Dashbaljir, Shinezaya
Loading...
Товч нэр
Dashbaljir, Shinezaya
Бүтэн нэр
Dashbaljir Shinezaya
Латин нэр
Dashbaljir Shinezaya
Албан тушаал
Судлаач
ORCID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдлийн судалгаа(2024-04-13) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Б.Анударь ;К.ЕрболатҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзвэл арьсны идээт үрэвслээр амбулаторын өвчлөлийн тайланд 44903 тохиолдол, стационарын өвчлөлийн тайланд 1745 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс пластырь эмийн эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд нано бөөм агуулсан пластырь эмийн хэлбэрийн судалгааг өргөн хүрээтэй хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мөнгөжүүлсэн нано пластырийн арьсанд үзүүлэх үйлдлийг in vivo нөхцөлд үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Туршилтын хугацаанд амьтдыг 12 цагийн гэрэл/харанхуйн мөчлөгт хэвийн нөхцөлд, 40-60 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд ус болон тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжтойгоор байлгасан. Пластырийн эхний тунг хэрэглээд 48 цагийн дараа сольж дахин шинэ пластырь наана. Туршилтын амьтдыг сөрөг хяналтын, эерэг хяналтын, туршилтын 1,2,3-р бүлэг буюу нийт 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт 6 хулгана байхаар тооцов. Сөрөг хяналтын бүлэгт шарх үүсгэсэн бөгөөд эмчилгээний пластырь огт наахгүй зөвхөн натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалаар цэвэрлэж, шавшина. Эерэг хяналтын бүлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн шархны наалтийг нааж хэрэглэв. Туршилтын бүлгийг дотор нь 3 хувааж, туршилтын 1-р бүлэгт 50 мг/кг, туршилтын 2-р бүлэгт 75 мг/кг, туршилтын 3-р бүлэгт 100 мг/кг тунтай бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано пластырийг нааж шарх эдгээх үйлдлийг харьцуулан судлав. Үр дүн: Туршилтын 3 бүлэг хулганд тааруулан мөнгөжүүлсэн нано бөөмийг 50 мг/кг, 75 мг/кг 100мг/кг-аар тооцож, 1 ширхэг пластырьд 0,0012 г, 0,0017 г, 0,0023 г мөнгөжүүлсэн нано бөөм агуулахаар пластырийг бэлтгэж, тасалгааны температурт сэрүүн хуурай газарт хадгалсан. Сөрөг хяналтын, эерэг хяналтын болон туршилтын тун хамааралтай бүлгүүдэд шарх үүсгэж, бэлдмэлүүдийг хэрэглэснээс хойш 0, 3, 7,14 хоногуудад шархны эдгэрэлтийг ажиглаж, хэмжилт хийсэн. Сөрөг хяналтын бүлгийн хувьд 21 хоногийн турш шархны хэмжээ маш бага хэмжээгээр багассан ба эдгэрэлт явагдаагүй. Туршилтын 1-р бүлгийн хувьд 7 дахь хоногт 1.5 мм диаметртэй болж багасаад, 12 дахь эдгэрч, соривжсон. Туршилтын 2-р бүлгийн хувьд 7 дахь хоногт шархны хэмжээ 1.2 мм диаметртэй болж жижгэрсэн. 10 дахь хоногт бүрэн эдгэрч, сорвижсон. Туршилтын 3-р бүлгийн хувьд 5 хоногт шархны хэмжээ 1 мм диаметртэй болж жижгэрсэн ба 7 дахь хоногт бүрэн эдгэрч, үс нь ургаж эхэлсэн ба 21 дэх хоногт үс нь нэгэн жигд болж ургасан. Дүгнэлт: Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдэл нь тунгаас шууд хамааралтай буюу 100мг/кг тунгаар шархыг хурдан эдгээж буйг тогтоолоо. Импортын шархны наалттай харьцуулахад шархыг илүү хурдан хугацаанд эдгээж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн(2026-05-22) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Ч.Буджав; Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн(2024-01-21) ;Н.Гантулга ;Д.Даариймаа ;Б.Энхтуул; А.