаар тодорхойлогдов. Дүгнэлт: EgTeg уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домейны байршил, хоёрдогч бүтцийн мэдээллийг үзүүлэлтийг тус тус тодорхойлов. Echinococcus granulosus-ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг EgTeg уургийн В эсийн эпитопийг тодорхойлон таамаглав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлсэн дүн(2023-05-18); ;Н.Даваажаргал ;Б.Хулан; Үндэслэл: 2019 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн шимэгчдийн халдварт өртөж, 450 сая нь эгэл биетэн, гельминтээр халдварлаж, ойролцоогоор жилд 200.000 хүн нас бардаг байна. Шимэгчдийн тархалт нь хүн амын амьдрах орчин, эрүүл ахуй, ундны ус болон хүнсний аюулгүй байдал, хөрсний бохирдол зэрэгтэй шууд хамааралтай байна. Зорилго: Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамруулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоонуудын дээжийг санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын 2 хүнсний зах (A, B)-аас цуглуулсан. Судалгаанд нийт 21 төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог ашиглав. Жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчдийн өндөг, авгалдайг илрүүлэхдээ Floating-ийн аргаар өндөг хөвүүлж, микробэлдмэл бэлтгэн, микроскопын Х10, Х40 өсгөлтөөр харсан. Шимэгчийн өндөг, авгалдайн зүйлийн бүрдлийг түлхүүр толь (http://atlas.or.kr/) ашиглан тодорхойлов. Үр дүн: Жимс жимсгэнээс шимэгчдийн өндөг, авгалдай илэрсэн байдлыг судлан үзэхэд кивиний 20%-д (n=1) Ascaris lumbricoides-ийн өндөг илэрлээ. Бусад төрлийн жимснүүдээс ямар нэгэн шимэгчдийн өндөг илэрсэнгүй. Харин нийт хүнсний ногооны 27.04%-д (n=33) Ascaris lumbricoides, Toxocara spp-ийн өндөг, Strongyloides stercoralis, Oesophagostomum, Diapterobates notatus-ийн авгалдай, хөрсний хачиг илэрлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд наалдуулагч туузын аргаар энтербиозыг илрүүлсэн дүн(2023-05-18); ;О.Мөнхзаяа ;А.Гүрбадам; Үндэслэл: Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин (энтеробиоз) нь дэлхий дахинд болон манай улсын хүн амын дунд гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай, халдварлалтаараа нэгдүгээрт ордог. Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 2008 онд энтеробиозын тархалт 46.55±0.13% байсан бөгөөд уг судалгаанд наалдуулагч тууз болон арчдас авах аргыг хослуулан ашиглажээ. Ялангуяа хүн амын төвлөрөлт ихтэй нийслэлийн цэцэрлэгүүд, цэцэрлэгийн байршил, хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд энтеробиозыг наалдуулагч туузын аргаар илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхийг зорилоо. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 6 дүүргийн 6 цэцэрлэгийн 207 хүүхэд, 70 эмч, багшийг хамруулав. E.vermicularis-ийн халдварыг илрүүлэхдээ наалдуулагч туузыг хошногоны хуниас дээр дарж аваад, хий оруулалгүйгээр нааж, хүүхдийн код, насыг тэмдэглэн, лабораторид микроскопын х100 өсгөлтөөр харж E.vermicularis-ийн өндөг илрүүлэв. Цэцэрлэгийн эмч, багш нараас асуумж судалгаа авч наалдуулагч туузын аргыг практикт нэвтрүүлэх сэтгэл ханамжийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д хүүхдийн хялгасан хорхойн халдвар илэрсэн (p=0.002) бөгөөд 24 цагийн болон зөөврийн ус хэрэглэдэг, гэр хороолол дунд байрлалтай цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд халдвар хамгийн их байсан. Халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон орчны ариун цэвэр, эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн багшийн ачаалал зэрэг нь E.vermicularis-ийн халдварт шууд нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д халдвар илэрсэн ба энтеробиозын халдварын тархалтад хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон ахуйн ариун цэвэр, эцэг эхийн анхаарал, цэцэрлэгийн багшийн ачаалал, халдварыг эрт илрүүлээгүй, илрүүлэг шинжилгээнд өвөрмөц болон мэдрэг чанар багатай арга ашигладаг зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Neisseria gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилтийг судалсан дүн(2024-01-21) ;Ч.Жадамба ;О.Мөнхзаяа ;Ц.