Б.Дамдиндорж
Loading...
Товч нэр
Б.Дамдиндорж
Бүтэн нэр
Болдбаатар Дамдиндорж
Латин нэр
Boldbaatar Damdindorj
Албан тушаал
Ректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
40 results
Now showing 1 - 10 of 40
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Maternal group B Streptococcus colonization: Correlation between IL-6/IL-15 cytokine profiles and infection biomarkers for early risk prediction(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;Han Wu, Ri Han Wu ;Batu, Baoyin Batu; ; Objective: To investigate the risk factors for adverse pregnancy outcomes in women with late-trimester Group B Streptococcus (GBS) colonization and to evaluate the predictive value of serum C-reactive protein (CRP), procalcitonin (PCT), interleukin-6 (IL-6), and interleukin-15 (IL-15) as biomarkers for these outcomes. Methods: This is a prospective cohort study of 160 women (80 GBS-positive and 80 GBS-negative). Clinical data, serum biomarkers (CRP, PCT, IL-6, IL-15), and vaginal secretion samples were collected. Statistical analyses were performed to identify independent risk factors and to assess the diagnostic accuracy of the biomarkers using receiver operating characteristic (ROC) curves. Results: Independent risk factors for adverse pregnancy outcomes in GBS-colonized women include advanced maternal age, gestational diabetes mellitus, a history of miscarriage, and vaginal dysbiosis. The combined measurement of CRP, PCT, IL-6, and IL-15 showed superior predictive value for adverse pregnancy outcomes (AUC = 0.913; 95% CI, 0.85-0.97) compared to individual markers. GBS-positive women exhibited a higher incidence of co-infections and adverse neonatal outcomes, such as pneumonia and asphyxia. Conclusion: TA combination of inflammatory biomarkers can serve as a strong predictor of adverse pregnancy outcomes in women with late-stage GBS colonization. These findings support incorporating biomarker testing into GBS screening protocols to enhance risk assessment and guide clinical management. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Clinical physiological interventions to enhance the performance of Mongolian basketball players(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30); ; ;Munkhzaya, Khaliun ;Munkhbat, BatnyamObjective: To evaluate certain neurophysiological parameters of basketball players, analyze the effects of aerobic and anaerobic training, and assess the role of nutrition and physical recovery. Methods: Seven male professional players (aged 19–25) from the Erdenet Miners team completed a two-month integrated intervention combining structured aerobic/anaerobic training, individualized nutrition plans, and recovery modalities. Assessments were conducted at baseline, mid-intervention, and post-intervention, measuring body composition, aerobic capacity, muscular strength, agility, pulmonary function, neuromuscular balance, and psychological recovery. Non-parametric tests (Friedman and Wilcoxon) were used to evaluate changes over time. Results: Significant improvements were observed across multiple domains. Body fat decreased from 21.6% to 19.6%, while muscle mass and protein levels increased. Aerobic capacity improved, including Cooper test performance (2.86 km to 3.22 km), Yo-Yo IR1 (1005 m to 1385 m), and MVV (156.2 to 184.9 L/min). Agility increased by 14%, vertical jump height by 6.1%, and muscular asymmetry declined. Psychological recovery (RestQ-Sport) also improved. Conclusions: A comprehensive neurophysiological intervention combining structured training, targeted nutrition, and advanced recovery techniques significantly enhanced physical performance, physiological efficiency, and psychological well-being in elite basketball players. These findings highlight the value of integrated performance-optimization strategies in improving individual and team outcomes. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Oral Pigmentation in Children: A Narrative Review and Practical Diagnostic Framework(Cureus, Inc., 2026-09-01); ; ; ; Oral pigmentation in childhood ranges from common constitutional variants to less frequent reactive, local, medication-related, vascular, genetic, endocrine, and neoplastic disorders.Overlapping clinical appearances can create diagnostic uncertainty, especially when adult-oriented approaches are applied to children.This narrative review presents a pediatric-focused framework for initial evaluation based on five domains: onset and evolution; focal, multifocal, or diffuse distribution; color and surface morphology; blanching or compressibility; and medication, dental, family, environmental, and systemic clues.Longstanding, symmetric, diffuse brown pigmentation without symptoms usually favors constitutional melanin pigmentation.Multifocal lentigines with gastrointestinal, endocrine, skeletal, or family-history findings should prompt targeted evaluation for an underlying syndrome.Blue-gray lesions adjacent to a restoration or trauma site suggest exogenous pigment, whereas red-blue compressible lesions raise concern for a vascular process and should not undergo blind biopsy.Oral melanoacanthoma is an important benign mimic because it may enlarge rapidly and appear clinically alarming.New or changing focal lesions, particularly those showing nodularity, ulceration, spontaneous bleeding, marked asymmetry, irregular borders, color variegation, or diagnostic uncertainty, warrant prompt specialist assessment and histopathologic evaluation when indicated.Pediatric evidence remains limited and consists largely of observational studies, case reports or series, and extrapolation from adult literature; accordingly, the proposed pathway is an evidenceinformed clinical aid rather than a validated prediction rule.A structured history-first approach can support appropriate reassurance, targeted referral, and timely biopsy while minimizing unnecessary intervention for convincingly benign pigmentation. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах куркумины нөлөө(2025-01-01) ;Хуан ДанДан; ; ; Б.БолорчимэгҮндэслэл: Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчин юм. Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, эсвэл хими туяа хосолсон эмчилгээ хамаардаг. Цисплатин бол умайн хүзүүний хорт хавдрын химийн эмчилгээний эхний сонголтын эм юм. Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 20 орчим хувь нь хими эмчилгээнд тэсвэртэй болж, улмаар үр дүн буурч, хавдар дахиж, тавилан мууддаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Иймээс шинэ эмийг судалж, умайн хүзүүний хорт хавдрын эсийн цисплатинд мэдрэмтгий байдлыг сайжруулах, умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулах нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах нөлөөллийг цисплатинд тэсвэртэй Не1аЮБР, 8гНаЮБР эсийн өсгөвөрт судлах. Арга, аргачлал: Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур*12 эст хорт хавдрын 8гНаЮБР эсийн шугам болон аденокарциномын Не1а/ ББР эсийн шугамыг туршилтанд ашиглав. Эдгээр эсийг туршилтын бүлэгт зөвхөн өсгөврийн орчиноор, туршилтын бүлэг 8.5 мкМ куркуминаар үйлчилсэн. Колон үүсэх шинжилгээгээр эсийн олшролын чадварыг илрүүлж кристал нил будгаар будаж үүссэн колоныг тоолж бүлэг хооронд харьцуулан үнэллээ. Үр дүн: 1. Не1а/ОБР-ийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлгийн колон 507.7±15.70, туршилтын бүлгийн колон 112.3±16.17 байсан бөгөөд туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байв. 2. 8гНа/ОБРийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлэгт 450.3±17.95, туршилтын бүлэгт 198.3±13.05 колон үүссэн байв. Туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байлаа. Дүгнэлт: 1. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур эст хорт хавдрын Не1аЮБР эсийн олшролыг илэрхий багасгасан байна. 2. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний аденокарциномын 8Ша/ОБР эсийн олшролыг мэдэгдэхүйц багасгасан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа(2025-01-01) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Г.ЖаргалсайханҮндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээхэд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэсэн үр дүн(2025-12-05) ;Вэнчао Ли (Wenchao Li) ;Б.