АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
99 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны амиа хорлолтын хэв шинжийг судалсан үр дүн(2026-10-30) ;Л.Эрдэнэсувд ;Б.Батзаяа ;Б.Нацагсүрэн; Д.Оюунсүрэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадна орчны тоосонцрын агууламжийг шууд болон суурин харуулын цэгийн үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2025-10-20) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Б.НямсүрэнҮндэслэл: Агаарын бохирдол нь аливаа улс орны эдийн засаг, техник технологийн хөгжлөөс үл хамааран хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг юм. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалдаг ба цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт, уушги болон гуурсан хоолойн хорт хавдар, астма, цус харвалт зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Монгол улсын дийлэнх хүн ам оршин суудаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тухайлбал судлаач Г.Энхжаргал (2012) нарын судалгаагаар нийслэл дэх РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 7-8 дахин их байгааг тогтоосон. Дэлхийн олон улс орнууд агаарын бохирдлын хяналтдаа хямд өртөг бүхий шууд хэмжилтийн (Purple Air) багажийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, өргөн сүлжээнд ашиглах боломжтой багаж бөгөөд ухаалаг хотын агаарын бохирдлын хяналтын салшгүй нэг хэсэг гэдгийг зарим судлаачид онцолсон. Харин манай улсад уг багажаар агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, албан ёсны хяналтын суурин хэмжилтийн цэгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын гадна орчин дахь РМ2.5 тоосонцрын бохирдлыг шууд хэмжилтийн (Purple Air) багажаар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн төвийн зарим дүүрэгт шууд хэмжилтийн (Purple Air) багажийг байршуулан 2 минутын давтамжтайгаар 24 цагийн туршид РМ2.5 тоосонцрын хэмжилт хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийв. Үр дүн: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж өвлийн улиралд 66.68 мкг/м3 бөгөөд дүүргээр харьцуулахад СХД-т хамгийн өндөр буюу 118.58±90.22 мкг/м3, ХУД-т хамгийн бага 42.37±43.51 мкг/м3 тодорхойлогдсон. Долоо хоногийн гаригуудаар харьцуулахад Даваа (76.68±71.98 мкг/м3), Бямба (77.50±71.63 мкг/м3), Ням (80.34±74.45 мкг/м3) гарагуудад тус бүр хамгийн өндөр хэмжигдсэн байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл тохиолдож, хамгийн бага агууламж өдрийн цагаар буюу 14-16 цагийн хооронд хэмжигдсэн байна. Өвлийн саруудаас 12 дугаар сард хамгийн өндөр буюу 74.22±73.45 мкг/м3 тодорхойлогдсон бол хоёрдугаар сард хамгийн бага буюу 50.25±57.44 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт, техникийн ерөнхий шаардлагаас даруй 1.7 дахин их бөгөөд СХД-т хамгийн өндөр концентрацитай байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж өвлийн саруудаас 12 дугаар сард болон шөнийн цагаар илүү их тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж, артерийн даралт ихсэлтийг хотуудад харьцуулан судалсан дүн(2025-10-20) ;М.Анужин; ; ; Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хатуу түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жил бүр 6.7 сая хүн нас барж байгаа бөгөөд дийлэнх нь амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Агаарын бохирдол нь манай орны хүн амын нас баралтад нөлөөлөх гол хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн дараа 4-р байрыг эзэлж байна. Монгол улсад гадаад орчны агаарын бохирдлын талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг хэдий ч айл өрхийн доторх орчны агаарын бохирдлыг оршин суугчдын эрүүл мэндтэй холбон судалсан судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрыг харьцуулж, артерийн даралт ихсэлтэд үзүүлж буй нөлөөг өвлийн улиралд судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 1 саруудад Улаанбаатар, Дархан хотын нийт 240 айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг Purple Air шууд хэмжилтийн багажийн тусламжтайгаар ойролцоогоор 1 сарын хугацаанд, 24 цагийн турш хэмжсэн. Доторх орчны агаарын бохирдлыг хэмжсэний дараа дээрх айл өрхүүдэд амьдарч буй 18-60 насны хүмүүсийг тодорхой шалгуурын дагуу судалгаанд хамруулсан. Артерийн даралтыг 3 удаа хэмжиж дундаж утгыг тооцсон. Статистик боловсруулалтыг STATA-19.