АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
28 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лютеолин-гадолиниум нэгдлийн C48/80-өөр өдөөгдсөн HMC-1 шигүү мөхлөгт эсийн үрэвслийн урвалд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-10-30) ;А.Суруй (A SuRui) ;Я.Энхтөр - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй эмч нарын хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгсөн сэтгэл ханамжийг судалсан дүн(2026-04-16); ;Н.Эрдэнэхүү ;Я.ЭнхтөрҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд анагаах ухааны боловсрол нь уламжлалт мэдлэг төвтэй сургалтаас чадамжид суурилсан хандлага руу эрчимтэй шилжиж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд төгсөгчдийн онолын мэдлэгийг үнэлэхээс гадна тэдний ажлын байран дахь бодит гүйцэтгэл, мэргэжлийн чадамжийг системтэйгээр үнэлэх асуудал нэн чухал болоод байна. Эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь зөвхөн эмнэлзүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй, харин харилцаа, хандлага, ёс зүй, манлайллын цогц нэгдэл байхыг олон улсын жишиг шаардах болсон. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд төгсөгчдийн өгсөн сэтгэл ханамжийг судлах замаар мэргэжлийн цогц чадамжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2024 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд зохион байгуулсан. Судалгаанд АШУҮИС-ийн АУС-ийг 2020-2022 онд төгсөж, эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй нийт 114 төгсөгчийг хамруулсан. Мэдээлэл цуглуулахдаа хүн амын ерөнхий үзүүлэлт (10 асуулт), CanMEDS үзүүлэлтийн 29 асуулт бүхий нийт 41 асуулттай асуумжийг ашиглав. Сэтгэл ханамжийг Ликертийн 5 оноо бүхий хэмжүүрээр (1-ээс 5 хүртэл) үнэлсэн. Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics 26 программ ашиглан гүйцэтгэсэн бөгөөд асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s Alpha-аар, бүлэг хоорондын ялгааг Т-тест болон ANOVA-аар, нөлөөллийн хэмжигдэхүүнийг хэсэгчилсэн эта квадратаар, асуумжийг багцлахдаа хүчин зүйлийн шинжилгээний аргуудыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 86.1% нь эмэгтэй, 13.9% нь эрэгтэй байсан ба дундаж нас 27.49±1.15 жил байв. Төгсөгчдийн 54.8% нь хотод, 45.2% нь хөдөө орон нутагт ажиллаж байлаа. Судалгааны асуумжийн дотоод нийцэл α=0.962 гарсан нь хэмжилтийн хэрэгсэл маш өндөр найдвартай болохыг нотолж байна. Нийт төгсөгчдийн ерөнхий сэтгэл ханамжийн түвшин дунджаар 3.63±0.79 байв. CanMEDS-ийн чадамжуудаас “Мэргэжилтэн” чадамж хамгийн өндөр буюу 3.78±0.77 үнэлэгдсэн бол “Анагаахын шинжээч” чадамж хамгийн бага буюу 3.49±0.67 байв. Харин «Анагаахын шинжээч» чадамжийн үнэлгээ жил ирэх тусам (2020 онд 3.24-өөс 2022 онд 3.68 хүртэл) статистик ач холбогдол бүхий (p<0.026) өсөлт үзүүлсэн нь сургалтын залгамж холбоо сайжирч буйн илрэл юм. Ялангуяа ME9 (Урьдчилан сэргийлэх, p<0.031) болон ME10 (Нотолгоо ашиглах, p<0.025) дэд чадамжууд дээр төгссөн он дунд зэргийн нөлөө үзүүлж байна (ηp2= 0.061-0.064). Төгсөгчдийн ажиллаж буй байршил нь чадамжийн үнэлгээнд статистик ач холбогдол бүхий ялгаа үүсгээгүй (p>0.05). Хүчин зүйлийн шинжилгээгээр 29 асуулт 5 үндсэн бүлэгт хуваагдсан бөгөөд эдгээр нь нийт өөрчлөлтийн 69.68%-ийг тайлбарлаж байна. Хамгийн эхний хүчин зүйл болох “Эмнэлзүйн болон удирдлагын нэгдмэл чадамж” дангаараа 49.08%-ийг тайлбарлаж буй нь мэргэжлийн цогц чадамж нэгдмэл шинжтэй байгааг харууллаа. Дүгнэлт: 1.