Х.Сэр-Од
Loading...
Товч нэр
Х.Сэр-Од
Бүтэн нэр
Хуягаа Сэр-Од
Латин нэр
Khuyagaa Serod
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
30 results
Now showing 1 - 10 of 30
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Isolation and Preliminary Analysis of Bifidobacterium Strains from Fecal Samples of Mongolian Individuals(Mongolian National University of Medical Sciences, 2026-06-02); ;Hübner, Alexander; ;Khuygaa, Ser-OdStahl, RaphaelaObjective: This study aimed to characterize Bifidobacterium species in the gut microbiome of ethnic Mongolian individuals, determine their distribution based on geographic location, age, and sex, and isolate representative strains under laboratory conditions. Methods: A total of 100 stool samples were collected from 50 urban and 50 rural participants over the age of 18, with a balanced gender ratio. Rural participants were herders and maintained a traditional nomadic lifestyle. Data analysis was conducted using the R software and MetaPhlAn tool to profile microbial communities at the species level. Results: A total of 13 Bifidobacterium species were identified across the 100 samples. Species such as B. adolescentis, B. angulatum, B. longum, B. bifidum, B. catenulatum, B. dentium, and B. breve were predominantly found in rural participants, whereas B. pseudocatenulatum, B. ruminantium, B. animalis, B. scardovii, and B. kashiwanohense were more prevalent in urban participants. The overall species richness of Bifidobacterium was 2.9 times higher in rural participants than in urban ones. Culturable isolates frequently showed 2–3 morphologically distinct colony types per sample. Conclusions: Bifidobacterium species richness increased with age in rural participants, whereas it decreased with age in urban participants. Female participants had greater species diversity than males. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Establishment of Reference Interval for M2BPGI Glyco-Biomarker in the Serum of Mongolian People(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; ; ; Objectives: Establishment of reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people. Methods: Serum analysis for M2BPGI glyco-biomarker, hepatitis virus markers, and AFP analysis were performed using a fully automated chemiluminescence immunoassay analyzer. Non-parametric methods were used for establishment of reference interval according to the guideline of the Clinical Laboratory Standards Institute. Statistical analysis was done by using SPSS ver. 20.0; SPSS Inc., Chicago, IL software. Results: Total of 3384 people were involved in this study. Of the total participants, 40% were overweight and 31.3% were obese. Also, of the population 10.1 percent were positive for HBsAg, 17 percent were positive for Anti-HCV, and 1.1 percent had co infection of both HBV and HCV. A total of the 316 individuals met the inclusion criteria for reference interval establishment and 77 (24.4%) of them were men and 239 (75.6%) were women. The reference interval of M2BPGI glyco-biomarker for men was 0.883 ± 0.311C.O.I and for women was 0.951 ± 0.411C.O.I. Conclusion: It is determined that the reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people was 0.936 ± 0.391C.O.I. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Risk Factors for Hepatitis B and C Infection in 10 to 40 Year Olds in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2019-12-29); ; ; ; Objective: To determine the prevalence of hepatitis B and C infection and its risk factors in Mongolians from 10 to 40 years of age. Method: Randomly selected Mongolians underwent phlebotomy and completed a questionnaire about their medical and family history and risk factors. Participants were screened for qHBsAg, anti-HBs, HBeAg, anti-HBe, anti-HBc markers, and Anti-HCV. Results: 6811 people, 2900 (42.7%) males, and 3911 (57.3%) females participated. Most were from Ulaanbaatar (4685, 69%), with the remaining 2126 (31%) from rural areas. Seven percent were HbsAg positive, 4.2% were HCV positive. Of those10-20 years of age, 5.8% (29) had hepatitis B, 6% (17) had hepatitis C. Of those 21 to 40 years of age, 94.2% (469) had hepatitis B, and 94%(268) had hepatitis C. Children whose mother was HBsAg positive were at higher risk of HBsAg positivity (OR 2.152; 95% CI 1.4; 3.2, p < .0001) as well as those with male gender (OR 1.703; 95% CI 1.17;2.46, p < .005), those phlebotomized for lab tests (OR 1.768; 95% CI 1.14; 2.74, p = .011) ,and those immunized against hepatitis B (OR 0.508; 95% CI 0.35; 0.74, p < .0001). HCV infection was associated with history of dental procedures (OR 1.681; 95% CI 1.01; 2.79, p = .045), using glass syringes (OR 2.131; 95% CI 1.54; 2.95, p < .0001), and previously used needles (OR 2.411; 95% CI 1.09;5.29, p = .028). Conclusions: Among the Mongolian population between 10 and 40 years of age, 7.3% were HbsAg positive, 4.2% were Anti-HCV positive. The risk factors were maternal HbsAg positivity, utilization of glass syringes, reusing needles, phlebotomy for laboratory tests, receiving dental treatment, and the absence of hepatitis B immunization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Results of the National Study of CLEIA Method for the Prevalence of HBV and HCV in the 40-64 Age Population of Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2019-09-25); ; ; ; Objective: Using high-sensitivity test results of CLEIA we aimed to investigate the prevalence of hepatitis B and C virus, and compare levels of AST, ALT, M2BPGI in the Mongolian population in the age between 40-64. Methods: In order to reflect the administrative and geographical features of Mongolia, the sampling was done at three levels: urban, province center, and rural. Immunological test was measured by chemiluminescence enzyme immunoassay (CLEIA). The statistical package for the social sciences (SPSS) version 25 was used for the statistical analyses. Results: The survey covered 3196 people. 71.8 percent of the patients surveyed had a negative in hepatitis test. 10.1 percent had a positive HBsAg test. 17 percent had a positive anti-HCV test. 1.1 percent had both a positive both HBsAg and anti-HCV (<.0001). AST and ALT increased more frequently during co-infection. M2BPGI protein average level in the non-infected group was 1.00 C.O.I, in the HBsAg positive group 1.65 C.O.I, in the anti-HCV positive group 1.83 C.O.I, and in the co-infection group 1.87 C.O.I (<.0001). Conclusion:10.1 percent of 40-64year-olds in Mongolia were infected with hepatitis B virus, and 17 percent had Hepatitis C virus and 1.1 percent had hepatitis B and C virus co-infections. Serum M2BPGi is increasing in hepatitis C virus infection and in co-infection. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний микробиомын бүрэлдэхүүн болон хоол хүнсний хэрэглээг насанд хүрсэн Монгол хүнд харьцуулан судалсан дүн(2024-01-21) ;Н.Туул ;Л.Хулан ;Х.Александер ;Б.СабриС.РафейлаҮндэслэл: Олон зуун жилийн туршид хүний хоол боловсруулах Бичил биетний эрхтэн, шээс бэлгийн зам, нүд зэрэг салст бүрхэвч болон арьсанд бүрэлдэхүүн хэвийн бичил биетнүүд байрлаж ээдрээтэй боловч харилцан ашигтай Энтеротип харилцааг бий болгох замаар нэгэн цогц бүхэл экосистем болж Хот оршин буйг судалгаагаар нотолсоор байна. Гэдэсний бичил биетний Хөдөө зонхилох бүлэг нь Firmicutes, Bacterioides, Actinobacteria, ProteobacteӨтгөн ria, Fusobacteria, Verrucomicrobia ба үүний 90%-ийг Firmicutes, Bacterioides гэсэн 2 бүлэг эзэлдэг. Хүний микробиом нь таргалалт, чихрийн шижин, харшил, астма, ходоод гэдэсний замын архаг өвчлөл болон вирусийн өвөрмөц өвчинд өртөмтгий байдалд нөлөөлж болно. Иймд амьдрах орчин нөхцөл, хооллолтын байдлаар ялгаатай хот болон хөдөө амьдардаг насанд хүрсэн Монгол хүмүүсийн гэдэсний микробиомын онцлогийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэдэсний микробиомын бүрэлдэхүүн болон насанд хүрсэн монгол хүний хоол хүнсний хэрэглээг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2020-2023 оны хооронд нүүдлийн болон цагаан идээний өвөрмөц соёлтой Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн малчдаас 50, Улаанбаатар хотод оршин суугчдаас 50 оролцогчийг хамруулсан. Өтгөний микробиомын генетикийн судалгааг Макс Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Хүрээлэнгийн Археогенетикийн лабораторид Illumina NGS төхөөрөмжийн тусламжтайгаар бактерийн бүтэн геномын дарааллыг тогтоосон. Статистикийн R программ болон MetaPhlAn хэрэглүүрийг ашиглан өгөгдлийн шинжилгээг хийж, бичил биетнийг зүйлийн түвшинд харьцууллаа. Хот, хөдөөгийн хамрагдагсдын микробиомын ялгаа болон