Р.Оюунтөгс
Loading...
Товч нэр
Р.Оюунтөгс
Бүтэн нэр
Рашсүрэн Оюунтөгс
Латин нэр
Rashsuren Oyuntugs
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CBCT Evaluation of Cortical Bone Thickness for Orthodontic Mini-Screw(Mongolian National University of Medical Sciences, 2021-10-03); ;Erdenebulgan Batmunkh; ; Sunjidmaa ZolzayaObjectives: This study aimed to assess mandibular and maxillary cortical bone thickness using a cone beam computer tomogram (CBCT) image to determine the safe zone to insert mini-screws. Methods: In this three factorial design study, we included 100 subjects divided into age group 1 (age 16-44 yrs.) and age group 2 (age 26-42 yrs.) that had taken a CBCT in the Department of Orthodontics, School of Dentistry, Mongolian National University Medical Sciences (MNUMS) from 2014-2021 We used CBCT images in the 100 subjects that were obtained with DENTRI (HDXWILL, Seoul, Korea) using OnDemand3D software for linear measurements. Results: The maxillary cortical bone thickness was heavier in the male gender at the premolar region level of 5 mm in age group I. Maximum maxillary cortical bone thickness as measured 7 mm from the Cemento-Enamel Junction (CEJ) between the 1st premolar and 2nd premolar was 0.99 mm, and the mandibular cortical bone thickness as measured 7 mm from the CEJ between the 1st molar and 2nd molar was 2.11 mm. Conclusion: This suggests that the maxillar and mandibular molar teeth cortical bone thickness on the buccal side of 7mm from the CEJ is considered to be the safest position to implant mini screws in cortical bone. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэлэн доорхи ясны бичил бүтцийг судалсан дүн(2020-02-15) ;А.Уянга; ;З.Сүнжидмаа; А.НоминтуулХэлэн доорх ясыг бүтээж буй гол хэсгүүд болох их бие болон их, бага эврүүд нь хоорондоо мөгөөрс болон ширхэглэг холбогч эдээр холбогддог ба насжих явцад уг хэсгийн эдийн бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг зэргээс шалтгаалан түүний хэлбэр, хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүйст ялгаатай төдийгүй хүний амьдралын тодорхой үе шатуудад ч харилцан адилгүй байдаг тухай олон тооны судалгааны ажилд дурьдсан байна.2 Манай оронд хэлэн доорхи ясны бүтцийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэлэн доорх ясны бичил бүтцийг тодорхойлох, Хэрэглэгдэхүүн, арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлын 2019.05.24-ны 2019/Д-06 тоот шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн Био-АС-ийн анатомийн тэнхим болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг тус тус түшиглэн хийж гүйцэтгэв. Үр дүн: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсэг дэх эдүүд 31-65 насны эрэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 24.8%, ясны татам (трабекул) 26.7%, ясны чөмөг 48.5% байсан бол мөн насны эмэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 23%, ясны татам (трабекул) 29.1%, ясны чөмөг 47.9% тус тус байсан бөгөөд үнэмлэхүй тоон утгуудын хооронд ялгаа байсан боловч статистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Дүгнэлт: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсгийг шиллэг мөгөөрс бүрдүүлж, түүнтэй холбогдож байгаа хэсгүүд нь ясны татам болон чөмөг агуулсан хэмт яснаас тогтож байна. Хэлэн доорх ясны эдийн бүрэлдэхүүний харьцаанд нас болон хүйсийн ялгаа илэрсэнгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Папиллон-Лефеврийн хам шинжтэй хүүхдийн шүд, амны хөндийн байдлыг хянасан дүн(2025-01-01) ;Ж.Дэлгэрцэцэг; ; А.МөнхдөлҮндэслэл: Папиллон Лефеврийн хам шинж нь ховор тохиолдох гений эмгэг бөгөөд хүний гарын алга ба хөлийн улны арьсны хэт эвэршилт. шүдний тулгуур эдийн давшингуй явцтай үрэвсэл. бага насанд шүдгүйдэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Түүнчлэн арьсны идээт үрэвсэл. хумсны хэлбэр алдагдал. хэт хөлрөх шинжүүд нэмэлтээр илэрч болдог. Эмнэлзүйн тохиолдол: АШУҮИС-ийн НАСТЭ-т үйлчлүүлэгч. 3.6 настай эрэгтэй. хэлнээс цус гарна гэсэн зовуурьтай ирсэн бөгөөд асуумж. бодит үзлэг. нэмэлт шинжилгээг үндэслэн “Папиллон-Лефеврийн хам шинж. Архаг гэмтлийн гаралтай хэлний шарх” гэсэн оноштойгоор нүүр амны тусламж үйлчилгээг хүүхдийн нүүр амны их эмч үзүүлж. амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн ба 3 сар тутамд амны хөндийн хяналтын үзлэг. 