М.Энхтөгөлдөр
Loading...
Товч нэр
М.Энхтөгөлдөр
Бүтэн нэр
Мягмар-Очир Энхтөгөлдөр
Латин нэр
Myagmar-Ochir Enkhtuguldur
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Scopus Author ID
11 results
Now showing 1 - 10 of 11
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Geographic information system based analysis of the spatial distribution and epidemiology of anthrax in Mongolia (1964-2024)(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30); ; ;Zeviimyadag, Adiyasuren; Objective: Anthrax is a zoonotic disease that continues to pose a significant public health threat in Mongolia. This study aimed to conduct a spatiotemporal analysis of the geographic distribution and epidemiological characteristics of anthrax using geographic information system (GIS)–based methods Methods: A retrospective descriptive epidemiological study was performed using national surveillance data on human and animal anthrax cases reported between 1964 and 2024 by the National Center for Zoonotic Diseases and the General Authority for Veterinary Services. GIS-based spatial analyses incorporated natural landscape zoning, historical outbreak records, and microbiological evidence from environmental samples to identify anthrax natural foci and risk zones. Results: Natural foci were found in 187 soum districts across 18 provinces and major cities, based on overlapping human and animal cases and confirmed isolations of Bacillus anthracis. High-risk zones were mainly around Khuvsgul Lake, the Khangai Mountain Plateau, the Orkhon–Selenge Basin, and the Onon–Ulz River region. Overall, anthrax affected about 44.5% of Mongolia’s area, roughly 689,100 km². Most B. anthracis strains carried both Px01 and Px02 virulence plasmids. Conclusion: Anthrax remains endemic in Mongolia, with distinct ecological clustering. GIS-based analysis supports targeted surveillance and control within a One Health framework. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Effects of Qinggan-27 Recipe on Nonalcoholic Steatohepatitis Induced by High-fat Diet in Rats(Mongolian National University of Medical Sciences, 2024-09-30) ;WenJun; ; ; Objective: The Qinggan-27 (QG-27) recipe is a traditional Mongolian medicine believed to improve liver function during Non-alcoholic steatohepatitis (NASH). We developed fatty liver models in rats by intragastric administration of a high-fat diet (HFD) to investigate the effects of the QG-27 recipe on the NASH model through the expression of PGC-1 α and UCP-2. Methods: Wister rats were fed with specially prepared HFD to create a pathological model for 6 weeks. After successful modeling, the patient was treated with QG-27 twice daily with intragastric administration of QG-27 at 150 mg/kg, 300 mg/kg, and 600 mg/kg, respectively, for 21 days. Biochemical, histopathological, and immunohistochemical analyses were conducted to evaluate the effect of QG-27 treatment. Results: Levels of AST, ALT, LDL-C, TG, and TC were significantly decreased, and HDL-C was increased in the intermediate dose of the QG-27 group compared to the control group (p<0.05). Immunohistochemical results demonstrated that an intermediate dose of the QG-27 recipe could significantly improve liver function in rats with fatty liver by increasing PGC-1α and UCP-2 expression. Conclusion: The intermediate (300 mg/ kg) dose of the QG-27 is a good candidate to be a dietary supplement for reducing fatty liver. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effective planning and forecasting of the future demand for healthcare workforce in Mongolia up to 2030: A system dynamics model analysis(Springer Science and Business Media LLC, 2024-04-08); ; ; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улс дахь уушгины артерийн цочмог бүлэнт бөглөрлийн эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн онцлогийг судалсан дүн(2025-12-05); ;Б.