хооллолтын байдлын хамаарлыг SPSS-25 программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 51%-ийг эрэгтэйчүүд, 49%-ийг эмэгтэйчүүд эзэлж, дундаж нас 42.4±14.3, БЖИ 26.6±4.9 кг/м2 байна. Хүнсний бүлэг тус бүрээр хоногийн хэрэглээг харьцуулахад хотоос хамрагдсан хүмүүс хөдөөгөөс хүнсний ногоо, жимсний хэрэглээгээр 6 дахин, махны хэрэглээгээр 3 дахин их байна. Харин хөдөөгөөс хамрагдсан хүмүүс хотоос сүү цагаан идээний хэрэглээгээр 6.5 дахин их, өөх тосны хэрэглээгээр 2 дахин их байгааг тус тус тодорхойллоо. Махны хэрэглээ эрэгтэй болон эмэгтэйчүүдэд ойролцоо боловч хүнсний ногоо, жимсний хэрэглээ нь эмэгтэйчүүдэд илүү байгаа нь ажиглагдлаа. Нийт бичил биетний 95% нь Firmicutes, Actinobacteria-ийн хүрээний бактериуд байна. Үйлдвэрийн сүү, тараг, уламжлалт сүү таргийн хэрэглээ хот болон хөдөөгийн хүн амд ялгаатай байна. Ялангуяа айраг, хоормогийн хэрэглээ Булган аймгаас хамрагдсан хүмүүст өндөр байв. Дүгнэлт: Хот болон хөдөөгөөс хамрагдсан нийт хүнд 13 хүрээний, 217 төрөл, 627 зүйл бичил биетэн илэрсэн ба микробиомын төрлийн түвшинд энтеротип 2 дугаар хэв шинж буюу Prevotella давамгайлан тодорхойлогдлоо. Хөдөөгөөс хамрагдсан хүмүүсийн сүүн хүчлийн бактери болон бифидобактерийг хотоос хамрагдсан хүмүүстэй харьцуулахад ялгаа ажиглагдсан (p=0.0001) бөгөөд эдгээр бактериуд хөдөөд илүү байв. Бактерийн ялгаатай байдал нь бэлчээрийн малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ хэрэглэж буйтай холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдийн гепатитийн В вирусийн халдвар, дархлаажуулалтын хамралтын судлах нь(2025-01-01) ;М.Булганхишиг; ; ; Ч.БаттогтохҮндэслэл: Монгол улсын хүн амын дунд элэгний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж уг хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлэх байр эзэлсээр байгаа бөгөөд 100.000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их байгааг илтгэж байна. Манай орны хүн амын дунд ГВВ-ийн халдварын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил цөөнгүй байдаг хэдий ч хүүхдийн дунд гепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг улсын хэмжээнд судалсан ажил хомс байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдүүдийн дундах гепатитийн В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нөлөөлж буй хүчин зүйлстэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа үндэсний хэмжээний хүн амд суурилсан агшингийн загварыг ашигласан. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2019 оны хүн ам зүйн мэдээлэлд үндэслэн түүврийн харгалзах хэмжээг 0-9 насны 4500 хүүхэд гэж тооцов. Үр дүн: Бидний судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 33.7% (п=1692) нь Улаанбаатар, 66.3% (п=3335) нь аймгуудаас тус хамрагдав. Судалгаанд хамрагдагсдыг хүйсийн хувьд авч үзвэл 50% нь (п=2552) хөвгүүд, 50% нь охид (п=2554) байв. Судалгаанд хамрагдагсдыг насаар нь авч үзвэл 1 настай 465 хүүхэд, 2 настай 530 хүүхэд, 5 хүртэлх насны нийт 2789 (55.5%) хүүхэд, 6-9 насны 45% (п=2238) нь хүүхдүүд байв. Дүгнэлт: Уг судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 917 (18.2%) хүүхэд хепатитын эсрэг вакцинд хамрагдаагүй, 57 (1.1%) хүүхэд 1-р тунд, 235 (4.7%) хүүхэд 2-р тунд, 3818 (75.9%) хүүхэд бүрэн 1-3-р тунд тус тус хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын хувьд нас болон оршин суугаа газраас хамааран хамрагдалт харьцангуй ялгаатай байсан ч хүйсийн хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн хувь 18,2% байгаа нь цаашид гепатитын В вирусийн эсрэг болон тавт вакцинд хүүхэд бүрийг товлолын дагуу бүрэн хамруулах хэрвээ хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад заавал хамруулдаг болох мөн бүртгэл мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний гэдэсний микробиомыг бүрдүүлж байгаа хэвийн бичил биетэнд хооллолтын байдал нөлөөлөх нь(2024-04-13) ;Н.Туул ;Л.Хулан; ;Х.АлександерС.