М.Мөнхзол
Loading...
Товч нэр
М.Мөнхзол
Бүтэн нэр
Малчинхүү Мөнхзол
Латин нэр
Malchinkhuu Munkhzol
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Энхтуул ;Б.Ариунзаяа; ;Н.ТүвшинбаярҮндэслэл: Ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал нь хувь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Ясны сийрэгжилт нь удмын, дааврын, эрдсийн, амьдралын хэв маягтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор ясны нягт буурдаг архаг өвчин юм. Энэ эмгэг нь эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй хэдий ч гол хүндрэл нь хугарал, түүнээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл бөгөөд хувь хүний амьдралын чанар, өвчтөний гэр бүл, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол улсад ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт, хугаралд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон ясны хугаралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын эрүүл болон остеопенитэй байсан 133 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт), ясны нягтыг 8ипН§М М Ы -О т т (В еа тт ей , ^ А ) ясны хэт авиан оношилгооны багажаар хэмжилт хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 54.4±9.6 (N=133) ба 33.1% (п=44) нь эрэгтэй, 66.9% (п=89) нь эмэгтэй байв. Нийт оролцогчдын 51.1% ясны хугарлын өгүүлэмжтэй байсан ба шуу яс 10.5%, бусад хугарал 40.7%-ийг эзэлж байв. Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст их байлаа (р<0.05). Ясны хугаралтай бүлэгт ясны нягтын Т-оноо хугаралгүй бүлэгтэй харьцуулахад бага байлаа (р<0.05). Д аминдэм хэрэглэхгүй байх нь ясны хугарал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдлоо (р<0.05). Дүгнэлт: Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү байна. Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь ясны хугарлын бодитой эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойрны хямралын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь(2025-01-01); ;Б.ЭнхтуулҮндэслэл: Нойр нь бие махбодын амин чухал хэрэгцээг хангадаг био Нойрны хэмнэлт үйл явцын нэг ба үргэлжлэх хугацаа нь тухайн хүний нас, өөрчлөлт дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс Сэтгэл түгшилт хамаардаг. Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын Сэтгэл гутрал хэвшил, ажил мэргэжлийн онцлогоос хамааран нойрны өөрчлөлтэй Глюкоз хэдий ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй тохиолдол Эрсдэлт хүчин цөөнгүй байна. Зорилго: Нойрны хямралыг үнэлэн, эрсдэлт зарим зүйл хүчин зүйл болон цусны глюкозын түвшинг тодорхойлж, холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд “Богд-Уул” сувилалд нойргүйдлийн бус шалтгааны улмаас 2024 оны 12 сараас 2025 оны 03 сарын хооронд хэвтэн сувилуулсан сувилуулагчдаас 18-аас дээш насны, 209 хүнийг хүйс харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Нойрны хямралыг Р8^1 (РШъЪшдЬ 81еер ^иа1йу 1пйех) ба нойрны хямралд нөлөөлөх түгээмэл шалтгаан болох сэтгэл түгшилтийг 8ТА1 (81а1е-Тгай Апхь е1у 1шеп1огу буюу Спильберг-Ханины) болон сэтгэл гутралыг СЕ8-Э (СеШег Юг ЕрШетю1одю 81и&е§ ^ергеккюп 8са1е) нийтэд нээлттэй, сорилоор тус тус үнэлж, оноонд үндэслэн ангилсан. Цусны глюкозын түвшинг автомат глюкометр (Туюп Вю АС500, Тайвань) ашиглан, өглөө өлөн үед ба орой унтахын өмнө тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 18-89 насны, нийт 209 хүн хамрагдсан ба дундаж нас 49.61±17.64 жил (эрэгтэйчүүд 52.23±2.52 жил, эмэгтэйчүүд 