Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ALDH18A1 Expression Profiling in Non-small Cell Lung Cancer through Bioinformatics and Experimental Approaches(Mongolian National University of Medical Sciences, 2026-05-21) ;Wurihan ;Yirigui ;Jie Cheng; Objective: Non-small cell lung cancer (NSCLC) is a leading cause of cancer-related death worldwide. The molecular mechanisms of NSCLC are still not fully understood. This study used bioinformatics analysis of public databases to identify potential biomarkers and therapeutic targets. This study used integrated bioinformatics analyses to identify candidate oncogenes associated with in NSCLC. Tissue microarray-based immunohistochemistry was then performed to characterize the protein expression pattern of ALDH18A1 in NSCLC tissues and to preliminarily evaluate its potential as a biomarker. Methods: In this study, TCGA transcriptomic data were analyzed by weighted gene co-expression network analysis (WGCNA), differential expression analysis, least absolute shrinkage and selection operator (LASSO) regression, and random forest analysis to identify ALDH18A1 as a candidate gene in NSCLC. The protein expression of ALDH18A1 was then examined by immunohistochemistry (IHC) using tissue microarrays (TMAs) containing 80 lung squamous cell carcinoma samples, 52 lung adenocarcinoma samples, and their paired adjacent normal tissues. Results: In this study, WGCNA, differential expression analysis, LASSO regression, and random forest analysis identified ALDH18A1 as a key candidate gene in NSCLC. Immunohistochemical analysis showed that the expression level of ALDH18A1 protein was significantly higher in NSCLC tissues than in paired adjacent normal tissues (p < 0.05). Conclusions: ALDH18A1 is markedly upregulated in NSCLC and appears to contribute to tumorigenesis and disease progression, highlighting its promise as a potential diagnostic biomarker and a candidate target for therapeutic intervention. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A study on structure and functions of organs involved in the formation of Mongolian Khuumii sound(Mongolian Journals Online, 2020-10-27) ;Tsagaankhuu, Rentsendorj; ; ; Palamdorj, Ganchimeg - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинж ба гиперферритинеми хоорондын хамаарлыг судалсан үр дүн(2025-01-01) ;Б.Анхбаяр ;Б.Чулуунбилэг ;Ж.Амартайван; Э.СарантуяаҮндэслэл: Гиперферритинеми гэдэг нь ийлдсэн дэх ферритиний Ферритин агууламж хэвийн утгаас нэмэгдэхийг хэлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд Таргалалт нийт хүн амын 5-25%-д тохиолддог. Элэгний төмрийн хэт ачааллын хам Гипергликеми шинж болон бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь хоорондоо хамааралтай бөгөөд энэ нь дэлхий дахинд өвчлөл болон нас баралтын чухал шалтгаануудын нэгд тооцогддог тул судлаачид дээрх хамаарлыг судлах шаардлагатай байна. Олон улсад болон Монгол улсад бодисын солилцооны хам шинж болон зарим эмгэгүүдийн үед төмрийн солилцоо алдагдаж, төмрийн ачаалалд хүргэж байгаа эсэхийг үнэлсэн нотолгоо хомс байна. Иймд бид гиперферритинеми ба БСХШ болон бусад хүчин зүйлсийн хамаарлыг судлахаар зорилоо. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 159 эрэгтэй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа авч, бие махбодын хэмжилтүүдийг хийв. Судалгаанд оролцогчдын венийн цуснаас шинжилгээ авч өлөн үеийн глюкоз, триглицерид, нийт холестрин, ИНЛП, төмрийн түвшинг биохимийн бүрэн автомат анализатораар тодорхойлов. Судалгаанд оролцогчдын ферритиний түвшинг үнэлэхдээ Е И 8А аргыг ашиглан тодорхойлов ф К О 1п§1ттеп1§ ОтЪН, Оегтапу). Бид ийлдсийн ферритиний түвшин 400пд/т1-с дээш тохиолдолд гиперферртинеми гэж үзсэн. БСХШ-г тодорхойлохдоо “Н агтотгей 1” шалгуурыг ашигласан. Судалгааны гиперферритинеми болон хэвийн хоёр бүлэгт чанарын хувьсагч хоорондын ялгааг тооцохдоо Хи-квадрат тест болон Рт§Ъег Ехас1 тест, тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Мапп ^ЫШпеу ^ тест ашиглав. Судалгаанд оролцогчдын глюкозын түвшин, өөх тосны үзүүлэлтүүд ба ферритиний түвшин хооронд хамаарлыг үнэлэхдээ спеарманы корреляцийн шинжилгээг ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 59 (37.1%) нь бодисын солилцооны хам шинжтэй, 33 (20.8%)-д гиперферритинеми тодорхойлогдов. Гиперферритинеми болох эрсдэлийг бодисын солилцооны хам шинжтэй байх нь 3.4 дахин, гипергликемитэй байх нь 3.7 дахин, хэвлийн таргалалттай байх нь 2.2 дахин нэмэгдүүлж байв. Дүгнэлт: Судалгаанд оролцсон эрэгтэй хүмүүсийн ферритиний түвшин өндөр байх нь бодисын солилцооны хам шинж болон түүний зарим үзүүлэлтүүдтэй (хэвлийн тойрог, гипергликеми) ач холбогдол бүхий хамааралтай үнэлэгдэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн өөх тосны индексүүдийг төмрийн солилцооны зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн(2023-02-16) ;З.Болорцэцэг ;М.Лутзул ;Г.Мөнхтуул; Н.ЭрдэнэбаярҮндэслэл: Төмөр нь эсийн амьсгал, эсийн өсөлтөд чухал үүрэг Ферритин гүйцэтгэдэг микроэлемент бөгөөд амьсгалын гинжин урвалд Гепсидин электронийг хүчилтөрөгчид дамжуулахаас гадна эсийн хэвийн бодисын Төмрийн хуримтлал солилцоог хангадаг. Элэг, нойр булчирхай, булчинд илүүдлээр Биеийн өөх тос хуримтлагдсан тохиолдолд реактив хүчилтөрөгчийн хортой төрлийг бий болгодог ба төмрөөр өдөөгдсөн исэлдэлтийн стресс нь эсийн бодисын солилцооны хямрал, гэмтлийн шалтгаан болж элэг өөхлөлт, фиброз өөрчлөлт, глюкозын солилцооны хямрал, дислипипеми зэрэг бодисын солилцооны зарим эмгэг үүсэхэд оролцдог байна. Таргалалт, элэгний өөхлөлттэй холбоотойгоор үрэвслийн дохиолол ихсэх нь элэгнээс гепсидин ялгаралтыг нэмэгдүүлдэг ба үүний дүнд сийвэнгийн ферритин ихсэж, эдэд төмөр хуримтлагддаг. Иймд илүүдэл өөх нь төмрийн солилцооны зохицуулгыг алдагдуулж, төмрийг илүүдлээр хуримтлуулснаар таргалалттай холбоотой бодисын солилцооны эмгэгүүд үүсэх нөхцөл болдог. Зорилго: 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн бүтэц найрлага, өөх тосны үзүүлэлт, төмрийн солилцооны үзүүлэлтүүдийг ашиглан бодисын солилцооны хам шинжтэй болон бодисын солилцооны хам шинжгүй бүлэгт биеийн өөх тосны индексүүд ба төмрийн хуримтлал хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан Аналитик судалгааны Тохиолдол-хяналтын загварыг ашиглан Улаанбаатар хотын 30-60 насны бодисын солилцооны хам шинжтэй 93 эрэгтэй, бодисын солилцооны хам шинжгүй 132 эрэгтэйг судалгаанд хамруулсан ба хоёр бүлгийн төмрийн солилцооны