АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
52 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Альфа1-антитрипсиний дутагдал оношлогдсон тохиолдол(2020-05-01) ;Э.Цээпил; ; ;Ц.ОтгонтуяаУушгины архаг бөглөрөлт өвчин (уабө) нь дэлхийн хэмжээнд тархалт болон нас баралт өндөр өвчин бөгөөд нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагавруудыг дагуулж байна. Судлаачид архаг тамхичидад уабө-ий тархалт харьцангуй бага байгаа нь удамшлын онцлогоос хамаарч тамхины утаа болон бусад гадаад орчны эрсдэлт хүчин зүйлсэд мэдрэг байдал үүсдэгтэй холбоотой гэж үздэг. Бидний тохиолдолд уг судалгаанд оролцогч химийн багш мэргэжилтэй, тамхи 35 жил татсан нь эмфизем үүсэхэд нөлөөлсөн байж болох юм. Иймээс цаашид эмгэг генотип бүхий хүмүүсийг эрт илрүүлж удамзүйн зөвлөгөө өгч, үүсэх эрсдлээс сэргийлэхийн тулд ажлын орчин, амьдрах орчны нөлөөлөх эрсдлийг тооцож тамхи татдаг бол эрт тамхинаас гаргах, орлуулах эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CFH генийн полиморфизмыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл ба VEGF-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй холбон судалсан нь(2020-01-01); ; ;А.АриунзаяаЖ.СарантуяаCFH нь хавсрагын тогтолцооны зохицуулах үүрэгтэй гол уургуудын нэг юм. Өмнөх судалгаанууд CFH генийн полиморфизмууд болон гадаад хүчин зүйлүүд насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-д тодорхой нөлөөтэй байгааг тогтоожээ. Иймээс бид НХШТС-д rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмуудын нөлөөг судлахаар зорилоо. Судалгааны тохиолдлын бүлэгт 161 (хуурай 95, нойтон 66), хяналтын бүлэгт 116 хүн оролцсон. ПГУ болон ОХУП аргаар полиморфизмуудыг илрүүллээ. CFH генийн генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад rs800292 G/G генотип (OR=5.96, 95% CI, 1.7420.4, p=0.004) НХШТС-д хүчтэй эрсдэлт нөлөөтэй байлаа. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Мөн бид rs1065489 полиморфизмын T/T генотип VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбоотой байгааг тогтоолоо. Бидний судалгааны үр дүн CFH генийн rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмууд НХШТС үүсэхэд нөлөөлөх генетик эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний титэм судасны эмгэг болон дерматоглификийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан дүн(2020-01-01) ;Л.Анужин ;Ж.СарантуяаДэлхийн улс оронуудад зүрхний титэм судасны эмгэгийг дерматоглификийн аргаар эрт илрүүлэх, өвдөх эрсдлийг үнэлэх боломжийг эрэлхийлэх болжээ. Энэхүү судалгаагаар бид зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүст дерматоглификийн үзүүлэлтүүдийн онцлогыг илрүүлэхээр зорилоо. Судалгааг 2019 оны 1-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9-р хорооны “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд эрүүл 25 хүн, зүрх судасны эмгэгтэй 25 хүнийг хамруулсан ба судалгаанд оролцогчдын гарын алга болон хурууны хээг хэвлэлийн будаг ашиглан мэдээ материалыг цуглууллаа. Судалгаанд 21-79 насны нийт 50 хүн хамрагдсанаас 15(30%) нь эрэгтэй, 35(70%) эмэгтэй нь байлаа. Эрүүл болон эмгэг бүлгийн оролцогчдын 10 хуруун дээр илрэх чигчий гогцоо хээ, нуман хээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Мөн нийт эмэгтэй оролцогчдын хурууны судлын тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p<0.05). Эдгээрээс харахад зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүсийн дунд чигчий гогцоо болон нуман хээний давтамж өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Геномикс ба фармакогеномикс(2020-01-01); ; Ж.