48.65±1.39 жил) байлаа. Оролцогчдын 25.4% (п=53) эрэгтэйчүүд, 74.6% (п=156) эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.9% (п=96) нойрны өөрчлөлтгүй, харин 54.1%-д (п=113) нойрны хямрал илэрсэн ба Р8^1 асуумжаар дундаж оноо нь 6.21±3.56 (нойрны хямралтай бүлэгт 8.75±2.63, хэвийн нойртой бүлэгт 3.10±1.61, р<0.05) байсан. Цусны глюкозын хэмжээ нойрны хямралтай бүлэгт (п=89) өлөн үед 6.15±1.88 тто1/1, унтахын өмнө 6.82±2.70 тто1/1 нь (р=0.001), хэвийн нойртой бүлэгт (п=40) өлөн үед 5.19±0.74 тто1/1, унтахын өмнө 6.53±1.13 тто1/1 буюу тоон утгаар ялгаатай ч бодит өөрчлөлт ажиглагдсангүй (р>0.05). Харин өлөн үеийн глюкозын түвшин ба одоогийн суурь сэтгэл түгшилт (г=0.245; р=0.021), орой унтах үеийн глюкоз болон нас (г=0.209; р=0.049) тус тус шууд, сул хамааралтай болох нь тодорхойлогдсон. Р8^1 сорилын үнэлгээгээр тогтоогдсон нойрны хямрал нь одоогийн сэтгэл түгшилт (г=0.309; р=0.0001), байнгын сэтгэл түгшилт (г=0.451; р=0.000) болон сэтгэл гутралтай (г=0.312; р=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай байв. Одоогийн сэтгэл түгшилт нь суурь сэтгэл түгшилт (1=0.478; р=0.000) болон сэтгэл гутралтай (г=0.436; р=0.000), суурь сэтгэл түгшилт сэтгэл гутралтай (г=0.515; р=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай байна. Одоогийн сэтгэл түгшилт (ОК=1.038 С195%; 1.000:1.076) суурь сэтгэл түгшилт (ОК=1.088; С195%; 1.041:1.137) зэрэг нь нойрны хямралд хүргэх эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Нойрны хямралд одоогийн сэтгэл түгшилт нь цусны глюкозын өлөн үеийн хэмжээнээс хамаарч, 1.038 дахин, суурь сэтгэл түгшилт 1.088 дахин эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал(2026-03-30); ; ;Б. Моломжамц; П.МягмарсүрэнУдиртгал: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгөний нано жижиг хэсэг нь био-анагаахын салбарт шинэлэг, өндөр үр ашигтай материалд тооцогдож байгаа учир судлаачдын анхаарлын төвд байна. Мөнгөний нано жижиг хэсэг нь өвөрмөц физик-химийн болон биологийн идэвхт шинж чанартай нано хэмжээст материал бөгөөд эмийн хүргэлтийн системийн шинэ платформыг хөгжүүлж, эмийг зорилтот хэсэгт аажим, хяналттайгаар хүргэх боломжийг олгодог. Энэхүү тойм өгүүлэлд цеолитийн шинж чанарыг мөнгөний нано жижиг хэсэг ашиглан сайжруулалт хийсэн үр дүнг тоймоллоо. Мөнгөний нано жижиг хэсэг агуулсан эмийн хүргэлтийн системүүд нь антибиотик, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг эмийг зорилтот газарт хүргэх идэвхгүй болон идэвхтэй механизмаар ажилладаг. Мөнгөний нано жижиг хэсгийн физик-химийн болон гадаргуугийн функциональ шинж чанар нь эмийн хүргэлтийн системийн онцлогийг бүрдүүлдэг. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүллийг боловсруулахдаа Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2005–2025 оны хооронд хэвлэгдсэн, мөнгөний нано жижиг хэсэг (AgNPs)-ийн шинж чанар, AgNPs-ээр сайжруулсан цеолитод суурилсан эмийн хүргэлтийн систем (ЭХС), түүний хэрэглээтэй холбоотой өгүүллийг сонгон авч, тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Мөнгөний нано хэсгүүд нь эмийн хүргэлтийн дэвшилтэт платформыг бүрдүүлж, зорилтот, аажим, тогтвортой хүргэлт, бактерийн эсрэг синергетик үйлчлэл үзүүлдэг зэрэг олон давуу талтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн үед төмсөгний сперматогенезыг үнэлж, эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;П.Мягмарсүрэн; ; ;Д.ЖавхлантөгсЭ.