Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 10
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Assessment of empathy levels among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy (JSE-HPS): A cross-sectional study
    Background: Empathy is an essential component of patient-centred healthcare and a key professional attribute for pharmacists. However, evidence regarding empathy among pharmacy students in Mongolia remains limited. This study aimed to assess empathy levels among pharmacy students and examine differences across demographic and educational characteristics. Methods: A cross-sectional quantitative study was conducted among 145 final-year students enrolled in the Pharmacist (5-year), Pharmacist (3+3), and Pharmacy Technician programmes at the Mongolian National University of Medical Sciences. Empathy was assessed using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). Data were analysed using descriptive statistics, independent-samples t-tests, and one-way ANOVA. Results: The overall mean empathy score was 86.2 ± 11.9 (range: 63–123). No significant differences in overall empathy scores were observed according to gender (p = 0.235), age group (p = 0.131), marital status (p = 0.067), or programme type (p = 0.632). However, empathy scores differed significantly according to place of residence (p = 0.045). Conclusion: This study provides the first evidence on empathy among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). The findings support the integration of educational strategies to strengthen empathy-focused and patient-centred pharmaceutical care. Further multi-institutional and longitudinal studies are recommended.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    The Technological Study to Develop Granules from Plants Used in Traditional Mongolian Medicine
    (Mongolian National University of Medical Sciences, 2025-03-31) ; ; ; ;
    Objective: To develop a herbal preparation for respiratory ailments from plants used in Mongolian medicine. Method: TLC, HPLC, chemical and spectrophotometric analysis were used for the quality and quantitative determination of biologically active compounds in plant raw materials, extracts and granules. The total and internal absorption coefficients of the plant raw materials, tapped density and flowability of the granules were determined using the method of I.A. Muravyev and V.D. Ponomarev. The quality parameters of the granules (appearance, particle size, moisture content, dispersion) were determined by the Chinese pharmacopoeia methods. Results: The highest amount of extractive matters was determined when extracting 2 mm powdered roots of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC. using 0.25% ammonia (34.46±3.01), 2 mm powdered roots of Inula helenium L. with 50% ethanol (56.69±2.83), and 2 mm powdered fruits of Rosa acicularis Lindl. with 40% ethanol (32.15±1.62). The glycyrrhizic acid content in the root of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC. was measured at 3.51±1.73%. Similarly, the inulin content in the root of Inula helenium L. was found to be 5.56±0.003%, and the ascorbic acid content in the fruits of Rosa acicularis Lindl. was also identified as 1.91±0.1%. After determining the extractive matters, particle size, total and internal absorption coefficients, and the content of majn biologically active compounds in the plant materials, liquid extracts were obtained from the plant raw materials, and thick extracts were prepared from these liquid extracts. The main substances in the liquid and thick extracts were identified and quantified. The glycyrrhizic acid content was 1.04±0.01% in the liquid extract and 2.87±0.08% in the thick extract; the ascorbic acid content was 0.47 ± 0.06% in the liquid extract and 0.73 ±0.06% in the thick extract; and the inulin content was 4.72±0.002% in the liquid extract and 15.07±0.002% in the thick extract. Five different models of granules were prepared from thick extracts using the wet granulation method. Model 