Чулуунбилэг ;Д.Гантогтох; Д.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Дэлхий дахинд УАЦББ-ийн шинэ тохиолдол жилд 100 000 хүн амд 39-115 бүртгэгддэг бол барууны орнуудад 60-120/100000, азийн орнуудад 10-20/100000 тархалттай байна. Монгол улсын хүн амын дунд УАЦББ-ийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт, эмнэлзүйн илрэлийг судалсан судалгааны ажил харьцангуй ховор байгаа бөгөөд сүүлийн 30 жилд хүн амын зан зүйл, нийгмийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн тархалт нэмэгдэж, түүнчлэн өндөрлөг бүс нутгийнхны дунд уур амьсгалын хүйтэн нөхцөл, гипокси, цус өтгөрлийн байдал зэрэг нь УАЦББ-ийн тохиолдлыг ихэсгэх шалтгаан болж байна. УАЦББ нь үхэлд хүргэх аюултай, архаг хэлбэрт шилжиж, амьдралын чанарыг бууруулдаг ноцтой эмгэг тул түүний эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн онцлогийг судлах шаардлагатай байна. Зорилго: Манай оронд тохиолдож буй УАЦББ-ийн эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн онцлогийг нас болон хүйснээс хамааруулан судалж, лаборатори ба багажийн шинжилгээний өвөрмөц өөрчлөлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны ретроспектив загвар ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 232 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгаанд хамрагдагсдын өвчний түүхээс оролцогчийн ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйл, хавсарсан өвчин, зовуурь болон бодит үзлэгийн мэдээллийг цуглуулсан. Мөн лабораторийн шинжилгээнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, коагулограмм, иммунологи (Димер, NT-proBNP, тропонин, протейн С, гомоцистейн, С урвалж уураг), багажийн шинжилгээний зарим үзүүлэлтийг судалгаанд ашиглав. УАЦББ байх магадлалыг Вейлс, Женевийн үнэлгээгээр мөн УАЦББ-ийн хүндийн зэргийг хялбаршуулсан sPESI (simplified Pulmonary embolism severity index) үнэлгээгээр тооцсон. Судалгааны нас болон хүйсээр бүлэг хоорондын ялгааг үл хамааралт t тест, бүлэглэсэн хувьсагч хоорондын ялгааг хи-квадрат тест ашиглан боловсруулав. Үр дүн: УАЦББ-тэй оролцогчдын хүйсний хувьд хорт зуршлын хэрэглээ эрэгтэйд статистик ялгаа бүхий өндөр хувьтай байлаа (p<0.001). Хавсарсан өвчтэй оролцогчдоос артерийн гипертензи, уушгины бусад эмгэг эрэгтэйд, харин зүрхний эмгэг эмэгтэй хүйсд харьцангуй өндөр байв (p=0.028). Насны хувьд 65 болон түүнээс дээш настай хүмүүст хавсарсан өвчний тохиолдол болон тогтмол эмийн хэрэглээтэй оролцогчид харьцангуй өндөр үнэлэгдлээ (р<0.001). Судалгаанд оролцогчдын дунд хамгийн түгээмэл илэрсэн зовуурь нь амьсгаадах (90.9%), цээжээр өвдөх (74.2%), ханиах (70.5%), хөлийн өвдөлт (38.9%), цустай ханиах (20.7%), хөхрөлт (9.3%) байлаа. Хүндийн зэргийг хялбаршуулсан оноо (sPESI)-гоор үнэлэхэд 69.8% (162) нь ойрын 30 хоногийн дотор нас барах өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд хүйсээр статистик ялгаагүй. Харин насны ангилалаар, ойрын 30 хоногийн дотор нас барах эрсдэл 65-аас дээш насны бүлэгт өндөр тодорхойлогдож байна (P<0.001). Судалгаанд насны бүлэг ахих тусам нейтрофиль/лимфоцитын харьцаа болон тромбоцит/лимфоцитын харьцаа нь ихсэж цочмог үрэвслийг илтгэж байна (p=0.001). Тодосгогчтой КТ-ын шинжилгээгээр оролцогчдын 95 (44.2%) нь уушгины гол салааг хамарсан бөгөөд хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаагүй. Харин 65-аас дээш насны бүлэгт уушгины артерийн гол салаа бөглөрсөн тохиолдол өндөр хувьтай байна. Дүгнэлт: УАЦББ оношлогдсон хүмүүсийн дунд амьсгаадах, цээжээр өвдөх, ханиах шинж олонтаа илэрсэн. УАЦББ-ийн улмаас 30 хоногийн дотор нас барах эрсдэл эрэгтэйчүүдэд илүү өндөр байгаа ба өвчтөний нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дунд чихрийн шижингийн шинэ тохиолдлыг судалсан дүн(2024-11-07); ;С.