Төгсөгчдийн мэргэжлийн цогц чадамжийн ерөнхий сэтгэл ханамж 3.63 оноотой буюу дундаас дээгүүр түвшинд байна. “Мэргэжилтэн” дүрийн чадамж хамгийн өндөр үнэлэгдсэн нь төгсөгчдийн ёс зүй, төлөвшил сайн байгааг илтгэх бол “Анагаахын шинжээч” дүр бага үнэлэгдсэн нь эмнэлзүйн нарийн ур чадварыг сургалтад илүү анхаарах шаардлагатайг харуулж байна. 2.Анагаахын шинжээчийн чадамж жил ирэх тусам сайжирч байгаа нь сургалтын шинэчлэл үр дүнгээ өгч буйн илрэл юм. 3.Судалгааны үр дүн нь анхан шатлалын эмч нарын хувьд эмнэлзүйн болон бусад зөөлөн ур чадварууд нь салшгүй нэгдмэл цогц шинж чанартайг баталж, цаашид хөтөлбөрийг энэхүү нэгдмэл байдалд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг нотолгоо болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь(2026-04-16) ;Б.Нарангэрэл ;Б.Батзориг; ; Э.ОюунсүрэнҮндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлсон дүн(2026-02-03) ;С.Тунамал ;Ч.Эрдэнэчимэг ;Я.ЭнхтөрБ.ОтгонжаргалҮндэслэл: Арьсны атопийн үрэвслийн үед арьсны хамгаалах чадвар алдагдан эмгэгжам, хүндрэлд хүрээлэн буй орчны тоосонцор, бохирдолд илүү өртөмхий болохоос гадна арьсны мөөгний халдвараар хүндэрдэг1. Хүүхдэд тохиолдох атопийн арьсны үрэвсэлт өвчний үед кандидийн төрлийн мөөгний зүйлүүд өвчнийг хүндрүүлж, эмчилгээг үр дүн муутай болгож байна.2 Кандидийн төрлийн мөөг нь арьс, салстад байршдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч ба 200 гаруй төрөл судлагдсан байна3. Үүнээс C.albicans, C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь арьс, салст, амны хөндийд түгээмэл тохиолддог.4 Манай орны хувьд арьсны мөөгийг өсгөвөрлөн бодисын солилцооны идэвхи, хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлох. Зорилт: 1. Арьсны мөөгний биофильм үүсгэх идэвхийг тодорхойлох. 2. Арьсны мөөгний фосфолипазагийн идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнд өсгөвөрлөгдсөн кандидийн төрлийн мөөгний омгуудыг судлаачийн зөвшөөрлөөр хэрэглэсэн. C.albicans-ийг Сабуро хлорамфениколтой хатуу тэжээлт орчинд (Sabouraud Chloramphenicol Agar) өсгөвөрлөн сэргээж Грамын будгаар будан микроскопт харж үнэлсэн. Биофильмийн идэвхийг тодорхойлохдоо бичил хавтангийн аргаар шөлөнд өсгөвөрлөн, гэрлийн шингээлт хэмжигчээр хэмжин, оптик нягтыг томъёонд ( Оптик нягтын босго хэмжээ = Сөрөг хяналтын дундаж утга + 3хСөрөг хяналтын стандарт хазайлт (Optical density cut-off value (ODc) = average OD of negative control + 3x standart deviation (SD) of negative control) орлуулан тооцоог хийсэн. Прайс нарын боловсруулсан аргаар өндөгний шартай тэжээлт орчин ашиглан фосфолипазагийн идэвх тодорхойлох шинжилгээг хийхдээ яооцооллыг энэхүү томъёо: 끫뢌 = 끫븖끫뢾 Sgjhgjghjghghjgf 끫뢢 = 2 ∗ 끫뢊 ашиглав. Үр дүн: Нийт өсгөвөрлөгдсөн тохиолдлуудын 54.1% (n=33) нь биофильмийн сул идэвхтэй (≤ODc/ODc < ~ ≤2xODc ) харин 32.8% (n=20) нь биофильм үүсгэх дундаж (2xODc < ~ ≤ 4xODc) идэвхитэй байсан бол биофильмийн идэвх хүчтэй үзүүлдэг (>4хODc) омог 13.1% (n=8)-ийг эзэлж байлаа. Фосфолипазын идэвхийн хувьд нийт омгийн 50% нь хүчтэй, 30% нь дундаж, 20% нь бага болон маш сул идэвхтэй омог байлаа. Дүгнэлт: 1. Эзэн эсэд наалдах чадвартай хоруу чанартай мөөгний омог атопын арьсны үрэвсэлийн хүндрэлд оролцож байна. 2. Атопын арьсны үрэвсэлд эзэн эсийг гэмтээж, инвазив болох үйл явцад оролцдог мөөгний омог агуулж буйг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Карбамазепинээр өдөөгдсөн арьсны эмгэгт HLA-B*1502аллель хамаарах нь(2020-01-01) ;С.Сарнай ;Я.Энхтөр ;Ж.