БаярмааҮндэслэл: Азоосперми нь хамгийн хүнд хэлбэрийн эрэгтэй шалтгаант үргүйдэл бөгөөд нийт эрэгтэйчүүдийн 1 %, үргүйдэлтэй эрчүүдийн 10 15%-г эзэлж байна. Азооспермийн үед төмсөг болон түүний дайвраас мэс заслын аргаар эр бэлгийн эс авч үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашигладаг. Мэс заслаар бэлгийн эс гарахгүй тохиолдолд төмсөгний эдэд иммуногистохимийн арга ашиглан сперматогенезыг үнэлэж цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах шинэ чиг хандлага анагаахын салбарт нэвтэрч байна. Зорилго: Азооспермийн үеийн төмсөгний сперматогенезыг иммуногистохимийн арга ашиглан үнэлж, эр бэлгийн эс авах ажилбарын эмнэлзүйн үр дүнтэй харьцуулан судлах Арга, аргачлал: 2019-2023 оны хооронд РМС үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми оношоор төмсөгнөөс эр бэлгийн эс гарган авах мэс ажилбарт орсон 71 эрэгтэйчүүдийг судалгаанд хамрууллаа. Төмсөгнөөс авагдсан эдийг бэхжүүлэн эд судлалын лабораторид дамжуулан Жонсоны оноогоор дүгнэж, төмсөгний сувганцар дахь эр бэлгийн эсийг иммуногистохимийн болон иммунофлуоресценцийн аргаар тодорхойлж сперматогенезыг үнэлэв. Үр дүн: Жонсоны шалгуурыг муу, дунд болон сайн хэмээн 3 бүлэгт хувааж үнэлэн мэс ажилбарын эмнэлзүйн үр дүнг харьцуулан судллаа. Сперматогенез сайн, дунд болон муу бүлгүүдэд Жонсоны оноо, ийлдэс дэх өнчин тархины даавруудын дундаж статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р<.005). Жонсоны үнэлгээ сайн бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд тод илрэлтэй, дунд бүлэгт сул илрэлтэй байв. Жонсоны үнэлгээ муу бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд илэрсэнгүй. Эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнг бүлгүүдэд тооцоход сайн бүлэгт (п=17/17) 100%, дунд бүлэгт (п=26/27) 96.29%, муу бүлэгт (п=8/27) 29.62% байлаа. Дүгнэлт: Азооспермитэй өвчтөнүүдийн төмсөг дэх сперматогенезыг эд судлалын аргаар үнэлэх нь мэс заслын эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой байгаа нь нотлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны нягтад насжилт болон ийлдсийн паратиреоид дааврын нөлөөллийг судлах ньҮндэслэл: Ясны сийрэгжилт нь архаг, даамжралтат явцтай, олон Ясны сийрэгжилт хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор Т-оноо ясны нягт буурч хугарлын эрсдэл нэмэгддэг өвчин юм. Дэлхий даяар Z-оноо хүн амын дундаж наслалт уртсаж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж ЯАТХ байгаатай холбогдуулан ясны сийрэгжилт болон түүнээс шалтгаалах Харьцангуй эрсдэл хугарлын тохиолдол эрс нэмэгдэж, ирээдүйд ч өсөх хандлагатай байгааг тодорхойлсон судалгааны ажил цөөнгүй байна. Манай орны судлаачид ясны сийрэгжилтийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг дааврын, эрдсийн, удмын зэрэг зарим хүчин зүйлтэй холбон нэг агшны болон тохиолдол-хяналтын загвар ашиглан судалсан байдаг. Харин ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 151 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт) ясны нягтыг Sunlight Mini-Omni (Beammed, USA) ясны хэт авайн оношилгооны багажаар хэмжиж, ийлдсийн паратиреоид даавар тодорхойлох лабораторийн шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 56.3±10.9 (N=151) ба 29.1% (n=44) нь эрэгтэй, 70.9% (n=107) нь эмэгтэй байв. 2014 онд ясны нягтын дундаж Т-оноо -0.18±1.81 байсан бол 10 жилийн дараа -2.11±1.51 болж буурсан байна. (p<0.01) Цэвэршээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилт нь 2.9 [95% CI 1.201 - 