6 сар тутамд эрүү хоншоорын шүдний рентген шинжилгээг хийв. Хүүхдийн эмч. дархлаа судлалын эмч нарын хамтарсан эмчилгээний дүнд одоо 6 настай хүүхдийн нүүр амны эмчийн хяналтад тогтмол хамрагдаж байна. Шүд амны хөндийн үзлэг шинжилгээний дүнг танилцуулна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Доод түүшийн мэдрэлийн урд гогцоог конус цацрагт компьютерийн томографийн зурагт судалсан дүн(2022-04-28) ;Г.Баясгалан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрсэн Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн(2020-04-13) ;А.Уянга; ;З.Сүнжидмаа; Ш.ЦэцэгмааҮндэслэл: Хэлэн доорхи яс (os hyoideum) нь хүний араг ясны тогтолцооноос хамгийн бага судлагдсан яс юм.1 Анатомийн үүднээс авч үзвэл уг яс нь толгойн ясны нүүрний хэсгийн ясанд хамаарагдах бөгөөд их бие, бага, их эврүүдээс тогтон хэлний уг, бамбайн мөгөөрсний (cartilago thyroidea) хооронд байрлахдаа ямар нэгэн ястай холбогдохгүйгээр булчин, холбоосоор татагдан орших өнчин ясны нэг төрөл юм. Хүний нэгэн биеийн хөгжлийн тодорхой шатанд гавлын заадас, эрүү, ээрцэг, багана нуруу, болон хэлэн доорхи яснуудад нас дагаж эрчимтэй өөрчлөлт явагддаг болохыг олон арван судалгаанд дурьдсан байна.2-4 Хэлэн доорхи яс нь ярих, зажлах, залгих, амьсгалах зэрэг олон эрхтний үйл ажиллагаанд оролцдог төдийгүй толгой-хүзүүний судас, мэдрэл дайран өнгөрөх уулзварт байрладагынхаа хувьд түүний хэлбэр хэмжээ нь олон янз байх нь эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд болон дам байдлаар нөлөөлдөг байна.5 Ийм ч учраас хэлэн доорхи ясны анатоми бүтцийн хувилбарууд, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох нь эмнэлзүйд уг ястай холбогдох булчин, холбоос тэдгээрийн бүтэц, үйлийн алдагдлаар илрэх ярих, зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны хам шинж, шинж тэмдгүүдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогтолтой юм.6 Манай оронд хэлэн доорхи ясны бүтэц, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлтийг орон зайн төлөвт Монгол хүнд судалсан дүн(2024-12-21); ; ; ; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Шүдний эмч нарын хувьд шүдний сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэх ажлын гол үндэс нь сурвалжийн сувгийн анатоми бүтцийн талаарх мэдлэг, анхаарал болгоомжтой нягт нямбай хийгдсэн сувгийн цэвэрлэгээ, хэлбэржүүлэх үйл явцад оршдог. Эндээс хамгийн их хүндрэл дагуулдаг сувгийн анатомийн хэлбэр бол С хэлбэрийн сувгийн систем юм. Учир нь С хэлбэрийн сувагтай шүдний сувгийн хана нимгэн, зарим хэсэгт нарийн тууз хэлбэр үүсгэсэн байдаг тул сувгийн механик цэвэрлэгээ хийж, хэлбэржүүлэх явцад сувгийн хөндийд зөөлц үлдэх, сувгийн хана цоорох зэрэг эрсдэл хүндрэлүүд үүсдэг болохыг эмч судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд Байнгын хоёрдугаар их араа шүдний морфометрийн үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайн төлөвт буюу КЦКТ-ын шинжилгээний аргаар С хэлбэрийн сувгийн тархалтыг судлах нь эдгээр эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн төлөвлөхөд ач холбогдолтой төдийгүй манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлт,С хэлбэрийн сувгийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2014 оны 7 сараас Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн (НАСТЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт үйлчлүүлсэн 15-55 насны шинжлүүлэгчдийн Конус Цацрагт Компьютер Томографи (КЦКТ) зургаас зорилтот түүврийн аргаар 50 зургийг түүвэрлэв. Ингэхдээ хоншоор ба эрүүний хоёрдугаар араа шүдний сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийг сурвалж тус бүрээр тодорхойлж, нийт тохиолдол дотор С хэлбэрийн сувгийн тархалтыг судлав. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Үр дүн: Хоншоорын хоёрдугаар их араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт 14.2%, эрүүний хоёрдугаар их араа шүдэнд 52.1% байв. Харин сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийн хувьд хоншоорын 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний хацар талын медиал, хацар талын дистал, тагнай талын сувагт Vertucci-ын I хэлбэрийн тохиолдол харгалзан 85%, 98%, 100% тус тус тодорхойлогдсон бол эрүүний 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний медиал сувагт IV хэлбэр зонхилон тохиолдож байсан нь нийт тохиолдлын 67% байна. Дүгнэлт: 1. Монгол хүний байнгын хоёрдугаар араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт эрүүний шүдэнд илүүтэй тохиолдож байна. 2. Сувгийн хэлбэрийн хувьд I ба IV хэлбэр зонхилон илэрлээ.