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 241 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотоос 116, Дархан хотоос 125 хүн тус тус хамрагдсан бөгөөд 46.5% нь эрэгтэйчүүд, 53.5% нь эмэгтэйчүүд байв. Сууцны төрлөөр харьцуулбал, 39.8% (n=96) айл өрх нь гэрт, 40.2% (n=97) нь галлагаа бүхий байшинд, 19.9% (n=48) нь орон сууцанд амьдардаг өрхүүд сонгогдсон. Нийт оролцогчдын 66.0% (n=159) нь артерийн даралт ихсэлттэй, 34.0% (n=79) нь хэвийн даралттай байснаас 40 наснаас дээш насны оролцогчид 69.9-88.5% нь даралт ихсэлтэй байгаа нь залуу хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (p=0.0001). Биеийн жингийн индексээр харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүсийн 75.3% (n=72) нь, харин таргалалттай оролцогчдын 78.4% (n=58) нь даралт ихэсдэг байгаа ба хэвийн жинтэй оролцогчдоос статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Доторх орчны PM2.5-ийн 24 цагийн дундаж агууламжийг шууд хэмжилтийн Purple Air багажаар хэмжихэд гэр, байшинд сууцны доторх орчны PM2.5-ийн агууламж MNS 4585:2025 стандартад заасан хэмжээнээс (37.5 мкг/м3) их байсан. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар агаарын бохирдол, сууцны төрлөөс хамаарсан орчны хүчин зүйлс нь артерийн даралт ихсэлттэй хамааралтай болохыг илрүүллээ. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг өрхүүдийн доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс өндөр байгаа нь тэдгээр оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна. Түүнчлэн, 40 ба түүнээс дээш насны болон илүүдэл жинтэй оролцогчдын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байгаа нь амьдралын хэв маяг, орчны нөхцөл байдалтай хамааралтай байж болзошгүйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг судалсан үр дүн(2025-10-20) ;Б.Буяндэлгэр ;Э.Насантогтох; ;Ц.СарнайҮндэслэл: Эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төдийгүй хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын гүйцэтгэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын гүйцэтгэл нэмэгдүүлдэг бол буурах нь стресс, ажлаас халшрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай орны хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа цөөнгүй хийгддэг хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд тодорхойлж түүнд ямар хүчин зүйл нь түлхүү нөлөөлж байгаа болохыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамж болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 20222024 онд 11 аймаг, Улаанбаатар хотын 18-65 насны 1883 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан тоон судалгааны арга, агшны загвараар гүйцэтгэсэн. Сэтгэл ханамж 6 дэд бүлэг (дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл, тусламж үйлчилгээний чанар, ажлын байрны аюулгүй орчин) –ээс бүрдсэн асуулгыг ашиглан Ликертийн 1-3 оноогоор үнэлэв. Статистик боловсруулалтыг IBM, SPSS-26.0 ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн түвшин 77.6% байв. Дэд бүлгүүдээс ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин 71.7% буюу дунджаас бага, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 83.4% дунджаас их байна. Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын эмнэлэгт удирдах албан тушаалд, анхан шатлалын эмнэлэгт эмчээр ажиллах нь сэтгэл ханамжид эерэг нөлөөтэй байв (p<0.05). Нас нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол ажилласан жил нэмэгдэх тусам буурч (r=−0.09, p<0.001) урвуу хамааралтай байв. Судалгааны үр дүнгээс харахад ажилчдын сэтгэл хамамжийг сайжруулахын тулд дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин зэргийг бэхжүүлэх, дэмжих замаар сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл зэрэг нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахын тулд байгууллагын дэмжлэг, хөгжих боломж, ажлын байрны аюулгүй байдлыг оновчтой зохион байгуулах замаар нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна.