6.762] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5 жил хүртэл байх нь 3.0 [95% CI 1.126 - 7.993] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5-10 жил байх нь 2.8 [1.14 - 6.808] дахин ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Өндрийн бууралтгүй оролцогчидтой харьцуулахад биеийн өндөр 1 см-аас дээш буурахад RR=3.0 [1.1387.981] байна. (p<0.05) Ясны нягтын үзүүлэлтүүд болон ийлдсийн паратиреоид дааврын хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. (r= -0.024, p>0.05) Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын ясны нягт 10 жилийн хугацаанд нас ахих тусам буурч байна. Ясны нягтад эрдсийн солилцооноос илүүтэйгээр насжилтын хүчин зүйлүүд түлхүү нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойрны хямрал ба зан үйлийн эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлсон нь(2026-03-30); Үндэслэл: Нойр нь бие махбодын дотоод орчны тэнцвэр, сэтгэл зүйн болон танин мэдэхүйн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Ялангуяа аксоныг нөхөн сэргээх, ой санамжийг шинэчлэх замаар бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалах үндсэн процесс юм. Иймээс нойрны эмгэг, нойрны хямрал нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт төдийгүй зан үйлийн эрсдэлд хүргэж болно. Зорилго: Нойрны хямралыг үнэлэн, эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид “Богд-Уул” сувилалд нойргүйдлийн бус шалтгааны улмаас 2024 оны 12 сараас 2025 оны 03 сарын хооронд хэвтэн, сувилуулсан сувилуулагчдаас 18-аас 89 насны, 209 хүнийг эрэгтэй, эмэгтэй хүйсийг харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Нойрны хямралыг PSQI (Pittsburgh Sleep Quality Index), сэтгэл түгшилтийг STAI (State-Trait Anxiety Inventory буюу СпильбергХанины) сорилоор, гутралыг CES-D (Center for Epidemiologic Studies Depression Scale) нийтэд нээлттэй сорилоор тус бүр илрүүлэн, нойрны хямралд нөлөөлж болохуйц амьдралын хэв маягийг асуумж судалгаагаар үнэллээ. PSQI сорилоор 5-аас дээш оноотой бол нойрны хямралтай, сэтгэл түгшилтийг илрүүлэх STAI (State-Trait Anxiety Inventory буюу Спильберг-Ханины) сорилоор 0-1.4 оноо бол сэтгэл түгшилтгүй, 1.5-1.9 бол хөнгөн, 2.0-2.9 бол дунд, 3.0-3.4 хүнд зэрэг, 3.5-4.0 бол гүнзгий сэтгэл түгшилттэй хэмээн дүгнэв. Сэтгэл гутралыг илрүүлэх CES-D (Center for Epidemiologic Studies Depression Scale) сорилоор сэтгэл гутралгүй (0-15 оноо), дунд зэрэг (15-21 оноо), хүнд зэргийн (22≤ оноо) сэтгэл гутралтай хэмээн үнэлж, ангилсан. Үр дүн: Судалгаанд 18-89 насны, нийт 209 хүн хамрагдсан ба дундаж нас 49.61±17.64 жил (эрэгтэйчүүд 52.23±2.52 жил, эмэгтэйчүүд 48.65±1.39 жил) байлаа. Судалгаанд хамрагдагсадын 25.4% (n=53) нь эрэгтэйчүүд, 74.6% (n=156) нь эмэгтэйчүүд байв. PSQI сорилоор судалгаанд оролцогчдын 45.9% (n=96) нь нойрны өөрчлөлтгүй, 54.1% (n=113) нь нойрны хямралтай болох нь тогтоогдсон. Нойрны хямрал тодорхойлогдсон хүмүүсийн 79.6% (n=90) нь эмэгтэй, 20.4% (n=23) нь эрэгтэй байв. Сэтгэл зүйн байдлыг үнэлэхэд нийт оролцогчдын 23.4% (n=49) нь стресс хүчин зүйлд байнга өртдөг, 70.8% (n=148) нь одоогийн сэтгэл түгшилттэй, 85.6% (n=179) нь суурь сэтгэл түгшилттэй, 23.4% (n=49) нь сэтгэл гутралтай тодорхойлогдсон. Сэтгэл зүйн байдлыг бүлэг хооронд тодорхойлоход хэвийн нойртой бүлэгт сэтгэл түгшилтгүй (42.7%) болон хөнгөн хэлбэр (37.5%) зонхилж байсан бол нойрны хямралтай оролцогчдын 70 гаруй хувьд хөнгөн (34.5%) ба дунд (36.3%) зэрэг, түүнчлэн, хүнд хэлбэр (11.5%) тус тус