Х.Дэлгэрдалай
Loading...
Товч нэр
Х.Дэлгэрдалай
Бүтэн нэр
Хашбат Дэлгэрдалай
Латин нэр
Khashbat Delgerdalai
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
17 results
Now showing 1 - 10 of 17
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Non-Ossifying Fibroma Mimicking Extra-Neural Metastasis in Pediatric Cerebral Anaplastic Ependymoma: A Case Report(Mongolian National University of Medical Sciences, 2024-12-19); ; ;Ariuntungalag Bat-Arildii ;Mungunbagana GanboldObjective: This case report focuses on the differential diagnosis of non-ossifying fibroma and extra-neural metastasis in pediatric cerebral anaplastic ependymoma. Methods: Magnetic resonance imaging, computed tomography, positron emission tomography, and biopsy were performed. Results: An 11-year-old patient who had undergone surgical removal of an anaplastic ependymoma was referred for a positron emission tomography examination for follow-up. The positron emission tomography revealed a fluorodeoxyglucose-avid lesion in the left proximal tibia, raising suspicion of bone metastasis. Subsequently, a biopsy was performed, and the lesion was confirmed to be a non-ossifying fibroma. Conclusion: This case highlights that imaging features of bone lesions on positron emission tomography scans should be correlated with findings of conventional imaging modalities to improve diagnosticaccuracy and prevent unnecessary invasive procedures in oncology patients. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A Typical MRI Features of Wernicke’s Encephalopathy: A Case Report(Mongolian National University of Medical Sciences, 2024-12-21) ;Telmen Khuvituguldur; Objective: This case report highlights the rare occurrence of Wernicke encephalopathy (WE) in a non-alcoholic patient with atypical imaging findings. Methods: Diagnosis is made based on clinical and imaging findings. Results: A 44-year-old man with a history of inability to walk, ataxia, and did not have a habit of alcoholism. Magnetic resonance imaging (MRI) showed symmetrical bilateral basal ganglia changes. Conclusion: We should always be included in the differential diagnosis for bilateral basal ganglia lesions. MRI has proven useful in diagnosing WE in patients with occasional neurological symptoms and atypical imaging findings. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины буглааг үхжилт уйланхайт хавдраас ялган оношлох соронзон резонанст томографийншинжүүдийг тодорхойлох асуудалд(2026-05-22) ;А.Нарантунгалаг ;Ч.Тэргэл; Үндэслэл: Тархины цагираг хэлбэрийн тодрол бүхий голомтот өөрчлөлтүүдийг ердийн соронзон резонанст томографийн (СРТ) суурь горимуудаар ялган оношлох боломж хязгаарлагдмал юм. Иймд СРТ-ийн диффузийн үзүүлэлт болон капсулын бүтцийг (Dual rim sign) нарийвчлан судалж, тархины буглааг үхжилтэт-уйланхайт хавдраас ялган оношлох, оношилгооны мэдрэг, өвөрмөц шалгуурыг тогтоох хэрэгцээ шаардлага байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Тархины буглаа болон үхжилтэт-уйланхайт хавдрыг ялган оношлоход СРТийн DWI, ADC, SWI болон капсулын морфологийн шинжүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд цагираг хэлбэрийн тодрол бүхий үүсгэвэртэй нийт 54 үйлчлүүлэгчийг хамруулсан. Үүсгэвэр тус бүрд СРТ-ийн