Н.Золмөнх
Loading...
Товч нэр
Н.Золмөнх
Бүтэн нэр
Нармандах Золмөнх
Латин нэр
Narmandakh Zolmunkh
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
17 results
Now showing 1 - 10 of 17
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Determination of Filaggrin Gene Single Nucleotides Polymorphisms in Patients with Atopic Dermatitis(Mongolian National University of Medical Sciences, 2017-02-25); ; ;Ariunaa Munkhbayar; Objectives: The protein, filaggrin, is important in barrier function and epidermal differentiation facilitation. Filaggrin gene (FLG) mutations have been identified as the cause of ichthyosis vulgaris (IV), and certain mutations have been associated with atopic dermatitis (AD). We aimed to investigate genetic polymorphism of FLG in Mongolian AD patients. Methods: FLG mutations were determined using sequence analysis in 46 AD patients and 12 IV patients. Severity of AD was assessed using the Scoring Atopic Dermatitis (SCORAD) index. Allergen specific IgE were determined from serum. Filaggrin expression in skin punch biopsy samples of AD patients was investigated using immunohistochemistry (IHC). Results: Several single nucleotides polymorphisms (SNPs) (1150C>T, 1741A>T, 1791C>T, 2181C>G, 2191A>G, and 2263G>A) were demonstrated in AD patients using sequence analysis. Total IgE levels were significantly associated with age (p=0.03) and duration of disease (p=0.02). Presence of SNPs and mixed allergen specific IgE was significantly correlated (p=0.02); 2 SNPs were significantly associated with food allergen specific IgE levels (p=0.009). 2263G>A SNP was significantly correlated with food allergen specific IgE (p=0.003) and a history of atopic diseases (p=0.03). Conclusion: New mutations or genetic polymorphisms with ethnic characteristics may be detected among Mongolians. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт SD101 CpG ODN, бага тунгийн Циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2023-04-24); ;Х.Доржсүрэн ;Б.Өлзийсайхан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цуснаас дархлааны NK эсийг сонгомлоор ялган авч тодорхойлсон дүн(2021-04-06) ;Б.Халиун ;Э.Намуун; ;Б.АриунзаяаБайгалийн устгагч эс (Natural Killer, NK) нь захын цусны лимфоцитийн 5-20 хувийг эзэлдэг, хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг хамгийн түрүүнд таньж устгадаг1. NK эсийг цэврээр ялган авах нь дархлаа эсийн эмчилгээний үр дүнтэй шууд хамааралтай байдаг2. NK эсэд суурилсан хорт хавдрын дархлаа эмчилгээ нь дэлхийн олон оронд хийгдэж байгаа ба NK эсийг сонгомлоор ялган авах нь манай улсад дархлааны эсийн эмчилгээ нэвтрэхэд суурь судалгааны нэг хэсэг болно. Судалгаанд сайн дурын оролцогчийн захын цусыг шинжлэгдэхүүн болгон ашиглав. Захын цуснаас мононуклеар эсүүдийг фиколлын уусмал ашиглан нягтын зөрүүгээр ялган авав. Мононуклеар эсүүдээс NK эсийг CD56 микро соронз ашиглан соронзтой холбогдсон эсийг ялган авах технологи (Magnetic Activated Cell Sorting, MACS, Miltenyi Biotec, Germany) ашиглан ялган авав. Судалгааг “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лаборатори ба Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь(2022-04-28) ;Б.Өлзийсайхан ;Б.Галиндэв; ;Б.АриунзаяаДэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний анхдагч өмөнгийн үеийн DCP уургийн оношлогооны ач холбогдлыг судалсан нь(2021-03-13) ;Б.Пүрэвжаргал ;Э.Анир ;М.Алтанхүү ;Б.СумъяаБ.