Б.Сайнзаяа
Loading...
Товч нэр
Б.Сайнзаяа
Бүтэн нэр
Базаррагчаа Сайнзаяа
Латин нэр
Bazarragchaa Sainzaya
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн(2025-01-01) ;Ө.Сарангэрэл; ;Н.Хишигт; Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Peutz-Jeghers хам шинжтэй хүүхдийн нарийн гэдсэн дэх ургацагийг энтероскопийн аргаар эмчилсэн тохиолдол(2025-01-01); ;Г.Сарантуяа; ;Г.СарангэрэлН.ХишигтРеЫг-^едЬеге (Р^) хам шинж нь аутосомын доминант хэлбэрээр удамшиж, амны салстын толбон тууралтууд ба хоол боловсруулах замын улаан хоолойгоос бусад хэсэгт байрласан олон тооны хамартоматоз ургацагаар илэрдэг ховор эмгэг юм. Өвөрмөц тууралт, удмын түүхийн мэдээллийг ашиглан хүүхдийн бага насанд оношлогдох боломжтой. Гэвч ихэвчлэн нарийн гэдсэнд дэх ургацагууд томорсноор түгжрэл үүсгэн анх оношлогдож, гэдэс*ч тайрах мэс заслаар эмчлэгдэх нь элбэг. Эрт оношилж чадвал нарийн гэдэсний дуран ашиглан түгжрэл үүсэх хүртэл томрохоос нь өмнө ургацгуудыг боож цусан хангамжийг зогсоох замаар ургацгийг эмчлэх нь үр дүнтэй инвазив бус арга юм. Монгол улсад Р^ хам шинж ховор тохиолддог ч өвчилсөн тохиолдлуудад нарийн гэдэсний ургацгийг зөвхөн мэс заслаар эмчлэгдсэн байдаг. Нарийн гэдэсний ^оиЫе-ЬаПооп-епЬозсору Р В Е ) энтероскопийн арга Монгол-Япон эмнэлэгт 2023 оноос хийгдэж эхэлсэн тул уг хам шинжийг дурангаар оношлох, эмчлэх боломж бүрдсэн. Манай үйлчлүүлэгч 15 настай хүүд арьс салстын тууралт нь эрт илэрсэн ч оношлогдолгүй өнгөрч 13 настайдаа анх түгжрэлийн шинжээр илэрч оношлогдсон. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн удаа хүчтэй өвдөлт өгч, түгжрэлийн шинж үүссэнээр хоол боловсруулах дээд ба доод зам дахь ургацгуудыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 4 удаа дурангийн аргаар эмчлүүлсэн байсан. 15 настай МЯЭ-т хандсан ба бид нарийн гэдсэнд янз бүрийн хэмжээтэй, олон тооны хамартоматоз ургацаг илрүүлж ба гэдэсний хөндийн 3/4-ийг бөглөсөн 3 мм голчтой ургацгийг боож цусан хангамжийг нь зогсоох аргаар эмчилсэн. Эмчилгээний дараа ажилбартай холбоотой эрт ба хожуу үеийн хүндрэл илрээгүй. Хүүхдийн биеийн байдал дээрдэж гол зовууриуд намдсан ба одоо өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч хяналтын давтан ^В Е шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн(2024-01-28); ;Б.Цолмон; Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгааны нэг нь H.pylori юм. H.pylori устгах стандарт гурвал, дөрвөл эмчилгээний үндсэн антибиотикуудын нэг кларитромицины тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт гурвал эмчилгээний үр дүн Европын орнуудад 70%иас багасч, Монгол оронд 72.7% болсон байна. “Маастрихтийн VI удирдамж”-д H.pylori устгах эмчилгээг сонгохдоо кларитромицины тэсвэржилтинд үндэслэн тэсвэржилт өндөр (>15%) орнуудад нэгдүгээр сонголтоор висмут-агуулсан дөрвөл эмчилгээ болон сонгомол бусад эмчилгээг хэрэглэхийг зөвлөсөн. Сонгомол эмчилгээний нэг хувилбар өндөр тунт хоёрлосон эмчилгээ нь “Маастрихтийн VI удирдамж”, Франц, Тайван, Хятад зэрэг олон оронд эмчилгээний үр дүн 90%-иас дээш, гаж нөлөө багатай байна. Манай оронд тус эмчилгээ нь судлагдаагүй, эмнэлзүйн салбарт шинэ эмчилгээ тул тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: H.pylori-ийн халдвар оношлогдож, анх удаа эмчилгээ хийлгэж байгаа, судалгаанд хамрагдах шалгуур хангасан 96 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдаж буй бүх хүнд хоол боловсруулах дээд замын дуран, амьсгалын уреазын сорил, өтгөнд H.pylori антиген илрүүлэх шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг баталсан. Судалгаанд хамрагдагсадад 14 хоногийн өндөр тунт хоёрлосон эмчилгээг (эзомепразол 40 мг өдөрт 3 удаа, амоксациллин 1000 мг өдөрт 3 удаа 14 хоног), L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475 (BioGaia, Sweden) өдөрт 1 удаа уулгасан. Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа амьсгалын уреазын сорилд устсан эсэхийг үнэлсэн. Үр дүн: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4) байна. Судалгаанд хамрагдагсадын 6 нь эмээ дутуу уусан тул судалгаанаас хассан. Эмчилгээний үед хөнгөн зэргийн гаж нөлөө илэрсэн 2.1% (n=2) байсан ба амоксациллин ууж эхэлснээс эмчилгээний 7 дох хоногт суулгах гаж нөлөө илэрсэн байна. H.pylori - ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээг хийсний дараа аюулхайд өвдөх шинж тэмдэг 29.4%-иар (p=0.002), цээж хорсох шинж тэмдэг 46.6%-иар (p=0.01) буурсан байна. Дүгнэлт: Өндөр тунт хоёрлосон эмчилгээг H.pylori устгах эмчилгээнд эхний сонголтоор хэрэглэхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний үрэвсэлт өвчний оношилгоонд баасны калпротектинийг ашигласан дүн(2026-05-22) ;Б.Марал; ; ;Б.СугарҮндэслэл: Гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) нь генетикийн урьдал нөхцөл, дархлааны зохицуулгын алдагдал, гэдэсний бичил биетний өөрчлөлт ба орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд аутоиммун үрэвсэл үүсгэж, архаг суулгалтаар илэрдэг эмгэг юм. Судалгаагаар хүн амын ойролцоогоор 0.5%-д тохиолдож байгаа ба 2030 он гэхэд 1%-д хүрэх хандлагатай байна. Баасны калпротектин нь нейтрофил эсээс ялгардаг S100 бүлгийн уураг бөгөөд гэдэсний салстын үрэвслийн үед баасанд өндөр агууламжтай илэрдэг тул гэдэсний үрэвслийг илрүүлэх инвазив бус биомаркер болдог. Иймд архаг суулгалттай өвчтөнүүдэд ГҮӨ-ийг гэдэс цочролын хам шинж ялган оношлоход баасны калпротектиныг өргөн ашиглагддаг. Монгол улсад энэ төрлийн судалгаа хомс байгаа байна. Зорилго: ГҮӨ-ий үеийн баасны калпротектин шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үрэвслийн зарим маркеруудтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 12 сараас 2025 оны 12 сарын хугацаанд Монгол-Япон эмнэлэг ба Интермед эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор үйлчлүүлсэн 18-аас 87 насны архаг суулгалттай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 109 хүмүүсийг хамруулсан. Оролцогчдоос асуумжийн мэдээлэл цуглуулж, цусны шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ц-урвалжит уураг (ЦУУ), улаан эсийн тунах хурд (УЭТХ)) болон баасны сорьцноос калпротектины хэмжээг тодорхойлов. Калпротектины шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж, бүлгүүдийн ялгааг Mann–Whitney U тестээр, хамаарлыг Спеармен корреляциар, категорийн хувьсагчдыг Хи квадрат тестээр үнэлсэн. ГҮӨ-ий оношилгоонд калпротектины босго утгыг ROC муруйн анализ болон Youden index-ээр тодорхойлов. Үр дүн: Судалгааны хамрагдагсдын 17.4%-д нь ГҮӨ оношлогдсон бөгөөд тэдний дундаж нас 47.41±15.52 жил байв. Баасны калпротектины түвшин ГҮӨ-тэй болон өвчингүй бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.001). Калпротектин нь ЦУУ болон лейкоцитийн тоотой сул эерэг хамааралтай (p=0.042, p=0.006) байсан бол УЭТХ-тэй хамаарал ажиглагдаагүй. 