Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 15
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Жор баригчийн мэргэжлийн ёс зүйн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь
    (2025-01-01)
    Б.Удвал
    ;
    ;
    Үндэслэл: Эмийн санд ажиллаж буй эм зүйн мэргэжилтнүүд бол нийтэд хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн мэргэжилтэн бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгуур юм. Тэд өөрийн бие даасан байдал, байгууллагын зорилго, мэргэжлийн үйл ажиллагааны стандартын тэнцвэрийг хадгалж ажиллах шаардлагатай бөгөөд ёс зүйн олон бэрхшээл, сорилттой тулгардаг болохыг цөөнгүй судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. Олон улсад нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа эм зүйн мэргэжилтнүүдийн анагаах ухааны ёс зүйн мэдлэг, үүсэж буй ёс зүйн асуудалд хандах хандлага, түгээмэл тохиолдож буй асуудлыг илрүүлэх судалгаа нэлээдгүй хийгдсэн ч манай улсад энэ чиглэлээр хийсэн судалгаа ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн мэргэжлийн ёс зүйн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загварыг ашиглан 2024 оны 03 сараас 09 сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулав. Судалгааны мэдээллийг 4 бүлэг, 39 хаалттай асуулт бүхий асуумжаар цуглуулан мэдлэг, хандлага, дадлын түвшнийг тодорхойлов. Статистик боловсруулалтад 8Р88-25.0 программ ашигласан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй ба 301 (80.48%) нь эм зүйч, 73 (19.52%) эм найруулагч байв. Мөн 259 (69.3%) нь II зэрэглэлийн эмийн санд ажилладаг бөгөөд ёс зүйн сургалтад 305 (81.6%) нь хамрагдсан. Эм зүйн мэргэжилтнүүдийн 56.1% нь мэргэжлийн ёс зүйн дүрмийн мэдлэг хангалтгүй, 54.5% нь ёс зүйн асуудалд хандах хандлага муу, 48.9% нь зохисгүй дадалтай байгаа нь тогтоогдсон бөгөөд мэргэжилтэй нь уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Жор баригчдын ёс зүйн мэдлэг нь мэргэжил, нас, нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилласан жил, мэргэжлийн зэрэг, төгссөн сургууль зэрэгт ялгаагүй, харин оролцогчдын өөрийгөө үнэлсэн ёс зүйн мэдлэгийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна (С^ 95%, р=0.0001). Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн ёс зүйн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг хангалтгүй байна. 2. Ёс зүйн зарим тохиолдлуудад хандах хандлага сөрөг, дадал зохисгүй байна. Иймд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг талаарх мэдлэг олгох сургалтыг эм зүйн мэргэжилтнүүдийн хэрэгцээнд суурилан эрчимжүүлэх шаардлагатай юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн
    (2025-01-01)
    Б.Удвал
    ;
    ;
    Үндэслэл: Нийтийн үйлчилгээтэй эмийн сан нь үйлчлүүлэгчид урьдчилан цаг товлох. төлбөр төлөх шаардлагагүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг олгодог байгууллага юм. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ хөгжиж жор баригчийн үүрэг зөвхөн эм. эмнэлгийн хэрэгслийг хангах. олгохоос гадна эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх. эрүүл мэндийг дэмжих. хамгаалах чиглэл рүү өргөжиж байгаа нь тэднийг өдөр тутам ёс зүйн асуудалтай тулгарах нөхцөлийг бүрдүүлж байна. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарт тохиолдож буй ёс зүйн асуудлыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2024 оны 03-р сараас 09-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй. судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж асуумжийн хуудсаар мэдээллийг цуглуулав. Статистик боловсруулалтад ЗРЗЗ-25.