СарантуяаӨвчин эмгэгийн молекул үндсийг тогтоох нь орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээнд шинэ дэвшил авчирсаар байна. Геномиксыг судласнаар нэг болон олон генийн шалтгаант эмгэгийн молекул үндсийг мэдэж үүний дүнд бусад аргаар ялган оношлоход төвөгтэй тохиолдлуудыг бүрэн гүйцэд оношилж чадаж байна. Хүний удмын материал өвчин эмгэгт өртөмхий байдал төдийгүй бие махбодийн онцлогийг хадгалж байх тул эмгэг байдлаас урьдчилан сэргийлэх, хувь хүний анагаах ухааны салбар, эмийн сонголт, зохистой тун хэмжээг тогтоох зэргээр фармакогеномиксын салбарт үр дүнтэй байна. Урвалж, багаж тоног төхөөрөмжийн дэвшил, программчлалын хурдацтай хөгжлийн ачаар геномиксын судалгааны аргуудын үнэ өртөг асар ихээр буурч, цаг хугацаа хэмнэгдэн, бүтээмж хэдэн мянга дахин их болсноор ойрын ирээдүйд хүн бүр геномиксын шинжилгээнд хамрагдаж өвчин эмгэггүй урт наслах боломж бүрдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Карбамазепинээр өдөөгдсөн арьсны эмгэгт HLA-B*1502аллель хамаарах нь(2020-01-01) ;С.Сарнай ;Я.Энхтөр ;Ж.СарантуяаЭмийн гаж нөлөөний олон хэлбэр дундаас ноцтой хүндрэл өгч, зовиур шаналгаа үүсгэн урт хугацааны эмчилгээ шаарддагддаг нэг хэлбэр нь Стивен-Жонсоны хам шинж (SJS), эпидермийн хорт үхжил (TEN) юм. Эмийн хэрэглээнээс үүдэн гарах арьсны хэлбэрийн гаж нөлөө үүсч буйг аллельтай холбон судалсан судалгаа манай улсад хийгдэж байгаагүй нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Ретроспектив агшингийн судалгааны загвараар уналт таталтын эсрэг эмийн шалтгаант арьсны эмгэг (ЭШАЭ) үүссэн (n=4), мөн одоо ууж байгаа хэдий ч гаж нөлөө илрээгүй (n=7), эрүүл (n=3) оролцогчдыг гурван бүлэгт хуваан хамруулсан. HLA-B*1502 аллелийг өвөрмөц кит ашиглан тодорхойлсон. Судалгаанд (n=14, эр 5, эм 9), дундаж наслалт 42.25±13.67 бүхий эмчлүүлэгчдийг хамруулж цусны дээжнээс геномын ДНХ ялгаад HLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. Судлагаанд оролцогчдын цусны дээжнээс ДНХ ялганHLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг 1.5% агароз гельд гүйлгэж шалгахад гурван бүлгийн бүх дээжид 2 эерэг контрол ба 1500 bp орчимд өвөрмөц бус бүтээгдэхүүн үүссэн. Эмийн шалтгаант арьсны хүнд хэлбэрийн эмгэг үүсэлтэнд гол нөлөөлөх хүчин зүйлийн нэг болох HLA-B*1502 аллель тодорхойлогдоогүй. байна. Монгол улсын хэмжээнд хэрэглэх “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-нд карбамазепин багтсан байдаг нь энэхүү эмийг хэрэглэхэд үүсэх эмийн гаж нөлөөний асуудлыг судлах үндэслэл болж байна. Зорилго: Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Судалгааны арга аргачлал: Судалгааны ажлыг ретроспектив агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. I. бүлэг: Карбамазепин хэрэглээд арьсны урвал илэрсэн (n=4) II. бүлэг: Карбамазепин хэрэглэж байгаа (n=7) III. бүлэг: Эрүүл (n=3) Хяналтын бүлэгт карбамазепин эм хэрэглэсэн бөгөөд арьсны эмгэг илрээгүй болон карбамазепин эм хэрэглээгүй эрүүл хүмүүсийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Халдвар хамгааллын дүрмийг баримтлан судалгаанд оролцогчдоос 3-4 мл цус хуруу шилэнд - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Саримсны ханд болон саримсны ханд агуулсан желатинан нанопартиклийн бактерийн эсрэг болон цус задлах идэвхийн судалгаа(2020-05-01) ;Б.Намуунзул ;Б.Цэрэндолгор ;Ж.