ЦэлмэгҮндэслэл: Ревматоид артрит (РА) нь дэлхийн хүн амын 1% орчмыг Ревматоид артрит хамран тархсан олон үений шар усан бүрхүүл, мөгөөрсөн эдийн эвдрэл, Лактоз бүтцийн өөрчлөлтөөр илэрдэг, эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт Микрокристалцеллюлоз аутоиммун өвчин гэж тодорхойлжээ.1-7 Дэрвэгэр жиргэрүү нь Дорно Шингэн ханд дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвдөлт намдаах, үе мөчний Өтгөн ханд үрэвслийг дарах, нян, вирүсийн эсрэг үйлдэлээс гадна хавдрын эсийг дарангуйлах, цусан дахь глюкозыг бууруулах зэрэг үйлдлээр нь өргөн ашигладаг эмийн ургамлын нэг болохийг судлаачид тэмдэглэсэн байна.10,11 Орчин үед эм үйлдвэрлэлийн техник болон технологиуд улам боловсронгуй болж, шинэ эмийн хэлбэрүүд үйлдвэрлэлд нэвтэрч буйтай холбоотойгоор эмийн үндсэн түүхий эдээр эх орны эмийн ургамлыг ашиглан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулж, бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зорилго: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдээс пеллет эм бэлтгэх технологийг боловсруулах. Арга, аргачлал: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг БНХАУ-ын фармакопей 2010 аргачлалын дагуу өндөр идэвхит шингэний хроматограф (ӨИШХ)-ийн аргаар прим-О-глюкозилцимифугин, 5-О-метилвисамминолын зэрэг стандарт бодис (≥98%)-той харьцуулан үндсэн үйлчлэгч бодисийг таньж, тоон агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Өндөр идэвхит шингэний хроматографийн шинжилгээгээр прим-Оглюкозилцимифугины ≥98% цэвэршилттэй стандарт бодис нь дундажаар 5.624 минутад, 5-О-метилвисамминол ≥98% цэвэршилттэй стандартын хувьд дундажаар 13.131 минутад баригдаж байв. Бүх дээжин дэх үндсэн үйлчлэгч бодисын илэрч буй дундаж хугацаа 5.661 болон 13.059 минут байна. Үүний дараа шинжилж буй уусмалын хроматографийн пикийн талбайг стандарт уусмалын хроматографийн пикийн талбайтай харьцуулан тооцож үзэхэд прим-О-глюкозилцимифугин бодисын хувьд 0.4-0.52%, 5-О-метилвисамминол бодисын хувьд 0.29-0.43%ийн агууламжтай үр дүн тодорхойлогдлоо. Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг 3 мм-ээс 0.3 мм-ийн хооронд жижиглэсэн 5 загвар гарган хандлагдах бодисын хэмжээг судлаж үзэхэд 0.5 мм хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ хамгийн өндөр буюу 30.2% гарсан. Дэрвэгэр жиргэрүү ургамлын 500 гр түүхий эдээс 160 мл хэмжээтэй өтгөн хандыг гарган авсан ба ургамлын түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ 30.2% гарсантай тохирч байна. Ургамлын түүхий эдээс шингэн ханд бэлтгэхэд хэт авиан мацериацын арга тохиромжтой ба түүхий эдээс уусгагч руу хандлагдах бодисын гарц хангалттай хэмжээнд хүрч байна. Өтгөн ханд болон ургамлын нунтагласан түүхий эдийг туслах бодисуудтай тохиромжтой харьцаагаар хольж 6 төрлийн туршилтын загвар гаргаж, QZL-550 загварын пеллетлэх төхөөрөмж дээр үлээх агаарын хүч болон эргэлдэх хурдыг тохируулан пеллет хийх технологийн горимыг боловсруулав. Туршилтын явцад загвар 1 болон 5 хэлбэржилт сайн, загвар 3, 4, 6 хэлбэржилт дунд зэрэг, загвар 2 хэлбэржээгүй. Загвар 1 болон 5-ийн хувьд үлээх агаарыг 14, эргэлдэх хурдыг 8-аас эхлүүлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмж, нийт 6 минут пеллетлэх нь тохиромжтой байсан ба нийт пеллетийн 85% орчим нь 0.5-2 мм голчтой байсан. Лактоз агуулсан загварууд болох загвар 3, 5, 6 хувьд эргэлтийн хурдыг 4-өөс эхлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмэхэд хамгийн тохиромжтой хэлбэр үүссэн боловч нийт массын 50% нь 2-3 мм голчтой пеллет үүссэн тул хэлбэржилт дунд зэрэг, сорбитол агуулсан загвар нь хэлбэржээгүй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлаас пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаагаар үе шат бүр дээр тохиромжтой аргачлалыг судалж, эмийн хэлбэр гарган авахад бидний хэрэглэж буй түүхий эд нь чанарын шаардлага хангасан ба эмийн түүхий эдээс ханд гарган авахад хэт авиан мацерацын аргаар гарган авч өтгөн ханд бэлтгэн пеллет эмийн хэлбэрт орууллаа. Эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоор лактоз болон микрокристалцеллюлозыг 1:1 харьцаагаар ашиглах нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэний чанарын үнэлгээ(2024-03-20) ;Г.Мөнхцэцэг; ;Д.