Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
18 results
Now showing 1 - 10 of 18
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CFH генийн полиморфизмыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл ба VEGF-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй холбон судалсан нь(2020-01-01); ; ;А.АриунзаяаЖ.СарантуяаCFH нь хавсрагын тогтолцооны зохицуулах үүрэгтэй гол уургуудын нэг юм. Өмнөх судалгаанууд CFH генийн полиморфизмууд болон гадаад хүчин зүйлүүд насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-д тодорхой нөлөөтэй байгааг тогтоожээ. Иймээс бид НХШТС-д rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмуудын нөлөөг судлахаар зорилоо. Судалгааны тохиолдлын бүлэгт 161 (хуурай 95, нойтон 66), хяналтын бүлэгт 116 хүн оролцсон. ПГУ болон ОХУП аргаар полиморфизмуудыг илрүүллээ. CFH генийн генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад rs800292 G/G генотип (OR=5.96, 95% CI, 1.7420.4, p=0.004) НХШТС-д хүчтэй эрсдэлт нөлөөтэй байлаа. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Мөн бид rs1065489 полиморфизмын T/T генотип VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбоотой байгааг тогтоолоо. Бидний судалгааны үр дүн CFH генийн rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмууд НХШТС үүсэхэд нөлөөлөх генетик эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн(2023-11-03) ;А.Ариунзаяа ;П.Золзаяа; ;Т.СувдҮндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Махны үйлдвэр болон үхрийн түүхий мах худалдаалах цэгээс илэрсэн staphylococcus aureus-ийн антибиотик тэсвэржилтийг судалсан дүн(2024-05-13) ;Д.Амгаланзаяа; ;Б.Анужин; Ж.СарантуяаҮндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь хүрээлэн буй орчны S. aureus бүхий л гадаргуу дээр удаан оршихоос гадна хүн, амьтны хамрын Антибиотик хөндий, арьсны гадаргууд их хэмжээгээр оршиж, шууд болон шууд тэсвэржилт бус замаар дамждаг. Тиймээс өвчтэй хүнээс гадна бохирдсон тоног Түүхий мах төхөөрөмж, багаж хэрэгсэл, орчин нь хүнсний бохирдлын эх үүсвэр mecA болдог учраас хүнс хадгалах, бэлтгэх, тээвэрлэх бүх үе шатанд эрүүл ахуйн зарчмуудыг баримтлах шаардлагатай. Бэлтгэх явцад их хүрэлцдэг, бэлтгэсний дараа бага температурт хадгалагддаг хүнс нь бактерийн бохирдолд илүүтэй өртдөг. Бид өмнө суурь судалгаанд мах бэлтгэх цэг болох Эмээлт түүнээс 25км зайд машинаар тээвэрлэн худалдаалдаг захуудаас дээж цуглуулан шинжлэхэд бактерийн бохирдол илэрсэн. Мах зөөвөрлөн худалдаалдаг болон нэг дороос махыг бэлтгэн худалдаалдаг цэгүүдийн хооронд бактерийн бохирдол ялгаатай эсэхийг тодорхойлох хэрэгцээ тулгарч байна. Зорилго: Мах худалдаалах цэгээс цуглуулсан үхрийн түүхий мах болон гадаргуугийн арчдаснаас Staphylococcus aureus-ийн бохирдлыг илрүүлж антибиотик тэсвэржилтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Бид мах бэлтгэх болон худалдаалах цэгүүдээс үхрийн түүхий мах болон гадаргуугийн арчдас цуглуулж, ISO 6888-1:2021 стандартын дагуу стафилакоккын бохирдолтой эсэхийг шинжиллээ. Өсгөвөрлөгдсөн өсгөврөөс дезоксирибонуклейн хүчил (ДНХ) ялгаж, S.aureus-ийн зүйл өвөрмөц термонуклеаза энзимийг кодлогч nucA генийн 270хн урттай бүтээгдэхүүнийг полимеразийн гинжин урвал (ПГУ)-аар олшруулж, баталгаажуулав. Антибиотикт мэдрэг чанарыг Kirby–Bauer-ийн боловсруулсан диск диффүзийн аргаар тодорхойллоо. Антибиотикийн дискийг тойрч үүссэн өсөлт саатсан бүсийн диаметрийг хэмжин, Clinical and Laboratory Standards Institute guidelines (CLSI M100-S27) стандартын дагуу мэдрэг болон тэсвэртэй гэж үнэллээ. Мөн метициллинд тэсвэржилт үүсгэгч, пенициллин-холбогч уураг (PBP 2A) кодлогч mecA, mecC ген, ванкомицинд тэсвэржилт үүсгэгч уураг кодлогч vanA, vanB генүүдийг ПГУ-аар илрүүллээ. Үр дүн: Судалгаанд махны үйлдвэрээс цуглуулсан 160, мах худалдаалах цэгээс 212 нийт 372 дээжийг