Mendsaikhan, Naranpurev
Loading...
Товч нэр
Mendsaikhan, Naranpurev
Бүтэн нэр
Mendsaikhan Naranpurev
Латин нэр
Mendsaikhan Naranpurev
Албан тушаал
Судлаач
ORCID
22 results
Now showing 1 - 10 of 22
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Pattern and Predictors of Death in Hospitalized Adult Patients in Mongolia: A Nationwide Study(Mongolian National University of Medical Sciences, 2022-12-29); ; ; Objective: Hospital death patterns and predictors can illustrate the general image of certain parameters of the healthcare system. Studies related to the pattern of in-hospital deaths in Mongolia are lacking. Thus, we aimed to determine the patterns and predictors of death among hospitalized adult patients in Mongolia in 2020. Methods: Data from 86 hospitals providing inpatient care in Mongolia were used. 1795 hospital deaths from 296,083 hospital admissions were analyzed between the 1st of January and the 30th of June 2020. Results: The mean age of the participants was 56.3 ± 15.3 years, 59.4 % were male, and the median hospital stay was 2.2 days. In this study, weekend admission, urban setting, older age, and male gender were significant predictors of in-hospital death. Logistic regression analysis revealed that male gender and weekend admission were significant predictors of in-hospital death. In addition, people who died at different levels of hospitals were significantly different by residency. Conclusions: Mongolian rural people who have acute illness are rarely died in hospital settings. Weekend admission, male gender, and urban setting were independent significant predictors while between-subject-effect of male gender and urban setting was highest on in-hospital death. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны үүсгэгч эмгэгтөрөгчийн эмэнд тэсвэржилт, эмчлүүлэгсдийн тавиланг тодорхойлсон дүн(2024-05-13) ;А.Тэлмэн; Ч.БаттогтохҮндэслэл: Манай оронд зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгаа (ЗАХУХ)-ны тохиолдол, бичил биетний эмэнд тэсвэржилт ихсэж, нас баралтыг нэмэгдүүлж буй нь эмнэлзүйн практикт илэрхий байгаа боловч судалгааны үр дүн, баримт нотолгоо хомс хэвээр байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн ЭЭТ-т түгээмэл илэрдэг эмгэгтөрөгч, бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилтийн онцлогт тохируулан антибиотик эмчилгээ, ЗАХУХ-ны үед үзүүлэх тусламжийг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Эрчимт эмчилгээний тасагт бүртгэгдэж буй ЗАХУХ-ны тархалт, үүсгэгчийн төрөл, эмэнд тэсвэржилтийг тогтоон эмнэлзүйн бусад үзүүлэлтийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан энэхүү судалгааг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн ЭЭТ-т 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд ЗАА-ны дэмжлэгтэй 48 цагаас дээш хугацаатай эмчлэгдсэн, бронх-алвеолийн лаваж (БАЛ) болон цэрний бичил амь судлалын шинжилгээнд эмгэг төрөгч илэрсэн 47 тохиолдлыг хамруулан ретроспектив когорт судалгааны загвараар хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд нийт 47 тохиолдол хамрагдсанаас эмчлэгдсэн 29 (61.7%), нас барсан 18 (38.2%) тохиолдол байв. Дундаж нас, хүйс, үндсэн өвчин, хүндрэл зэргийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Элэгний архаг эмгэг (p=0.004), эмнэлэгт ирэхээс өмнө сүүлийн 3 сарын хугацаанд 2 антибиотик хэрэглэсэн (p=0.017), өөр эмнэлэгт эмчлэгдсэн (p=0.011) тохиолдол нас барсан бүлэгт өндөр тодорхойлогдлоо. Амьсгалын замаас шинжлэгдэхүүн авсан өдрийн цусны цагаан эс (11.3 vs 18.2, p=0.02) байсан бөгөөд шинжлэгдэхүүн авсан өдрөөс хойш 7 дахь хоногийн цусны цагаан эс (9.57 vs 15.7, p=0.014), SOFA үнэлгээ (4.69 vs 11.77, p=0.006) 2 бүлэгт ялгаатай байсан. Мөн нас барсан бүлэгт шинжлэгдэхүүн авсан өдрөөс хойш 7 дахь хоногийн шинжилгээнд RDWCV% (p<0.001), PCT (p=0.019), CRP (p<0.001), PaO2/FiO2 харьцаа (p<0.001) статистик ач холбогдол бүхий ялгаатай илрэв. Acinetobacter baumannii 29.8%, Candida 29.7%, Enterococcus 10.6%, Klebsiella pneumoniae 6.4%, Pseudomonas aeruginosa 4.3% зэрэг нь зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны хамгийн түгээмэл илэрсэн эмгэгтөрөгч байлаа. Нийт тохиолдлын 31.9% нь маш олон эмэнд тэсвэртэй, 36.1% нь олон эмэнд тэсвэртэй байв. Acinetobacter baumannii нь 78.5% нь маш олон эмэнд тэсвэртэй байсан бөгөөд ципрофлоксацины бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC)=3.22 ±1.36 буюу хамгийн бага утгатай байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны үүсгэгчийн 31.9% нь маш олон эмэнд тэсвэртэй, 36.1% нь олон эмэнд тэсвэртэй омог болох нь тогтоогдлоо. Хожуу үед Acinetobacter baumannii -ийн шалтгаант уушгины хатгаа үүсэх эрсдэл 9.7 дахин өндөр, эдгээр омгийн 78.5% нь маш олон эмэнд тэсвэржсэн байна. 2. Эмчлүүлэгсэд сүүлийн 3 сард 2-оос дээш төрлийн антибиотик хэрэглэсэн, элэгний архаг өвчтэй байх нь зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгаагаар нас барах эрсдэлийг тус бүр 2 дахин нэмэгдүүлж байна. Зохиомол амьсгалтай холбоотой уушгины хожуу үеийн хатгаа нь эрчимт эмчилгээний ор хоногийг болон эмнэлгийн нийт ор хоногийг зохиомол амьсгалтай холбоотой уушгины эрт үеийн хатгаатай харьцуулахад дунджаар 20 хоногоор уртасгаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалт ба үр дүн (Монгол-Япон эмнэлгийн жишээ дээр)(2025-05-05) ;Л.ТамирҮндэслэл: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал (ACLF) нь ээнэгшил алдагдсан элэгний циррозын хүндрэлийн нэг хэлбэр ба 28 хоног доторх нас баралтын хувь өндөр байдаг. Монгол Улсад элэгний цирроз болон архаг элэгний өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр нас баралтын түвшинтэй байна. Гэсэн хэдий ч ACLF-ийн талаарх иж бүрэн судалгаа хангалтгүй байна. Иймээс энэхүү судалгаагаар цочмог хүндрэлтэй элэгний циррозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн дундах ACLF-ийн тархалт, шалтгаан, үр дүнг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалтыг тогтоож, эмнэлэгт хандах үеийн хүндийн зэргийг тодорхойлон тавиланг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний хооронд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ээнэгшил алдагдсан элэгний цирроз оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт тохиолдлуудыг хамруулан ретроспектив бичиглэлийн загвараар хийж гүйцэтгэсэн. Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тодорхойлолтод Европын элэгний архаг дутагдлын судлалын холбооноос гаргасан шалгуурыг ашигласан ба эрхтэн тогтолцооны алдагдлыг “элэгний архаг дутагдал-эрхтэн дутагдлын үнэлгээ CLIF-C-OF” үнэлгээгээр үнэлэв. Судалгааны хасах шалгуурт Mиланы шалгуурын дагуу элэгний хавдартай эмчлүүлэгчдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд ээнэгшил алдагдсан элэгний цирроз, элэгний архаг дутагдал оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 83 тохиолдол байсан ба үүнээс элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал 41% (n=34) илэрсэн. ACLF илэрсэн нийт эмчлүүлэгчдийн 58.8% нь эрэгтэй, дундаж нас 51+11.8 жил байв. Эмнэлэгт хэвтэх үеийн элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын зэрэг нь ACLF I -29.4%, ACLF II - 29.4%, ACLF III - 41.1% тус бүр эзэлж байв. Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн эмнэлэг дэх нас баралт 28.9% байсан бөгөөд ACLF илэрсэн бүлэгт 52.9%, ACLF илрээгүй бүлэгт 12.2% тус бүр байсан. Эмнэлэг дэх нас баралтын хувь нь ACLF-ийн гурван зэрэгт 20%, 50%, 78% тус бүр нэмэгдсэн байв (p < 0.00001). Дүгнэлт: 1. Ээнэгшил алдагдсан элэгний циррозтой өвчтөнүүдийн дундах элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын (ACLF) тархалт 41% байсан ба эмнэлэгт доторх нас баралтын хувь өндөр (52.9%) байв. 2. ACLF-ийн урьдал хүчин зүйлсийн дийлэнх нь (50%) элэгний дутагдлын шалтгаант бус, харин нянгийн халдвар байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Яаралтай тусламжийн үед капнометрийн эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-11-07) ;Ж.Халиунаа; Үндэслэл: Амин үзүүлэлтүүд нь яаралтай тусламжийн тасагт (ЯТТ) үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэх хурдан бөгөөд энгийн үзүүлэлтүүд боловч зарим тохиолдолд эмчлүүлэгчийн хүндийн зэргийг найдвартай илэрхийлж чаддаггүй болохыг хэд цөөнгүй судлаачид тэмдэглэсэн байна. Иймд ЯТТ-т капнографийг ашигласнаар эмчлүүлэгсдэд учрах хүндрэл болон нас барах тавиланг урьдчилан тодорхойлох боломжтой эсэхийг судлаж тогтоох нь яаралтай тусламжийн эмчид үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЯТТ-р үйлчлүүлэгсдийн эрэмбэлэн ангилалтад EtCO2-ийн хэмжээг тодорхойлон нас барах, эрчимт эмчилгээний тасагт (ЭЭТ) эмчлүүлэх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2023оны 6 сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд АШУҮИСийн МЯЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн улаан, шар, ногоон эрэмбийн насанд хүрэгсэдийг хамруулав. Эрэмбэлэх хэсэгт эмчлүүлэгчийн амин үзүүлэлтүүдийг хянахын зэрэгцээ амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хий (EtCO2) -г хянасан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 233 тохиолдолыг эмчлэгдсэн (91.6%), нас барсан (8.4%) гэж хоёр бүлэгт хуваасан. Нас барсан бүлэгт амьсгалын замын эмгэг (36.6%, p-0.002) ба халдвар/үжил (50%, p<0.001) өндөр байна. Хоёр бүлэгт амин үзүүлэлтүүдийг харьцуулан судлахад EtCO2 (p<0.001), амьсгалын тоо (р<0.001), SpO2 (p<0.001) зэрэг үзүүлэлтүүд нь ач холбогдол бүхий ялгаатай байв. Нас барах эрсдлийг таамаглах EtCO2 түвшин нь (AUC 0.886, 95% CI 0.027-0.212, таслах утга 18.50, p<0.001), ЭЭТ хэвтэх эрсдэлийг таамаглах EtCO2 түвшин (AUC 0.826, 95% CI 0.029-0.131, таслах утга 19.50, p<0.001)- ээр харьцуулан ROC муруй байгуулсан. Мөн EtCO2 түвшинг бодисын солилцооны хүчилшилийг илтгэх НСО3 (p<0.001), Анионы завсар (р=0.099) болон Лактат (р=0.004)-тай харьцуулсан. Дүгнэлт: 1. Эрэмбэлэн ангилалтын үед хэмжсэн амин үзүүлэлтүүдээс EtCO2 