Core ADC ratio min, капсулын зузаан, T2 болон SWI горим дахь dual rim sign зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, статистик ач холбогдлыг ROC муруйн шинжилгээ болон ложистик регрессийн загвараар үнэлэв. Үр дүн: Тархины буглааны Core ADC ratio min утга (0.812±0.228) нь хавдрын бүлгийн (глиобластома 1.902±0.535, метастаз 1.590±0.394) үзүүлэлтүүдээс статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.001). Энэхүү үзүүлэлтийн зааг утгыг 0.94 гэж тогтооход оношилгооны нарийвчлал хамгийн өндөр буюу AUC=0.977 (Мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 92.7%) байлаа. Капсулын зузаан буглааны бүлэгт эрс нимгэн (2.24±0.68 мм) байсан ба зааг утгыг 3.3 мм-ээр тогтооход AUC=0.955 (Нийт нарийвчлал 88.9%) үзүүлэв. “Dual rim sign” нь буглааны бүлэгт 92.3% илэрсэн бол хавдрын бүлэгт ажиглагдаагүй (0%) нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001). Дүгнэлт: СРТ-ийн Core ADC ratio min үзүүлэлтийг капсулын морфологи шинжүүд (зузаан, dual rim sign)-тэй хавсруулан үнэлэх нь тархины буглааг үхжилт болон уйланхайт хавдраас (глиобластома, метастаз) инвазив бус аргаар, өндөр нарийвчлалтай ялган оношлох боломжийг олгож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага тархи гүүрний өнцгийн түгээмэл хавдруудын соронзон резонанст томографийн шинжүүдийг судалсан нь(2021-11-01) ;Б.Оюунтогос; ; Д.МөнхбаатарҮндэслэл: Бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ) тохиолдох хавдрын 95-98 Сонсголын дотор суваг хувийг шваннома болон менингиома хавдрууд эзэлдэг бөгөөд эмнэлзүйд Дохионы эрчим илрэх шинжүүд төстэй, зарим тохиолдолд ердийн Соронзон Резонанс Бичил цус Томографи (СРТ) шинжилгээгээр ялган оношлоход хүндрэлтэй байдаг. СРТ-ийн шинэлэг горим болох Susceptibility weighted imaging (SWI)ыг хавдрын оношилгоонд чухалчилж өргөн ашиглаж байна. Зорилго: СРТ-ийн уламжлалт горимууд болон дэвшилтэт горимыг ашиглан БТГӨ-т түгээмэл тохиолдох хавдруудын шинжүүдийг тодорхойлж, ялган оношлох боломжийг судлах юм. Материал, арга зүй: ЛюксМед эмнэлэгт СРТ-ийн шинжилгээгээр бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ)-т шваннома болон менингиома хавдар оношлогдож эмгэг судлалын шинжилгээгээр онош батлагдсан 34 үйлчлүүлэгчийн 36 хавдрыг түүвэрлэн авч ретроспектив аргаар судлан, хасах шалгуураар 6 хавдрыг хасаж, 30 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн. Үүсгэврийн эзэлхүүн, талбай, гадаргуу, хатуу хальсны сүүл шинж, сонсголын дотор суваг руу нэвчсэн байдал, тогтоц, тодосгогч бодисын тодрол зэргийг үнэлсэн. Үр дүн: Нийт 30 тохиолдлын 24 (80%) нь эмэгтэй, 6 (20%) нь эрэгтэй, дундаж нас 51.7±13.9 байсан. СРТ - ийн SWI горимд хавдар дотор бага дохионы эрчимтэй буюу бичил цус 20 (67%) хавдарт илэрсэн ба үүнээс 19 шваннома, 1 менингиома байсан (p<0.0001). Тодосгогч бодисын дараах T1WI горимд сонсголын дотор суваг руу нэвчиж ургасан нийт 19 (63%) тохиолдолын 16 (84%) шваннома байсан ба статистик ач холбогдолтой байв (p=0.012). Тус байрлалд тохиолдох менингиома болон шванномаг ялган оношлоход хавдрын хэлбэр, хэмжээ, байрлал, бүрхүүл хальсны шинж, хавдрын эргэн тойрны хаван, IV ховдол дарагдал зэрэг шинжүүд нь статистик ач холбогдолгүй байв. Дүгнэлт: СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжээр нь БТГӨ-ийн