1 granules were excluded from the study due to their irregular texture, clamminess, and inability to be sieved. The quality and technological parameters of the granule F2 model were superior to those of the other models (P<0.001). Granule model F2 contains 0.092±0.002% glycyrrhizic acid, 2.153±0.049% inulin, and 0.27±0.03% ascorbic acid. The prepared granules met the criteria for the microbiological test. Conclusion: It is suitable to extract the roots of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC., the root of Inula helenium L., and the fruits of Rosa acicularis Lindl. by powdering them into 2 mm particle sizes. Of the five models of granules prepared by wet granulation from plant extracts, model 2 was superior to the others in terms of technological and quality parameters. Sucrose was not suitable for granulation as an excipient.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа
    Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан судалгааны дүн
    (2025-01-01)
    Ж.Халиун
    ;
    Т.Ариунгэрэл
    ;
    ;
    Үндэслэл: Липосом нь үйлчлэгч бодисыг бай эд, эсэд идэвхтэй болон идэвхгүй замаар хүргэснээр дагалдан илрэх гаж нөлөөг багасгах, эмийн чөлөөлөгдөлтийг зохицуулах боломжийг олгодог тул сүүлийн жилүүдэд эм зүйн салбарт өргөнөөр судлагдах болсон. Липосомыг үүсгэх олон арга байдаг бөгөөд тэдгээр аргууд нь липосомын үүсэлт, гарц болон үүссэн липосомын хэмжээ зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судалж тохиромжтой аргыг сонгосноор цаашид үйлчлэгч бодисыг зөөвөрлүүлэх, эмийн хэлбэрт оруулах боломжтой болох тул энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм зохион бүтээх лаборатори” болон “Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори”-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарилгын, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн. Дээж тус бүрд спектрофотометрийн аргаар фосфолопидийн концентраци болон липосомын гэрэл шингээлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Үр дүн: Фосфатидилхолиныг 5, 10, 20, 30, 40, 50 мкг/ мл концентрациар нэрмэл усанд уусган бэлтгэж спектрофотометрийн аргаар жишиг муруйг байгуулан липосомын дээж дэх фосфолипидийн концентрацийг тодорхойлов. Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 76.98%, этанол тарилгын аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 85.17%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.45% байлаа. Дүгнэлт: 1. Этанол тарилгын аргаар бэлтгэсэн липосомын үүсэлт бусад аргуудтайгаа харьцуулахад өндөр байв. 2. Этанол тарилгын аргаар бэлтгэхэд липосомын хэмжээ 115 нм байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уламжлалт Гишүүн-3 тан эмийн мөхлөг эмийн хэлбэрт оруулах судалгааны үр дүн
    (2025-01-01)
    Ц.Бадамцэцэг
    ;
    ;
    Үндэслэл: Монгол уламжлалт анагаах ухаан хөгжихийн хирээр монгол Мөхлөг эмийн эмт бодис эмийн бэлдмэлийн хэрэгцээ ба шаардлага өдрөөс өдөрт хэлбэр нэмэгдэж, эмт бодисын чанар, эм үйлдвэрлэх технологийн шаардлага Өтгөн хатах улам бүр өндөрсөж байна. Эмийн түүхий эдээс гарган авсан бэлдмэлийг Нийлбэр орчин үеийн аргаар стандартчилах нь эмийн чанарыг баталгаажуулах полифенолт төдийгүй эмчилгээний үйлдлийг батлах болно. Уламжлалт анагаах нэгдэл ухаанд Гишүүн-3 тан эм нь зөөлөн туулгах, урвуу арилгагч хийг анагаах, хэвлий хөөх, өтгөн хатах, сарын хир хорогдох үед өргөн хэрэглэгддэг. Иймээс Гишүүн-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн мөхлөг эмийн хэлбэрт оруулж хэрэглэхэд илүү хялбар болгох нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн Гишүүн-3 тан эмийг мөхлөг эмийн хэлбэрт оруулан хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Гишүүн-3 тан эмээс өтгөн ханд гарган авахдаа ремацерацийн аргыг, мөхлөг эмийн -------------------------хэлбэрт оруулахад чийгтэй мөхлөгжүүлэх аргыг хэрэглэнв. Гарган авсан мөхлөгийн технологийн параметрүүд болох жижиг хэсгийн хэмжээг МУҮФ-ийн өгүүллийн дагуу, урсах чанарыг И.А. Муравьева, асгарах жинг И.А.Муравьев, Ю.Г.