СарантуяаСаримс нь бактерийн эсрэг болон хавдрын эсрэг өндөр идэвхтэй болох нь олон судалгаагаар тогтоогдсон байдаг. Зорилго: Бид энэхүү судалгаагаар Монгол болон Хятад саримснаас спиртэн болон усан ханд бэлтгэн, ханд тус бүрээс желатинан нанопартикль гарган авч, бактерийн эсрэг болон цусны улаан эс задлах идэвхийг үнэлэхийг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бактерийн эсрэг идэвхийг дискийн нэвчилтийн болон шингэрүүлэлтийн аргаар тодорхойлсон бол, цусны улаан эс задлах идэвхийг спектрофотометрээр тодорхойллоо. үр дүн: Монгол спиртэн ханд болон Хятад спиртэн ханд нь бактерийн эсрэг идэвхтэй буюу 15 мм өсөлт дарангуйлагдсан бүс үүсгэсэн байна. Харин шөлөнд шингэрүүлэх аргаар бактерийн өсөлтийг дарангуйлах идэвхийг үнэлэхэд хятад спиртэн ханд нь илүү идэвхтэй буюу 16 мг/мл тун нь өсөлтийг дарангуйлах хамгийн бага тун байсан. Цусны улаан эс задлах идэвхийг үнэлэхэд саримсны ханд болон саримсны ханд агуулсан нанопартикль цусны улаан эс задлах идэвхгүй болох болох нь тогтооглоо. Дүгнэлт: Энэ бүгдээс дүгнэхэд саримсны ханд нь бактерийн эсрэг идэвхтэй, цусны улаан эс задлах идэвхгүй болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, EPHX, GSTM1, GSTT1 генүүдийн полиморфизмыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь(2020-05-01); ; ; Ж.Сарантуяаүндэслэл: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүд нь тамхины утаанд агуулагдах хорт нэгдлүүдийг хоргүйжүүлэх урвалд оролцдог гол эсгэгүүдийг кодлодог. Гэвч эдгээр генүүдийн зарим аллель, генотипүүдээс шалтгаалан дээр дурьдсан хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдаж УАБӨ-д өртөмхий байдал бий болдог хэмээн таамагладаг. Зорилго: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүдийн полиморфизмыг УАБӨ-тэй холбон судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: судалгаанд аналитик судалгааны тохиолдол-хяналтын загварыг ашиглаж уабө оношлогдсон тамхи татдаг 80, харьцангуй эрүүл 80 хүн хамруулсан. дээрх генүүдийн полиморфизмыг тодорхойлохдоо өвөрмөц праймер ашиглан полимеразын гинжин урвал (пгу)-аар бай дарааллыг олшруулан, рестрикцийн эсгэгээр зүсэж, үр дүнг гель электрофорезийн аргаар тодорхойлсон. үр дүн: Судалгааны үр дүнд тохиолдлын бүлэгт GSTM1 генийн гомозигот делеци (Null) полиморфизм өндөрт давтамжтай илэрсэн (OR=2.52, 95% CI, 1.33-4.79, p=0.004). Тамхидалтын тунгийн индекс >800 оролцогчид 400> хүнтэй харьцуулахад УАБӨ-өөр өвдөх магадлал (OR=5.54,p=0.005, ИИ=2.23-13.76) өндөр байлаа. GSTT 1 (OR=1.22, 95% CI, 0.65-2.31, p=0.52, GSTP1 (OR=3.74, 95% ИИ 0.75-18.58, p=0.106) генийн полиморфизмыг тодорхойлоход генотипийн давтамж тохиолдол болон хяналтын бүлэгт ойролцоо илэрсэн. Эрсдэлт хүчин зүйлс хоршлын анализаар GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн rs1051740 полиморфизмын эрсдэлт Гис113 аллель ба тамхидалт хоорондоо синергист хүчин зүйлс болох нь тогтоогдлоо (RERI=1.787, AP=0.218, S=1.33). Дүгнэлт: Монгол хүнд GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн гомозигот Гис113 эсвэл гетерозигот генотиптэй хүмүүс тамхи татах нь УАБӨ-өөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн(2025-12-05) ;Б.Цэцэгтуяа; ;Г.Нарантуяа ;А.Өлзий-УтасД.ДаваадуламҮндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлсэн нь(2025-10-20) ;Н.Оюунчимэг; Ж.СарантуяаҮндэслэл: Шизофренийн негатив болон позитив шинжүүд хэмээх онцлох шинж тэмдгүүд хослон илэрдэг эмнэлзүйтэй, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэг юм. Шизофрени голдуу өсвөр болон залуу насанд эхэлж хүний танин мэдэхүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөл зэрэг сэтгэцийн үйл ажиллагаа өөрчлөгдөн улмаар өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа болон нийгэмтэй дасан зохицох чадвар алдалтад хүргэдэг эмгэг юм. Шизофренийн оношилгоо, эмчилгээний явцыг үнэлэхэд позитив болон негатив шинжийн үнэлэх сорил (PANSS)-ыг өргөн хэрэглэдэг ба шинж тэмдэгийн хүндийн зэргийг тогтоодог. Уг сорилыг солиорлын шинж тэмдэгээр илэрдэг эмгэгүүдийг үнэлэх алтан стандарт гэж нэрлэдэг ба энэхүү үнэлгээний аргачлалыг ашиглан хийгдсэн судалгааны ажил олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлж, тэдгээрийн хүндийн зэргийг тогтоох. Арга, аргачлал: Бид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны 12 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд амбулаторийн идэвхтэй хяналтад хянагдаж буй шизофренитэй 102 хүнийг хамруулж, агшингийн загвараар гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 20-66 насны 102 хүн хамрагдсанаас 51% (n=129) нь эмэгтэй, дундаж нас 40.0±12.0 жил байлаа. Позитив, негатив болон сэтгэцийн ерөнхий шинжүүдийн зэргийн дундаж нь хөнгөн болон дунд зэрэгт 21–24%, негатив шинжүүдийн маш хүнд зэрэг 23% байна. Энэ үзүүлэлт нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл буурах, нийгмээс тусгаарлагдах, амьдралын идэвх сулрах зэрэг шинжүүд шизофренийн хүнд шатанд хүчтэй илэрдэг болохыг харуулж байна. Позитив шинжүүдийн хувьд хөнгөн болон дунд зэрэгт 15–24% байсан ба энэ нь өвчний эхэн үед хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд тод илэрдэг боловч өвчин хүндрэх явцад харьцангуй буурдаг байна. Сэтгэцийн ерөнхий шинжүүдийн хувьд 12–22% байсан нь бүх зэрэгт тогтвортой илэрсэн. Дүгнэлт: Шизофренийн эмнэлзүйн эхэн үед позитив шинжүүд давамгай, харин өвчний хүнд шатанд негатив шинжүүд давамгайлж, сэтгэцийн ерөнхий шинжүүд бүх зэрэгт тогтвортой илэрч буй нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хантавирусийн халдвар тархалтын тандалт судалгааны дүн(2024-12-21) ;Б.Байгалмаа ;У.Өнөрсайхан ;Х.Тунгалаг ;Б.ДашнанжидЖ.СарантуяаҮндэслэл: Ханта вирус (Hantavirus) нь дэлхийн олон улс оронд түгээмэл тархсан мэрэгчдээр дамжин халдварладаг, байгалийн голомтот, вирусийн шалтгаант зоонозын гаралтай халдварт өвчин. Энэхүү халдварыг зүйлээс нь хамаарч бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ), Ханта вируст уушгины хам шинж (ХВУХШ) гэж ангилдаг. Ханта вирусийн 4 үндсэн ийлдэс хэв шинжээс 1-дүгээр хэв шинж нь Европ, Азид өргөн тархсан байдаг. Манай орны хүн амын дунд амьсгал болон бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчлөл өндөр, Ханта вирусийн халдвар тээгч мэрэгч амьтдын дунд вирусийн халдваржилт илэрч байгаа, Азийн улс орнууд тэр дундаа хөрш хоёр оронд БХШЦЧ өвчний тохиолдол элбэг байдаг зэрэг нь энэхүү вируст өвчний халдварыг тандан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: Байгалийн голомтын тандалтаар хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирусийг илрүүлэх, баталгаажуулах. Арга, аргачлал: Судалгаанд 10 аймгийн 37 сумдаас дээжилсэн хүн, мэрэгч амьтад, хачиг нийт 2393 сорьц шинжилсэн. Тандалтаар дээжилсэн хүний 527 ийлдсэнд Ханта вирусийн IgG илрүүлэх ФХЭБУ(Герман,Euroimmun), Seoul, Puumala төрөлд хамаарах Ханта вирусийн IgG илрүүлэх ШБДТУ(Герман,Euroimmun), Иммуноблотинг урвал (Герман, Euroimmun)–ын цомгуудыг ашигласан. Байгалийн голомтоос тандалтаар дээжилсэн мэрэгч амьтан, хачигны 1866 булингаас цомгийн зааврын дагуу РНХ ялгаж (Quagen Герман) Hanta вирусийн М сегмент тодорхойлох УТ-ПГУ-аар шинжилсэн. Үр дүн: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцыг шинжлэн Ханта вирусээр үүсгэгдэх Бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ) өвчний халдвар байгаа эсэхийг тогтоох шинжилгээгээр хүний ийлдэсний 527/1.5%-д Ханта вирус өвөрмөц эсрэгбие IgG эерэг, мэрэгч амьтан 1054/0.47%, хачиг 810/4.4%-д УТ-ПГУ-р Ханта вирусийн М генийн хос нуклеотид тус тус илэрсэн. Дүгнэлт: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирус хүний ийлдэсний 1.5%-д, мэрэгч амьтанд 0.47%, D.nuttalli зүйлийн хачигт 4.4%-д илэрч байгаа нь Монгол улсад Ханта вирусээр үүсгэгддэг өвчлөл, ялангуяа бөөрний хамшинжит цусархаг чичрэг өвчний эрсдэл байж болохыг харуулж байна.
