Nyamdavaa, Khurelbaatar
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Khurelbaatar
Бүтэн нэр
Nyamdavaa Khurelbaatar
Латин нэр
Nyamdavaa Khurelbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа(2025-01-01) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Г.ЖаргалсайханҮндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Агаарын бохирдол болон амьсгалын замын өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судалсан дүн(2024-05-13); ; ;Б.Батзориг; Грегори ГрейҮндэслэл: Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан Томуу асуудлын нэг байсаар байгааг нэлээдгүй судалгаанууд батлан харуулсаар Багтраа байна. Улаанбаатар хотод агаарын бохирдуулагчдын жилийн дундаж Бохирдуулагч агууламж MNS 4585:2007 стандартад заасан хүлцэх хэмжээнээс их Тоосонцор байгаа нь бие махбодын олон эрхтэн системд сөрөг нөлөө үзүүлж байгаа Нас баралт юм. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн боловч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна. Тухайлбал 2018 онд Монгол улсад амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 2.4 байсан бол 2021 онд 2.9 болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд гадаад орчны агаарын бохирдол, амьсгалын замын зарим өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судлах үндэслэл боллоо. Зорилго: Гуурсан хоолойн багтраа, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт болон агаарыг бохирдуулагчдын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчдийн өдөр тутмын тоон мэдээнээс томуу, томуу төст өвчин (J11), гуурсан хоолойн багтраа (J45), нас баралтын 2014-2022 оны тоон мэдээллийг ашиглан, гадаад орчны агаар бохирдуулагчид (PM2.5, PM10, PM1, CO, NO2) ба цаг уурын тоон мэдээг цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон суурин 18 харуулын мэдээг үндэслэн хугацааны цувааны шинжилгээний аргаар харьцуулалт хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан, цаг уур, агаарын бохирдлын хавсарсан нөлөөллийг тооцохдоо Квази-Поиссон регрессийн ерөнхий шугаман загварчлалын аргаар тооцож гаргалаа. Үр дүн: Томуу, томуу төст өвчнийг PM2.5-тай харьцуулж үзэхэд ялгаа ажиглагдахгүй (p=0.002) байсан ба PM10 тоосонцрын өртөлт 5 болон 6 өдрийн дараа өвчний тохиолдлыг 0.06%-иар нэмэгдүүлсэн буюу PM10-н хэмжээ 700 мг/м3-ээс ихсэхэд томуу, томуу төст өвчин 50.0%-иар нэмэгдэх хандлагатай байв (p=0.03431). Гуурсан хоолойн багтраа өвчний шинэ тохиолдол PM10 тоосонцорт өртсөн өдөр 0.7% (0.00409), 7 өдрийн дараа 0.65%-иар (p=0.00868) тус тус нэмэгдэж, РМ10 тоосонцрын концентрат өсөхөд харьцангуй эрсдэл ихсэж байна. PM2.5 тоосонцорт өртсөнөөс 3 өдрийн дараа гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаант нас баралт 5.87% (p=0.00152) нэмэгдэж, концентрат 80мкг/м3-с 200мкг/м3 хүртэл ихсэж, түүнээс дээш үед харьцангуй эрсдэл буурч байна. Дүгнэлт: 1. Агаарын үндсэн бохирдуулагчдад өртөх нь амьсгалын замын өвчлөл болох томуу, томуу төст өвчин, астмын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа ч нас, хүйсээс хамаарсан ялгаа байхгүй байна. 2. Агаарын үндсэн бохирдуулагчид 10 нэгж нэмэгдэхэд амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын сууцны доторх орчинд РМ1, PM10 тоосонцорын агууламжийг шууд хэмжилтийн багажаар судалсан дүн(2025-05-05); ;Г.Жаргалсайхан; ;Г.ЭнхжаргалҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн ам буюу 99 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалж, бага болон дунд орлоготой улсын хүн ам хамгийн ихээр өртөж байна. Дотоод орчинд агаар бохирдох үндсэн шалтгаануудад гал түлэх, хоол хийх, цэвэрлэгээ, тамхи татах гэх мэт хүний үйл ажиллагаа, сууцны хана, шал, тааз, тавилга зэрэг сууцны шинж чанар, агааржуулалт, гадна орчны агаарын бохирдол ордог. Зорилго: Улаанбаатар хотын нийт 120 өрхийг түүвэрлэн сууцны доторх орчинд PM1, PM10 тоосонцорын агууламжийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид сууцны доторх орчны агаар дахь PM1, PM10 тоосонцорын агууламжийг “PurpleAir” шууд хэмжилтийн багажийг 2023 оны 10-р сараас 2024 оны 01-р сар хүртэлх хугацаанд суурилуулж, PM1, PM10 тоосонцорын агууламжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Нэг удаагийн хэмжилт 10 минутын турш үргэлжилсэн ба нийт 51,309 удаа хэмжилт хийсэн. Үр дүн: PM1 тоосонцорын агууламж гэрт 55.5±53.2 мкг/м3, байшинд 54.9±46.7 мкг/м3, орон сууцанд 31.6±40.1 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Мөн PM10 тоосонцорын агууламж гэрт 110.6±108.6 мкг/м3, байшинд 110.6±96.7 мкг/м3, орон сууцанд 62.2±83.0 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Тоосонцорын агууламжийг халаалтын төрлөөр авч үзэхэд зуух болон пийшинтэй өрхөд PM1 тоосонцорын агууламж 55.3±50.