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй. 301 (80.48%) нь эм зүйч. 230 (61.5%) нь 30-аас доош насны. 214 (57.2%) нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд 5 хүртэлх жил ажилласан байв. Тулгамдаж буй асуудлыг илрүүлэх нээлттэй асуултын хариултуудыг агуулгаар нь эмийн сангийн удирдлага. зохион байгуулалттай холбоотой. мөрдөж ажиллах хууль. дүрэм журамтай холбоотой болон үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн харилцаатай холбоотой асуудал гэсэн үндсэн 3 бүлэг. 15 дэд бүлэгт ангилан кодолж давтамжийг тооцоход жороор олгох эмийг жоргүйгээр авахыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн харилцаа хандлага (27.5%). хүчингүй жороор эм авах (14%) зэрэг нь хамгийн түгээмэл тохиолдож байгааг тогтоов. Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөж ажиллах ёстой эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн мэдлэг 56.1%-д нь хангалтгүй байв. 2. Жор баригчдын зарим ёс зүйн тохиолдлуудад хандах хандлага 54.5%-д нь сөрөг. дадал 48.9%-д нь зохисгүй байна. 3. Жор баригчдын хувьд хамгийн түгээмэл тулгарч буй ёс зүйн асуудал нь иргэд жороор олгох эмийг жоргүйгээр олгохыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн ёс зүйгүй харилцаа (27.5%). хүчингүй жороор эм авахыг хүсэх (14%) зэрэг асуудлууд байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа
    (2024-04-13)
    Н.Энххишиг
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    ;
    Үндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр)
    (2026-05-22)
    Б.Отгонбилэгт
    ;
    ;
    С.Пүрэвсүрэн
    ;
    Үндэслэл: Байгууллагын хөгжилд байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээ, харилцааны соёл, хамтын ажиллагааны хэв маяг зэргээр илэрхийлэгддэг байгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагын хувьд байгууллагын соёл нь зөвхөн дотоод уур амьсгал төдийгүй ирээдүйн мэргэжилтний мэргэжлийн ёс зүй, хандлага, харилцааны соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын их, дээд сургуулиудад байгууллагын соёлын талаарх ойлголт, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ болон сэтгэл ханамжийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэн судалгаа ховор байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ажилтан болон оюутнуудын байгууллагын соёлын талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлж сэтгэл ханамжтай харьцуулан үнэлэх зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба Эм зүйн сургуульд ажиллаж буй багш, ажилтан болон суралцаж буй оюутнуудыг хамруулан нийт 194 оролцогчоос асуумж хуудсаар мэдээлэл цуглуулав. Судалгааны мэдээллийг SPSS-26.0 программ ашиглан боловсруулж, P<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд нийт 194 оролцогч хамрагдсан бөгөөд 87.6% нь оюутан, 12.4% нь багш байв. Оролцогчдын 93.3% нь эмэгтэй, 6.7% нь эрэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын өөрийн үнэлгээгээр байгууллагын соёлын бодлогын талаар 47.9% нь дунд зэрэг мэддэг, 19.6% нь сайн, 4.6% нь маш сайн мэддэг гэж үнэлсэн бол 24.2% нь мэдэхгүй, 3.6% нь огт мэдэхгүй гэж хариулсан байна. Бүлэг хооронд харьцуулан судлахад сэтгэл ханамжийн дундаж оноо багш, ажилтанд 3.73, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын оюутнуудад 4.19, төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудад 3.42 байсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.003). Төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудын дунд 5-р дамжааны оюутнууд байгууллагын соёлыг хамгийн өндөр үнэлсэн (Yнэт зүйлс 3.99, зан үйл 4.14, сэтгэл ханамж 3.56) бол 4-р дамжаанд зан үйлийн хэм хэмжээ (2.88) болон сэтгэл