Булган; ; Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. 2030 он гэхэд 643 сая, 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай болохыг тогтоосон. ЧШ-гийн хүндрэлийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг судлаачид онцолсон байна. Монгол улсын хувьд Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-ийн тархалт 1999 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 10.8 хувь болж өссөн байна. ЧШ-гийн бүх хэлбэрийн шинэ тохиолдолыг судалсан судалгааны ажил ховор байгаа нь манай улсын хувьд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын хэмжээнд ЧШ-гийн шинэ тохиолдлыг сүүлийн 5 жилээр судлан тогтоох. Арга, аргачлал: ЧШ-тэй шинэ тохиолдолын мэдээлэлд ретроспектив агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Сүүлийн 5 жилд нийт 20582 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 хувь нь эрэгтэй, 52.8 хувь нь эмэгтэй байв. ЧШ шинээр оношлогдож байгаа хүмүүсийн дунд 50-59 насныхан хамгийн их буюу 31.6 хувь, хотод амьдардаг хүмүүс 55.3 хувь буюу давамгайлж байна. ЧШ-гийн шинэ өвчлөл 10,000 хүнд амд Төвийн бүсэд 13.6 буюу хамгийн өндөр, Хангайн бүсэд бага буюу 7.6 бүртгэгдсэн байна. ЧШ-гийн шинэ өвчлөл Булган (20.5), Сэлэнгэ (20.1), Өмнөговь (15.9) аймгуудад хамгийн их бүртгэгдсэн, харин Өвөрхангай (4,5), Хөвсгөл (5,1), Сүхбаатар (5,9) аймгуудад хамгийн бага байна. Дүгнэлт: Монгол улсад сүүлийн 5 жилд 10,000 хүн амд тохиолдох ЧШ-гийн шинэ өвчлөл 11.5-18.7 болж нэмэгдсэн байна. Чихрийн шижингийн шинэ өвчлөл хүн ам зүйн хувьд эмэгтэйчүүдэд, 50-59 насныханд их тохиолдож, харин газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хот, Төвийн бүсэд илүү, аймаг ба дүүргүүдэд шинэ тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Суурь боловсролын II дамжааны танилцах дадлагын зарим үр дүн(2024-03-20); ; ; ;О.БолормааС.ОюунцэцэгҮндэслэл: Мэдлэгийг шинжлэх ухаанд үндэслэн хэрэглээ болгох Сэтгэл ханамж замаар эмнэлгийн орчинд оюутны мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор Сургалтын орчин нь дадлагажуулах, эмнэлэгт ажиллах анхны алхам сэтгэдэл төрүүлэх, Чадамж гардан ажилбар хийж гүйцэтгэх ур чадварын талаарх цогц чадамжийг Хэрэгцээ анагаахын суурь сургалтын түвшинд үзүүлэх, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх бүрт харилцаа тогтоож, үйлдэл бүрийг чин сэтгэлээсээ хариуцлагатай гүйцэтгэж чаддаг, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэн төлөвшүүлэх нь чухал байна1. Танилцах дадлага нь тэнхимийн дадлага удирдах гэрээт багш нартай нягт уялдаа холбоотой хийгддэг тул тэдний санал, тулгамдсан асуудал, зөвлөмжийг сонсох, сэтгэл ханамжийг судлах, хөтөлбөрийн агуулга, арга зүйд өөрчлөлт хийх хэрэгцээ нэмэгдсээр байна. Цаашид мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан танилцах дадлагыг (АСБД 96 цаг) болон (ЭМСБД 48 цаг)-аар хийж буй оюутнуудын хувьд хэрхэн үр дүнтэй, сэтгэл ханамжтай байгааг судлаж, танилцах дадлагыг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Суурь боловсролын II дамжааны танилцах дадлага хичээлийн үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон болон чанарын судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын тушаалаар баталгаажсан танилцах дадлага удирдах 16 эмнэлгийн дадлага удирдах 21 гэрээт багш нараас 8 гэрээт багшаас судалгаанд оролцох зөвшөөрлийг авч, цахим (google form) ашиглан хаалттай 5, нээлттэй 2 асуумжаар, эмнэлэгт дадлага хийсэн анагаахын суурь болон эрүүл мэндийн суурь боловсролын II дамжааны 162 оюутнуудаас цахим (google form) хаалттай 7, нээлттэй 2 асуумжаар тус тус судалгаа авлаа. Судалгаанд оролцогч нараас сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Ликертийн таван онооны хэмжүүрийг ашиглан сэтгэл ханамжийн үзүүлэлт буюу өгөгдөл бүрийг 1-5 оноогоор (1сэтгэл ханамж маш муу, 5 - сэтгэл ханамж маш сайн) үнэлсэн. Мөн дадлага удирдсан гэрээт багш нарын