БатбаярҮндэслэл: Шүдний имплант эмчилгээ хийх үед буйлны зөөлөн эдийн ерөнхий бүтэц болон ширхэг чухал ач холбогдолтой. Эдгэрэлтийн абатмент нь буйлыг хэлбэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа хүзүүвч хэсгийн дизайн нь зөөлөн эдийн байдал болон цөгцний харагдах байдалд нилээд их хэмжээгээр нөлөөлдөг. Зорилго: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээсний дараах өвчтөний сэтгэл ханамжтай байдал болон буйлны эдийн бүтцийн өөрчлөлтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатмент хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Эрүүний 1-р араа шүдгүй 30 өвчтөнийг имплант эмчилгээний судалгаанд хамруулав. Бид хяналтын бүлэгт 15 өвчтөнийг, судалгааны бүлэгт 15 өвчтөнийг тус тус хамруулав. Судалгааны бүлгийн өвчтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэж, хяналтын бүлгийн өвчтөнүүдэд стандарт эдгэрэлтийн абатмент хэрэглэв. 2 сарын дараа цөгцийг сэргээв. Имплантын эргэн тойрны зөөлөн эдийн индекс, буйлны гоозүйн оноо (PES) болон өвчтөний сэтгэл ханамжийн байдлыг эмчилгээ дууссан өдөр (T0), 1 сар (T1), 3 сар (T2) болон 6 сар (T3)-ын дараа тус тус үнэлэв. Үл хамаарах түүврүүдийн т-тестээр статистик дүн шинжилгээ хийгдэв. Үр дүн: Имплант орчмын зөөлөн эдийн индекс нь Т0, Т1, Т2 болон Т3 саруудад хяналтын бүлэг болон судалгааны бүлгийн хооронд ялгаатай байдал ажиглагдсангүй (P>0.05). Дундаж буйлны гоозүйн оноо Т0, Т1 болон Т2 саруудад судалгааны бүлэгт өндөр байв (P < 0.05). VAS онооны хувьд группын хооронд Т0, Т1 болон Т3 саруудад ялгаа харагдаагүй бол Т2 буюу 3 сарын дараа судалгааны бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад сэтгэл ханамж өндөр болсон байв (P < 0.05). Дүгнэлт: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээх үед стандарт абатменттай харьцуулахад өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэхэд зөөлөн эдийн эдгэрэлт маш сайн байсан ба өвчтөний сэтгэл ханамжийн байдал өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны тамхины утааны шалтгаантай хүүхдийн амны салстын нөсөөжилт: системчилсэн тойм ба мета-анализ(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Хүүхдийн дам тамхидалт (ДТ) нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эцэг эхийн тамхины хэрэглээнээс шалтгаалан гэрийн орчны тамхины өртөлтөөс зайлсхийх боломж хязгаарлагдмал байдаг. Сүүлийн жилүүдэд амны салстын нөсөөжилт (АСН) нь хүүхдийн удаан хугацааны идэвхгүй тамхидалтыг илтгэгч эмнэлзүйн шинж тэмдэг болох талаар судлаачид анхаарч байгаа ч, үр дүнг нэгтгэсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн дам тамхидалт болон амны салстын нөсөөжилтийн хамаарлыг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: PRISMA удирдамжийн дагуу PubMed, Scopus, Web of Science, Cochrane Library гэх мэдээллийн санаас системтэй хайлт хийж, хүүхдийн (≤18 нас) ДТ болон АСН-ийн хамаарлыг үнэлсэн, ажиглалт судалгаануудыг түүвэрлэж, тэдгээрийн аргазүйн чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-ийн тусламжтайгаар үнэлэв. Санамсаргүй нөлөөт загвар бүхий мета-анализ хийж, нэгтгэсэн OR-ыг 95%-ийн итгэлцлийн интервал (CI)-аар тооцон, судалгаа хоорондын ялгаатай байдлыг I²-аар, нотолгооны итгэлцлийг GRADE-аар тус тус үнэлэв. Үр дүн: Нийт 1,582 оролцогч бүхий 7 судалгаа шалгуурт нийцлээ. Мета-анализийн шинжилгээгээр ДТ нь АСН-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхойлогдож (нэгтгэсэн OR 2.58, 95% CI:1.35–4.95, p=0.004), ДТ-ын өртөлттэй бүлгийг өртөлтгүй бүлэгтэй харьцуулахад үнэмлэхүйн эрсдлийн өсөлт 17% (95% CI 6.3–23.9%)-тай байлаа. Үнэлгээний аргачлалаар үүсгэсэн дэд бүлгийн анализаар Gingival Pigmentation Index (GPI) хэрэглэсэн судалгаануудад тогтвортой нөлөө илэрч байсан (OR 2.12, 95% CI 1.58–2.84) бол Dummett Oral Pigmentation Index (DOPI)-ээр үнэлсэн судалгаанд итгэлцлийн интервал өргөн хүрээтэй байлаа (OR 3.26, 95% CI 0.68–15.54). MMAT үнэлгээгээр хамрагдсан судалгаанд оролцогчийн сонголт хангалттай буюу 100%тай, үр дүнгийн хэмжилтийн зохистой байдал 76.9%, төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг хянасан байдал 46.2%-тай байв. Ажиглалт судалгааны загвар, дунд зэргийн хетероген шинж, физиологийн нөсөөжилтөөр төөрөгдүүлэгч эрсдэл зэргээс шалтгаалан, GRADE-ээр тодорхойлогдсон нотолгооны итгэлцэл бага гэж үнэлэгдсэн болно. Дүгнэлт: Орчны тамхины утаанд өртсөн хүүхдүүдэд үүсэх амны салстын нөсөөжилтийн магадлал өртөөгүй бүлгийнхээс мэдэгдэхүйц өндөр байв. Эдгээр үр дүн нь хүүхдийн амны хөндийн үзлэгт салстын нөсөөжилтийн илрүүлгийг оруулах нь дам тамхидалтын инвазив бус маркер, мөн өрхийн орчин дахь тамхинаас татгалзах талаар эцэг эхэд баримт болгон зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв.