СарантуяаЭмийн гаж нөлөөний олон хэлбэр дундаас ноцтой хүндрэл өгч, зовиур шаналгаа үүсгэн урт хугацааны эмчилгээ шаарддагддаг нэг хэлбэр нь Стивен-Жонсоны хам шинж (SJS), эпидермийн хорт үхжил (TEN) юм. Эмийн хэрэглээнээс үүдэн гарах арьсны хэлбэрийн гаж нөлөө үүсч буйг аллельтай холбон судалсан судалгаа манай улсад хийгдэж байгаагүй нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Ретроспектив агшингийн судалгааны загвараар уналт таталтын эсрэг эмийн шалтгаант арьсны эмгэг (ЭШАЭ) үүссэн (n=4), мөн одоо ууж байгаа хэдий ч гаж нөлөө илрээгүй (n=7), эрүүл (n=3) оролцогчдыг гурван бүлэгт хуваан хамруулсан. HLA-B*1502 аллелийг өвөрмөц кит ашиглан тодорхойлсон. Судалгаанд (n=14, эр 5, эм 9), дундаж наслалт 42.25±13.67 бүхий эмчлүүлэгчдийг хамруулж цусны дээжнээс геномын ДНХ ялгаад HLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. Судлагаанд оролцогчдын цусны дээжнээс ДНХ ялганHLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг 1.5% агароз гельд гүйлгэж шалгахад гурван бүлгийн бүх дээжид 2 эерэг контрол ба 1500 bp орчимд өвөрмөц бус бүтээгдэхүүн үүссэн. Эмийн шалтгаант арьсны хүнд хэлбэрийн эмгэг үүсэлтэнд гол нөлөөлөх хүчин зүйлийн нэг болох HLA-B*1502 аллель тодорхойлогдоогүй. байна. Монгол улсын хэмжээнд хэрэглэх “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-нд карбамазепин багтсан байдаг нь энэхүү эмийг хэрэглэхэд үүсэх эмийн гаж нөлөөний асуудлыг судлах үндэслэл болж байна. Зорилго: Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Судалгааны арга аргачлал: Судалгааны ажлыг ретроспектив агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. I. бүлэг: Карбамазепин хэрэглээд арьсны урвал илэрсэн (n=4) II. бүлэг: Карбамазепин хэрэглэж байгаа (n=7) III. бүлэг: Эрүүл (n=3) Хяналтын бүлэгт карбамазепин эм хэрэглэсэн бөгөөд арьсны эмгэг илрээгүй болон карбамазепин эм хэрэглээгүй эрүүл хүмүүсийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Халдвар хамгааллын дүрмийг баримтлан судалгаанд оролцогчдоос 3-4 мл цус хуруу шилэнд - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд судалсан нь(2020-05-01) ;Т.Хонгорзул ;Н.Мөнхжаргал ;Л.Байгалмаа; Б.Сэвжидмааүндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай болон бага насанд эхэлдэг удамших хандлагатай арьс хуурайших, загатнах шинж бүхий архаг, дахилтат явцтай, арьсны үрэвсэлт эмгэг юм. Арьсны хоригийн үйл ажиллагааны алдагдал нь цаашид атопийн арьсны үрэвсэл үүсгэдэг хэмээн Элиас болон Тайэб нарын судлаачид тэмдгэлсэн байдаг. Арьсны хоригийн үйл ажиллагаа гэмтсэний улмаас атопийн арьсны үрэвсэлт өвчний үед өнгөн хөрсний чийг алдалт нэмэгдэн, арьсны чийгшил буурсан байдгийг судалсан байна. Монголд одоогоор атопийн арьсны үрэвсэл өвчтэй хүүхдүүдийн арьсны физиологийн үзүүлэлтийг үнэлсэн судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдэд үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Атопийн арьсны үрэвсэл оношлогдсон 0-19 насны нийт 55 өвчтөн мөн 38 эрүүл хүүхдийг судалгаандаа хамруулсан. Судалгаанд Герман улсын CK electronicCSI-Complete skin investigation khazaka багаж ашиглан арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) тодорхойлов. SCORAD үнэлгээний тест ашиглан судалгаанд оролцогчдын хүндийн зэргийг үнэлж арьсны физиологийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлав. үр дүн: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг эрүүл болон тууралт бүхий арьсны гадаргууд үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (Р<0.05). Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ нь ААҮ-тэй хүүхдийн тууралттай арьсны хэсэгт 11.86 (гр/м2-цагт), тууралтгүй арьсны хэсэгт 6.13 (гр/м2-цагт) байсан бол эрүүл хүүхдийн арьсны хэсэгт 6.8 (гр/ м2-цагт) байлаа. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг үнэлэхэд ААҮ-тэй хүүхдийн тууралттай хэсгийн арьсанд илүү өндөр байлаа. Харин эрүүл хүүхдийн арьсны гадарга болон ААҮ-тэй хүүхдийн тууралтгүй хэсгийн арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ ойролцоо байгаа нь монгол орны уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 2-16 насны хүүхдүүдэд рашаан шүршлэг хэрэглэсэн үр дүн(2025-05-05); ;Я.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл (ААҮ) нь бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд эмнэлзүйд загатнаа болон арьсны тууралтаар илэрдэг. Атопийн арьсны үрэвсэл нь дэлхийн нийт бага насны хүүхдүүдийн 5-30%, насанд хүрэгчдийн 1-10%-ийг эзэлдэг гэх тархвар зүйн судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар арьсны архаг эмгэгийг эмчлэхэд рашаан усыг ашигласаар байна. Манай улсад арьсны зарим эмгэгийн үед ялангуяа атопийн арьсны үрэвслийн үед шаргалжуут рашаан шүршлэгийг хэрэглэсэн судалгаа олдохгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд шаргалжуут шүршлэг хэрэглэн хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны зарим физиологийн үзүүлэлтүүдийг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг плацебо хяналтат бүлэгтэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар ААҮ-тэй 2-16 насны хүүхдүүдийг судалгаанд хамруулан шаргалжуут рашаан шүршлэг хэрэглүүлэн эмчилгээний өмнөх болон дараах хүндийн зэрэг (SCORAD), загатнааны эрчим (VAS), арьсны чийгшил (SCH), өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нийт тохиолдлоос 81.7% (49) нь SCORAD үнэлгээ хөнгөн, 18.3% (11) нь дунд зэрэгтэй байсан бол VAS үнэлгээгээр нийт тохиолдлын 40% (24) нь бага зэргийн загатнаатай байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдагсдын 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай байсан бол өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тодорхойлогдов. Бүлэг хоорондын хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд 30 дахь хоногт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.001, p=0.002). Туршилтын бүлэгт хамрагдагсдын судалгааны эхний хоног, 15, 30 дахь хоногийн хүндийн зэрэг (p=0.001), загатнааны эрчим (p=0.002), арьсны чийгшил (p=0.002), өнгөн хөрсний чийг алдалт (p=0.001) хооронд мөн адил статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдав. Туршилтын бүлэгт хамрагдагсдын өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг арьсны чийгшлийн хэмжээтэй харьцуулахад шугаман хамааралтай (r=0.566, p=0.0001) байлаа. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан ААҮ-тэй нийт хүүхдүүдийн 81.7% (49) нь хүндийн зэргийн SCORAD үнэлгээ хөнгөн, загатнааны эрчмийн VAS үнэлгээ 40% (24) нь бага зэргийн загатнаатай байсан бол 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай, өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. 2. Туршилтын бүлэгт хамрагдсан хүүхдүүдийн шаргалжуут шүршлэх хэрэглэхийн өмнөх хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны чийгшил, өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг шаргалжуут шүршлэг хэрэглэсний дараах хоногуудтай харьцуулахад арьсны чийгшлийн хэмжээ нэмэгдэн, өнгөн хөрсний чийг алдалт буурснаар хүндийн зэрэг болон загатнааны эрчим багасаж байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоол зүйч Монгол түшмэл нарын хятад хэлээр туурвисан бүтээл дэх арьсны өвчин судлалтай холбоотой баримтуудыг тодруулан судалсан ньҮндэслэл: Монголчуудын бүтээн бий болгосон арьсны өвчин судлалтай холбоотой өв, уламжлалыг