Д.Нямдорж
Loading...
Товч нэр
Д.Нямдорж
Бүтэн нэр
Дагданбазар Нямдорж
Латин нэр
Dagdanbazar Nyamdorj
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A study on structure and functions of organs involved in the formation of Mongolian Khuumii sound(Mongolian Journals Online, 2020-10-27) ;Tsagaankhuu, Rentsendorj; ; ; Palamdorj, Ganchimeg - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Efficacy of Marmot Brown Fat in Treatment of Acute Pancreatitis(Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25); ;Dagdanbazar Bodi; ; Ariunaa ZunduinObjectives: The brown fat of marmots is called "human meat" among Mongolian people because they abstain from eating it. Our experimental study is the first academic-based study to investigate the effect of marmot brown fat (MBF) on acute pancreatitis (AP). Methods: This study used 82 healthy female Wistar rats (250-280 g). The study rats were divided into 4 groups: (1) relatively healthy (no medication and no AP, n = 10), (2) caerulein-induced AP rats without any treatments (n = 24), (3) AP rats fed by the MBF suspension (n = 24), and (4) AP rats injected with sandostatin (n = 24). The serum a-amylase level (SAAL) and histological examination were observed. Results: Significantly increased SAAL (group 1: 1347.10 ±10.76 units/L vs group 2: 1804.50 ±134.32 units/L) was confirmed in rats with caerulein-induced, mild AP. In both treatment groups 3 and 4, the SAAL was significantly decreased on the fifth day after treatment. Interestingly, advanced damage of pancreatic cells was observed in group 3. Additionally, the health condition of group 3 rats was poor, and spleen and lung tissue damage was detected by histological examination. Conclusion: Our study results suggest that the MBF suspension might be stimulating pancreatic juice secretion, therefore we conclude that the MBF suspension is not beneficial in the treatment of AP. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөөмийн урлагийн үүсэл, тархацын талаарх мэдээллийг мөшгисөн дүн(2019-11-18) ;Ц.Рэнцэндорж ;П.Ганчимэг ;Л.Бямбасүрэн ;Б.ДагданбазарҮндэслэл: Монгол туургатны бий болгож, хөгжүүлж, уламжлуулж ирсэн хөөмийн урлагийг түүх, соёл урлаг, газар зүй, физик, авиа зүй зэрэг шинжлэх ухааны салбар бүрээс сонирхон судлах эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж үүний хэрээр тэдгээр судлаачдын сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны ажлын явц, үр дүнтэй танилцаж, цаашдын судалгааны ажлын чиг хандлагыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Хөөмийн урлагийн үүсэл, тархацын талаар хийгдсэн судалгааны ажлын хэвлэлийн тоймыг цуглуулан дүн шинжилгээ хийх. Зорилт: 1.Хөөмийн үүсэл тархацын талаарх судалгааны ажил, нэг сэдэвт бүтээлүүдтэй танилцаж хэвлэлийн тоймыг цуглуулах. 2.Хэвлэлийн тоймтой танилцан дүн шижилгээ хийх. 3.Цаашид хийгдэх судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох. Арга аргачлал: Монгол хөөмийн урлагийн талаар үндэсний номын сан, СУИС, МУБИС-ийн номын сангуудад хадгалагдаж байгаа ном, эрдэм шинжилгээний сэтгүүл, нэг сэдэвт бүтээлүүд болон олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн цахим сангуудаас авсан эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Дүгнэлт: Хөөмийн урлагийг түүх, соёл урлаг, газар зүй, авиа зүйн талаас судалсан эрдэм шинжилгээний ажил цөөнгүй байгаа боловч анатоми бүтэц, үйлзүйтэй холбон судалсан эрдэм шинжилгээний ажил хомс байгаа нь цаашид энэ чиглэлээр хийгдэх судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх шаардлагатайг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагай болон шагайн доод үений бүтэц түүний гэмтлийн талаар хийгдсэн судалгааны тойм(2026-05-22); ;Г.Болормаа; ;Д.АнужинҮндэслэл: Шагайн үений холбоосны анатомийг судлах нь үений тогтвортой байдал, тэнхлэг, хөдөлгөөнд холбоосны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан хамаарал төдийгүй хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалт, судалгаанд лавламж хэмжээ, гэмтэл согог судлалын практикт анхдагч тоон мэдээлэл болдог. Эмнэлзүйн практикт үений бэртэл, гэмтлийг зөв оношлох, эмчлэх, гэмтлийн механизмыг ойлгох үндэс суурь болдог.1,2 Шагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна.3 Манай орны хувьд шагайн үений гэмтлийн 81.1% нь шинэ, 9.4% нь анхны гэмтэлтэй адил дахисан, 8.1% нь өмнөх гэмтэл дахисан, 0.7% шалтгаан тодорхойгүй байдаг.4 Гэмтлийн механизмаас хамааран тодорхой холбоос болон холбогч эдийг гэмтээж болно.5 Шагайн холбоосны гэмтэл нь шагайн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Шагайн архаг өвдөлт нь шагайн холбоосны аль нэг нь бүтцийн алдагдалд хүргэдэг байна.6 Тиймээс