СолонгоҮндэслэл: 2020 оны байдлаар Монгол улсад бүртгэгдэж буй хавдрын DCP тохиолдол ба нас баралтын тоогоор ЭАӨ тэргүүлж (2236/39.1%, HCC 2060/46.1%) байгаа нь энэ эмгэгийн эмнэлзү н шинж бүдэг, эрт үеи н PIVKA II оношлогоо дутмаг ба гаата шууд холбоото . Иймд ЭАӨ-гийн эрт AFP үеийн оношлогоонд чухал үүрэгтэй К аминдэм дутагдлын улмаас үүсэх des-gamma-carboxyprothrombin (DCP) уургийн ач холбогдлыг судлах зорилго тавьсан. Материал, арга зү : Бид 2019 оны 6-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд “Элэгни төв” эмнэлгээр ү лчлүүлсэн харьцангу эрүүл, гепатитийн В, С, ВД вирүс эерэг болон дүрс оношлогоо ба гистологи н шинжилгээгээр ЭАӨ онош батлагдсан нийт 5 бүлэг, 376 хүни г хамрууллаа. Судалгаанд хамрагдагсдаас биологи н шинжлэгдэхүүн авч, DCP, AFP-ы агууламжи г хемилюминесценцийн аргаар (CLIA) тодорхойлсон бол элэгни хатуурлын зэрги г FIBROSCAN 502 багажийн тусламжтай тодорхо лсон. Статистик боловсруулалтыг SPSS 23 программ ашиглан дескриптив боловсруулалт хийн тархалтыг тодорхойлж, бүлэг хоорондын ялгааг Т тест, хамаарлыг ROC анализаар тус тус тооцоолов. Үр дүн: Ийлдсийн DCP уургийн агууламж ЭАӨ-тэй хүмүүст 486.74±621 mAU/mL, В вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст 34.7±20.6 mAU/mL, архаг В болон Д вирүсийн хавсарсан халдвартай хүмүүст 32.4±32.3 mAU/mL, С вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст 30.6±14.1 mAU/mL байсан бол харьцангуй эрүүл бүлгийн хүмүүст 27.2±9.2 mAU/mL байв. DCP уурги н босго утгыг 40 mAU/mL-ээр тооцоход мэдрэг чанар 88.4%, өвөрмөц чанар 83.8% байлаа. Харин AFP-ы босго утга 10 ng/mL-ээр тооцоход мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 78.8% байв. Мөн элэгний фиброзын зэрэг ба ийлдсийн DCP-ийн агууламж хооронд дунд зэргийн хамаарал (r=0.248, p=0.03) илэрсэн бол AFP-ы агууламж хүчтэй хамааралтай (r=0.580, p=0.0001) байв. Дүгнэлт: Ийлдсийн DCP уургийн агууламж харьцангуй эрүүл, ЭАӨ-тэй, вирүсийн шалтгаант элэгний үрэвсэлтэй бүлгүүдэд ялгаатай (p<0.05) байна. Ийлдсийн AFP-ы агууламж элэгни фиброзын зэргээс хамаарч нэмэгдсэн (p=0.0001) ба DCP уураг харьцангу тогтворто (p=0.03) ба лаа. DCP уурги н өвөрмөц ба мэдрэг чанар өндөр (83.8%; 88.4%) ба на. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн(2023-11-03) ;С.Хашчулуун; ;Ч.Онон; Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжийн үеийн эфферент эмчилгээний үр дүнг бодисын солилцооны ба дархлааны зарим үзүүлэлтээр үнэлсэн нь(2021-11-01) ;Л.Чимгээ ;С.Цогтсайхан ;С.ЮндэнҮндэслэл: БСХШ-ийн үед хэвлийн таргалалтын улмаас адипоз эдийн нэвчилт нэмэгдэн үрэвслийн эсрэг, эдийг нөхөн сэргээх үйлчилгээтэй цитокинуудыг ялгаруулах М2 макрофаг, үрэвсэл өдөөгч цитокин ялгаруулагч М1 макрофагд шилжин дархлааны эсүүдийн хэвийн үйл алдагдан бага эрчимт архаг үрэвсэл өрнөж3-5, лептиний шүүрэл нэмэгддэг байна. Зорилго, зорилт: БСХШ-тэй хүмүүст эфферент эмчилгээний нөлөөг үнэлэх зорилгоор цитокин ба бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2020 оны 6-аас 10-р сарын хооронд “Гэгээ-Мед” эмнэлэгт хандан эфферент эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдээс NCEP-ATP III12 шалгуурыг бүрэн хангасан хүмүүсийг хамруулан, нэг агшингийн, эмчилгээний өмнөх ба дараах судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 50.0±7.9 жил байсан ба хүйсийн хувьд дийлэнх буюу 64.4% (n=29) нь эмэгтэйчүүд байлаа. Судалгаанд хамрагдагсдад эфферент эмчилгээний дараах ИНЛП үзүүлэлтээс бусад буюу нийт холестерол, триглицерид, глюкозын агууламж статистикийн ач холбогдол бүхий буурсан байлаа. Дүгнэлт: БСХШ-ийн үеийн мембрант плазмаферезийн эфферент эмчилгээний дүнд холестерол (р<0.001), триглицерид (р<0.001), глюкоз (р<0.001), БНЛП (p=0.044), С урвал уураг (p=0.004)-ийн агууламж буурч байна. Эфферент эмчилгээний дараах биохимийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөр эмчилгээний үр дүнг тооцоход эмчилгээний дараах глюкозын бууралт 1.65 ммоль/л байхад эрэгтэйчүүдэд 62.5% мэдрэг чанартай, 69.0% өвөрмөц чанартай байна. Триглицеридийн агууламжийн бууралт 0.3 mmol/L ба түүнээс дээш байхад эрэгтэйчүүдэд мэдрэг чанар 56.3%, өвөрмөц чанар 75.9%-тай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн(2024-04-13); ; ; ; С.ЦогтсайханҮндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.