шинжиллээ. Махны үйлдвэрээс цуглуулсан дээжинд S. aureus-ийн бохирдол илрээгүй бол мах худалдаалах цэгээс цуглуулсан үхрийн түүхий махны дээжний 31.3%, гадаргуугийн арчдасны 17.3 % нь S. aureus-аар бохирдсон байв. Үхрийн түүхий махны дээжид илэрсэн S.aureus нь оксациллин, ампициллин, болон пенициллинд хамгийн их тэсвэржилттэй байлаа. Харин гадаргуугийн арчдасны дээжээс илэрсэн омгуудын талаас дээш хувь нь оксациллин, тетрациклин, азитромицин, болон клиндамицинд тэсвэртэй байна. Антибиотикт тэсвэржилтийг үүсгэгч уураг кодлогч 4 генийг S.aureus-ийн омгуудад илрүүлэхэд vanA, vanB, болон mecC ген илрээгүй. Харин mecA үхрийн түүхий махны дээжийн 24.4% (n=10), гадаргуугийн арчдасны 35.7% (n=5) илэрлээ. Дүгнэлт: Мах худалдаалах цэг нь S. aureus-ийн бохирдол илүү байсан бөгөөд илэрсэн омгууд нь антибиотикт тэсвэржилт өндөртэй байгаа тул S.aureus-ийн шалтгаант хоолны хордлого үүсгэх эрсдэл өндөр, түүгээр бохирдсон хүнсний шалтгаант хоолны хордлого, халдварын үеийн эмчилгээнд хүндрэл үүсэх боломжтойг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь(2022-12-26) ;Б.Сарнай; ; ;Т.СувдҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1, ACE, ACE2 генүүдийн полиморфизмыг Коронавируст халдварын хүндийн зэрэгтэй холбон судалсан дүн(2023-04-24) ;Б.Одончимэг; ;Г.Болормаа; Б.Золзаяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Молекул биологийн зарим аргуудын Staphylococcus aureus-ыг илрүүлэх чадамжийг тодорхойлсон дүн(2023-05-18) ;З.Урангоо ;Д.Амгаланзаяа ;Н.Нямтуяа ;Ц.ГэрэлсүхЦ.ХишигбуянҮндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь хүн болон амьтанд хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлого, арьс, зөөлөн эдийн халдвар, хатгаа, мастит, бактереми үүсгэдэг хоруу чанар өндөртэй эмгэгтөрөгч юм. Зорилго: S.aureus-ыг полимеразийн гинжин урвал (ПГУ) болон Loop-Mediated Isothermal amplification (LAMP) аргачлалаар илрүүлэн, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаагаар S. aureus (ATCC 6538) стандарт омгийн өсгөврөөс ДНХ ялган 0.1фг/мкл, 1фг/ мкл, 10фг/мкл, 100фг/мкл, 1пг/мкл, 10пг/мкл, 100пг/мкл, 1нг/мкл, 10нг/ мкл, 100нг/мкл концентрацитай 10 төрлийн ДНХ-ийн уусмал бэлтгэж ПГУ болон LAMP аргачлалаар илрүүлэн, харьцуулан үнэлэв. Үр дүн: ПГУ-аар nucA генийн 270хн урттай бүтээгдэхүүн 100нг/мкл-10фг/мкл концентрацитай ДНХ-ийн уусмалд илэрсэн бол 0.1 болон 1фг/мкл концентрацитай үед бүтээгдэхүүн олширсонгүй. LAMP аргачлалаар олшруулан хэт ягаан туяаны үүсгэвэрт байршуулан, өнгөний ялгарлаар дүгнэхэд 100нг/мкл-0.1фг/мкл болтол шингэрүүлсэн ДНХ-ийн уусмалд бүгдэд эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: S.aureus-ыг илрүүлэхэд LAMP шинжилгээний илрүүлэх чадамж ПГУ-ын шинжилгээнээс 100 дахин өндөр байгаа тул уг аргыг цаашид ашиглах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний удамзүйн судалгаануудын тойм(2023-05-18) ;Н.Уянгахорол; ; ;Т.СувдҮндэслэл: Сүүлийн хэдэн арван жилд хүний удамшлын өвчин, Удмын мэдээлэл зонхилон тохиолдох өвчлөл, тэр ч байтугай халдварт өвчний удамшлын Харьцуулсан урьдач нөхцлийг сонирхон судлах нь нэмэгдэж, генетикийн судалгааны судалгаа аргачлал, технологийн хурдацтай дэвшилтэй зэрэгцэн генетик вариац Вариац ба өвчин хоорондын холбоо хамаарлын тухай асар их хэмжээний Эрсдэлт хүчин судалгааны баримт нотолгоонууд нийтлэгдсэн байна. Харин Монгол зүйл хүн амын дунд 1995 оноос хойш нэг нуклеотидын полиморфизм, богино давтагдсан дараалал, мутаци болон бусад генетик вариацуудыг судалсан олон тооны баримт байна. Генетикийн вариацуудыг судалсан судалгааны материал, нотолгоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг нэгтгэх, системчлэх, дүн шинжилгээ хийх, олон улсад хийгдсэн судалгаануудтай харьцуулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Гэвч манай оронд генетик вариациуд, судалгааны баримт, нотолгоог