ханамж (2.41) хамгийн бага байв (p<0.05). Сэтгэл ханамжийн түвшингээр оролцогчдын 41.2% нь “Сайн”, 29.4% нь “Маш сайн” гэж үнэлсэн бөгөөд байгууллагын соёлын бодлогын мэдлэг болон сэтгэл ханамжийн хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (p=0.001). Мөн сэтгэл ханамж нь байгууллагын соёлын үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байсан ба хамгийн хүчтэй хамаарал нь дотоод орчны соёл, тав тух (r=0.802), байгууллагын имиж (r=0.787), мэдээллийн хүртээмж (r=0.760) байв. Дүгнэлт: Эм зүйн сургуулийн багш, ажилтан, оюутнуудад байгууллагын соёлын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээг үнэлэх хандлага нь тэдний албан тушаал, туршлагаас хамааран харилцан адилгүй байна. Соёлын бодлогыг хангалттай түвшинд мэддэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа бол мэдлэг багатай оролцогчдын сэтгэл ханамж доогуур байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс заслын зардал болон хувиас гаргаж буй зардлыг тооцсон судалгаа
    (2021-09-01)
    Т.Урансайхан
    ;
    ; ;
    Э.Тайванбаатар
    ;
    Монгол улс хорт хавдрын шалтгаант нас баралтын дотор элэгний эсийн хорт хавдрын шалтгаант нас баралт зонхилж байгаа энэ үед хорт хавдрыг эрт үед нь оношлох болон мэс засалд орох нь эмчилгээний үр дүнтэй аргуудын нэг юм. Монгол улсад сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын 29397 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 хувийг элэгний эсийн хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8256 хүн нас баржээ.1 Иймд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасагт элэгний эсийн хорт хавдар оношоор элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс засал хийлгэж буй үйлчлүүлэгчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд мэс заслын нийт зардлыг судалж тооцоолон үйлчлүүлэгч хувиасаа зарцуулж буй зардлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон үйлчлүүлэгчид учрах санхүүгийн дарамтыг бууруулах эмнэлгийн байгууллагын төсөвлөгдсөн санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага гарсаар байна. Судалгааны үр дүнд 2015-2019 оны хооронд мэс засал хийлгэсэн нэг үйлчлүүлэгч дунджаар мэс заслын өмнөх, мэс заслын үеийн болон мэс заслын дараах зардалд нийт 2719654±65592.4 төгрөг зарцуулагддаг бөгөөд үйлчлүүлэгч хувиасаа 536965.5±28192.1 төгрөг буюу 19±0.4 хувийг дунджаар зарцуулсан тоо баримт байна.2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уушгины эмгэгийн үед хэрэглэж буй зарим биохүрэхүй өндөртэй эмийн зардлыг хэмнэх боломжийн судалгаа
    (2024-04-13)
    Г.Дауренбек
    ;
    Э.Ганзул
    ;
    А.Мөнхзаяа
    ;
    Б.Тунгалаг
    ;
    Үндэслэл: Нянгийн эсрэг бэлдмэлийг эмийн биохүрэхүйгээс нь хамааран тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлэх (IVOST) удирдамжийн дагуу шилжүүлснээр эмчлүүлэгчийн судсанд хатгалт хийх тоог цөөрүүлэх, янз бүрийн халдвар авах болон тромбофлебит үүсэх эрсдэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэх хоногийг цөөрүүлэх, эмчилгээнд гарах зардлыг бууруулах болон эмнэлгийн ажилтны ажлын ачааллыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой тул “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотик эмийн хэрэглээг судлан зарим биохүрэхүй өндөртэй антибиотикийг удирдамжийн дагуу үйлчлүүлэгчид тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлснээр гарах зардлын хэмнэлтийг тооцох зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлсэн 520 эмчлүүлэгчийн өвчний түүхээс шаардлагатай мэдээллийг цуглуулан авч үр дүнгийн боловсруулалтыг SPSS-26.0 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн:Судалгаанд