АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний хэмийн хэлбэлзлийн спектр шинжилгээ ба хүчдэлийн толгой өвдөлт хоорондын уялдаа холбоог судалсан нь(2024-05-13); ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонҮндэслэл: Хүчдэлийн толгой өвдөлт (ХТӨ) нь хүн амын дунд хамгийн Ургал мэдрэлийн түгээмэл тохиолддог анагаах ухаан, био-анагаахын салбарт ихээхэн тогтолцоо, стресс судлагдсан эмгэгүүдийн нэг хэдий ч ХТӨ, ургал мэдрэлийн тогтолцооны Хүчдэлийн толгой үйл ажиллагааны тэнцвэрт байдал (УМТТБ) хоорондын хамаарал өвдөлт одоог хүртэл бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг ЗХХСШээр үнэлж, ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийн алдагдалд ХТӨийн шууд ба шууд бус нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү нэг агшны судалгааг 2020 оны 7-9 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын хүн амыг санамсаргүй түүврээр хамруулан хийсэн. Таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж гарын үсгээр судалгаанд оролцохыг баталгаажуулсны дараа судалгааны протоколын дагуу асуумж, эмчийн үзлэг, зүрхний хэмийн хэлбэлзлийн спектрийн шинжилгээ (ЗХХСШ) гэсэн дарааллаар сургагдсан эмч нарын баг судалгааны датаг цуглуулсан. Сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг илрүүлэх асуумж, Питтсбургийн нойрны чанарын үнэлгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын амьдралын чанарыг үнэлэх богино асуумж зэрэг монгол хэлэнд орчуулагдан, валидаци хийгдсэн асуумжуудыг ашигласан. ХТӨ болон УМТТБ хоорондын хамааралд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг судлахын тулд хоёр хүчин зүйлийн логистик регресс ба ерөнхий шугаман регрессийн медиаторын шинжилгээнүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсан (n=217) оролцогчдын дундаж нас 41.8±11.5 жил, тэдгээр оролцогчдоос 117 буюу 53.9% ХТӨ-ийн түүхтэй байсан ба нас, хүйс ижилсүүлсэн тархалтыг тооцоход 43% байв. ЗХХСШ үзүүлэлтүүд ХТӨ-тэй болон эрүүл бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байдал ажиглагдаагүй. Симпатовагийн тэнцвэрийг илтгэх LF/HF (бага давтамж өндөр давтамжийн харьцаа) сэтгэл түгшилтэй хамааралтай байв. ХТӨ нь стрессийн түвшинтэй хамааралтай байв. Хоёр хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр ХТӨ-тэй байх нь стресстэй байх магадлалыг нэмэгдүүлж, ЗХХСШ-ний RMSSD (зэргэлдээх NN интервалуудын хоорондын ялгааны квадратын нийлбэрийн язгуур квадрат) ба pNN50 (NN50ийг NN-ийн нийт тоонд хуваасан) үзүүлэлтүүдийн тоон утга багассанаар эдгээр хуьсагчууд ХТӨ-ий бие даасан нөхцөлдүүлэгчид болж байна. Дүгнэлт: ХТӨ болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хоорондын хамааралд стрессийн түвшин дам нөлөө үзүүлснээр хамааарал илүү хүчжиж байгааг харуулж байна. Толгой өвдөлт нь стресстэй, ахимаг настай, эмэгтэйтэйчүүдэд парасимпатик идэвхжил буурахад хүргэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн(2024-03-20) ;М.Номундарь ;Т.Сувд ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааЦ.АнужинҮндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан байдал(2023-11-03) ;Л.Насанжаргал ;Т.ГанцэцэгҮндэслэл: Дэлхийн олон оронд хийгдсэн тархалтын судалгааны үр дүнгээс харахад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт 10-15 хувийн тархалттайг судлаачид тодорхойлсон бөгөөд жирэмсний сүүлийн саруудад илүүтэй тохиолддог байна. 2002 онд Улаанбаатар хотын 1044 эмэгтэйг хамруулсан судалгаанд төрсний дараах сэтгэл гутрал 9.1% байсан бол Т.Мандхай нарын 2020 онд хийсэн судалгаанд жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархалт 41.2% байсан ба 34.3% нь амиа хорлох бодолтой байжээ. Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судлан тодорхойлж, нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судласнаар жирэмсэн үеийн тусламж үйлчилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг тусламжийн хэрэгцээг тодорхойлох суурь судалгаа болно. Манай улсад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд тодорхойлсон судалгаа харьцангуй хомс байгаа учир судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингиийн загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 жил байлаа. Боловсролын хувьд 48.0% (n=712) нь дээд, 28.5% (n=432) нь бүрэн дунд боловсролтой байв. Гэр бүлийн байдлыг судалж үзэхэд эхчүүдийн 69.6% (n=1031) нь хууль ёсны гэр бүлтэйгээ, 23.1% (n=343) нь хамтран амьдрагчтай хамт амьдардаг байна. Харин үлдсэн хувь нь гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдардаг (3.9%, n=58), огт гэрлэж байгаагүй (2.7%, n=40), салсан болон бэлэвсэн (0.7%, n=10) гэсэн шалтгаанаар ганц бие жирэмсэн эхчүүд амьдарч байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдов. 40 болон түүнээс дээш настай эхчүүдтэй харьцуулахад 19 ба түүнээс доош насныхан 6.7 дахин (р=0.004), 20-24 насныхан 4.7 дахин (р=0.001), 25-29 насныхан 3.2 дахин (р=0.011), 3034 насныхан 3 дахин (р=0.012) их сэтгэл гутралд өртөж байна. Жирэмслэлтийг төлөвлөсөн жирэмсэн эхчүүдийг төлөвлөөгүй эхчүүдтэй харьцуулахад 0.6 дахин (р=0.007), одоогийн хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүдийг хүчирхийлэлд өртөөгүй эхчүүдтэй харьцуулахад 2.3 дахин (р=0.003), сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүд өртөөгүйтэй харьцуулахад 0.3 дахин (р=0.002), гэр бүлийн харилцааны хувьд тайван амгалан биш жирэмсэн эхчүүд тайван амгалан гэр бүлтэй эхчүүдээс 3.1 дахин (р=0.000) их жирэмсний сэтгэл гутралд өртөх магадлалтай байна. Дүгнэлт: Жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархал 15.9% байв. Жирэмсэн эхчүүдийн нас хэт залуу, хөдөө орон нутагт амьдарч байх, төлөвлөөгүй жирэмслэлт, хүчирхийлэлтэй орчинд амьдрах, ялангуяа сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлийн харилцаа тайван амгалан биш байх зэрэг нь жирэмсний үеийн сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Этүгэн их сургуулийн оутны сэтгэл түгшилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан дүн(2023-05-22) ;А.Бундсүрэн ;У.Цэрэндэлгор ;М.ТуулТ.ГанцэцэгҮндэслэл: 21 дүгээр зуунд бүх нийтээр эрүүл байх, түүнд хувь хүний эрүүл мэнддээ тавих хяналт, чадварыг нэмэгдүүлэх улмаар хувь хүн, олон нийтийн оролцоонд түшиглэн явуулахыг ДЭМБ-ын бодлогын баримтын гол чиглэл болгож байна. Манайд оюутны сэтгэл түгшилтийн болон зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадварын түвшинд нөлөөлж байгаа хүчин зүйлийг шугаман регрессийн шинжилгээгээр хийгдсэн судалгаа ховор байгаа тул энэхүү судалгааг хийв. Зорилго: Оюутны сэтгэл түгшилтийн түвшин болон зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадварын түвшин тодорхойлж амьдралын хэв маяг, дадал зуршил хоорондын холбоо хамаарлыг илрүүлж нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид ажиглалтын судалгааны нэг агшны загвараар хийв. Ингэхдээ Этүгэн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн нэгээс тав дугаар дамжаанд суралцаж байсан оюутнуудаас 2020-2022 онд санамсаргүй түүврийн аргаар 1356 оюутныг сонгон авч судалгаанд хамруулав. Үр дүн: Оюутны төрөлхийн сэтгэл түгшилтийн (хүснэгт 1) түгшүүр бага 4.3% (58), дунд зэрэг 62.3% (845), өндөр 33.4% (453) тодорхойлогдов. Судалгаанд оролцсон оюутны нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилтийн түвшин 