РафейлаҮндэслэл: Бидний амьдрах орчин, идэж буй хоол хүнс сүүлийн 30 жилийн хугацаанд их өөрчлөгдсөн болохыг цөөнгүй судлаачид дурьдсан байна. Манай орны хүмүүсийн хоол боловсруулах тогтолцооны хэвийн бичил биетэнд бэлчээрийн гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг нь урт хугацаанд нөлөө үзүүлсээр ирсэн байдаг. Монгол орон бол эх газрын эрс тэс уур амьсгалтай, асар уудам газар нутагт хүн ам сийрэг оршин суудаг, бэлчээрийн мал аж ахуйн эртний уламжлал нь өнөөг хүртэл хадгалагдсан цөөн орны нэг юм. Монголчуудын уламжлалт цагаан идээг үйлдэх ур ухаан олон зууны туршид өөрчлөгдөж хувиралгүй, үеэс үед дамжин, уламжлагдан, хадгалагдан ирсэн түүхтэй. Тийм ч учраас Монгол хүний гэдэсний бичил биетний бүрэлдэхүүнийг судлан тогтоож, хооллолтын байдалтай нь холбон судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Насанд хүрсэн Монгол хүний гэдэсний микробиом дахь хэвийн бичил биетний эзлэх хувийг тогтоож, хоол хүнсний хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2020-2023 оны хооронд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 50, хотод оршин суудаг 50 оролцогчийг хамруулсан. Хүнсний асуумжийг ерөнхий асуумжийн 5 бүлэг (60 асуулт), хүнсний хэрэглээний давтамжийн талаар 11 бүлэг (215 асуулт), нийт 16 бүлэгтэй 275 асуулттай боловсруулж судалгааг авсан. Өтгөний дээжийг Герман улсын Макс Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Хүрээлэнгийн Археогенетикийн лабораторид Illumina NGS төхөөрөмжийн тусламжтайгаар бактерийн бүтэн геномын дарааллыг тогтоосон. Статистикийн R программ болон MetaPhlAn хэрэглүүрийг ашиглан өгөгдлийн шинжилгээг хийж, бичил биетнийг зүйлийн түвшинд тодорхойлсон. Хот, хөдөөгийн хамрагдагсдын микробиомын ялгаа болон хооллолтын байдлын хамаарлыг SPSS-25 программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 51%ийг эрэгтэйчүүд, 49%-ийг эмэгтэйчүүд эзэлж, дундаж нас 42.4±14.3, БЖИ 26.6±4.9 кг/м2 байв. Хүнсний бүлэг тус бүрээр хоногийн хэрэглээг харьцуулахад хотоос хамрагдсан хүмүүс хөдөөгөөс хүнсний ногоо, жимсний хэрэглээгээр 6 дахин, махны хэрэглээгээр 3 дахин их байна. Ялангуяа айраг, хоормогийн хэрэглээ Булган аймгаас хамрагдсан хүмүүст өндөр байв. Дүгнэлт: Хот болон хөдөөгийн хүмүүсийн микробиомд Prevotella энтеротипийн хэлбэр түгээмэл байна. Actinobacteria-ийн хүрээний 99%-ийг Bfidobacterium-ийн төрөл зүйл эзэлж байна. Монгол хүний өтгөнд бифидобактери 4.3 дахин их, сүүн хүчлийн бактери 10 дахин их хэмжээтэй илэрсэн. Хөдөө болон хотоос хамрагдсан хүмүүсийн өтгөний ашигтай бактерийн хэмжээг харьцуулахад гэдэсний сүүн хүчлийн бактерийн тоон хэмжээ хөдөөд 60 дахин их, бифидобактерийн зүйлийн бүрдлийн олон янз байдал 2.9 дахин илүү байв. Эдгээр онцлог нь бэлчээрийн малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн, уламжлалт сүү цагаан идээ хэрэглэж буйтай холбоотой микробиомын онцлог шинж гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны илчлэг, шимт бодисыг судалсан байдал(2023-04-24); ;Л.Баярмагнай; ; Н.Туул - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын өсвөр залуу насныхны хепатитийн С вирүсийн халдварын тархалтын судалгаа(2021-09-01); ; ; ; Үндэслэл: Хепатитийн вирүсийн халдвар, тэдгээрийн алсын уршиг болох элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн нийт хүн амын 71 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 1% нь хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байна. Манай улсын хувьд 2018 оны байдлаар С вирүст хепатитийн 93 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.3 ногдож байгаа нь өмнөх оны түвшингөөс буураагүй байна. Иймээс бид өсвөр залуу насныхны ХСВийн халдварын тархалтыг судлахаар зорилоо. Зорилго: Монгол улсын Монгол улсын 10-40 насны хүн амын ХСВ-ийн халдварын тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж 6883 хүнийг хамрууллаа.Судалгааны мэдээ материалыг тоон аргаар асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашигласан. Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 иммунологийн бүрэн автомат анализатор ашиглан АШУҮИС-ийн лабораторид хийж гүйцэтгэсэн. Судалгааны statistic боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан хийлээ. Үр дүн: Судалгаанд Монгол Улсын эдийн засаг газар зүйн 4 бүсийн 8 аймаг, 26 сум, Улаанбаатар хотын 1040 насны нийт 6883 хүн хамрагдлаа. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХСВ-ийн халдварын тархалт 4.2% байсан ба эрэгтэйчүүдэд 4.3%, эмэгтэйчүүдэд 4.1%(p=0.657) байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсөх хандлагатай байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байгаа бөгөөд 4.1-5.6% нь ХСВ-ийн халдвартай (p=0.091) байлаа. Дүгнэлт: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХСВ-ийн халдвар 4.2% тодорхойлогдлоо. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсч байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байв.