судлахдаа юуны өмнө түүх, эх сурвалжийн судалгаагаар дамжуулан арьс судлалын онолын ойлголт, арьсны өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх аргыг орчин цагийн анагаах ухааны арьс судлалын салбарын хөгжилтэй хослуулан шинэчлэх нь нэн чухал шаардлагатай байна. Тиймээс 1330 онд Хятад хэлээр бичсэн Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьс судлалтай холбоотой мэдээ, баримтуудыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтууд, арьсны өвчний нэршил, ангиллыг тодруулан судлах. Арга, аргачлал: Уламжлалт анагаах ухааны судрууд нь уг гарал, бүтцийн хувьд олон шинжлэх ухааныг хамардаг учраас шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг системийн нийтлэг аргуудыг ашиглах нь нэн зохимжтой байдаг. Бид уг номонд буй шинжлэх ухааны ойлголтуудыг стандартчилах, цэгцлэх, ялангуяа анагаахын шинжлэх ухааны онол, өвчний ангилал, нэр томьёо, төсөөллийг системчлэх, нэг мөр болгох, арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтуудыг тогтооход системийн түгээмэл, нийтлэг аргыг нэгтгэн дүгнэх, судлан гаргахад ашиглав. Үр дүн: Монгол эрдэмтдийн Хятад хэлээр бичсэн ном судрын дотроос одоогоор хамгийн их судлагдсан ном нь 14 дүгээр зууны Монголын анагаах ухааны эртний бүрэн зохиол болох Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” зохиол юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсын арьс судлалын түүх сүүлийн 100 жилээр хязгаарлагдаж байгаа ба “Идээ ундааны жинхэнэ товч” бүтээлд байгаа арьс судлал, арьсны өвчтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалснаар уг салбарын түүхийг 14 дүгээр зуунаас эхлүүлэх баримт буй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Юань улсын Монгол хаадын идээ ундааг хариуцсан эмч түшмэл, Монгол үндэстэн Хүсэхүйн 1330 онд хятад хэлээр бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээлэл, арьсны өвчний нэршил, ангилал нь Монголын анагаах ухааны хамгийн эрт үеийн сурвалж бичгийн баримтууд юм. Бидний олж тогтоосон анагаах ухааны олон салбарын эмчилгээ, засалд идээ ундаагаар эмчлэх аргын хүрээнд арьсны өвчтэй холбоотой нийт 12 баримт байв. Эдгээр баримтуудад арьс хөрс хатангиртах, арьс хөрсөнд халуун яр шарх гарах, арьс мах татвалзах гэсэн арьсны өвчтэй холбоотой 3 нэршил байгааг тодруулав. Бусад нь баримт нь эрүүл арьсны шим тамир, арьс махыг шимжүүлэх, арьс хөрсийг цэвэршүүлэх, арьс махыг төлжүүлэх, арьс хөрсийг өнгөжүүлэх, арьсны өнгийг сэргээх тус эрдэмтэй идээ ундаа, эмийн талаар өгүүлсэн байнгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гоо сайханд хэрэглэж байсан зарим эмийн түүхий эдийг Монгол эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний номуудаас тодруулахуйҮндэслэл: Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо зүйн шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан ба үүнийг даган ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлын судалгааг өргөн хүрээнд хийж байна. Монгол оронд 900 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг. Гэхдээ эдгээр ургамлаас аль ургамал нь гоо сайханд хэрэглэдэг болохыг тогтоох нь судлаачдын анхаарлыг татаж байна. Үүнийг шийдвэрлэх гол аргаын нэг бол XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тодорхойлох асуудал юм. Зорилго: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тайлбарлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эх бичиг, сурвалж бичгийн судлалын аргыг ашиглан судлаач М.