үзүүлэлтийг өөх тосны солилцооны үзүүлэлтүүдтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын дундаж нас 45.4±8.4 жил (тохиолдол 46.2±8.5, хяналт 44.8±8.3, р=0.22); биеийн жингийн дундаж индекс (БЖИ) 28.1±4.9 кг/см2 (тохиолдол 30.03±3.5, хяналт 26.8±5.3, р=0.0001); биеийн таргалалтын индекс 25.4±4.4 % (тохиолдол 26.7±3.6%, хяналт 24.5±4.7%, р=0.04); бүсэлхий, ташаан тойргийн дундаж харьцаа (БТ/ТТ) 1.02±0.06 (тохиолдол 1.04±0.04, хяналт 1.003±0.06, р=0.0001) байв. Лабораторийн үзүүлэлтүүдээс триглицерид дундажаар 152.8±175.5 мг/дл (тохиолдол 230.7±246.2, хяналт 97.8±52.5, р=0.0001); ӨНЛП дунджаар 44.6±10.2 мг/дл (тохиолдол 39.1±8.6, хяналт 48.5±9.4, р=0.0001); ферритин дунджаар 337.7±219.4 мг/дл (тохиолдол 380.3±220.1, хяналт 307.7±214.6, р=0.014) гепсидин дунджаар 1.55±0.34 нг/мл (тохиолдол 1.46±0.3, хяналт 1.65±0.3, р=0.02) тус тус хоёр бүлгийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Биеийн өөх тосны индексүүд болон төмрийн хуримтлалыг илэрхийлэгч ферритины хоорондын хамаарлыг үнэлэхэд ферритин болон LAP (r=0.134; p=0.044), AIP (r=0.246; p=0.0001), WHR (r=0.256; p=0.0001) хооронд тус бүр шууд сул хамааралтай буюу өөх тосны индексүүд ихсэхэд сийвэнгийн ферритины агууламж ихсэж байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой байна. Мөн ферритин нь БЖИ (r=0.166; p=0.013) болон бүсэлхий, ташаан тойргийн харьцаа (r=0.256; p=0.0001)-тай статистикийн хувьд ач холбогдол бүхий шууд сул хамааралтай байна. Тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад төмрийн хуримтлал үүсэх магадлал 2.36 дахин их OR=2.36 (95% CI 1.37-4.06) байв. Дүгнэлт: 1. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт БЖИ, БТ/ТТ харьцаа, ийлдсэн дэх ТГ агууламж их, ӨНЛП статистик ач холбогдол бүхий бага байна.Биед агуулагдах өөх тосны индекс болох VAI, LAP, TyG, AIP статистик ач холбогдол бүхий их байлаа. Эдгээр үзүүлэлт нь БСХШ оноо ихсэх тусам даган нэмэгдэж байгаа нь бодисын солилцооны эмгэгүүдтэй хамааралтай болохыг илтгэж байна. 2. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт ферритины агууламж БСХШ-гүй хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаатай их байна. Ийлдсэн дэх ферритиний агууламж нь биеийн өөх тосны индексүүдтэй тоон утгын хувьд сул хамааралтай байгаа хэдий ч өөх тосны солилцооны хямрал нь төмрийн хуримтлал үүсэхэд нөлөөлж болохыг илтгэж байна. БСХШ-тэй хүмүүст төмрийн хуримтлал үүсэх магадлал БСХШ-гүй хүмүүсээс 2.36 дахин их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ALDH18A1-ийн жижиг эсийн бус уушгины хавдарт илэрхийлэгдэх байдал, эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-02-03) ;Г. Урьхан(Wurihan); ; ;П.Ханжун (Hanjun Pei)Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь уушгины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дэлхий дахинд өвчлөл болон нас баралтын түвшнээр тэргүүлэх байр эзэлдэг. Биоинформатикийн шинжилгээгээр ЖЭБУХ-ын үүсэлттэй нягт холбоотой ALDH18A1 хэмээх хорт хавдрын генийг илрүүлсэн. Сүүлийн жилүүдийн судалгаагаар ALDH18A1 нь олон төрлийн хорт хавдарт өвөрмөц өндөр илэрхийлэгдэж, эсийн өсөлт, шилжилт ба үсэрхийлэл зэрэг биологийн үйл явцыг зохицуулахад оролцдог болохыг харуулсан. Гэвч ЖЭБУХ дэх ALDH18A1-ийн тодорхой үүрэг