Пшуков нарын, Хауснарийн харьцааг/Наикпег гайо/ Британийн фармакопейн ВР2015 өгүүллийн дагуу тодорхойлов. Мөхлөг эмэнд тавигдах чанарын ерөнхий шалгуур үзүүлэлтийг МУҮФ - 2011 аргачлалын дагуу тодорхойлнв. Гишүүн-3 тан ба мөхлөгт агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийн тооны тодорхойлолтыг ЕР-2016-н дагуу спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов. Гишүүн-3 мөлөг эмийн тогтвортой чанарын судалгааг бодис хугацааны аргаар явуулж, эмийн идэвхт бодис ба тогтвортой чанарын судалгаанд тавих ерөнхийн шаардлага МИ8 6439:2014-ын дагуу тодорхойлов. Үр дүн: Гишүүн-3 тангийн өтгөн хандыг тохирох хэмжээгээр жинлэн авч, туслах дүүргэгч бодисоор глюкоз, лактоз, сахароз, лимонь шүүс, Натрийн карбосиметил целлюлоз (ИаСМС), ванил, зөгийн бал ашиглаж 6 загварын мөхлөг эмийг чийтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авсан. М6 загварын мөхлөгийг цаашдын судалгаандаа сонгон авч технологийн зааврыг боловсруулав. Гишүүн-3 мөхлөг эмэнд агуулагдах галлын хүчил, полифенолт нимгэн үет хроматографийн аргаар таньж илрүүлэв. Уг мөхлөг эмэнд зонхилон агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээг Фолин-Чикальтогийн урвалж ашиглан спектрофотометрийн аргаар тодорхойлоход. Гишүүн-3 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах боломжтой болох нь тодорхойлов. 0.202+0.002% байв. Дүгнэлт: 1. Судалгаанд сонгон авсан 6 загвар бүхий мөхлөг эмийн хэлбэрүүдээс М6 загварын мөхлөг нь мөхлөг эмийн технологийн параметрүүд болон чанарын шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаж байгаа тул цаашдын судалгаанд хамгийн тохиромжтой болохыг тогтоож, тус мөхлөг эмийг гарган авах технологийн схемийг боловсруулав. 2. Гарган авсан мөхлөг эмийн чанарын зарим шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлоход чийглэг 1.48±0.16%, жижиг хэсгийн хэмжээ 4.43+0.13%, дисперсжилт буюу тархалт нь 2.0±0.11% минут байсан нь мөхлөг эмэнд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа нь тодорхойлогдлоо.З.Мөхлөг эмэнд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг спектрофотометрийн аргаар галлын хүчилд шилжүүлснээр тогтооход 0.202+0.002% байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа
    (2025-01-01)
    Х.Номин
    ;
    Б.Одчимэг
    ;
    Л.Хүрэлбаатар
    ;
    ;
    Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа
    (2026-04-16) ;
    Э.Буянхишиг
    ;
    Д.Ичинхорлоо
    ;
    М.Одончимэг
    ;
    Б.Пүрэвдолгор
    Үндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн
    (2026-05-22)
    Х.Нурымбек
    ;
    Х.Ахерке
    ;
    Ч.Буджав
    ;
    ;
    Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Anti-inflammatory and Lung Protective Effect of the Herbal Formulation on LPS-induced Acute Lung Injury Model
    (Oriental Scientific Publishing Company, 2026-06-25) ; ; ; ;
    Khongor Bat-Erdene
    Herbal products are considered important medicinal sources in both traditional medicine and modern pharmacology. Our study examined the lung-protective and anti-inflammatory properties of the herbal formulation in alipopolysaccharide (LPS)induced model of acute lung injury. Non-cytotoxic concentrations in cells were evaluated in vitrousing the 3-(4,5-dimethylthiazol-2-yl)-2,5-diphenyltetrazolium bromide (MTT) assay and analysis of nitric oxide (NO) production. In our invivo study, acute lung inflammation was induced in experimental animals by LPS. Treatment with the herbal formulation notably decreased NO production, increased superoxide dismutase (SOD) levels, and reduced the protein levels of tumor necrosis factor-alpha (TNF-α) and high-mobility group box 1 (HMGB1). Furthermore, histopathological studies confirmed its protective effects against LPS-induced lung inflammation. Molecular docking revealed that glycyrrhizic acid and inulin interact strongly with TNF-α and HMGB1 proteins, supporting their potential to mediate the observed anti-inflammatory effects.In conclusion, the herbal formulation demonstrates anti-inflammatory and lung-protective properties, suggesting its potential efficacy in mitigating LPS-induced acute lung injury.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,