Б.Журамт
Loading...
Товч нэр
Б.Журамт
Бүтэн нэр
Болд Журамт
Латин нэр
Bold Juramt
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм(2021-03-13); ;З.Мөнхжаргал ;А.Авирмэд; Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа(2026-05-22) ;Д.Анужин; ; ; Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын үнэлгээ(2026-05-22); ;Д.Анужин; ; Үндэслэл: Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтцийн талаарх ерөнхий суурь ойлголтыг олгох хөтөлбөрийн Эм зүй, Био-Анагаах судлал, Эрүүл ахуйн тархвар судлал, Нийгмийн эрүүл мэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй эрүүл мэндийн хоол зүйч бэлтгэх хөтөлбөрийн бакалаврын сургалтын мэргэжлийн суурь хичээл юм. Суралцагчдын сэтгэл ханамж нь анагаахын боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг ул энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны анатомийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 2 сарын хооронд АШУҮИС-ийн БиоАнагаах судлаач, Эм зүйч, Эрүүл мэндийн тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл технологич, Уламжлалт анагаахын засалч зэрэг хөтөлбөрийн I-р дамжааны 182 оюутны дунд судалгааг хийж гүйцэтгэв. Суралцагчдын анатомийн хичээлийн чанарт өгч буй сэтгэл ханамжийг 24 асуулт бүхий асуумжаар үнэлэн дүгнэсэн. Өгөгдлийг SPSS-26,0 программ ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамраалгүй хоёр бүлгийн t-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (ANOVA), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийв. Статистикийн хувьд p<0.05 үед ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Бидний судалгааны үр дүнгээр сэтгэл ханамжийн найдвартай байдал маш өндөр (Cronbach`s α=0.928) байв. Нийт оролцогчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 4.61±0.67 байв. Түүнчлэн нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байв (p>0.05). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (KMO=0.894; Bartlett-ийн тест p<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 52.73%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь “Багшийн мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, үнэлгээ” байсан бол хоёрдугаар хүчин зүйл нь “Сургалтын зохион байгуулалт, орчин, сургалтын материал” байв. Мөн корреляцийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайн байдал, багшийн оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (p<0.01). Дүгнэлт: АШУҮИС-ийн Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын анатомийн хичээлд өгсөн сэтгэл ханамж нь багшийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, бодитой шударга үнэлгээ нөлөөлдөг бөгөөд мэргэжлийн ёс зүйг баримтлах, суралцагчидтай зөв боловсон харилцах нь түүний мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамааралтай болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний ургийн далны тогооны анатомийн хувилбаруудыг тодорхойлсон дүн(2022-11-02); ;Д.Оюунцэцэг; ; А.АвирмэдХүний мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Атгаалын толгой нь бөмбөлөг хэлбэртэй бөгөөд үений гадаргуугийн талбай нь далны тогооноос гурав дахин том бөгөөд хөдөлгөөний далайц ихтэй хэдий ч тохироогүй үед тооцогддог тул далны тогооны уруул (labrum gleinodale) хэмээх бүтэц нэмэгдэн орж үений тохироог сайжруулдаг.1,2, Мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Урагт далны тогоо нь үе шаттайгаар бүрэлдэн тогтож, хөгжил нь гүйцдэг. Гэвч урагт далны тогоо, түүний анатомийн хувилбаруудыг судалсан судалгаа харьцангуй ховор байдаг. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн үе дэх далны тогооны хэлбэрийн анатомийн хувилбарууд, тэдгээрийн онцлогийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 15-38 долоо хоногтой нийт 31 ургийн (13 эмэгтэй, 18 эрэгтэй) далны тогооны анатомийн хувилбарыг тодорхойлж, далны тогооны өндөр болон өргөнийг штангенциркуль ашиглан хэмжилт хийсэн. Үр дүн: Урагт далны тогооны лийр маягийн хэлбэр хамгийн олон буюу баруун талдаа 28 (90.3%), зүүн талдаа 26 (83.9%) байлаа. Харин зууван хэлбэр баруун талдаа 3(9.7%), зүүн талдаа 4(12.9%) тодорхойлогдож байв. Урагт 15 долоо хоногтой ургийн далны тогооны өндрийн хэмжээ баруун ба зүүн талдаа адилхан 0.15 мм байсан бөгөөд өсөлтийн эрчим нь 22 долоо хоногтойгоос хоёр талдаа ойролцоо болон бага зэрэг буурч цааш харьцангуй ойролцоо явж 32.5 долоо хоногтойд баруун болон зүүн талдаа адилхан 0.75 мм болж байна. Дүгнэлт: 1. Монгол хүний ургийн далны тогооны лийр маягийн хэлбэр давамгайлсан, урвуу таслал маягийн хэлбэр нь цөөн тохиолдож байна. 2. Монгол хүний онтогенезийн ургийн үед далны тогооны хэлбэр баруун, зүүн мөрний үенд хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай байдаг нь тодорхой полиморфизмтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа(2021-03-21) ;Х.Пүрэвсүрэн; ; ; Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.
