Х.Сэр-Од
Loading...
Товч нэр
Х.Сэр-Од
Бүтэн нэр
Хуягаа Сэр-Од
Латин нэр
Khuyagaa Serod
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
14 results
Now showing 1 - 10 of 14
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Risk Factors for Hepatitis B and C Infection in 10 to 40 Year Olds in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2019-12-29); ; ; ; Objective: To determine the prevalence of hepatitis B and C infection and its risk factors in Mongolians from 10 to 40 years of age. Method: Randomly selected Mongolians underwent phlebotomy and completed a questionnaire about their medical and family history and risk factors. Participants were screened for qHBsAg, anti-HBs, HBeAg, anti-HBe, anti-HBc markers, and Anti-HCV. Results: 6811 people, 2900 (42.7%) males, and 3911 (57.3%) females participated. Most were from Ulaanbaatar (4685, 69%), with the remaining 2126 (31%) from rural areas. Seven percent were HbsAg positive, 4.2% were HCV positive. Of those10-20 years of age, 5.8% (29) had hepatitis B, 6% (17) had hepatitis C. Of those 21 to 40 years of age, 94.2% (469) had hepatitis B, and 94%(268) had hepatitis C. Children whose mother was HBsAg positive were at higher risk of HBsAg positivity (OR 2.152; 95% CI 1.4; 3.2, p < .0001) as well as those with male gender (OR 1.703; 95% CI 1.17;2.46, p < .005), those phlebotomized for lab tests (OR 1.768; 95% CI 1.14; 2.74, p = .011) ,and those immunized against hepatitis B (OR 0.508; 95% CI 0.35; 0.74, p < .0001). HCV infection was associated with history of dental procedures (OR 1.681; 95% CI 1.01; 2.79, p = .045), using glass syringes (OR 2.131; 95% CI 1.54; 2.95, p < .0001), and previously used needles (OR 2.411; 95% CI 1.09;5.29, p = .028). Conclusions: Among the Mongolian population between 10 and 40 years of age, 7.3% were HbsAg positive, 4.2% were Anti-HCV positive. The risk factors were maternal HbsAg positivity, utilization of glass syringes, reusing needles, phlebotomy for laboratory tests, receiving dental treatment, and the absence of hepatitis B immunization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны илчлэг, шимт бодисыг судалсан байдал(2023-04-24); ;Л.Баярмагнай; ; Н.Туул - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын өсвөр залуу насныхны хепатитийн С вирүсийн халдварын тархалтын судалгаа(2021-09-01); ; ; ; Үндэслэл: Хепатитийн вирүсийн халдвар, тэдгээрийн алсын уршиг болох элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн нийт хүн амын 71 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 1% нь хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байна. Манай улсын хувьд 2018 оны байдлаар С вирүст хепатитийн 93 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.3 ногдож байгаа нь өмнөх оны түвшингөөс буураагүй байна. Иймээс бид өсвөр залуу насныхны ХСВийн халдварын тархалтыг судлахаар зорилоо. Зорилго: Монгол улсын Монгол улсын 10-40 насны хүн амын ХСВ-ийн халдварын тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж 6883 хүнийг хамрууллаа.Судалгааны мэдээ материалыг тоон аргаар асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашигласан. Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 иммунологийн бүрэн автомат анализатор ашиглан АШУҮИС-ийн лабораторид хийж гүйцэтгэсэн. Судалгааны statistic боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан хийлээ. Үр дүн: Судалгаанд Монгол Улсын эдийн засаг газар зүйн 4 бүсийн 8 аймаг, 26 сум, Улаанбаатар хотын 1040 насны нийт 6883 хүн хамрагдлаа. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХСВ-ийн халдварын тархалт 4.2% байсан ба эрэгтэйчүүдэд 4.3%, эмэгтэйчүүдэд 4.1%(p=0.657) байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсөх хандлагатай байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байгаа бөгөөд 4.1-5.6% нь ХСВ-ийн халдвартай (p=0.091) байлаа. Дүгнэлт: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХСВ-ийн халдвар 4.2% тодорхойлогдлоо. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсч байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг судласан нь(2024-05-13) ;М.Болор; ; ; Грегори Ч.ГрэйҮндэслэл: Айл өрхийн дотоод орчны агаарын бохирдол, ялангуяа 2.5 Халаалт микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор (PM2.5) нь сүүлийн Зуух жилүүдэд байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал Яндан болоод байна. PM2.5 нь хоол хийх, галлагаа хийх, тамхи татах, гэр Сууц ахуйн цэвэрлэгээ хийх гэх мэт дотоод орчны янз бүрийн эх үүсвэрээс үүссэн хатуу тоосонцор болон шингэн дуслуудын хольцоос бүрддэг. Хүмүүс амьдралынхаа нэлээд хэсгийг гэртээ эсвэл ажлын байр зэрэг дотоод орчинд өнгөрөөдөг тул дотоод агаарын чанар нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болдог. Дотоод орчны РМ2.5-ийн эх үүсвэр нь газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, амьдралын хэв маягаас хамааран ялгаатай байдаг. Энэхүү судалгаа нь өвлийн улиралд PM2.5-ийн бохирдлыг нэмэгдэхэд дотоод орчны агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүд, агаарын чанарыг сайжруулах боломжит арга хэмжээг тодруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг өвлийн