нь эмнэлэг дэх нас баралтыг урьдчилан таамаглах хамгийн мэдрэг үзүүлэлт байгаа нь тогтоогдлоо. Эрэмбэлэн ангилалтын анхан шатны үнэлгээнд EtCO2 –г нэврүүлснээр өвчний хүндийн зэргийг цаг алдалгүй тодорхойлох, эмнэлзүйн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэхэд туслах өртөг багатай арга байж болох юм. 2. Амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хийн хэмжээ нь бодисын солилцооны хүчилшилийг илтгэх үзүүлэлтүүдтэй шууд хамраалтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд өвчтөнүүдийн хоол тэжээлийн байдал, амьдралын чанарыг тодорхойлж, энтерал тэжээл эмчилгээний үр дүнг судалсан нь(2022-11-01) ;Т.Нандинцэцэг ;Н.БаярмааҮндэслэл: Хүнд өвчтөнүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал их Хоол тэжээлийн тохиолддог бөгөөд энэ нь дархлааны байдал, халдвар, эмнэлэгт дутагдал хэвтэх хугацаа нэмэгдэх зэрэгтэй холбоотой байдаг. Хоол тэжээлийн Хүнд өвчин дутагдалтай байснаар булчин болон эд эсийн масс бууран, булчингийн Энтерал тэжээл сулралын үр дүнд хөдөлгөөн, тэсвэр хатуужил буурах мөн дархлааны эмчилгээ хариу урвал удааширч халдвар авах, амьсгалын дутагдал үүсэх гэх мэт эрсдэл нэмэгдэж эмнэлзүйд гарах өөрчлөлтийг хүндрүүлэн, өвчин эдгэрэх хугацааг уртасгах, цаашлаад нас баралтад нөлөөлдөг. Манай улсад энэ талаар хийгдсэн судалгаа хомс, эмнэлзүйн удирдамж байхгүй тул практикт энтерал (гуурсаар хооллох) тэжээл эмчилгээний хэрэглээ бага нөгөө талаас тэжээлийн дутагдалд орсон өвчтөнүүдэд нэмэлт тэжээл эмчилгээ хийх шаардлага байгаа тул хоол тэжээлийн судалгаа хийх, цаашлаад тэжээл эмчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа юм. Арга, аргачлал: АШУҮИС-ийн МЯЭ-ийн эрчимт эмчилгээ, ХЭТ 1-т эмчлүүлж буй болон хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор хянагдаж байгаа хүнд өвчтэй нийт 64 хүнийг нэг агшингийн аргаар судалгаанд хамруулсан. Хоол тэжээлийн байдлыг олон улсын үнэлгээний ABCD аргаар, мөн эмчлүүлэгч нарын амьдралын чанарыг WHOQOL шалгуурын дагуу үнэлсэн. Судалгааны шалгуур хангасан хоол тэжээлийн дутагдалтай болон хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүмүүсийг сонгон авч санамсаргүй хуваарилалтгүй байдлаар 2 бүлэгт хувааж I бүлэгт 500 мл бүхий Нутрикомп тэжээл эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамаарч өдөрт 2-3 удаа (1300-2340 ккал), II бүлэгт эмчилгээний хоол (дунджаар 1000 ккал) эмчилгээг тус бүр 7-10 хоног хийж, эмчилгээний өмнө болон дараа нийт 2 удаа үнэлгээг хийн, судалгааны үр дүнг Stata программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 45.3% нь эрэгтэй, 54.7% нь эмэгтэйчүүд байв. Хоол тэжээлийн дутагдалтай 28 (43.7%), хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй 33 (51.6%), хоол тэжээлийн байдал хэвийн 3 (4.7%) байв. Амьдралын чанарын хувьд судалгаанд оролцогчдын дундаж 90.71±12.12 оноо буюу дунд зэрэг байна. Эмчилгээний дараа I бүлэгт, биеийн жингийн дундаж 63.51±15.96 кг-с 64.33±15.44 кг (p<0.0001), БЖИ 23.83±5.33 кг/м2-с 24.14±5.18 кг/м2 (p<0.0001), бүсэлхийн тойрог 85.53±15.41 см-с 85.82±14.95 см (p<0.08) болж сайжирсан бол II бүлэгт биеийн жин 68.7±14.92 кг-с 68.22±14.69 кг (p<0.0067), БЖИ 26.00±6.18 кг/м2-с 25.79±6.11 кг/м2 (p<0.0046), бүсэлхийн тойрог 89.47±13.25 см-с 88.82±13.24 см (p<0.0004) болж буурсан. Харин арьсан доорх