төлөөлөл 8 гэрээт багштай ярилцлагын чиг асуулттай хуудас ашиглан, ганцаарчилсан ярилцлага хийлээ. Үр дүн: Тэнхимийн гэрээт багш нарын 37.5%-д нь эмнэлэгт хариуцсан ажлын зэрэгцээ оюутан удирдан дадлагажуулах нь дунд зэргийн хүндрэлтэй, 25%-д нь хүндрэл бага, харин 37,5% нь хүндрэл маш бага гэж хариулсан байна. Дадлага хийсэн оюутнуудын анхны мэдлэг, чадварыг гэрээт багш нарын 60% нь дунд зэрэг, 40% нь сайн гэж үнэлсэн байна. Оюутнуудын хувьд тухайн эмнэлгийн эмч, сувилагчийн харилцаа хандлагад хамгийн их сэтгэл ханамжтай байсан буюу 82.4% нь сайн болон маш сайн гэж үнэлсэн байна. Тухайн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн харилцаа хандлагад оюутнуудын 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Мөн тухайн эмнэлгийн бусад эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагад 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Оюутнуудын маань 81.7% нь танилцах дадлагыг үр дүнтэй байсан гэж дүгнэжээ. Дүгнэлт: 1. Танилцах дадлага нь анагаахын болон эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын эмнэлэгт хийх дадлагын анхны гараа буюу оюутнууд хичээлийн агуулыг өөрөөр хэлбэл мэдлэгийг хэрэглэх, ашиглах, өөрийн болгох боломж олгодог чухал дадлага юм. Гэвч эмнэлгүүдэд оюутанд зориулсан сургалтын өрөө, хувцас солих өрөө, локерны асуудал шийдэгдээгүй байна. 2. Оюутны тоо хэт их, зарим оюутнуудыг хол эмнэлгүүдэд дадлагад гаргаж байгаа нь оюутнуудад хүндрэлтэй, дадлага удирдах гэрээт багш нар авч байгаа урамшуулалдаа сэтгэл дундуур, оюутны тоо их, ачаалал их зэрэг асуудлуудтай тулгарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2025-12-05) ;Ан Яачун (An Yaqiong); ;Г.ГанхуягҮндэслэл: Оюутан, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буй нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй анагаахын салбарын оюутнууд болох сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд электрон тамхины хэрэглээ болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 4 сараас 6 сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 557 сувилахуйн оюутан хамрагдаж, судалгааны мэдээ материалыг асуумжийн аргаар цуглуулсан. Асуумжинд хүн ам зүйн мэдээлэл, тамхи таталт, электрон тамхины талаарх оюутнуудын мэдлэг, хандлагыг илрүүлэх асуултууд багтсан. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 557 хүн хамрагдсанаас 448 (80.4%) нь эмэгтэй, 109 (19.6%) нь эрэгтэй байв. Эрэгтэй оюутнуудын дундаж нас 21.0±1.6 жил, эмэгтэй оюутнуудын дундаж нас 20.9±2.9 жил байв. Тамхины хэрэглээ оюутнуудын дунд өндөр (17,2%) байсан ба электрон тамхи хэрэглэгчдийн хувь дийлэнх нь буюу 13.3 хувь байв. Электрон тамхины хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр тодорхойлоход 20-25 настай оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.5 дахин өндөр (AOR=2.49, 95% CI:1.14-5.44, p=0.023), анх сургуульд элссэн харъяалал нь хотоос элссэн оюутнуудын хэрэглээ 1.8 дахин өндөр (AOR=1.81, 95% CI: 1.01–3.22, p=0.045), найз нөхөд нь тамхи татдаг оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.4 дахин өндөр (AOR=2.44, 95% CI: 1.35– 4.40, p=0.003), найзуудтайгаа 5-аас дээш цагийг хамт өнгөрүүлдэг оюутнуудын хэрэглээ 3.8 дахин өндөр (AOR=3.84, 95% CI:1.75–8.43, p=0.001), электрон тамхины талаарх мэдлэг багатай оюутнуудын хэрэглээ 2 дахин их (AOR=2.07, 95% CI: 1.16–3.70, p=0.014), электрон тамхины талаарх хандлага сөрөг оюутнуудын хэрэглээ 4.4 дахин их (AOR=4.43, 95% CI: 2.12–9.26, p<0.001) байв. Дүгнэлт: Сувилахуйн оюутнуудын электрон тамхины хэрэглээ харьцангуй өндөр байна. Найз нөхдийн нөлөө, электрон тамхины талаарх мэдлэг, хандлага нь голлох нөлөө үзүүлж байна. Иймээс оюутнуудад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын бодисын солилцооны зарим эрсдэлт хүчин зүйлсийг липидын харьцаатай холбон судалсан дүн(2026-10-30) ;Ө.Алтанцэцэг; ;Б.Ганбаатар