түгээмэл хавдруудыг ялган оношлох, гистологийн оношийг таамаглах боломжтой, СРТийн SWI горимд бага дохионы эрчим бичил цус илрэх нь шваннома хавдрыг менингиомаас ялган оношлох СРТ түлхүүр шинж болж байна. Шваннома хавдрын үед сонсголын дотор суваг руу нэвчиж ургах, хавдар доторх уйланхайт агууламжтай байх, менингиома хавдрын үед хатуу хальсны сүүл шинж илрэх нь дээрх хавдруудыг ялган оношлох чухал шинжүүд юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг соронзон резонанст томографийн шинжилгээ болон морфометрийн зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2026-09-15) ;Ц.Хишгээ ;Г.Ариунболд ;А.Хулан ;Б.БолорчимэгҮндэслэл: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий (БНЖИ) нь нурууны өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын судалгаагаар параспиналь булчингийн хэмжээ ба бүтэц нь нас, биеийн жингийн индекс болон нуруу-нугасны эмгэгүүдтэй хамааралтай болохыг тогтоосон. Монгол Улсад бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг морфометрийн зарим үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг СРТ-д суурилан судалсан цогц судалгаа хомс байна. Зорилго: Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг үнэлж, параспиналь булчингийн эзэлхүүн болон арьсан доорх өөхөн эдийн зузааныг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарын хооронд Асралтмед болон Оргил эмнэлэгт бүсэлхий нурууны СРТ шинжилгээнд 2840 шинжилгээнээс хамруулах болон хасах шалгуурт үндэслэн 300 тохиолдолыг хамруулан ажиглалтын ретроспектив судалгааны загвараар судалгааг гүйцэтгэсэн. Судлагааны датаг түүвэрлэхэд ерөнхий мэдээлэлд нас, хүйс, БЖИ, СРТ-ийн илрэх хэмжээсүүдийг харьцуулахад Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн төрөл, хэмжээ, байршил, хүндийн зэргийг аксиал, сагиттал, корронал зүслэгээр Т1ЖД, T2ЖД, STIR/T2FS горим, Параспиналь булчин (Multifidus, Erector spinae, Psoas)-ийн хэмжээг аксиал Т1ЖД болон Т2ЖД горим, арьсан доорхи өөхөн эдийн зузааныг Сагиттал T2ЖД гормуудад хэмжиж тодорхойлсон. Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн үзүүлэлтүүдийг параспиналь булчин болон арьсан доорх өөхөн эдийн зузаан, БЖИ-тэй холбон тодорхойлсон. Мөн БНЖИ-ийг элэгдлийн зэргээр Pfirrmann-ийн ангиллаар үнэлж, статистикийн боловсруулалтыг IBM SPSS 25.0 ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 45.6±12.3 тодорхойлогдсон. БЖИ өндөр байх (r=0.41) болон арьсан доорх өөхөн эдийн зузаан их байх (r=0.46) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй эерэг хамааралтай байсан (p<0.001). Харин параспиналь булчингийн хөндлөн огтлолын хэмжээ (CSA) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй сөрөг хамааралтай байв (r=−0.49, p<0.001). Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр нас, хүйс зэрэг БЖИ, арьсан доорх өөхөн эдийн зузаан болон параспиналь булчингийн CSA нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (p<0.01). Хүйсийн хувьд дэд бүлэг болгон боловсруулахад параспиналь булчингийн хэмжээ болон арьсан доорхи өөхөн эдийн зузаан нь эрэгтэй болон эмэгтэй бүлгүүдийн аль алинд нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй ижил төстэй хамааралтай байсан. Дүгнэлт: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэг нь БЖИ болон арьсан доорх өөхөн эдийн зузаан нэмэгдэх, параспиналь булчингийн хэмжээ буурахтай холбоотой байна. Нормчилсон булчингийн үзүүлэлт нь хүйстэй холбоотой ялгааг бууруулж, СРТ-д суурилсан эрсдэлийн үнэлгээг тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь(2021-04-06); ;Д.