өөхөн эдийн хэмжээ (АДӨЭХ), бугалганы тойрог, шилбэний тойрог статистик ач холбогдол бүхий өөрчлөгдөөгүй байна. Эмчилгээний дараа I бүлгийн нийт уураг 66.58±9.98 г/л-с 69.00±10.16 г/л (p<0.05), альбумин 35.40±8.80 г/л-с 37.15±7.66 г/л (p<0.05) болж сайжирсан бол II бүлэгт нийт уураг 59.92±9.69 г/л-с 56.78±10.02 г/л (p<0.0004), альбумин 30.86±6.19 г/л-с 28.82±5.49 г/л (p=0.0009) болж буурчээ. Дүгнэлт: Хоол тэжээлийн байдал I бүлэгт эмчилгээний өмнө 17.45±3.54 оноо, эмчилгээний дараа 19.15±3.36 оноо (p<0.0000); II бүлэгт эмчилгээний өмнө 16.83±3.55 оноо, эмчилгээний дараа 15.68±3.68 оноо (p<0.0000) болж статистик ач холбогдол бүхий өөрчлөгдсөн байв. Амьдралын чанар I бүлэгт эмчилгээний өмнө 86.53±10.26 оноо, эмчилгээний дараа 93.07±9.72 оноо (p<0.0000); II бүлэгт 95.77±10.14 онооноос 93.27±10.78 оноо болж өөрчлөгдсөн (p<0.0067) нь хүнд өвчтөнүүдэд тэжээл эмчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд тэжээл эмчилгээ үр дүнтэй гэдгийг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвлийн хөндийн зарим мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн хэрэглээний судалгаа(2024-03-20) ;А.Хулан ;Ц.Дэлгэрмаа; ;Ц.Номин-ЭрдэнэМ.ХуланҮндэслэл: Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний зорилго нь мэс ажилбарын дараа үүсдэг цочмог өвдөлтийг бууруулж, эмчлүүлэгчийн хэвийн үйл ажиллагаанд түргэн шилжихэд тусалдаг. Мэс заслын дараа эмчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь дунд зэргээс хүнд зэргийн цочмог өвдөлтийг мэдэрдэг байна. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний хяналт муу байх нь өвчний эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний зардлыг ихэсгэх болон нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Хэвлийн хөндийн зарим эрхтэний мэс заслын дараах өвдөлтөд хэрэглэсэн эмийг хэрэглээг судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Монгол Япон Эмнэлгийн мэс заслын тасагт 2022, 2023 онд мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн чулуу, ивэрхий, элэгний эсийн хорт хавдар оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн, өвдөлт намдаах эмийг эмчилгээнд хэрэглэсэн 898 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Үр дүн: Нийт өвдөлтийг үнэлсэн 888 эмчлүүлэгчийн өвдөлтийн хүчний дунджийг судлахад өвдөлтгүй (0 оноо) 0.1% (1), бага зэргийн өвдөлттэй (1-3 оноо) 96.3% (855), дунд зэргийн өвдөлттэй (4-5 оноо) 3.6% (32) эмчлүүлэгч байв. Өвдөлтийн зэргийн дунджийг оношийн бүлгээр ангилан харахад цөсний хүүдийн чулууны мэс засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, мухар олгойн цочмог үрэвслийн мэс засал 2.4±0.7, ивэрхийн засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, элэгний эсийн хорт хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүст 2.2±0.7 оноотой байв. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээнд дангаар болон 2-4 нэр төрлийн эмийг хамт хослуулан хэрэглэсэн байна. Үүнд: СББҮЭЭ дангаар, Ацетаминофен+СББҮЭЭ, СББҮЭЭ+Опиоид, СББҮЭЭ+СББҮЭЭ бүлгийн эмүүдийг хэрэглэсэн байлаа. Дүгнэлт: Өвдөлтийн зэргийг үндэслэн өвдөлт намдаах эмийг сонгон эмчилгээнд сонгосон боловч өвдөлт намдаах эмийг хавсран хэрэглэсэн тохиолдлуудад эсрэг заалттай болон нэг бүлгийн эмийг хавсарч хэрэглэх тохиолдол түгээмэл байна. Иймээс мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн менежментэд эмнэлзүйн эмзүйн тусламж шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг цээжний рентген, КТ-ийн шинжилгээтэй харьцуулан судалсан дүн(2024-11-07) ;Э.