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 110.6±103.0 мкг/м3 хэмжигдсэн бол төвлөрсөн халаалттай өрхөд PM1 тоосонцорын агууламж 31.6±40.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 62.2±83.0 мкг/м3 (р<0.001). Хэмжилт хийсэн саруудыг авч үзэхэд РМ1 ба РМ10 тоосонцорын агууламж 2024 оны 1-р сард хамгийн өндөр буюу 64.8±55.1 мкг/м3 ба 131.4±116.0 мкг/м3 тус тус байлаа. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM10 тоосонцорын агууламж MNS4585:2016 Агаарын чанарын стандарт хэмжээнд байсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүн амын дунд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг илтгэж байна. 2. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM1, PM10 тоосонцорын агууламж байршил, сууцны төрөл, халаалтын төрөл, хэмжилт хийсэн сараар ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Tooth Loss and Nutritional Status in 120,994 Children Aged 6-9 Years in Mongolia: A Population-Based Study(MDPI AG, 2026-01); ; ; ; Background: Tooth loss in childhood reflects cumulative oral disease and may impair dietary intake, potentially influencing nutritional status. Evidence on the association between tooth loss and anthropometric indicators in school-aged children remains limited. Methods: This population-based cross-sectional study used data from a nationwide health screening conducted by the Ministry of Health of Mongolia in 2023-2024. A total of 120,994 children aged 6-9 years were included. Tooth loss was categorized as 0, 1-2, or ≥3 extracted teeth. Nutritional status was assessed using weight-for-height (WHZ), weight-for-age (WAZ), height-for-age (HAZ) Z-scores, and body mass index (BMI). Associations between tooth loss and anthropometric indicators were examined using unadjusted and multivariable linear regression models adjusting for age and sex. Results: Overall, 12.5% of children had experienced tooth loss. Mean WHZ and WAZ decreased progressively with increasing tooth loss. In adjusted analyses, children with 1-2 extracted teeth had lower WHZ (β = -0.025; 95% CI: -0.047 to -0.004), and those with ≥3 extracted teeth had substantially lower WHZ (β = -0.058; 95% CI: -0.084 to -0.032), compared with children without tooth loss. Similar associations were observed for WAZ. No significant associations were found between tooth loss and BMI or HAZ. No interactions with age or sex were detected. Conclusions: Tooth loss was independently associated with lower indicators of current nutritional status among children aged 6-9 years. These findings underscore the importance of integrating oral health and nutrition strategies in childhood health programs.Scopus© Citations 1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Correction: Distribution of 10-year cardiovascular disease risk levels in Mongolia: results from nation-wide health screening program[This corrects the article DOI: 10.3389/fpubh.2025.1412262.]. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Examining Age-Adjusted Associations between BMI and Comorbidities in Mongolia: Cross-Sectional Prevalence(2024-06); ; ; ;Tsedev-Ochir, Tumur-OchirEnebish, Oyunsuren(1) Background: This study investigated the association between body mass index (BMI) categories and comorbidities in the context of a developing country, utilizing data from a nationwide health screening in Mongolia. (2) Methods: The study included 181,080 individuals (mean age 47.0 ± 15.3, 42.0% male) from the population-based general health screening. We counted the number of diseases from participants' medical records based on ICD-10 codes, excluding those categorized under Z00-Z99 and codes indicating acute disorders, as well as individuals classified as underweight. (3) Results: Among study participants, the prevalence of two or more comorbidities was 4.2%. The weight distribution comprised 40.4% normal weight; 37.1% overweight; and 16.9%, 4.4%, and 1.2% in the Class I, II, and III obesity categories, respectively. Comorbidities increased with BMI: normal weight (0.222); overweight (0.255); and Class I (0.290), Class II (0.302), and Class III obesity (0.303), suggesting a dose-dependent likelihood of having multiple diseases. Adjusted linear regression (beta coefficients, 95% CIs) showed increased comorbidity risks in overweight (0.017, 0.013-0.021) and obesity (0.034, 0.030-0.039). Interaction analysis with age revealed a significant effect (p < 0.001). While comorbidities tend to increase with higher BMI categories in all age-tertile groups, this association was notably stronger among younger individuals. (4) Conclusions: Obesity is associated with a twofold increase in the prevalence of multiple comorbidities compared to normal weight. Our findings also highlight the critical role of age in the development of multiple diseases, with BMI remaining a significant factor across various age groups, encompassing both younger and older adults.Scopus© Citations 9 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Interactive effects of air pollutants and viral exposure on daily influenza hospital visits in MongoliaBACKGROUND: Air pollution is a well-documented public health hazard linked to various adverse health outcomes. While studies have shown associations between elevated levels of air pollutants and increased influenza incidence, there is a notable knowledge gap concerning the interactive effects of air pollution and viral exposure on respiratory viral infections. OBJECTIVES: This study sought to examine the interactive effects of air pollution and viral exposure on influenza hospital visits in Ulaanbaatar, Mongolia. METHODS: We conducted a time-series analysis linking daily hospital visits for influenza disease (defined as ICD10 diagnosis codes J11) with ambient concentrations of air pollutants (PM1, PM2.5, PM10, NO2, SO2, and O3) over a period of 7 years. Viral exposure for a specific geographical region was estimated based on influenza hospital visits within acute (previous day) and sub-acute (preceding 7 days) exposure windows. Covariates included long-term time trend, temperature, temperature variation, relative humidity, holiday, and raw coal ban policy. An over-dispersed generalized linear model (GLM) with a quasi-Poisson distribution was used to assess associations, exploring interactions and lag effects up to 3 days. Season-specific models and stratified analyses by sex and age were performed, with sensitivity analyses using multi-pollutant models. RESULTS: A total of 16,364 influenza hospital visits were recorded, with significantly higher rates of visits during the winter season. All six pollutants amplified the effects of viral exposure on hospital visits in cold months, while only PM1, PM2.5, and O3 showed synergistic effects in warm months. Stronger synergistic effects were observed among children under 5 years old, particularly for O3. CONCLUSIONS: Air pollution significantly amplified the adverse effects of viral exposure on influenza-hospital visits, particularly among young children and during high viral exposure periods. These findings underscore the need for employing protective measures against both air pollution and viral infections.Scopus© Citations 4 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн(2024-03-20) ;М.Номундарь ;Т.Сувд ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааЦ.АнужинҮндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна.