нэгтгэсэн, тоймолсон судалгаа хараахан хийгдээгүй, мэдээллийн сан байхгүй байсаар байна. Зорилго: Өвчин эмгэгтэй холбоо хамааралтай кандидат ген, тэдгээрийн вариацууд, судалгааны ажлуудыг харьцуулах, нэгтгэх Арга, аргачлал: Бид тохиолдол хяналт, нэг агшингийн, тохиолдлын болон генетик хүчин зүйлийг өвчинтэй холбон судалсан бусад төрлийн судалгаануудыг сонгон авсан. Бүх судалгааны материалыг 1. Монголчуудын удамзүйн харьцуулсан судалгаа, 2. ховор тохиолдох удамшлын эмгэгийн судалгаа, 3. зонхилон тохиолдох өвчлөлийн удмын эрсдэлт хүчин зүйлийн судалгаа гэсэн 3 бүлэгт хуваасан. Үр дүн: Удамзүйн харьцуулсан 8 судалгаа байсан бөгөөд Монголчуудад өвөрмөц HLA аллелиуд, гаплобүлэг, ХY хромосомын микросателлит маркеруудыг тогтоожээ. Ховор тохиолдох удамшлын эмгэгийн удамзүйн судалгаагаар өвчтөн ба түүний гэр бүлийн хүмүүст 15 генийн 91 вариацыг шинжилжээ. Нийт 14 генийн 44 вариац илрүүлсэн байна. Зонхилон тохиолдох өвчлөлийн удмын судалгаагаар 71 полиморфизмыг 19 өвчтэй холбон судалсан. ApoA5 rs662799 (T/C+C/C, OR=1.87; 95% ИИ, 1.17-3.01; p=0.01), PGC-1α rs8192678 (G/G, OR=2.12; 95% ИИ, 1.09-4.13; p=0.027), LPL rs285 (C/C, OR=3.02; 95% ИИ, 1.61-5.63; p=0.0005), ADIPOQ rs2241766 (T/G, OR=2.27; 95% ИИ, 1.42-3.64; p=0.0006) полиморфизмууд бодисын солилцооны хам шинжид эрсдэл нөлөөтэй байсан. 19 полиморфизм УАБӨ, ГХБӨ, НХШТС, уушгины хавдар, хөхний хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин ба эпилепситэй холбоо хамааралтай байлаа. Дүгнэлт: Бид энэ судалгаагаар анхан шатны тойм гарган зарим холбоо хамаарлыг судаллаа. Цаашид Монголчуудын дунд өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх генетик маркеруудыг тодорхойлж, нөлөөллийг тогтоохын тул илүү олон тооны нотолгоо, тойм судалгаанууд шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Detection and antibiotic resistance of diarrheagenic Escherichia coli from patients with diarrhea in Ulaanbaatar, Mongolia(2023-02); ; ;Gunregjav, Nyamaa ;Erdenebayar, OtgontsetsegINTRODUCTION: Diarrheal diseases are common with worldwide distribution, and diarrheagenic Escherichia coli (DEC) strains are the main causative agents. The present study aimed to define the association of various pathotypes of E. coli from diarrheal patients in Mongolia. METHODOLOGY: A total of 341 E. coli strains were isolated from the stool of diarrheal patients. Bacterial susceptibility to antimicrobial agents was determined by the Kirby Bauer disk diffusion method. DEC isolates were identified by HEp-2 cell adherence assay and multiplex polymerase chain reaction (PCR). RESULTS: DEC pathogens were detected in 53.7% of 341 E. coli isolates. Enteroaggregative E. coli (EAEC) was the most common DEC pathotype identified by HEp-2 adherence assay and multiplex PCR methods in 97 samples (28.4%), followed by atypical enteropathogenic E. coli (EPEC) in 50 samples (14.7%), diffusely adherent E. coli (DAEC) in 25 samples (7.3%), enterohaemorrhagic E. coli (EHEC) in 6 samples (1.8%), enterotoxigenic E. coli (ETEC) in 4 samples (1.2%), and enteroinvasive E. coli (EIEC) in 1 sample (0.3%). DEC strains had > 50% antibiotic resistance against cephalothin, ampicillin, and trimethoprim/sulfamethoxazole. All tested DEC strains were susceptible to imipenem. Among the 183 DEC strains, 27 (14.8%) were extended spectrum beta-lactamase producing isolates, and 125 (68.3%) isolates were multiple drug resistant. CONCLUSIONS: We have identified six pathotypes of DEC from the clinical isolates tested and concluded that a high prevalence of antimicrobial resistance was observed in these pathotypes. EAEC was the most common pathotype identified and this is the first report of EHEC identification in Mongolia.Scopus© Citations 8 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 1