Түвшинжаргал; ; О.ЭнхээМенингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины буглааг үхжилт, уйланхайт хавдраас перфузийн соронзон резонанст томографийн аргаар ялган оношлох асуудалд(2021-11-01) ;А.Цэрэнсугир ;Э.Мөнхбаяр ;Б.Оюунтогос ;Г.МөнгөнбаганаД.МөнхбаатарЭмнэлзүйн болон дүрсийн шинжилгээгээр буглаа нь тархины хавдрын илрэлтэй ижил байж болно. Уламжлалт соронзон резонанст томографи (СРТ) шинжилгээний горимууд нь буглааг хавдраас ялгахад үр дүнгүй хэвээр байна. Иймээс бид тархины буглаа болон үхжилт, уйланхайт хавдруудыг Dynamic susceptibility contrast СРТ-ийн тархины цусны харьцангуй эзлэхүүн (rCBV), тархины цусны харьцангуй урсгал (rCBF), дамжин өнгөрөх дундаж хугацаа (rMTT) үзүүлэлтийг ашиглан ялган оношлохыг зорилоо. Перфузийн СРТ-д цагариг хэлбэрийн тодрол бүхий үүсгэвэртэй нийт 31 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Үүсгэвэр тус бүрд rCBVmax/rCBVmean, rCBFmax/rCBFmean, rMTTmax/rMTTmean гэсэн перфузийн үзүүлэлтүүдийг хэмжин, эрүүл эдэд харьцуулан тоон утгыг авсан. Үл хамаарах 2 бүлгийн тоон хувьсагчийн ялгааг үл хамаарах 2 түүврийн Т тест ашиглан хооронд нь харьцуулсан болно. Тархины буглааны rCBVmax ба rCBVmean утга болон rCBFmax ба rCBFmean утга тархины уйланхайт, үхжилт хавдрын rCBVmax, rCBVmean ба rCBFmax, rCBFmean утгаас статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бага байсан (P = 0.0001). Харин тархины буглааны rMTTmax, rMTTmean утга 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан. Тархины буглаа болон үхжилт, уйланхайт хавдруудыг перфузийн СРТ-ийн шинжилгээний аргыг ашиглан ялган оношлох боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хоргүй болон хортой зангилааг хиймэл оюун ухаанд суурилсан хэт авиан шинжилгээгээр ялган оношилох асуудалд(2026-05-22) ;Хан Лай Фү; ; ; Үндэслэл: Хөхний зангилааг эрт үед нь хоргүй болон хортойгоор ялган оношлох нь эмчилгээний тактикийг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой. Сүүлийн үед хиймэл оюун ухаанд (AI) суурилсан оношилгооны системүүд хэт авиан шинжилгээний нарийвчлалыг сайжруулахад өргөнөөр ашиглагдаж байна. Зорилго: Хөхний хоргүй болон хортой зангилааг ялган оношлоход хиймэл оюун ухаанд суурилсан хэт авиан шинжилгээний (AI-US) ач холбогдлыг үнэлэх, уламжлалт хэт авиан оношилгоотой харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд хөхний зангилаатай 101 өвчтөнийг ретроспектив байдлаар хамрууллаа. Анх 203 голомтот өөрчлөлтийг сонгосон бөгөөд үүнээс эмгэг судлалын (биопси) шинжилгээгээр баталгаажсан 103 зангилааг эцсийн дүн шинжилгээнд хамруулав. Оношилгооны чадавхыг: 1) Уламжлалт хэт авиан оношилгоо (УХА), 2) AI систем (AI бүлэг), 3) УХА болон AI систем хосолсон (УХА+AI) гэсэн гурван аргаар тодорхойлж, мэдрэг чанар (SE), өвөрмөц чанар (SP), нарийвчлал (ACC) болон ROC муруйн доорх талбайг (AUC) ашиглан харьцуулсан. Үр дүн: Эмгэг судлалын шинжилгээгээр 103 зангилааны 58 (56.3%) нь хортой, 45 (43.7%) нь хоргүй болох нь тогтоогдсон. AI бүлгийн оношилгооны үзүүлэлтүүд болох SE (82.76%), SP (80.00%), ACC (81.55%), PPV (84.21%), NPV (78.26%) болон AUC (0.814) утгууд нь уламжлалт хэт авиан оношилгооны (УХА) бүлгээс өндөр байсан боловч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p>0.05). Харин УХА+AI хосолсон бүлгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц нэмэгдэж, SE (87.93%), SP (86.67%), ACC (87.38%), PPV (89.47%), NPV (84.78%) болон AUC (0.874) утгад хүрсэн нь УХА-ийн бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд өндөр ач холбогдолтой (p<0.05) байлаа. Дүгнэлт: Хиймэл оюун ухаанд суурилсан хэт авиан оношилгооны систем нь хөхний зангилааг ялган оношлох нарийвчлалыг нэмэгдүүлж байна. Энэхүү систем нь ялангуяа залуу эмч нарын оношилгооны алдааг бууруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өндөр ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа(2026-05-22) ;А.Цэрэнсугир; ; ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины хортой глиома хавдартай үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ-ийн дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судалсан дүн(2024-11-07) ;Н.Шаравжамц ;О.Энхээ ;Б.Ариунтунгалаг ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Глиома нь хамгийн түгээмэл тохиолдох, тархины анхдагч хавдар бөгөөд 80 хувь орчим нь хортой, тавилан муутай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тархины хавдрын эмчилгээ, тавилан зэрэг нь хавдрын хэв шинж, хортойшлын зэрэглэл зэргээс хамааран ялгаатай бөгөөд дүрслэлийн өвөрмөц шинжүүдээр нь хавдрыг эрт үед нь оношлох нь чухал юм. Төв мэдрэлийн тогтолцооны хавдруудын ДЭМБ-ийн ангилалаар глиомаг I-IV зэрэглэлд хуваах бөгөөд эмнэлзүйн практикт ихэвчлэн хоргүй (I,II) ба хортой (III, IV) гэж ангилдаг. Зорилго: Тархины хортой глиома хавдар оношлогдсон шинжлүүлэгчийн амьдрах чадварыг СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-2022 оны хооронд АШУҮИСМЯЭ, Медпортал, Грандмед, эмнэлгүүдэд СРТ–ийн шинжилгээ хийлгэж тархины хортой глиома хавдар гэж оношлогдсон 54 үйлчлүүлэгчийг нэмэх болон хасан шалгуурын дагуу хамруулан 25 тохиолдлыг түүвэрлэн авч ретроспектив кохорт аргаар дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 25 үйлчлүүлэгчийн 19 (76%) нь эрэгтэй, 6 (24%) нь эмэгтэй дундаж нас 50.3±21.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын амьдрах чадвар 1 сар, 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил, 3 жил, 5 жил, 92%, 72%, 56%, 48%, 40%, 12%, 0% байсан бөгөөд оношлогдсоноос хойш дундаж амьдрах хугацаа 14.1 сар байсан нь тус тус тогтоогдлоо. Үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй нь харьцуулан судлахад хавдрын эзэлхүүн (P<0.024), цусархаг агууламж олон тооны байх (P<0.04), хавангийн индекс их байх (P<0.02), үхжилт агуулах (p<0.001) зэрэг нь тавиланд нөлөөлж байсан. Дүгнэлт: СРТ-ийн зарим дараалалд илрэх тархины хавдрын эзэлхүүн, эргэн тойрон дахь хавангийн хэмжээ, хавдрын агууламж зэрэг нь тархины хортой глиома хавдрын амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хортой глиома хавдартай хүмүүсийн амьдрах чадварт сөргөөр нөлөөлж буй шинжүүдийг СРТийн шинжилгээний тусламжтайгаар судалснаар өвчний тавиланг эрт таамаглах, эмчилгээний оновчтой төлөвлөгөө боловсруулах, сонгох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх, тавиланг сайжруулахад туслана.