Алимаа; Үндэслэл: ДЭМБ-ын жил тутмын статистик мэдээгээр өндөр хөгжилтэй Аргын орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны баталгаажилт дотор 13-15 хувийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа Тогтвортой чанар гуравдугаар байранд байгаа болохыг дурджээ.1 Монгол улсын хувьд Эндотоксин тархины харвалт жил тутам дунджаар 100000 хүн амд 290 тохиолдож, Спектрофотометер үүнээс нас баралт 100000-д 49.0 хүрч байгаа нь цус харвалтаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тархины харвалт ихсэх хандлагатай байгаа бөгөөд залуучуудын дунд 20-26 хувийг эзэлж, бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлын нэг болохын судлаачид онцлон тэмдгэлсэн байна.4 Цитиколин нь гэмтсэн эдийн эзэлхүүнийг багасгаж, апоптозын механизмд нөлөөлөн, эсийн сөнөрлөөс сэргийлэх төдийгүй тархины цусан хангамжийг сайжруулж, ой санамжаа алдах байдлыг багасган, мэдрэхүйн, сэтгэн бодох ба хөдөлгөөний үйл ажиллаганы алдагдлыг түргэн арилгадаг болохыг судлаачид тогтоосон байна.6 Манай орны хувьд мэдрэлийн эмгэг өөрчлөлтийн үед хэрэглэх тарилгын эмийн хэлбэрийн дийлэнх хувийг гаднаас импортолж байна. Иймээс уг эмийг дотооддоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тавигдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цитиколин 10мг/ мл-100мл тарилгын шингэн эмийн хэлбэрийг гарган авах технологи боловсруулан, чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Цитиколин натрийн агууламжийг cпектрофотометрийн аргаар, натрийн болон калийн ионы агууламжийг дөлөн фотометрийн apгaap, кальцийн ионы агууламжийг комплексонометрийн аргаар, нийлбэр хлоридын хэмжээг аргентометрийн морын аргаар, лактатын хэмжээг урвуу титрийн аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Цитиколин түүхий эдээс 10 мг/мл хэмжин авч туслах бодисуудыг тохирох хэмжээгээр бэлтгэн зохих дэс дараалалаар найруулан 15000 мл шингэн бэлтгэж, non-PVC савалгаанд савлан 121oC-д 10 минутын турш ус уурын аргаар ариутгаж, Нийт 6 загвар дээжээс S3 загвар нь чанарын үзүүлэлтээрээ бусад загваруудаас илүү тохиромжтой байсан тул уг загвар дээж дээр тогтвортой чанарын судалгааг хийв. Бодит хугацааны болон завсрын нөхцлийн туршилтаар 25±20С, 30±20С температур, 30±5%, 65±5% харьцангуй чийгшлийн нөхцөлд 9 ба 6 сарын турш судлахад тогтвортой чанараа хадгалж байв. Дөлөнфотометрийн аргаар натри ионы тооны тодорхойлолт хийх аргын нарийвчлалыг шалгахад стандарт хазайлт 2.0%-иас бага тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Спектрофотометрийн аргаар цитиколины тооны тодорхойлолт хийх аргын нарийвчлалыг шалгахад стандарт хазайлт 2.0%-иас бага тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Дундаж утгын нарийвчлалын стандарт хазайлт 0.35% ба 1.43% тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Харин жиших муруйн корреляцийн коэффициент R2=0.999 байв. Микробиологийн үзүүлэлтээр халууруулах чанар болон ариун чанарыг тодорхойлов. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэн нь бактерийн эндотоксины хязгаар хэмжээнээс бага буюу халууруулах чанаргүй байна. Тэжээлт орчинд өсгөвөрлөсөн шинжилгээг 14 хоног өдөр бүр ердийн гэрэлд ажиглахад булингар, тунадас, өнгөр болон ямар нэгэн бактерийн өсөлт үржилт илрээгүй тул тарилгын шингэнийг «Ариун» чанартай байна гэж үзлээ. Дүгнэлт: 1. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэний S3 загварын Полиолепин non-PVC савалгаатай 3 цуврал бүхий бүтээгдэхүүний тогтвортой чанарыг бодит хугацааны ба завсрын нөхцөлийн туршилтаар химийн болон микробиологийн үзүүлэлтээр үнэлэхэд 9 сарын турш тогтвортой чанараа хадгалж байна. 2. Дөлөнфотометр болон Спектрофотометрийн шинжилгээний аргын баталгаажилтыг Үнэмшилт чанар, Давтагдах чанар, Дундаж утгын нарийвчлал, Шугаман чанар зэргээр үнэлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу тохирч байв. 3. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэн нь бактерийн эндотоксины хязгаарын хэмжээнээс хэтрээгүй буюу халууруулах чанаргүй бөгөөд ариун чанартай байгаа нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангаж байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 3