4.2%(57)-д түгшүүр бага, 42.4% (575)-д дунд зэрэг, 53,4% (724)-д түгшүүр өндөр байв. Судалгаагаар амжилтад хүрэх сэдлийн түвшин 69.9% (948) нь бага, 23.4% (317) нь дунджаас доогуур түвшинд, 5.6% (76)-д дундаж түвшинд, 1.1% (15)д дунджаас дээгүүр буюу өндөр тодорхойлогдов. Оюутны төрөлхийн сэтгэл түгшилт, нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт, зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадвар болон хүн ам зүйн үндсэн үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлов судалгаанаас харахад оюутны төрөлхийн сэтгэл түгшилт болон суралцаж байгаа дамжааны хооронд урвуу сул (r=-0.054*), төрөлхийн сэтгэл түгшилт болон оюутны насны хооронд урвуу сул (r=-0.048) хамааралтай байна. Өөрөөр хэлбэл оюутны суралцаж байгаа дамжаа ахих, нас нэмэгдэхэд төрөлхийн сэтгэл түгшилт буурч байна. Нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт болон суралцаж байгаа дамжааны хооронд урвуу сул (r=-0.125**), нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт болон оюутны насны хооронд урвуу сул (r=-0.127**) хамааралтай байна. Өөрөөр хэлбэл оюутны суралцах дамжаа ахих тутам, оюутны нас нэмэгдэхэд нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт буурч байна. Дүгнэлт: Оюутны суралцаж байгаа дамжаа ахих, нас нэмэгдэхэд төрөлхийн сэтгэл түгшилт (p<0.01), нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт (p<0.05) буурах, гэр бүлийн харилцаанаас үүсэх сэтгэл түгшилтийн зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадвар буурах хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах эмчилгээ, зан үйлийг өөрчлөх интервенцийн үр дүнг үнэлэх нь(2023-04-24); ;Прамиль Сийнгх ;Еркебулан; Ч.Аззаяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах цитизин эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүн(2022-11-01); ; ;Н.Гүнчмаа ;Ч.АззаяаН.НадмидцэрэнҮндэслэл: Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол 8 сая бүртгэгддэг. Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Тамхи татдаг иргэдийн 50 хувь нь тамхинаас гарах оролдлого хийж үзсэн байдагч 3/1 нь л нотолгоонд суурилсан тамхинаас гаргах тусламж авч, 10 хүн тутмын 1 нь тамхинаас гардаг байна. Зорилго: Тамхинаас гаргах цитизин (Табекс) эмийн эмчилгээ, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааны загвар: Эмнэлэгт суурилсан, дан нууцлалтай, эмнэлзүйн туршилт судалгаа 1611 хүн тамхинаас гаргах эмчилгээг сонирхож ирсэн. Үүнээс судалгааны үндсэн шалгуур хангасан 1250 хүнд тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгч 958 хүн тамхинаас гарахыг зөвшөөрсөн. Үүнээс 80 хүн эсрэг заалтаар, эмчийн дүгнэлтээр судалгаанаас хасагдаж 875 хүн судалгааг эхлүүлсэн. Эм, наалт эмчилгээний бүлэгт оролцогчдод 25-28 хоног хэрэглэх, нэг курс эмчилгээний цитизин (табекс) эм, никотин орлуулах наалтыг 14 хоногийн тунгаар 2 удаа олгосон. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 19.1±6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн, тамхи татсан дундаж хугацаа 23.7±11.8 жил, өдөрт татдаг тамхины тоо дунджаар 15.3±7 ширхэг байсан. Эмийн эмчилгээний бүлэгт оролцогчдын 245 (58.2%), наалт эмчилгээний бүлэгт 218 (48%) огт тамхи татаагүй байна. Эмийн эмчилгээний бүлгийн үр дүнг наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад эмийн үр дүн 10.2 нэгжээр өндөр (p<0.001) тодорхойлогдсон. Никотины хамаарлын түвшин, эмчилгээний үр дүн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.09) ажиглагдаагүй.Дүгнэлт: Цитизин эм никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнтэй харьцуулахад 10.2 нэгж илүү үр дүнтэй (p<0.001) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймгийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал(2022-11-01) ;Л.