хамрагдсан 520 эмчлүүлэгчийн 39.2% (n=204) эрэгтэй, 60.8% (n=316) эмэгтэй дундаж нас 57.6±16.8, хэрэглэсэн эмийн дундаж тоо 14.14±2.52 байв. Эмчлүүлэгчид нийт 14 төрлийн антибиотик хэрэглэсэн байснаас 6 нь удирдамжийн дагуу шилжүүлэх боломжтой байлаа. Эмчлүүлэгчдийн 62.5% (n=325) шилжүүлэх боломжтой антибиотик хэрэглэсэн, IVOST удирдамжийн шаардлага хангасан байсан ба тэдний 7.7% (n=25) нь ууж хэрэглэсэн, үлдсэн 92.3% (n=300) нь тарилгаар хэрэглэсэн байна. Тарилгаар хэрэглэсэн нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 29271.42±7815.68 төгрөг байсан ба нийт 8,682,365 төгрөг байв. Эмчилгээ эхэлснээс 72 цагийн дараа уух эмийн хэлбэрт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн тохиолдолд нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 17,384.65±1,791.93 төгрөг, нийт зардал 4,777,565.1 төгрөг байсан ба хатгалтын тоог 6.07±0.84оор бууруулах, нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардлыг 40.6%-иар, нийт зардлыг 3,904,800 төгрөгөөр буюу 44.97%-иар хэмнэх боломжтой байна. Дүгнэлт: IVOST олон улсын удирдамжийн дагуу уух эмийн хэлбэрт шилжүүлснээр тарилгын шингэн, нэг удаагийн хэрэгсэл болох шприц, систем болон хөвөн, наалт зэрэг туслах материалуудын зардлыг нэг эмчлүүлэгчид дунджаар 11,608.65±5,022.26 төгрөгөөр, нийт 895,666.3 төгрөгөөр бууруулах боломжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үр шилжүүлэн суулгах эмчилгээний өндгөвч сэдээх аргын эмийн хэрэглээний судалгаа
    (2022-12-26)
    Т.Болортунгалаг
    ;
    ; ;
    Үндэслэл: ДЭМБ-ын 2010 оны тайланд 150 сая хүн эрүүл мэндийн Эмээр эмчлэгдэх хувь тусламж авах үедээ хувиасаа шууд төлбөр төлснөөс үүдэн тэдний 100 Эмийн дундаж сая нь санхүүгийн дарамтанд орж байгааг онцлон бүх нийтийг эрүүл хэрэглээ мэндийн тусламжид хамруулах эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн Зардал эрсдлээс хамгаалахыг зөвлөсөн байдаг.1 ДЭМБ-ын Ази Номхон Далайн Бүсийн ʺЭрүүл мэндийн санхүүжилтийн стратегиʺ бодлогын баримт бичигт хувь хүний зүгээс гарах зардлын хэмжээ эрүүл мэндийн зардлын 30 хувиас дээш байгаа тохиолдолд бүх нийтийг хамарсан тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг дурджээ.2 Монгол Улсад нийт 360 орчим мянган гэр бүл байгаагийн 36 мянган нь үргүйдэлтэй, үргүйдлийн тархалт 7.5 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв хязгаарлагдмал байгаа өнөө үед үр шилжүүлэн суулгах эмчилгээний эмийн хэрэглээ, хүртээмж, эмийн үнийг судалснаар эмээр хангах ажлыг маркетингийн ухааны үүднээс оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Зорилго: Үргүйдлийн улмаас үр шилжүүлэн суулгах эмчилгээний өндгөвч сэдээх аргын эмийн хэрэглээ, хүртээмжийг судлан тодорхойлсноор эрүүл мэндийн байгууллагын эмийн хангалт нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах Арга, аргачлал: Энэхүү судалгаанд бид Х1, Х2 эмнэлгийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 2019-2021 онд нийт 4164 үйлчлүүлэгчдээс 95 хувийн итгэх магадлал (1.96), алдааны магадлал (5%) тооцон түүвэрлэлтийн хэмжээг бодож 400 үйлчлүүлэгчийг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос хэт сэдээлтийн аргаар үр шилжүүлэн суулгасан 125 үйлчлүүлэгч, зөөлөн сэдээлтийн аргаар үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 275 үйлчлүүлэгчдийг хамруулан, ретроспектив (retrospective) судалгааны аргаар хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд нийт 400 хүн хамрагдсанаас дараах насны бүлгээр хуваасан. I бүлэг буюу 20-29 насны үйлчлүүлэгч 9.4% (38), II бүлэг буюу 30-34 насны үйлчлүүлэгч 39.3% (157), III бүлэг