улиралд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын 248 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд дотоод орчны агаарын чанарыг хэмжих Purple Air багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, багажийг байршуулах, авах үед өрхийн гишүүнээс судалгааны асуумжийг бөглүүлэн судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 248 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотод 120, Дархан хотод 128 өрх хамрагдсан. Гэр болон байшинд амьдардаг айл өрхийн ашигладаг энгийн буюу уламжлалт зуухыг Улаанбаатар хотын өрхүүдийн 54.2%, Дархан хотын өрхүүдийн 83.3% нь ашиглаж байсан бол бусад төрлийн зуухыг Улаанбаатар хотод 3.1%, Дархан хотод 2% нь ашиглаж байв. Дотоод орчны агаарын чанарыг бууруулдаг хүчин зүйл болох яндангийн битүүмж алдагдах, зууханд зай завсар, цоорхой гарсан айл өрх Улаанбаатар хотод 5 (5.2%), Дархан хотод 17 (16.8%) нь эзэлж байсан. Харин яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан эсэхийг мэдэхгүй байгаа айл өрх Улаанбаатар хотод 3 (3.1%), Дархан хотод 1 (1%) байна. Гэр, байшинг халаах зориулалтаар нэмэлт цахилгаан халаалт ашигладаг айл өрх Улаанбаатар хотод 10 (8.3%), Дархан хотод 28 (21.9%) байсан ба айл өрхийн жилийн турш хэрэглэдэг нийт түлш, нүүрсний хэрэглээ Улаанбаатар болон Дархан хотуудад дунджаар нэг айлд 3.3±1.3 тонн. Улаанбаатар болон Дархан хотын айл өрхүүдийн хоногт ашигладаг түлш, нүүрсний хэрэглээний хэмжээ дунджаар 18±10 кг байв. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын судалгаанд хамрагдсан гэр, байшинд амьдардаг айл өрхүүд ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай бөгөөд Дархан хотод яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан байдал илүү байгаа нь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүн амын дадал зуршил, эх үүсвэр, нөөцтэй холбоотой байна. Ашиглаж буй нийт түлш, нүүрсний жилийн болон хоногийн хэрэглээний хэмжээ Улаанбаатар хотын айл өрхүүд илүү байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж, артерийн даралт ихсэлтийг хотуудад харьцуулан судалсан дүн(2025-10-20) ;М.Анужин; ; ; Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хатуу түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жил бүр 6.7 сая хүн нас барж байгаа бөгөөд дийлэнх нь амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Агаарын бохирдол нь манай орны хүн амын нас баралтад нөлөөлөх гол хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн дараа 4-р байрыг эзэлж байна. Монгол улсад гадаад орчны агаарын бохирдлын талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг хэдий ч айл өрхийн доторх орчны агаарын бохирдлыг оршин суугчдын эрүүл мэндтэй холбон судалсан судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрыг харьцуулж, артерийн даралт ихсэлтэд үзүүлж буй нөлөөг өвлийн улиралд судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 1 саруудад Улаанбаатар, Дархан хотын нийт 240 айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг Purple Air шууд хэмжилтийн багажийн тусламжтайгаар ойролцоогоор 1 сарын хугацаанд, 24 цагийн турш хэмжсэн. Доторх орчны агаарын бохирдлыг хэмжсэний дараа дээрх айл өрхүүдэд амьдарч буй 18-60 насны хүмүүсийг тодорхой шалгуурын дагуу судалгаанд хамруулсан. Артерийн даралтыг 3 удаа хэмжиж дундаж утгыг тооцсон. Статистик боловсруулалтыг STATA-19.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 241 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотоос 116, Дархан хотоос 125 хүн тус тус хамрагдсан бөгөөд 46.5% нь эрэгтэйчүүд, 53.5% нь эмэгтэйчүүд байв. Сууцны төрлөөр харьцуулбал, 39.8% (n=96) айл өрх нь гэрт, 40.2% (n=97) нь галлагаа бүхий байшинд, 19.9% (n=48) нь орон сууцанд амьдардаг өрхүүд сонгогдсон. Нийт оролцогчдын 66.0% (n=159) нь артерийн даралт ихсэлттэй, 34.0% (n=79) нь хэвийн даралттай байснаас 40 наснаас дээш насны оролцогчид 69.9-88.5% нь даралт ихсэлтэй байгаа нь залуу хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (p=0.0001). Биеийн жингийн индексээр харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүсийн 75.3% (n=72) нь, харин таргалалттай оролцогчдын 78.4% (n=58) нь даралт ихэсдэг байгаа ба хэвийн жинтэй оролцогчдоос статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Доторх орчны PM2.5-ийн 24 цагийн дундаж агууламжийг шууд хэмжилтийн Purple Air багажаар хэмжихэд гэр, байшинд сууцны доторх орчны PM2.5-ийн агууламж MNS 4585:2025 стандартад заасан хэмжээнээс (37.5 мкг/м3) их байсан. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар агаарын бохирдол, сууцны төрлөөс хамаарсан орчны хүчин зүйлс нь артерийн даралт ихсэлттэй хамааралтай болохыг илрүүллээ. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг өрхүүдийн доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс өндөр байгаа нь тэдгээр оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна. Түүнчлэн, 40 ба түүнээс дээш насны болон илүүдэл жинтэй оролцогчдын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байгаа нь амьдралын хэв маяг, орчны нөхцөл байдалтай хамааралтай байж болзошгүйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа(2022-06-12) ;Н.Солонго; ; ; Н.ГүнчмааҮндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна.