Отгонбаяр (1995) нарын тодорхой нэг уламжлалын түүхийн жишээн дээр тулгуурлан мэдлэгийн трансформацын зүй тогтлыг илэрхийлэх арга зүйн зарчмуудыг баримтлан уламжлал шинэчлэлийн асуудалд улирал дэвших диалектик зүйн тогтнолын үүднээс хандахдаа В.Ф.Гегель (1837), Н.И.Конрид (1966), Л.Н.Гумилев (1989), Н.Хавх (1995) нарын үзэл баримтлалын ерөнхий чиг зарчмыг тус тус баримталж ажигласан болно. Үр дүн: Бид судалгаандаа эхлээд XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 40 номыг олж цуглуулан ашигласан. Цуглуулсан ном болгоноосоо гоо сайхантай холбоотой, арьсны янз бүрийн өвчнийг эмчлэх эмийн ургамал, нийлмэл найрлагыг тогтоосон. Дүгнэлт: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 7 судраас гоо сайханд хэрэглэдэг идээ ундаа, амьтан ургамлын гаралтай эмийн түүхий эдийн түүвэр хийж тайлбарлав. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо сайхны шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан. Үүнийг дагаад ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлыг олж тогтоох, судалгаа хийх шаардлага тавигдаж байна. Үүний гол нөөц, нотолгоонд суурилсан уламжлалт мэдлэгийг нээн гаргах гол боломжийн нэг нь анагаах ухааны эртний номуудыг судлах асуудал юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-11-07); ; ; ;Д.НарантуяаЭ.ОюунсүрэнҮндэслэл: Чихрийн шижин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох Предиабит зүрх судасны эмгэг (ЗСЭ)-ийн голлох эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Зүрх судасны эмгэг ЗСЭ-ийн эрсдэл нэмэгдэх нь чихрийн шижин оношлогдохоос өмнө Төвийн таргалалт буюу предиабитийн үед, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй холбоотой болохыг сүүлийн үеийн судалгаанууд онцолж байна. Зорилго: Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд МУын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдагсдаас 120266 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг өлөн үеийн глюкозын хэмжээнд үндэслэн хэвийн, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй, шинээр оношлогдсон чихрийн шижин, өмнө оношлогдсон чихрийн шижин хэмээн дөрвөн бүлэгт ангилсан. ЗСЭ-ийн эрсдэлийг үнэлэхдээ судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, тамхи татдаг эсэх, чихрийн шижинтэй эсэх, систолын даралт, нийт холестрол зэрэг үзүүлэлтэд үндэслэн ДЭМБ-ын ойрын 10 жилд ЗСЭ-т өртөх эрсдэл тооцох шалгуурыг ашигласан. Үр дүн: ЗСЭ-ийн эрсдэл нь цусан дахь глюкозын өөрчлөлттэй эсэхээс хамаарч байна. Өлөн үеийн глюкозын өөрчлөлтгүй буюу хэвийн бүлгийн 62.9% нь ЗСЭ-ийн бага, 31.2% нь дунд эрсдэлтэй байсан. Харин өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй бүлгийн 49.5% нь бага эрсдэлтэй, 39.9% нь дунд эрсдэлтэй байв. Шинээр оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 38.1% нь бага эрсдэлтэй, 43.3% нь дунд эрсдэлтэй байсан бол өмнө оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 33.7% нь бага эрсдэлтэй, 45.9% нь дунд эрсдэлтэй байна. Мөн түүнчлэн төвийн таргалалттай бүлэгт ЗСЭ-ийн дундаас маш өндөр эрсдэлтэй хүмүүсийн эзлэх хувь төвийн таргалалтгүй бүлэгтэй харьцуулахад их байсан. Ялангуяа төвийн таргалалттай шинээр оношлогдсон чихрийн шижин болон өмнө оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст ЗСЭийн эрсдэл илүү өндөр байна. Дүгнэлт: Нүүрс усны солилцооны алдагдал илрээгүй хүмүүстэй харьцуулахад алдагдлын эхэн үе буюу чихрийн шижингийн урьдал байдалтай, мөн шинээр оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшин өндөр байна. Төвийн таргалалттай хүмүүсийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшинг таргалалт илрээгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байна.