Уранцэцэг; Үндэслэл: Заг хүйтэн өвчин нь дэлхий дахинд хамгийн өргөн тархсан бэлгийн замаар дамждаг халдварт өвчин бөгөөд жилд дунджаар 78 сая тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Сүүлийн жилүүдэд нейссерий гонококкийн антибиотик тэсвэржилтийн асуудал судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг үндэслэн эмчилгээнд хэрэглэх эхний эм, эмчилгээний стандартыг тогтмол шинэчлэх нь уг өвчнийг үр дүнтэй эмчлэх үндэс болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлох шаардлага тулгараад байна. Зорилго: Neisseria gonorrhoeae антибиотик тэсвэржилтийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ХӨСҮ-ний төвийн ДОХ, БЗДХын Тандалт судалгааны албаны “Улаан тууз” эмнэлгийг түшиглэн БЗДХ-ын тодруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нян судлалын шинжилгээ хийлгэсэн 1345 үйлчлүүлэгчдийг хамруулан, АШУҮИСийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурал (2018/3-17)-аар ёс зүйн зөвшөөрөл авч, наацын болон өсгөврийн аргаар N. gonorrhoeae-ийн халдварыг илрүүлж, антибиотик тэсвэржилтийг дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 10.8% нь N.gonorrhoeae-ийн халдвартай байв. Харин өсгөвөрлөх шинжилгээгээр нийт 81 сорьцод N.gonorrhoeae-ийн колон ургасан. Эдгээр 81 өсгөврийг Грамын будгаар будах, оксидазын сорил болон API NH оношлуураар нүүрс ус задлах ферментийн идэвхийг тодорхойлон ялган дүйлт хийж, баталгаажуулав. N.gonorrhoeae-ийн 81 өсгөвөрт антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон боловч бүх антибиотикийг зэрэг шалгаж үзсэн 75 өсгөвөр байлаа. Тиймээс N.gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг 75 өсгөвөрт дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлоход пенициллинд 45 (60%), ципрофлоксацинд 62 (83%), офлоксацинд 61 (81%), тетрациклинд 28 (37%) нь тэсвэртэй харин цефтриаксон, спектиномицин 100% мэдрэг байв. Дүгнэлт: N.gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилт цефтриаксон, спектиномицинд 100% мэдрэг байсан бол тетрациклинд хамгийн бага буюу 37% нь тэсвэртэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Echinococcus spp.–ээр халдварласан шинжлүүлэгчдийн ийлдсэнд IL-6, IFN-γ цитокин тодорхойлсон дүн(2023-05-18); ;Б.Өлзийсайхан; ;Б.ХуланҮндэслэл: Echinococcus spp. – ийн халдварын үед IL-6 болон IFN-γ, IL17A цитокинуудын нийлэгжилт нэмэгддэг нь шимэгчийн эсрэг эзний дархлааны хариу урвалд чухал үүрэгтэйг илтгэдэг. Эдгээр цитокинуудын индукцийн эрчим нь өвчний клиник үе шат, уйланхайн байршил зэрэгтэй хамааралтай болохыг харуулсан үр дүнгүүд нийтлэгдсэн байна. Зорилго: Echinococcus-аар халдварласан шинжлүүлэгчдийн ийлдэс дэх IL-6, IFN-γ цитокины хэмжээг тодорхойлон, харьцуулан судлах Арга, аргачлал: Энэхүү судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 98 шинжлүүлэгч хамрагдсанаас 56 хяналтын бүлэг, 42 тохиолдлын бүлгийнх байв. Судалгаанд R&D компан (Canad)-ы моноклон эсрэгбие болон хоёрдогч эсрэгбие зэрэг бусад ФХЭБУ-ын цомгийн бүрдэл хэсгүүдийг ашиглав. Үр дүн: Эрүүл хяналтын бүлгийн ийлдэс дэх IL-6 цитокины хэмжээ 3.42±7.14 pg/ml тодорхойлогдсон бол тохиолдлын бүлэгт 178.84±262.65 pg/ml тодорхойлогдов. IFN-γ цитокины хэмжээ эрүүл хяналтын бүлэгт 6.13±16.5 pg/ml байсан бол тохиолдлын бүлэгт 182.04±473.06 pg/ml тодорхойлогдсон бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа (P<0.0001)тай байна. IFN-γ цитокины ийлдэс дэх хэмжээ нь эрүүл хяналтын бүлгээс Echinococcus spp. –ээр халдварласан буюу тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаа (P=0.0032)-тай байна. Дүгнэлт: Echinococcus spp. –ээр халдварласан шинжлүүлэгчдийн ийлдсэнд IL-6, IFN-γ цитокины хэмжээ эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай ажиглагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Адууны ходоодны гуур хүнд халдварласан тохиолдол(2023-05-22); ;Ц.Болдбаатар ;Б.Батсүх ;О.МөнхзаяаА.ГүрбадамУдиртгал: Миазис (Myiasis) гэдэг нь үе хөлтний хүрээ (Arthropoda), шавжны анги (Insects), хос далавчтан (Diptera)-ы багт хамаарагдах зарим зүйлийн ялааны авгалдайн халдвараас үүсэх өвчин юм. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт жилд дунджаар 2-3 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авдаг байна. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Ө.А 12 настай, эрэгтэй, зуны амралтаараа Дорноговь аймагт хөдөө мал маллаж, өвөө эмээдээ тусалж байгаад ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандсан. Өвчний түүх: 2022.08.24-нд шанааны баруун талаар зураасан мөр үүсч, загатнаж, улайж эхэлсэн ба зураасан мөр хоногтоо 6-8 мм нэмэгдэж байсан. Өөр шинж тэмдэг илрээгүй. Ялган оношилгоо: Манай орон мал аж ахуй эрхэлдэгтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог нь Hypoderma bovis болон Gasterophilus intestinalis юм. Мөн дугариг хорхойн ангийн төлөөлөгч Ancylostoma braziliense болон Ancylostoma caninum-аас ялган оношилох шаардлагатай. Дүгнэлт: Gasterophilus intestinalis-ийн авгалдай хүний арьсыг нэвтэрч, могой хэлбэрээр нүүдэллэн зураас үүсгэсэн (myiasis linearis) байна.