Цэндсүрэн; ; Үндэслэл: Уушгины хэт авиан шинжилгээ нь нэвтрэлтэт бус, хэрэглэхэд хялбар дүрс оношлогооны арга юм. Яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгчдийг дүрс оношилгооны тасагруу тээвэрлэх хугацааг богиносгох, нэн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд удирдан чиглүүлэх,туяаны ачааллаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой шинжилгээний арга болохыг судлаачид онцолсон байна.1 Тиймээс яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд нэвтрэлтэт бус аргаар эрсдэлгүй, амь тэнссэн үед уушгины хэт авиан шинжилгээгээр шуурхай оношлосноор эмчилгээг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Яаралтай тусламжийн тасгийн амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгсдийн уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг рентген болон КТ-н шинжилгээтэй харьцуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд 2023 оны 6-дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1-дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх МЯЭийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн амьсгалын цочмог дутагдалтай тохиолдлыг хамруулсан. Ингэхдээ эмнэлэгт суурилсан проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 23-90 насны нийт 40 хүн хамрагдав. Судалгаанд нийт хамрагдагсдын цээжний хэт авиа шинжилгээнд 90% (n=36)-д нь өөрчлөлт илэрснээс В шугам дангаараа (37.5%), плеврийн шингэн (20%), нэвчдэс болон B шугам хавсарсан (12,5%), нэвчдэс дангаараа (12.5%), уушги гулсах шинж үгүй+уушгины цэг (7.5%) тус тус тодорхойлогдлоо. Уушгины хэт авиан шинжилгээг КТ-ийн шинжилгээ болон цээжний рентген шинжилгээтэй харьцуулан судлахад уушгины нэвчдэсийн мэдрэг чанар цээжний рентгенд 66.7% (p=0.018) ба уушгины хэт авианд 86.7% (p=0.001), өвөрмөц чанар тус тус тодорхойлогдсон бол плеврийн шингэний мэдрэг чанар рентгенд 50% (p=0.001) ба уушгины хэт авианд 83.3% (p=0.005), өвөрмөц чанар тус тус 100% байлаа. Уушгины хэт авиан шинжилгээнд уушгины хатгааны өөрчлөлт илэрсэн судалгаанд оролцогчдыг уушгины хэт авиан хүндийн зэргийн оноогоор үнэлж, КТийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. (p=0.005 r=0.71) Дүгнэлт: 1. Уушгины хэт авиан шинжилгээ нь уушгины нэвчдэс болон плеврийн шингэнийг оношлоход цээжний рентген шинжилгээнээс мэдрэг чанар их байгаа нь тогтоогдлоо (p=0.001, p=0.018). 2. Уушгины хэт авиан хүндийн зэргийг КТ-ийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байв. (p=0.005) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний бус эмгэгийн шалтгаант амь тэнссэн төлөвтэй эмчлүүлэгсдийн сийвэнгийн аммонийн түвшин ба эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-01-21) ;Өлзийжарга ;Н.