ӨсөхжаргалТ.ГанцэцэгҮндэслэл: Цар тахал болон түүнийг дагалдаж гарсан арга хэмжээ нь Сэтгэл гутрал хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөх, нийгмийн Стресс харилцаа холбоог хязгаарлах, түүнчлэн хамтдаа түгжигдсэн гэр Ядралт бүлүүдийн хоорондын харилцаа хурцадмал байдалд шилжих, өвчин Сэтгэл түгшилт тусах эсвэл вирус тархахаас эмээх зэрэгт хүргэсэн нь COVID-19 тахал Хөдөө орон нутаг сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг судлах асуудал судлаачдын анхаарлыг татлаа. Мөн цар тахлын дэгдэлт иргэдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг тухайлбал: сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, нойргүйдэл, архины хэрэглээ зэрэг нэмэгдсэн байна. Зорилго: Коронавируст халдварын улмаас үүссэн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 20-ны өдрүүдэд нэг агшингийн загвараар, асуумж судалгааны арга ашиглан, limesurvey программ дээр хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Өмнөговь аймгийн 14 сумын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар 267 иргэн болон 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг түүвэрлэн авч хамруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг SRQ-20 (Self-reporting questionnaire), Patiеnt Health Questionnaire (PHQ-9) стандарт асуумжуудаар тус тус үнэлсэн. Статистик боловсруултыг SPSS 24 программыг ашиглаж хийсэн. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 сарын 9-ний өдрийн хурлаар авсан (№267 тоот). Үр дүн: Судалгаанд 18-70 насны Ковид-19-ийн халдварын үед үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын 111 ажилчид болон 165 иргэн, нийт 267 хүн хамрагдсаны 94 эрэгтэй, 173 эмэгтэй байлаа. Үүнээс эмч, эмнэлгийн ажилтан 81 хамрагдсан байна. судалгаанд хамрагдагсдын 56.2% нь архаг сульдлын хамшинжтэй, 53.6% нь сэтгэл түгших хамшинжтэй, 47.9% нь биеших эмгэгтэй, 36.7% нь сэтгэл гутрах хамшинжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 59.3% нь архаг ядаргаа, 58.7% нь сэтгэл түгшилт, 56.3% нь биеших эмгэг, 58.2% нь сэтгэл гутрах эмгэгтэй, ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын 40.7% нь архаг ядаргаа, 41.3% нь сэтгэл түгшилт, 41.8 нь биеших эмгэг, 41.8% нь сэтгэл гутрах эмгэгтэй, эмч эмнэлгийн ажилчдын 34.7% нь архаг ядаргаа, 33.6% нь сэтгэл түгшилт, 35.9% нь биеших, 38.8% нь сэтгэл гутрах зэрэг эмгэгтэй байлаа. Дүгнэлт: Эмч, эмнэлгийн ажилчид болон Ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчид нь иргэдтэй харьцуулахад архаг ядаргаа, сэтгэл түгшилт болон биеших эмгэгээр илүү өвчилсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг сурах идэвх оролцоотой харьцуулж судалсан нь(2022-11-01) ;Б.Энхзаяа ;Т.Энхсайхан ;Ц.Дэлгэрмаа ;Д.ДолгорсүрэнҮндэслэл: Ковид-19 өвчний улмаас үүссэн хөл хорио нь оюутан, сурагчдын сурч боловсрох, нийгмийн харилцаанд ороход тодорхойгүй нөхцөл байдлууд үүсгэх, сурах идэвхи буурах зэргээр сөрөг нөлөө үзүүлж байна. Зорилго: Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцоог судлах. Зорилт: Судалгаанд оролцогчдын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцооны түвшинг олон улсад ашиглагддаг асуумжуудаар үнэлж тодорхойлох. Арга, аргачлал: Их сургуулиудад суурилж агшингийн загвараар мэдээллээ Google forms платформийг ашиглан онлайнаар цуглуулсан. Тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг IUS-12, сурах идэвх оролцоог UWES-17 гэсэн стандарт асуумжуудыг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS 24 программыг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд 17-29 насны нийт 697 оюутан хамрагдсаны дундаж нас нь 21.03±1.85 жил байв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар сул буюу асуумжийн нийт онооны дундаж нь 38.65±8.48 байсан ба үнэлгээний дэд бүлгээр авч үзвэл оюутнууд өнгөрсөнд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдлаас (15.87±4.03)-ээс илүүтэй ирээдүйд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдалд (22.78±4.96) илүү тэвчээргүй хандаж байв. Түүнчлэн нийт оюутнуудын дийлэнх хувь нь сурах эрч хүч (дундаж 47.1%, сул 34.3%), сурах үйл явцдаа өөрийгөө зориулах чадвар (дундаж 62.7%, сул 26.3%), хичээлдээ уусан орох чадвар (дундаж 58.5%, сул 23.8%) зэрэг чадварууд дундаж ба сул түвшинд байсан. Дүгнэлт: Манай улсын оюутнууд нь тодорхойгүй нөхцөл байдлыг тэвчих чадвар сул бөгөөд сурах идэвх оролцоо нь хангалтгүй түвшинд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эмгэг ба Ковид-19(2022-06-12) ;Ж.Гантулга ;П.Долгор ;Т. Энхсайхан ;Л.УянгаЛ.ЭрдэнэсувдҮндэслэл: ДЭМБ-ийн 2020 оны 10 дугаар сарын 05 өдрийн тайлан Сэтгэл гутрал мэдээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг Ковид-19 халдвар авах эрсдэл Шизофрени ихтэй, халдварын үр дагавар муу, нас барах эрсдэл өндөртэй байх Оюуны хомсдол магадлалтай тул эрсдэлт бүлэгт оруулжээ. Сүүлийн үед хийгдсэн Эмчилгээ судалгаануудад Ковид-19 халдвар авсан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн дунд амьсгалын аппаратанд орох, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хэрэгцээ өндөр байгаа төдийгүй, нас барах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Харин манай улсад Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн талаар дорвитой судлагаа хийгдээгүй байна. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загварыг ашиглаж асуумж болон баримтын судалгааны аргаар 2021 оны 4 дүгээр сарын 22-оос 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн Ковидыг эмчлэх тасгуудад хэвтэн эмчлүүлсэн сэтгэцийн эмгэг болон Ковид-19 өвчин хавсарч тохиолдсон эмчлүүлэгчид болон эмчлэгч эмчээс асуумж судалгаа авсан ба тэдний зарим мэдээллийг өвчний түүхийн цахим мэдээллийн санг ашиглаж тусгайлан боловсруулсан 4 бүлэг 126 асуулттай судалгааны картаар цуглуулсан. Судалгааны мэдээллийг SSPS 21.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар ёс зүйн зөвшөөрөл (дугаар 2021/3-08) авсан. Үр дүн: Судалгаанд 22-71 насны 39 (48.8%) нь эрэгтэй, 41 (51.3%) нь эмэгтэй, нийт 80 Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгч хамрагдсаны дундаж нас нь 44.5±12.5 байлаа. Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 43.8% нь Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, 28.8% нь хүндэвтэр, 1.3% нь хүнд илэрчээ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах чадварыг судлахад оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчдийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чадвар нь хангалтгүй байсан ба зөвхөн эмнэлгийн ажилтны дэмжлэгтэй баримталж байв. Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр архинд донтох эмгэгтэй өвчтөн өвдсөн байхад шизофрени оноштой эмчлүүлэгчдийн 40.0%, шизофренийн хүрээний эмгэгүүдийн 33.3%, органик солиорох эмгэгтэй хүмүүсийн 36.4%, оюуны хомсдолтой хүмүүсийн 15.4% нь Ковид-19 өвчний хүндэвтэр хэлбэрээр өвдсөн байлаа. Дүгнэлт: Оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчид нь халдвар хамгааллын дэглэмийг бие дааж баримтлах чадваргүй байсан бөгөөд сэтгэцийн талаас архинд донтох эмгэг, шизофрени, шизофренийн хүрээний эмгэгүүд болон органик солиорох эмгэгтэй хүмүүст Ковид-19 өвчний явц хүндрэх эрсдэлтэй байна.