бид тойм судалгааг нэгтгэж, холбоосын анатомийн бүтэц, байрлалын онцлогоос шалтгаалан эмнэлзүйд зонхилон тохиолдох гэмтлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломжийг судлах нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гаргалгааны аргаар шагай болон шагайн доод үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн судалгааны ажлуудыг тоймлох. Арга, аргачлал: Судалгааны эх сурвалжуудад хайлт хийхдээ эрдмийн бүтээлийг сонгох шалгуурыг боловсруулан Thomson Reuters, Pubmed central database, google scholar, Web of science мөн Эрүүл мэндийн хөгжлийн төв, гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээ баримт, өгөгдлийг сонгон тоймын стандартын дагуу чанарын үнэлгээ хийж ankle joint, subtalar joint, шагай болон шагайн доод үений гэмтэл зэрэг түлхүүр үгийн хослолоор хайлт хийж сонгов. Цахим эх сурвалжид нийтлэгдсэн шагай болон шагайн доод үе, үений гэмтлийн талаар судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж тойм өгүүллийг боловсруулав. Бид нийт 330 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс гаргалгааны аргаар шагай, шагайн үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн голлох хамаарал бүхий нийт 34 эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Шагайн үе нь шагайт чөмгөний доод үзүүрийн үений гадаргуу болон шагай ясны булын хооронд үүсдэг. Хөндлөн тэнхлэгээр өлмий, у л р у у нугалах хөдөлгөөн хийнэ. Шагайн үеэр өлмий рүү нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 300 хэм, ул руу нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 500 хэм байна. Шагайн доорх үе нь шагай ба өсгийн ясны үений хойд гадаргуунууд болон өсгийтэй нийлэх үений хойд гадаргуу хоёрын хооронд үүсдэг. Шагайн доод үеэр саггиталь тэнхлэгээр тавхайгаар дотогш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 350 хэм , гадагш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 200 хэм байна. 7 Шагайн холбооснуудыг анатомийн байрлалаар нь гадна холбоос, дотно холбоос, шаант тахилзуурын доод синдесмоз холбоос гэж н ь 3 бүлэг болгоно.8,9 Шагай, шагайн доорх үений холбоосны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь тавхай дотогш хэт эргэх хөдөлгөөн байдаг. Тавхай дотогш хэт эргэх нь үений уутны гэмтэл, гадна дотно дагуу зэрэгцээ холбоос, шаант тахилзуурын холбоосны гэмтэл хүргэдэг. Мөн шагайн үеэр өлмий рүү, ул руу хэт нугалах нь ихэвчлэн хашлага хоорондын хойд холбоос, шагайн хүзүүний остеохондраль бүс, шаант ясны урд доод ирмэг зэрэг бүтцэд гэмтэл учруулдаг байна.5,10,11 Дүгнэлт: Шагайн үений бүтцийг цогцоор нь судалснаар гэмтлийн механизмыг бүрэн тайлбарлах үндэс суурь болно. Цаашид манай улсад гаргалгааны арга, дүрс оношлогоонд суурилсан биомеханикийн хосолмол судалгаа хийх, эмнэлзүйн үр дүнтэй уялдуулсан, стандартчилсан үнэлгээний протокол боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн нойр булчирхайн хэвийн бүтцийг судалсан дүнҮндэслэл: Монголд хүн судлалын хүрээнд хүүхдийн бие бялдрын хөгжилтийг 1950-иад оноос судлах гараагаа эхэлжээ. Манай орны хувьд монгол хүүхдийн булчирхайлаг эрхтнүүдийн бүтэц, хөгжлийн морфометрийн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүүхдийн нойр булчирхайн морфологи үзүүлэлтийг насны бүлгээр судлан тогтоох. Арга, аргачлал: Бид судалгааны материалаа 2021-2023 оны хооронд ЭХЭМҮТ-д дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 255 тохиолдлоос судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 144 тохиолдолыг судалгаандаа хамруулж нойр булчирхайн үлэмж бүтцийн хэмжилтүүдийг макроморфометрийн хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг “SPSS-25.0 for Windows” программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид судалгаанд хамрагдсан 144 хүүхдийн биеийн жин, өндөр болон нойр булчирхайн жин, хэмжээ, биеийн жингийн эзлэх хувь зэргийг тодорхойлов. Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй байв. Хүүхдийн нойр булчирхайн хэмжил зүйн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг авч үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p**<0.01, 0.4<R<0.9), харин өндрийн өсөлт нь хүчтэй хамааралтай байв (p**<0.01, R=0.961). Түүнчлэн 0-14 насанд хэмжил зүйн нийт үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ажиглагдсангүй. Дүгнэлт: Монгол хүүхдийн биеийн жин, өндөр болон биеийн жингийн индекс, нойр булчирхайн жин, хэмжээний өсөлт бие бялдрын хөгжлийн ерөнхий зүй тогтолтой тохирч байна. Нойр булчирхайн морфологи шинжийн үзүүлэлтүүд 4-6 сар, 10-12 сар, 1-3 нас, 4-5 нас, 6-11 насанд тус тус эрчимтэй өсөж байгаа нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа(2021-03-21) ;Х.Пүрэвсүрэн; ; ; Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.