Сувд-Эрдэнэ; Jin TaoҮндэслэл: Сийвэнд аммоний хэмжээ ихэссэнээр элэгний дутагдлын Амьт тэнссэн шалтгаантай комын байдал гүнзгийрдэг. Комын байдал, уналт таталт, өвчтөн үжил, хүнд зэргийн гэмтэлтэй тохиолдлуудад сийвэнгийн аммоний Лактат түвшин ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна1. Сийвэнгийн Нас барах эрсдэл аммоний түвшин их хэмжээгээр нэмэгдсэн үед эмчилгээний явцад аммоний түвшинг хурдан бууруулсанаар эмчилгээний үр дүн илүү сайн байгааг судлан тогтоожээ15. Иймээс элэгний бус эмгэгтэй амь тэнссэн эмчлүүлэгсдэд сийвэнгийн аммоний түвшинг тодорхойлж, эмчилгээний тактикт ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний бус шалтгаантай амь тэнссэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн байдал болон тавиланд сийвэнгийн аммоний түвшин нөлөөлж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан проспектив когорт судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн Хараат Эмнэлгийн Хорооны Эрчимт эмчилгээний тасагт 2023 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ийг хүртэл эмчлүүлсэн магадлалт бус тохиолдлын түүвэрлэлтийн аргаар түүвэрлэн, шалгуурын дагуу нийт 116 тохиолдлыг хамруулан судалсан бөгөөд эмнэлзүйн хүндийн зэрэг, эмчлэгдсэн болон нас барсан бүлэг болгон бүлэглэж, сийвэнгийн аммоний түвшин болон бусад шинжилгээтэй харьцуулан тодорхойлов. Үр дүн: Нийт 116 тохиолдлыг ирэх үеийн хүндийн зэргээр нь харьцуулсан бөгөөд биеийн байдал хүндэвтэр 9.4%, хүнд 45.6%, нэн хүнд тохиолдол 45% байсан. Дундаж нас, насны бүлэг, хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Үндсэн өвчний хувьд уушгины хатгаа (p=0.021), зүрх зогссон (p=0.004) тохиолдол нэн хүнд бүлэгт илүү өндөр тодорхойлогдлоо. Мөн эмнэлэгт ирэх үеийн шинжилгээг 3 бүлэгт харьцуулахад pH (7.42 vs 7.39 vs 7.33, p=0.01), лактат (1.21 vs 1.36 vs 3.28 ммоль/л, p<0.001), аммони (33.92 vs 74.28 vs 98.51 ммоль/л, p<0.001)-ийн дундаж түвшин ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Мөн нийт тохиолдлыг эмчлэгдсэн (75.9%), нас барсан (24.1%) гэсэн 2 бүлэгт хувааж эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний (69.74 vs 111.11, p<0.001) дундаж түвшинг харьцуулахад нас барсан бүлэгт илүү өндөр байв. Нас барах эрсдэлийг таамаглах эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин (AUC 0.710, 95% CI, 0.7-0.41, таслах утга 70 ммоль/л, р-0.001)-ээр харьцуулан ROC анализ байгуулсан. Ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас барах (OR-0.32, p=0.015), лактат нэмэгдэх (OR-1.7, p=0.006), SOFA оноо нэмэгдэх (OR-1.72, p=0.013) эрсдэл болж байна. Дүгнэлт: 1. Эмчлүүлэгсдийн эмнэлзүйд хүндийн зэрэг даамжрах тусам сийвэнгийн аммоний түвшин ихсэж байгаа бөгөөд хүндэвтэр үед 33.92 ммоль/л, хүнд үед 74.28 ммоль/л, нэн хүнд үед 98.51 ммоль/л өндөр болж байна (p<0.001). 2. Эмчлүүлэгчийн ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үжил, үжлийн шокийн шалтгаант нас баралтын үнэлгээнд улаан эсийн тархалтын өргөний ач холбогдол(2021-11-01) ;Г.Ариунцэцэг; Ц.ОдгэрэлҮндэслэл: Үжил нь халдвар болон бактеремигээс үжил, үжлийн шок болж хүндэрдэг цаашлаад олон эрхтний дутагдал, үхэлд хүргэдэг бөгөөд уг өвчний улмаас жилд 48,9 сая тохиолдол бүртгэгддэгээс 11 сая нь үжлийн улмаас нас бардаг байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ)-ийг үжлийн тавиланг илэрхийлэх маркер болгон өргөнөөр ашиглаж эхэлсэн нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Үжлийн шалтгаант нас баралтын үеийн улаан эсийн тархалтын өргөний өөрчлөлтийг, нас барах эрсдэлийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Судалгаанд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасаг (ЯТТ)-т 2020 оны 1 сараас 6 сард