250 мкг/г босго утга дээр калпротектины мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 69.2%, PPV 37.8%, NPV 98.4% байв. ROC шинжилгээгээр оновчтой босго утга ~400 мкг/г (AUC=0.919, Youden index=0.724) гэж тодорхойлогдож, энэ үед мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 78.0% байлаа. Харин ЦУУ болон УЭТХийн ялган оношлох чадвар харьцангуй бага (AUC 0.640, 0.644) байв. Дүгнэлт: Баасны калпротектин нь ГҮӨ-ийг ялган оношлоход үрэвслийн зарим маркеруудаас илүү өндөр оношилгооны ач холбогдолтой ба калпротектины босго утгыг 400 мкг/г орчимд тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанар хамгийн өндөр байна. Иймд калпротектиныг эмнэлзүйн практикт урьдчилан сэргийлэх болон онош баталгаажуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэгт эрсдэлийн оноог хэрэглэсэн үр дүн(2026-05-22) ;Ц.Тэмүүлэн ;Г.Сарантуяа ;Х.Оюунцэцэг ;Б.СугарҮндэслэл: Монгол Улсын хүн амын 2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн тайлан мэдээгээр шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 5.1%-ийг бүдүүн гэдэсний хорт хавдар (БГХХ) эзэлж, 74.1% нь хожуу үе шатанд оношлогдож байна. БГХХ-ын урьдал эмгэг болох ургацаг нь ихэвчлэн ойролцоогоор 8-12 жилийн хугацаанд эсийн хувиралт, өөрчлөлт явагдаснаар БГХХ-т шилждэг. БГХХ-ын тавилан нь хавдрын үе шатаас хамааралтай ба хавдрын урьдал үе удаан үргэлжилдэг ба эрсдэлт хүн амд суурилсан, үр дүнтэй эрт илрүүлгийг хийх шаардлагатай байна. Манай оронд хүн амын эрт илрүүлгийн бодлого хэрэгжиж эхэлсэн хэдий ч хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй зарцуулах боломжийг бүрдүүлдэг, олон улсын эрт илрүүлгийн аргад түгээмэл ашиглагдаж буй Ази-Номхон далайн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн эрсдэлийн оноо (APCS-scoring system - The AsiaPacific Colorectal Screening)-ны систем, түүний босго утгыг тогтоосон, эмнэлзүйн ач холбогдлыг судалсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: APCS онооны системын сайжруулсан хувилбарыг боловсруулж, эрт илрүүлэгт хэрэглэн эмнэлзүйн ач холбогдолыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан, проспектив, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. 2024 оны 12 сараас 2026 оны 04 сарын хугацаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол-Японы эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэн судалгааны шалгуур хангасан 447 оролцогчидод биеийн өндөр, биеийн жингийн хэмжилт хийж, 6 бүлэг асуумж (хүн амзүйн ерөнхий мэдээлэл, APCS эрдэлийн онооны асуумж, зан үйлийн асуумж, өвчний түүх, эмийн хэрэглээ) авсан ба судалгааны явцад бүдүүн гэдэсний дуран хийлгэхээс 11 хүн татгалзаж, 436 оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шаардлагатай тохиолдолд эмгэг бүтэцзүйн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 436 хүн хамрагдаж, 282 эмэгтэй (64.7%), дундаж нас 54.8±11.5 жил байв. Судалгаанд оролцогчдын 199 (45.6%) бүдүүн гэдэсний аденома ургацаг ба БГХХ оношлогдсон. Үүний 43 (21.6%) нь бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази байв. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь ≥55 нас (OR 4.8), БЖИ 28кг/м2 (OR 3.6), удамшлын өгүүлэмж (OR 3.1), нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази өөрчлөлтийг илрүүлэх mAPCS онооны системийн босго утга 4 бөгөөд мэдрэг чанар 97.7%, өвөрмөц чанар 35.6% байна. Дүгнэлт: Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн бие даасан эрсдэлт хүчин зүйлсийг ≥55 нас, БЖИ ≥28 кг/м² болон бүдүүн гэдэсний хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх гэж тогтоолоо. mAPCS эрсдэлийн онооны системийн босго утга ≥4 үед хожуу үеийн неоплазийг илрүүлэх мэдрэг чанар өндөр (97.7%), өвөрмөц чанар (35.6%), сөрөг таамаглах утга (99.2%) эерэг таамаглах утга (14.2%) байв. Иймд mAPCS онооны системийг бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн эрт илрүүлэгт хэрэглэснээр хязгаарлагдмал нөөцийг зөв хуваарилах, үр дүнтэй эрт илрүүлэг хийх боломжтой арга гэж үзэж байна.