болон молекулын механизм бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: ЖЭБУХ-ын эсүүд дэх ALDH18A1ийн илэрхийллийн онцлог болон түүний эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшинд ЖЭБУХ-ын янз бүрийн шугаман эсийн болон хэвийн уушгины эсүүдэд qPCR болон Western blot аргаар тодорхойлов. ALDH18A1 siRNA-г ашиглан генийг дарангуйлж, эсийн трансфекцаар хамгийн сайн нэг эсийг сонгож. ССК-8 шинжилгээ болон колони үүсгэх туршилтыг ашиглан хавдрын эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтийг үнэлж тэдгээрийн зөрүүг статистикийн аргаар шинжлэв. Үр дүн: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшин ЖЭБУХ-ын шугаман эсүүдийг хэвийн уушгины эсүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байсан бөгөөд уг илэрхийлэл H1975 эсүүдэд ялангуяа тод илэрсэн. ALDH18A1-г дарангуйлснаар ЖЭБУХ эсийн өсөлт ALDH18A1-ийн илэрхийллийг хийсний дараа ЖЭБУХ-ын эсийн амьдрах чадвар болон эсийн өсөлт мэдэгдэхүйц буурч, уг ялгаа нь статистикийн ач холбогдолтой байв (P<0.05). Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эсүүдэд өндөр илэрхийлэлтэй байдалтай илэрч, түүний илэрхийллийг бууруулах нь хавдрын эсүүдийн амьдрах чадвар болон өсөлт-ийг мэдэгдэхүйц дарангуйлдаг бөгөөд энэ нь ALDH18A1 нь ЖЭБУХ-ын үүсэл ба хөгжилд хавдар дэмжих үүрэг гүйцэтгэдэг, улмаар боломжит онкоген болон эмчилгээний бай болох судалгааны ач холбогдолтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жижиг эсийн бус уушгины хавдрын эдийн микроматрицад ALDH18A1 уургийн илэрхийлэгдэх байдал, клиникийн ач холбогдлыг судалсан дүн(2026-02-03) ;Г.Урьхан (Wurihan); ; ;П.Ханжун (Hanjun Pei)Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь дэлхий даяар хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд уушгины хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор 85%-ийг эзэлдэг. Өнөө үед оношилгоо, эмчилгээний түвшин тасралтгүй сайжирч байгаа хэдий ч дахилт болон үсэрхийллийн өндөр давтамжийн улмаас өвчтөний тавилангийн үнэлгээ одоо хүртэл хангалтгүй хэвээр байна. Болзошгүй молекулын маркеруудыг илрүүлэх нь эрт үеийн оношилгоо, тавилангийн үнэлгээ болон бай эмчилгээний хувьд онцгой ач холбогдолтой юм. ALDH18A1 нь янз бүрийн хорт хавдрын үед хавдрын тархалт болон тавилантай холбоотой болох нь тогтоогдсон боловч ЖЭБУХ-д түүний илэрхийлэл болон клиник ач холбогдол нь тодорхойгүй байдаг. Зорилго: ЖЭБУХ-ын уургийн илрэлтийн онцлогийг эдийн микрочип дээрх иммуногистохимийн туршилтаар баталгаажуулж, ЖЭБУХ-ын молекулын оношилгоо болон бай эмчилгээний онолын үндэслэлийг бүрдүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд TMA ба IHC аргыг ашиглан уушгины хавтгай эсийн хорт хавдар LUSC-ын 80, булчирхайлаг хорт хавдар LUAD-ын 52 тохиолдол болон хосолсон хавдрын орчмын хэвийн эдүүдэд ALDH18A1 уургийн илрэлийг тодорхойлов. 