тодорхойлогдсон нь хэвийн нойртой бүлгээс 2.6 дахин илүү тогтоогдсон. Суурь сэтгэл түгшилтийн хувьд ч дээрхтэй ижил буюу хэвийн нойртой хүмүүсийн дунд суурь сэтгэл түгшилтгүй (28.1%) ба хөнгөн (46.9%) зэрэг давамгайлж, харин нойр хямарсан оролцогчдод дунд (41.6%) ба хүнд (20.4%) зэргийн түгшилт талаас илүү хувь тодорхойлогджээ. Хэвийн нойртой хүмүүсийн 85.5% сэтгэл гутралгүй байсан бол нойр хямарсан бүлгийн 30 гаруй хувьд дунд ба хүнд зэргийн гутрал (тус бүр 15.9%) тохиолдож байв. Нойрны хямрал ба одоогийн сэтгэл түгшилт (r=0.309; p=0.000), суурь сэтгэл түгшилт (r=0.451; p=0.000), сэтгэл гутрал (r=0.312; p=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай, харин оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх (Phi=0.216; X2=9.754, df=1, p=0.002), нойрны хэмнэл тогтмол бус байх (Phi=0.181; X2=6.880, df=1, p=0.009), стресс хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөх (Phi= 0.254; X2= 13.470, df=1, p=0.000) зэрэг нь сул хамааралтай байсан. Нойрны хямралд оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх (OR=6.660; CI95%; 1.501:29.546), стресс хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөх (OR=4.904; CI95%; 1.973:12.189), оройн цагаар өтгөн цай, кофе уух (OR=3.288; CI95%; 1.010:10.700), нойрны тогтмол бус хэмнэлтэй байх (OR=2.096; CI95%; 1.122:3.916), суурь сэтгэл түгшилт (OR=1.088; CI95%; 1.041:1.137), одоогийн сэтгэл түгшилт (OR=1.038; CI95%; 1.000:1.076) зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Нойрны хямралд оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх, стресс хүчин зүйлийн нөлөө, оройн цагаар өтгөн цай, кофе уух, тогтмол бус нойрны хэмнэлтэй байх, одоогийн болон суурь сэтгэл түгшилт зэрэг нь тус тус эрсдэл болж байгаа тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны судасны хөшүүн чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг проспектив когорт аргаар судалсан нь(2024-11-07) ;Б.Ариунзаяа ;Э.Одхүү ;Н.Бат-Эрдэнэ ;Л.ОтгонбаярЦ.ЛхагвасүрэнҮндэслэл: Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан Насжилт нь зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд эмгэг жамын гол хүчин Судасны хөшүүн зүйл нь судас хатуурал юм. Судасны хөшүүн чанарыг илтгэх үзүүлэлт чанар болох зүрх-шагайн судасны индексийг тодорхойлох нь судас хатуурлыг Судасны хатуурал эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог. Зүрх-шагайн Судасны хөшүүн чанарыг үнэлэн эрсдэлт хүчин зүйлсийг проспектив судасны индекс когорт аргаар анх удаа судлаж байгаа нь үндэслэл болсон. Зорилго: ЗШСИ Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанарын 12 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2011-2015 онд ШУТС-ийн санхүүжилтээр хийгдсэн “Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 393 оролцогчоос хасах шалгуурын дагуу 67-105 насны 89 оролцогчийг 2024 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд дахин хамруулсан. ЭМХТ-ийн 2023 оны мэдээгээр 102 ахмад настан нас барсан тул судалгаанаас хасав. Судалгаанд оролцогчдоос нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл зэргийг багтаасан 7 бүлэг, 48 асуулт бүхий асуумж судалгаа аван, бие бялдрын үзүүлэлтүүдийг(биеийн жин, өндөр, цээж, хэвлий, өгзөгний тойрог, артерийн даралт) хэмжсэн. Судасны хөшүүн чанарыг илтгэгч ЗШСИ-г VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар баруун, зүүн талд үзүүлэлтийг тодорхойлов. Цусанд өөх тосны нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ЗШСИ суурь судалгааны (2011 он) хэмжилтээр 8.67±1.35 байсан бол дагасан судалгааны (2024 он) хэмжилтээр 9.43±1.62 болж нэмэгдсэн байна (p<0.05). 