буюу 35-39 насны үйлчлүүлэгч 29.9% (120), IV бүлэг буюу 40-45 насны үйлчлүүлэгч 17.7% (71), V бүлэг буюу 45-с дээш үйлчлүүлэгч 3.7% (15) байв. Харин судалгаанд хамрагдагсадыг харьяаллаар авч үзвэл Улаанбаатар хотын үйлчлүүлэгч 70% (280), бусад оронд амьдарч буй үйлчлүүлэгч 0.6% (2), орон нутгийн үйлчлүүлэгч 29.4% (118) тус тус хамрагдсан байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд Трипторелин (цацлага 0.1 мг/1 мл), Перговерис (Фоллитропин альфа + Лутропин альфа), Гонал Ф (Фоллитропин альфа 150 мг, 225 мг), Кломид (Кломифен), Наклофен (диклофенак натри 75 мг), Л тироксин (50 мг), Цетротид (Цетрореликсын ацетат 0.25 мг), Овитрель (Хориогонадотропин альфа 6500 мг), Фоллифактор (Урофоллитропин 300 мг) эмүүдийг хамгийн олон үйлчлүүлэгч хэрэглэсэн байна. Мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний зөөлөн сэдээлтийн аргын эмийн нийт зардал дунджаар 2116327.92₮, хэт сэдээлтийн аргын эмийн эмчилгээний нийт зардал дунджаар 4230117.6₮-ийг зарцуулсан байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх
    (2022-04-28)
    Л.Нандинцэцэг
    ;
    ;
    Г.Дөлгөөн
    ;
    ;
    Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг үнэлэхээр цахим (Google form платформыг ашиглан) болон цаасан хэлбэрээр асуумж судалгаа явуулсан. Ингэхдээ цахим судалгаанд нийт 1444 иргэд, цаасан судалгаанд нийт 1977 иргэдийг тус тус оролцуулан 4 бүлэг бүхий 40 асуумжийг судалгаанд оролцогчдын зөвшөөрлийн дагуу цуглуулсан. Үүнээс цахим судалгаанд нийт оролцогдын 717 буюу 49.65% нь эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалттай, 716 буюу 49.58% нь эмэнд хандах хандлага зохистой байсан бол харин цаасан хэлбэрээр явуулсан судалгаанд нийт оролцогчдын 673 буюу 34.04% нь эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалттай, 407 буюу 20.59% нь эмэнд хандах хандлага зохистой байв. Мэдээлэл хүлээн авч буй хэрэгслийн хувьд хэвлэл мэдээлэл, цахим орчин, найз нөхдөөсөө мэдээлэл авч буй иргэдийн эзлэх хувь харьцангуй өндөр байв. Судалгаанд оролцогчдын эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгийн ялгаатай байдал нь боловсролын түвшин, өрхийн орлого, оршин сууж буй газар зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай гарсан бол эмээ мартсан тохиолдолд дараагийн эмтэйгээ давхарлан уух зохисгүй хэрэглээний хандлага гаргадаг байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ
    (2022-11-02)
    Ц.Ариунсайхан
    ;
    ; ; ;
    Үндэслэл: Эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжийн бүтэц, зохион байгуулалт, эм зүйчдийн үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ манай улсад ялгаатай байгаагийн зэрэгцээ эмнэлзүйн эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны дескриптив загварыг ашиглан хийсэн бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй эм зүйн болон эмнэлзүйн эм зүйн тусламж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн боловсруулсан асуумжийг ашигласан. Үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 50 оронд дунджаар 0.62 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид 80.9 ор ногдож байна. Судалгаанд хамрагдсан ихэнх эмнэлэг гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, эмийг нэгж тунгаар савлах, эмийг эмчлүүлэгчид олгох үйлчилгээг тогтмол үзүүлдэг бол судсаар сэлбэх шингэний холимог бэлтгэх, эмийн эмчилгээний хяналт хийх, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээг ховор эсвэл огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмнэлзүйн эм зүйч дутагдалтай ба эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, ялгаатай байна.