4 мкм зузаантай зүсмэлүүдэд шууд бус IHC будалт хийж, будалтын эрчим болон эерэг эсийн хувь дээр үндэслэн хагас тоон үнэлгээ гүйцэтгэв. ALDH18A1 илрэлийг клиник-патологийн үзүүлэлтүүд (нас, хүйс, TNM үе шат, эмнэл зүйн зэрэглэл) болон тухайн өвчтөний амьд үлдэх хугацаатай эсэхийг шинжилсэн. Үр дүн: ALDH18A1 нь 132 тохиолдол ЖЭБУХ-ийн хавдрын эдэд харьцангуй их илэрч, харин хавдрын орчмын хэвийн эдэд бага буюу бараг илрээгүй байв. LUSC-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001), холын метастазтай (P=0.0327) ба хавдрын хэмжээтэй (P=0.0166) статистикийн хувьд мэдэгдэхүйц холбоотой байсан. LUAD-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001) ба хавдрын хэмжээтэй (P=0.00302) статистикийн хувьд ач холбогдолтой байв. Kaplan–Meier шинжилгээгээр ALDH18A1 өндөр илрэлтэй өвчтөнүүдийн OS нь бага илрэлтэйгээс мэдэгдэхүйц бага байсан (LUSC: P=0.0014, LUAD: P<0.0001). Үр дүн нь ALDH18A1 өндөр илрэл нь ЖЭБУХ-ийн халдварлах чадвар болон муу урьдчилсан урьдчилсан таамагтай нягт холбоотой болохыг харуулж байв. Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эдэд өндөр түвшинд илэрхийлэгдэж, хавдрын явцтай нягт холбоотой байгааг харуулж байна. Иймээс ALDH18A1 нь ЖЭБУХ-ын оношилгоо болон урьдчилан таамаглалд ашиглаж болох боломжит молекулын маркер бөгөөд эмчилгээний боломжит бай болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдсэн дэх шээсний хүчлийн агууламжинд нөлөөлөх зарим хүчин зүйлийг бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэй хүмүүст тодорхойлсон дүн(2023-02-16) ;Г.Мөнхтуул ;З.Болорцэцэг ;М.Лутзул ;Н.СугарҮндэслэл: Ийлдсийн шээсний хүчил (ИШХ)-ийн агууламж нь бодисын солилцоо, зүрх судасны эмгэгүүдийн үед ихсэж байдаг. Судалгаанууд ИШХ нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийг эрт оношлох үзүүлэлт болдог талаар дурдсан ба гиперурикемитэй хүмүүст БСХШ үүсэх магадлал 1.6 дахин их гэжээ. Монгол 15-69 насныхны 48.8% нь илүүдэл жин, таргалалттайг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь цаашид БСХШ, ЗСӨ, чихрийн шижин, тулай ихсэх хандлагатайг илэрхийлж байна. Тиймээс ИШХ-ийн агууламжийг тодорхойлон БСХШ болон бусад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж болох талаар судлах шаардлагатай байна. Зорилго: ИШХ-н агууламжийг БСХШтэй, БСХШ-гүй хүмүүст тодорхойлон, нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хот дахь 30-60 насны 119 эрэгтэйг хамруулав. ИШХ ≥7 мг/дл бол гиперурикеми, БСХШ-г IDF, AHA/NHLBI байгууллагын зөвлөмжийн дагуу тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 39.5% (n=47) нь БСХШ-тэй, 16.8% (n=20) нь гиперурикемитэй байлаа. БСХШ-тэй бүлгийн 21.3% (n=10)-д гиперурикеми илэрсэн. ИШХ-ийг төвийн таргалалтаар ангилж үзэхэд БСХШ-тэй төвийн таргалалттай бүлэгт ИШХ дундаж 6.2±1.3 мг/дл харин хэвийн бүлэгт 4.9±1.8 мг/дл байлаа. БСХШ-гүй бүлэгт төвийн таргалалттай бүлэгт ИШХ 5.8±1.1 мг/дл, хэвийн бүлэгт 4.7±0.8 мг/дл байв (p<0.0001). Хамаарлын хувьд, ИШХ-тэй биеийн жин (r=0.43), хэвлийн тойрог (r=0.47), триглицерид (r=0.44) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бөгөөд БСХШ-гүй болон БСХШ-тэй бүлгээр авч үзвэл уг хамаарал нь биеийн жин (r=0.48, r=0.24), хэвлийн тойрог (r=0.5, r=0.36), триглицерид (r=0.46, r=0.29) буюу БСХШ-гүй бүлэгт үзүүлэлтүүд болон ИШХ-ийн хамаарал илүү хүчтэй байв. Гиперурикемийн эрсдлийг хэвлийн таргалалт 3.27 дахин, триглицеридеми 3.29 дахин ихэсгэж байлаа. Дүгнэлт: БСХШ-тэй хүмүүсийн 21.3%-д нь гиперурикеми илэрсэн бөгөөд хэвлийн өөхөн хуримтлал нэмэгдэх, өөх тосны солилцооны хямрал нь исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлж, ИШХ ихсэхэд нөлөөлж байж болох юм.