12 жилийн өмнө судас хатуурал (ЗШСИ≥9)-ын тохиолдол 41.6% (n=37) байсан бол дагасан судалгааны үр дүнд 61.8% (n=55) болж ихэсжээ. Харин эрсдэлт бүлэг (ЗШСИ 8-9) нь 28.1% (n=25)-иас 22.5% (n=20) болж, эрүүл (ЗШСИ ≤9) байсан оролцогчид 30.3% (n=27)-иас 15.7% (n=14) болж буурчээ (p<0.01). Бидний судалгаанд судас хатуурал эрэгтэйчүүдийн 84.6% (n=11), эмэгтэйчүүдийн 57.9% (n=44)-д илэрсэн. ЗШСИ ба насны хамаарлыг үнэлэхэд шууд сул (r=0.378, p<0.01) хамааралтай бөгөөд шугаман регрессийн шинжилгээгээр нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 (Exp(B)=0.086, p<0.01)-аар нэмэгдэж байна. Дагасан хугацаанд судас хатууралд шилжсэн 55 тохиолдолд үндэслэн харьцангуй эрсдэл (RR) тооцоолоход чихрийн шижин өвчтэй байх нь эрүүл бүлгээс 1.58 [95%CI 1.21-2.08] дахин, артерийн даралт ихсэлттэй байх нь хэвийн бүлгээс 2.36 [95%CI 1.11-5.00] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Давс өдөрт 5 граммаас илүү хэрэглэх нь бага хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 1.64 [95%CI 1.24-2.16] дахин, хонины мах түлхүү хэрэглэдэг бүлгийг үхрийн мах түлхүү хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 2.08 [95%CI 1.36-3.16] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэвтрийн хүмүүсийг бусад бүлэгтэй харьцуулахад 1.52[95%CI 1.15-2.02] дахин судас хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанар нас ахих тусам ихсэж байгаа бөгөөд нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 нэгжээр ихсэж байна. 2. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, давсны их хэрэглээ, хонины мах түлхүү хэрэглэх ба хэвтрийн байдал зэрэг нь судас хатуурлын эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-03-30) ;П.Мягмарсүрэн ;Д.Жавхлантөгс ;Д.Баян-Өндөр; Э.ОдхүүҮндэслэл: Азоосперми нь эрэгтэй шалтгаант, хамгийн хүнд хэлбэрийн үргүйдэл ба нийт эрэгтэйчүүдийн 1 хувь, үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10-15 хувийг эзлэж байна. Тамхи, архины хэрэглээ, дааврын өөрчлөлттэй эмгэг, төмсөгний гэмтэл ба үрэвсэлт өвчин зэрэг нь азооспермийн эрсдэлт хүчин зүйл болж байгааг судлан тогтоосон байна. Зорилго: Азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид Монгол эрэгтэйчүүдэд азооспермийн хэлбэрийн үргүйдэл үүсгэж буй хүчин зүйлсийг судлан, эрсдлийг тооцох зорилгоор тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 2019-2021 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми онош батлагдсан, хяналтын бүлэгт үрийн шингэний шинжилгээ хэвийн үйлчлүүлэгчдийг 1:2 харьцаагаар хамруулж, тусгайлан боловсруулсан асуумж ашиглан, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, тооцож судалсан. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хийж, үнэлэв. Үр дүн: Судалгаанд нийт 180 хүн хамрагдсанаас тохиолдлын бүлэгт азоосперми оноштой 57, хяналтын бүлэгт ДЭМБ-ын шалгуурын дагуу үрийн шингэний шинжилгээ хэвийн 123 хүн хамрагдсан. Дундаж нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил, тохиолдлын бүлэгт 35.04±4.66 жил) байв. Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, эдийн засаг ба амьдралын хэв маягийн үзүүлэлт нь азосперми үүсэх эрсдэл болох нь батлагдаагүй. Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд азоосперми үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01), гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ, ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.18, p<0.05) нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Дүгнэлт: Монгол эрэгтэйчүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэй, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт (p<0.01) ба бэлгийн замын халдварт өвчин (p<0.05) болон гахайн хавдраар өвчилсөн (p<0.01) байх нь азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн массбууралтыг үрэвслийн эрчимтэй холбон судалсан нь(2026-05-22); ;Ж.Энхтуяа; ;А.СаруултөвшинҮндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн амын 10-аас дээш хувь буюу 850 сая гаруй хүнд тохиолддог, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гемодиализийн өвчтөнүүдийн 28-54%-д үүсэх уураг энергийн алдагдал нь булчингийн масс багассантай холбоотой ба энэ нь 5 жил дотор нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг байна. БАӨ-ний үед булчингийн масс буурахад архаг үрэвсэл болон гемодиализ эмчилгээний явцад үүсэх гемодинамикийн тогтворгүй байдал нөлөөлдөг хэмээн үздэг. Зорилго: Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн масс ба үрэвслийн урвалын эрчмийг тодорхойлж, хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид араг ясны булчингийн массыг (SMM) био цахилгаан эсэргүүцэлт төхөөрөмж (InBody 770, USA) ашиглан, гемодиализ эмчилгээний дараа тодорхойлсон. Араг ясны булчингийн массын индексийг (SMMI) тооцохдоо булчингийн массыг (кг) биеийн өндрийн квадратад (м²) хувааж үнэлэв. Судалгаанд оролцогчдоос гемодиализ эмчилгээнд орохын өмнө цусны шинжилгээ авч, үрэвслийн эрчмийг C-урвалжит уургийн (CRP) түвшин болон CRP ба альбумины харьцаагаар (CRP/Alb) үнэлэв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд үндэслэн, нейтрофил-лимфоцитийн (NLR), моноцит-лимфоцитийн (MLR) ба ялтас-лимфоцитийн харьцаа (PLR) болон системийн дархлаа үрэвслийн (SII), системийн үрэвслийн хариу урвалын (SIRI) ба системийн үрэвслийн нийлмэл индекс (AISI) тус тус тооцож, үнэлсэн. Үр дүн: Судалгаанд гемодиализийн 128 эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 50.8%, эмэгтэй 49.2%, дундаж нас 55.37±14.87 жил байв. Эмчлүүлэгчдэд булчингийн масс SMM (F=2.22, p=0.113), SMMI (F=0.75, p=0.48) нь насны бүлгээс хамаарсан статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гемодиализ эмчилгээнд хамрагдсан хугацаанаас (≤3 жил хүртэл, >3 жилээс дээш) хамаарч, SMM (26.2±5.2 ба 22.8±4.4; p=0.009) ба SMMI (9.76±1.15 кг/м² ба 8.83±1.69 кг/м²; p=0.003) бодит ялгаатай болох нь ажиглагдсан. Судалгаанд хамрагдагсдад булчингийн масс ба үрэвслийн индекс хоорондын хамаарлыг судлахад SMMI нь CRP (r=−0.368, p<0.0001), MLR (r=−0.321, p<0.0001), SIRI (r=−0.210, p=0.02), AISI (r=−0.252, p=0.004) болон CRP/Alb харьцаатай (r=−0.260, p=0.003) статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Дүгнэлт: Гемодиализийн эмчлуулэгчдэд үрэвслийн урвалын эрчим нэмэгдэх нь араг ясны булчингийн масс буурахад (SMMI ба CRP, r=−0.368, p<0.0001; SMMI ба MLR, r=−0.321, p<0.0001; SMMI ба SIRI; r=−0.210, p=0.02; SMMI ба AISI, r=−0.252, p=0.004; SMMI ба CRP/Alb, r=−0.260, p=0.003) хүргэдэг эмгэг жамын нэг хүчин зүйл болох нь тодорхойлогдлоо. Үндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Судасны хөшүүн чанар ба зүрх-судасны шалтгаант нас баралтын эрсдэлийг судалсан нь (13 жилийн проспектив когорт судалгаа)(2026-10-30) ;Б.Ариунзаяа ;Э.Одхүү ;Н.Бат-Эрдэнэ ;Ц.Лхагвасүрэн
