Dalkh, Tserendagva
Loading...
Товч нэр
Dalkh, Tserendagva
Бүтэн нэр
Dalkh Tserendagva
Латин нэр
Dalkh Tserendagva
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цох хорхойны феромон ба анагаах ухаан дахь хэрэглээ(2026-05-22); ;Б.Дагданбазар; ;Д.ЭнхмааҮндэслэл: Шавьж бол эмийн шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд шавьжны биед агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судлах зайлшгүй хэрэгтэй юм. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг байсан янз бүрийн шавьж, цох хорхойн тухай мэдээлэл байдаг ч эдгээрийг эх сурвалжийн түвшинд түүвэрлэн харьцуулан бичсэн судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд “Шавьж эмчилгээ”-нд хэрэглэдэг янз бүрийн шавьж хорхой, ялангуяа элдэв цохын төрөл зүйлийн биед агуулагдах феромонт шүүрлүүдийн найрлагын талаарх мэдээлэл ба тэдгээр шавьжийг ямар өвчин эмгэгийн үед хэрэглэдэг байсан талаарх мэдээллийг эх сурвалжуудаас судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцуулалтын аргыг ашиглав. Мэдээллийг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас шавьж эмчилгээ, тэр дундаа цох хорхойг ардын эмнэлгийн эмчилгээнд хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэв. Үр дүн: Эх сурвалжуудаас үзэхэд монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд амьтны гаралтай эмийн зүйлийн дотор үе хөлтний хүрээний төлөөлөл болох хавч, аалз, хилэнцэт хорхой, царцаа, зөгий элдэв зүйлийн цох, өт хорхой зэрэг өдий төдий олон янз “эмчилгээний хорхой шавьж” хэрэглэдэг байсан байна. Үүний дотор буглаа цох, шивхэрч цох, хар цохыг уламжлалт анагаах ухаанд судсан туулга хийхэд, үе мөч, булчин махны өвчин, эмэгтэйчүүдийн олон төрөл өвчин, саажиж өрөөл татанхай болох, толгойн өвчин, 11 цанх өвчин бүгдэд нь цох хорхойг тустай гэж заагаад дор бүрд нь зориулалттай жор гаргаж эмчилгээнд хэрэглэдэг байсан байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд биологийн ангиллаар шавьжийн ангиас янз бүрийн хорхой, нэн ялангуяа хатуу далавчтаны багийн төлөөллөөс олон янзын цохыг хэрэглэдэг байжээ. Тэдгээрийн бие агуулагдах феромонт шүүрэлд олон төрлийн химийн бодис агуулагддаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан гоёо ургамлын эх сурвалжийн судалгаа(2026-05-22) ;Т.Төрболд ;Д.Энхмаа; Үндэслэл: Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Төв Азийн хуурай бүс нутагт тархсан ховор шимэгч ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд (УАУ) эртнээс “тоник” буюу тэтгэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Түүхэн сурвалжууд болон орчин үеийн фармакологийн судалгааны хоорондын уялдаа холбоог тодорхойлох нь уг ургамлын эмчилгээний ач холбогдлыг нотлоход чухал юм. Зорилго: Улаан гоёо ургамлын түүхэн хэрэглээг сурвалж бичгээр тодруулах, орчин үеийн фитохими, фармакологийн судалгааны үр дүнтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхөд оршино. Арга, аргачлал: Судалгааг түүхэн судалгааны загвар (HRD)-ын хүрээнд гүйцэтгэсэн. Түүхэн-харьцуулсан шинжилгээний аргаар В.И.Грубов (1982), “Бэньцао ганму”, “Бэньцао яньи буи” зэрэг сонгодог эх сурвалжуудыг системчлэн шинжлэв. Үр дүн: Түүхэн сурвалжуудад улаан гоёог “Инь хийг тэтгэж, үрийн шим цусыг нэмэгдүүлнэ” гэж тодорхойлсон нь орчин үеийн судалгаагаар тогтоогдсон 98 төрлийн биологийн идэвхт бодис (флавоноид, тритерпеноид г.м)-ын антиоксидант, нөхөн үржихүйг дэмжих үйлдэлтэй нийцэж байна. Ургамлын аюулгүй байдал болон элэг, ходоод хамгаалах идэвх нь фармакологийн туршилтаар батлагдсан байна. Дүгнэлт: 1. Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Монголын говийн ховор шимэгч ургамал бөгөөд XIII зууны эх сурвалжид тэмдэглэгдсэн уламжлалт хэрэглээ нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны дүнтэй нийцэж байна. 2. Түүхэн эх сурвалжуудад үрийн шимийг хадгалах, бөөрийг тэтгэх, бэлгийн чадлыг дэмжих, хуурайшлыг чийглэх, саажилт болон сулралыг эмчлэх зэрэг олон талын үйлдлийг дурдсан бол орчин үеийн фитохимийн судалгаагаар флавоноид, полисахарид, тритерпеноид, стероид зэрэг олон бодис илэрч, фармакологийн ач холбогдолтой болох нь батлагдсан. 3. Wei нар (2019) хордлогын үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нотолсон бол Enkh-Amgalan нар (2024) экологийн ач холбогдлыг тодруулсан байна. Энэ нь улаан гоёог зөвхөн эмийн ургамал бус, экосистемийн чухал бүрэлдэхүүн болохыг харуулж байна. 4. Иймээс улаан гоёо нь уламжлалт хэрэглээ болон орчин үеийн судалгааны дүнг уялдуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал болох нь батлагдаж байгаа тул цаашид клиник туршилт, тарималжуулалт, хамгаалалтын арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг эмчилгээнд хэрэглэж ирснийг тэмдэглэсэн зарим сурвалж зохиолыг тодруулан судлах нь(2026-02-03) ;Соёлт (Suyalatu) ;Б.БатболдҮндэслэл: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүхтэй. Ёл шувуу нь өөрийн өвөрмөц биологийн онцлогтой бөгөөд түүний сангасыг уламжлалт эмийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Уг түүхий эдийг голчлон хоол боловсруулах эрхтний хямрал, хавдар, шарх, сэтгэцийн гаралтай зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг байсан талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч ёл шувууны сангасны эмчилгээний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан ажил хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд ёл шувууны сангасыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн талаарх зарим сурвалж, зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээллийг нэгтгэн тоймлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцүүлалтын аргыг ашиглав. Судалгааг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас Ёлын (Gypaetus barbatus) сангасны хүний өвчний эмчилгээнд, ялангуяа ходоодны хавдрын эсрэг хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэсэн. Үр дүн: Судалгааны эх сурвалжуудаас үзэхэд ёл шувууны сангас нь Төвд, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг байж, ялангуяа ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн байна. Ёлын сангасыг уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн шарж түлэх, номхотгон боловсруулах аргаар бэлтгэсний дараа эмийн жорын бүрэлдэхүүнд ашигладаг бөгөөд гашуун амттай, бүлээн чанартай, бэтгийг эвдэн бадганыг арилгах, илчийг сэлбэх, эс шингээснийг шимэгдүүлэх, дуршил нээх, хавдрыг ховхлох үйлчилгээтэй хэмээн уламжлалд тэмдэглэсэн байдаг. Кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг найрлагатай тул ясны бодисын солилцоог дэмжих, ясны сийрэгжилтийг бууруулах, шинээр яс үүсэх үйл явцыг идэвхжүүлэхэд тустай гэж уламжлалт сурвалжуудад дурдсан байдаг. Дүгнэлт: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангас нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд голчлон ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвслийн гаралтай өвчний үед ашиглагдаж иржээ. Уг сангас нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг тул яс бэхжүүлэх, хоол шингээлтийг дэмжих, үрэвслийг бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа тул түүний эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Цаашдын судалгаанд ёл шувууны сангасны биологийн идэвх, эмчилгээний боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй.
