С.Чимидцэрэн
Loading...
Товч нэр
С.Чимидцэрэн
Бүтэн нэр
Соодой Чимидцэрэн
Латин нэр
Soodoi Chimidtseren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
21 results
Now showing 1 - 10 of 21
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Diagnosis of severe life-threatening decompensated liver cirrhotic complication via cytokines(2022-11-14) ;Bayarmaa Ochirkhuree ;Ayush Khangai; Background: Mongolia is known to be the leading country in the world for liver cancer. The primary cause of liver cancer evidently reported were hepatic virus such as HCV, HBV and HDV. The high mortality of patient with liver cirrhosis is mostly due liver decompensation related complication such as GI bleeding, hepatic failure, infection mostly due to spontaneous bacterial peritonitis (SBP). In this study we aimed to determine the SBP in early stages through examination of cytokines from peritoneal fluid. Methods: Study was conducted among 58 hospitalized patients at the Gastroenterology Center of The FCHM between February to September 2020, who were diagnosed with liver cirrhosis and ascites. Ascites fluid was aspirated following the hospital protocol via abdominal tab with a 16-inch needle guided by ultrasonography on the day 1 of hospitalize and examined for IL-4, IL-6 and INF-gamma. Results: The average age for patients was 52.5 and 31 (53.4%) were males. The hepatic viral cirrhosis was 52 (89.6%). Of the total cases, 28 (48.2%) were CTP-B, and 30 (51.8%) were CTP-C and the mean model for end-stage liver disease score was 20.6. The SBP and non-SBP groups characteristics presented in table 1. Best cut-off value to determine SBP for IL-6 was 629.78 pg/mL with sensitivity and specificity both 100% in Mongolian patients. Conclusions: In patient with liver cirrhosis, elevated IL-6 level (more than 630 pg/mL) in ascites can predict the SBP status as early as possible in limited secondary hospital and to start antibiotic treatment also as early as possible. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт SD101 CpG ODN, бага тунгийн Циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2023-04-24); ;Х.Доржсүрэн ;Б.Өлзийсайхан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Rhododendron ургамлын биоидэвхт фракцын TLR4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн(2025-01-01) ;Н.Отгонтуяа; ;С.Хашчулуун ;Ч.ОнонС.ОюунҮндэслэл: КНоёоёепёгоп аёашт (Цагаан даль) ургамал нь Алтайн бүс Цагаан даль нутаг, Монгол улс ба ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан ургадаг, тамир Липополисахарид тэнхээ сэргээх үйлчилгээтэй эмийн ургамал юм. Үрэвсэл нь бактер, ^N08 вирус, мөөгөнцөр зэрэг эмгэг төрүүлэгчидтэй тэмцэх дархлааны хариу ТЫБа урвал бөгөөд үүнд макрофаг, фибробласт, шигүү мөхлөгт эс, нейтрофил ш чр зэрэг эсүүд азотын исэл, ТМР-а, ГЬ-1р зэрэг цитокинуудыг ялгаруулан оролцог. ОХУ-ын суурь судалгааны сантай хамтарсан төслийн хүрээнд К. гозеа (Ь.) болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарц болон дохио дамжилтад оролцдог зарим уургийн идэвхжлийг судалж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн өмнөх судалгааны үр дүнд зарим биоидэвхт фракцууд нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байгааг тогтоосон. Тодруулбал, 7.11 фракц нь ЛПС-аар өдөөгдсөн К А ^ 264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын исэл болон үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний ялгаралтыг дарангуйлж байсан бол 7.46, 7.52 фракц нь ЕКК1/2, М К , 1КР3 зэрэг уургийн фосфоржилтод нөлөөлж байжээ. Эдгээр үр дүн нь КН. аёашт ургамлын биоидэвхт фракцуудын үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: КНоёоёепёгоп аёашш ургамлаас гарган авсан 7.48, 7.55 биоидэвхт фракцуудын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарцыг К А ^ 264.7 эсийн өсгөвөрт туршин судлах. Арга, аргачлал: К А ^264.7 эсийн шугаман өсгөвөр болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцыг ашиглан 3 бүлэгт хуваан энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Тогтворжсон К А ^264.7 эсийн шугаман өсгөврийг 100 нг/мл ЛПС-аар өдөөсний дараа, өмнөх судалгааны үр дүнд гарган авсан ургамлын биоидэвхит фракцын хоргүй тунд үндэслэн 10 мкг/мл тунгаар үйлчлэн азотын дан ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон. ЪЫРа, ШЫр цитокины гарцыг ФХЭБУаар үнэлсэн ба туршилтыг 3 удаа давтав. Судалгааны үр дүнг 8Р88 25.0 программ ашиглан 0п е т а у А ^ О ^ А болон 1пйерепйеп1 8атр1е§ Т-1е§1 ашиглан боловсруулав. Үр дүн: Эерэг хяналтын бүлгийн азотын ислийн гарцыг сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд статистик ач холбогдол бүхий өндөр тодорхойлогдсон. Мөн туршилтын бүлгийг эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад азотын дан ислийн гарц статистик ач холбогдолтойгоор буурсан нь макрофаг эсийн ТЪК4-ийн дохио дамжилтыг саатуулдаг байж болохыг харуулж байна. 7.48 фракц ЪЫРа-ийн гарцыг бууруулж, 1Р^Р-гийн гарцыг нэмэгдүүлсэн ч статистик ач холбогдол илэрсэнгүй. 7.55 фракц нь ЪЫРа, ШЫр-гийн гарцыг бага зэрэг бууруулсан ч мөн статистикийн хувьд ач холбогдол илэрсэнгүй. Дүгнэлт: КНАйатт ургамлын 7.48, 7.55 биоидэвхт фракц нь ЛПС-аар өдөөсөн макрофаг эсийн шугаман өсгөвөрт азотийн дан ислийн гарцыг бууруулсан нь ТЪК4 дохио дамжилтыг саатуулдаг байж болохийг харуулсан хэдий ч ЪЫРа, ШЫр-ийн гарцад бага нөлөөлсөн нь эдгээр цитокиноор дамжсан ТЪК4-ийн дохио дамжилтад нөлөөлөхгүй, бусад зам, үе шатанд нөлөөлөх замаар эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлсөн байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийлмэл ургамлын хандны зарим биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Н.Аззаяа ;Д.Хандмаа ;Э.Наранчимэг ;Д.БатдоржБ.ХалиунсарнайҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс эмийн ургамлуудыг тогтолцооны үрэвслийг намдаах, эмчлэхэд ашиглагдаж ирсэн.1-4 Тухайлбал Ягаан мүгэз (КкойШа гозеа Ь) мэдрэл сульдалын хам шинж, доройтол, сэтгэл гутралын үед нөлөөтэй болох нь судлагдсан.4 Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз ургамлуудад тодорхойлогддог Галлийн хүчил нь байгалийн полифенол бөгөөд хэд хэдэн эмчилгээний үйлдэлтэй, үүнд үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант, анти-ангиогеник нөлөөтэй байдаг.418 Дэрвэгэр жиргэрүү (Зарохкпгко^га ЗКапса!а (ТикС2) 8сЫ§сЬк) нь үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд тулгуур хөдөлгөөний тогтолцооны системийн үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн сэргэлтийг сайжруулдаг нь нотлогдсон байна.11 Түүнчлэн Шинэсэрхүү бударгана (8а1$о1а 1апа/оИа) ургамал нь антиоксидант идэвх сайтай, мөн биеийн дархлаа, тамир тэнхээг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь судлагдсан байна.10 Эдгээр ургамлаас гарган авсан нийлмэл хандны үрэвслийн эсрэг үйлдлийн үр нөлөө, ирээдүйн эмчилгээний боломжийг бий болгох боломжийг судлах нь бидний судлагааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг, үрэвслийн эсрэг үйлдэлтэй, эдийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь тогтоогдсон ургамлуудын нийлмэл бүтээгдэхүүний найрлага дах фенолт нэгдлийн (галлийн хүчил) агууламж судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторыг түшиглэн туршилт судалгааны арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэв. Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторт Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Шинэсэрхүү бударгана, Дэрвэгэр жиргэрүү ургамлын хуурай ханднаас нийлмэл ханд гарган авсан. Бид ургамлын түүхий эд, ханд, нийлмэл ханданд Галлийн хүчлийн (§1§ т а АШпсй Со Ий) агууламжийг өндөр идэвхт шингэний хромотографийн (ӨИШХ) аргаар тодорхойлж үр дүнг тооцсон. Үр дүн: Бид нийлмэл ургамлын ханданд фенолт нэгдэл болох Галлийн хүчлийн агууламжийг Дөрвөлсөн мүгэз, Ягаан мүгэз ургамлуудын түүхий эд, хуурай ханд, нийлмэл ханданд ӨИШХ-н аргаар тодорхойлж стандарт уусмалтай харьцуулан үр дүнг тооцов. Дүгнэлт: Бидний судалгааны үр дүнд нийлмэл ургамлын ханданд галлийн хүчлийн тоон агууламж өндөр буюу 1.02% агуулагдаж байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Brucella-ийн эсрэг IgV_CTLA-4 хэрчим агуулсан олон эпитопт вакцин гарган авах иммуноинформатик загвар(2024-05-13); ;Э.Урангоо; ; Үндэслэл: In vivo болон in vitro туршилтаар иммуно-информатик загвараар бүтээсэн вакцин нь антиген ба дархлаа тогтоох шинж чанартай болохыг баталсан. Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад Omp2b, Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг ашиглан молекул залгах технологитой хослуулан таамаглах нь үр дүнг улам оновчтой болгож, үр дүнгийн нарийвчлалыг сайжруулдаг. Иймээс Omp2b болон Omp31 уургуудыг хослуулан хэрэглэх нь Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад илүү үр дүнтэй юм. Зорилго: Brucella-ийн эсрэг CTLA-4 -ийн хувьсамтгай хэрчим агуулсан өндөр авцаал чанар бүхий вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: Omp2b ба Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийж, Т болон В эсийн эпитопийг тодорхойлоход IEDB онлайн сервер ашигласан. Хоёрдогч бүтцийг таамаглахад PRABI онлайн программыг ашиглаж, уураг болон вакцины гурван хэмжээст бүтцийг таамаглахад I-TASSER онлайн программуудыг тус тус ашиглав. Үр дүн: Omp2b уураг нь 362 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 38,676.57, молекул бүтэц нь C1734H2578N456O544S5, изоэлектрик цэг нь 4.58, тогтвортой байдлын индекс нь 23.54 гэж тодорхойлогдов. Omp31 уураг нь 240 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 25,323.20, молекул бүтэц нь C1135H1725N297O354S4, изоэлектрик цэг нь 5.22, тогтвортой байдлын индекс нь 8.61 байна. Omp2b-Omp31 уургийн Т-эсийн эпитопийг тодорхойлоход IEDB-MHCII онлайн сервер ашиглан шалгаж, хувийн зэрэглэл хамгийн бага буюу өндөр авцаал чанар бүхий дарааллуудыг тодорхойлов. Дүгнэлт: 1. Omp2b, Omp31 болон IgV_CTLA4 уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домэйний байршил зэрэг хоёрдогч бүтцийн мэдээллийн үзүүлэлтийг тус тус тодорхойлов. 2. Brucella -ийн эсрэг вакцины Т болон В эсийн эпитопийг тодорхойлон вакцины 3-н хэмжээст бүтцийн загварыг таамаглав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Echinococcus granulosus-ийн эсрэг EgTeg уургийн вакциныг immuno-informatic загвараар тодорхойлсон дүн(2023-05-22); ;Б.Өлзийсайхан; ; Үндэслэл: Echinococcus granulosusийн эсрэгтөрөгчийн эпитопуудыг урьдчилан таамаглах, В ба Т эсийн эпитоп агуулсан олон эпитопт вакциныг зохион бүтээхэд иммуно-информатикийн хэрэгсэл, молекул загварчлалын аргыг ашигласан үр дүн цөөнгүй нийтлэгдсээр байна. Иймд Echinococcus granulosus–ийн антигений нуклеотидийн дарааллыг ашиглан олон эпитопт вакцины иммуно-информатик загвараар таамаглах, пептид вакцины загвар гарган авах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Зорилго: Echinococcus granulosus -ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: EgTeg уургийн амин хүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийн, EgTeg уургийн фосфоржилтыг NetPhos3.1 онлайн сервер ашигласан. Sopma болон swiss-model онлайн программыг ашиглан уургийн орон зайн бүтцийг тодорхойлов. Үр дүн: EgTeg уураг нь 105 аминхүчлийн дарааллаас тогтох бөгөөд нийт атомын тоо нь 1705, молекул бүтэц нь C547H848N142O165S3, молекул жин нь 12кДа байв. Sopma онлайн программаар EgTeg уургийн хоёрдогч бүтцийг тодорхойлоход нийт амин хүчлийн дараалал дахь alpha helix(Hh) 36.54%, Extended strand (Ee) 23.08%, Beta turn (Tt) 8.65%, Random coil (Cc) 31.73%-иар дээрх утгаар тодорхойлогдов. Дүгнэлт: EgTeg уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домейны байршил, хоёрдогч бүтцийн мэдээллийг үзүүлэлтийг тус тус тодорхойлов. Echinococcus granulosus-ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг EgTeg уургийн В эсийн эпитопийг тодорхойлон таамаглав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн(2023-11-03) ;С.