бүртгэгдсэн халдвар, үжил, үжлийн шок улмаас Эрчимт эмчилгээний тасагт шилжин нас барсан 103 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж судалгаанд хамруулав. Үр дүн: Нас барсан тохиолдлуудыг халдвар, үжил, үжлийн шок гэсэн 3 бүлэгт ангилахад бүлэг хооронд лимфоцит (p=0.009), нейтрофил (р=0.02), нейтрофил-лимфоцитын харьцаа (р=0.03), тромбоцит (р=0.001), эрт сэрэмжлүүлэх үнэлгээ (р=0.001), эрхтэн дутагдлын үнэлгээ (p=0.000), УЭТӨ (p=0.000) ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Эрхтэн дутагдлын үнэлгээ нэмэгдэх тусам УЭТӨ нэмэгдэж байгаа нь үжил, үжлийн шокийн үед илүү хямд, хялбар аргаар өвчний тавиланг таамаглах нэг үзүүлэлт байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрийн халдвартай, Чихрийн шижин хэв шинж-2 хавсарсан тохиолдлын эмнэлзүй, нөлөөлөх хүчин зүйл, хүндрэлийг судалсан дүн(2023-05-22) ;Б.Уянга; Үндэслэл: Ковид-19-ийн халдвар авах эрсдэл болон нас баралт, цаашдын тавиланд хавсарсан эмгэгтэй байх нь сөргөөр нөлөөлж байгаа ба тэр дундаа чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2)-той эмчлүүлэгсдэд илүүтэй байсан. Ковид-19 тархсан томоохон улс орнуудад хийгдсэн олон судалгааг харж болох ч Монгол Улсад Ковид19-ийн халдвараар өвдсөн хүнд болон нэн хүнд эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгсдэд эрсдэл болоод тавилан, нас баралтын тархалтыг ЧШ-тэй холбон хийгдсэн судалгаа ховор байна. Зорилго: ЧШ хавсарсан Ковид-19-ийн эмнэлзүйн онцлог, хүндрэл, тавиланг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан эргэмж, баримтын судалгааны аргаар хийнэ. Судалгааны хугацаанд ковид-19 халдвар батлагдаж АШУҮИС-н Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т 2021 оны 04 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 202 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийг чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй 2 бүлэгт хуваан ЧШ-тэй бүлэгт олон буюу 3-5 хавсарсан эмгэг (p<0.0001) илүүтэй тохиолдож байв. Хавсарсан эмгэгүүдийн дундаас артерийн даралт ихсэх өвчин (p=0.002) 71.1%-ийг эзэлж байна. Мөн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн биеийн байдал хүнд, нэн хүнд (p=0.032) байснаас гадна хүчилтөрөгчийн хэрэгцээ (p=0.023) илүү их шаардлагатай байсан. Эдгээр эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн дүрс оношилгооны шинжилгээг харьцуулан үзэхэд ЧШ-тэй бүлгийн 66.6%д уушгины хатгаа 2 талыг хамарсан (p=0.002) өөрчлөлттэй байсан. Түүнчлэн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн 73.3% (p=0.032) АЦДХШ, 23.3% (p<0.0001) нь үжлээр хүндэрч цус эргэлтийн дэмжлэг шаардлагатай буюу вазопрессор эмчилгээ хийлгэсэн байна. Эмнэлгийн нийт ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног (p=0.016, p=0.046) ЧШ-тэй бүлэгт ач холбогдол бүхий ялгаатай байлаа. 30, 90 хоногийн нас баралтанд ач холбогдол бүхий ялгаа тодорхойлогдсонгүй. Дүгнэлт: Судалгаанд нийт хамрагдсан эмчлүүлэгсдийн 44.5% нь ЧШ-тэй байсан. ЧШ-тэй эмчлүүлэгсдэд хавсарсан эмгэг илүү олон байсан ба артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг дийлэнх хувийг эзэлж байлаа. Эдгээр эмчлүүлэгсэд Ковид-19 халдвараар нэн хүнд өвдөж, амьсгалын дутагдал, уушгины хатгаа, АЦДХШ, үжлээр илүү хүндэрч эмнэлгийн ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног ихэсч байлаа.