Хашчулуун; ;Ч.Онон; Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шээсний ариун чанарын шинжилгээний үр дүн хадгалах хугацаанаас хамаарах нь(2023-11-03) ;Э.Бадралмаа ;Ч.Онон ;С.Хашчулуун; А.ГэрлээҮндэслэл: Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар жил бүр 150 сая хүнд тохиолддог хамгийн түгээмэл халдваруудын нэг ба грам сөрөг болон эерэг бактери, түүнчлэн зарим төрлийн мөөгөнцөрөөс шалтгаалдаг.1,2 АНУ-д жилдээ 7 сая орчим хүн ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас эмчид хандаж байгаагаас 1 сая орчим нь шээс дамжуулах замын халдварт өвчний оноштой байдаг бөгөөд үүнээс дийлэнх нь давсагны цочмог үрэвсэл, 250,000 орчим нь цочмог пиелонефриттэй гэсэн судалгаа байна.3,4 Шээс дамжуулах замын халдвар нь амбулатороор үйлчлүүлэгсдэд тохиолддог хамгийн түгээмэл халдвар бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь 24 нас хүртлэх насандаа антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагад хүрдэг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50–60% нь амьдралынхаа туршид энэхүү халдвараар дор хаяж 1 удаа өвчилсөн байдаг.5,6 Шээсний замын халдварт өвчнийг шээсний ерөнхий шинжилгээ, микроскопи шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлаж оношлодог.7 Өөрөөр хэлвэл шээсний замын халдварт өвчнийг шээсний ариун чанарын шинжилгээгээр баталж, эмчилгээг тодорхойлдог байна. Шээсний сорьц нь хучуур эс, хэвлийн хөндийн болон үтрээний эсүүдээр амархан бохирлогддог. Шээсийг зөв цуглуулах, хадгалах, тээвэрлэх зэрэг шинжилгээний өмнөх шатыг сайтар анхаарч үзэх нь эдгээр бохирдлоос сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй арга юм.3 Үйлчлүүлэгчийн шээсний сорьцод нянгийн тоо өсөх эрсдэлээс сэргийлж сорьцыг хөргөгчинд эсвэл хадгалалтын бодист хийгээгүй тохиолдолд сорьцыг цуглуулснаас хойш хоёр цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой. Ингэснээр хуурамч эерэг хариу гарах, антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулахад шууд нөлөөтэй хэмээн үздэг.8 Зорилго: Шинжилгээний өмнөх үе шатанд тохиох алдаа болох шинжлэгдэхүүний хадгалалтын хугацааны хамаарлыг шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийг түшиглэн гүйцэтгэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 8-аас 2021 оны 2 дугаар сарын 10-ны хугацаанд тус лабораторид шээсний шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 61 сорьцыг сонгож тасалгааны хэмд хадгалж, 1, 2, 3 цагийн зайтай шээсний ерөнхий шинжилгээ болон нян судлалын шинжилгээнд хамруулав. Үр дүн: Нитритын агууламж 3 цагийн дотор ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй бол нян судлалын шинжилгээгээр 103 КҮН/мл нянгийн ургалттай нийт сорьцуудын 42.8% нь 3 цагийн дотор нянгийн өсөлт ажиглагдаагүй. Харин 28.5% нь 2 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өссөн, мөн 28.5% нь 3 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өсжээ. Харин нянгийн ургалтгүй нийт сорьцын 9.0% нь 2 болон 3 цагийн дараа 103 КҮН/мл нянгийн ургалттай болж бохирлогдсон байна. Дүгнэлт: 1. Шээсийг 1 болон 3 цаг тасалгааны хэмд хадгалахад нитритын агууламжинд ялгаа ажиглагдсангүй. 2. Шээсний нян судлалын шинжилгээг 1 болон 3 цагаар харьцуулахад нянгийн ургалтгүй сорьцонд 3 цагийн дараа нян өсгөвөрлөгдөж байгаа нь бохирдол үүсч байгааг харуулж байна.
