Д.Отгонсүрэн
Loading...
Товч нэр
Д.Отгонсүрэн
Бүтэн нэр
Дарамзав Отгонсүрэн
Латин нэр
Daramzav Otgonsuren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
13 results
Now showing 1 - 10 of 13
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн(2026-05-22) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Ч.Буджав; Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлтийг багажит шинжилгээний аргаар тодорхойлсон дүн(2022-06-12) ;Э.Билгүүн; ;Б.Мөрөн ;Б.ЭнхтуулЭ.БуянжаргалҮндэслэл: Нано технологийн салбарт одоогийн байдлаар эрдэмтэн, Нанотехнологи, судлаач нар байгальд ээлтэй, хоруу чанар багатай, эдийн засгийн биологийн арга хэмнэлттэйгээр био нийлэгжлийн аргыг ашиглан нано бөөм гарган авах Био нийлэгжил аргуудыг эрчимтэй судлаж, хөгжүүлсээр байна.1 Мөнгө нь нян, вирус, Багажит шинжилгээ мөөгөнцөр болон хэт исэлдэлтийн эсрэг үйлдлээрээ бусад химийн Грийн нийлэгжил элементүүдээс илүү ба эмийн ургамалд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисуудыг тогтворжуулагч болон био хасагч (bioreducing agents) болгон ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авдгаараа онцлог юм.3 Иймээс ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөмийг гарган авч Монгол улсын эм зүйн салбарт нано эмийн технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байгаа юм. Зорилго: Бид зарим ургамлуудын хандыг ашиглан био нийлэгжлийн аргаар гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм үүсэлтийг тодорхойлох зорилго тавьсан. Арга, аргачлал: Ингэхдээ судалгаандаа 2021 оны 7, 8 сард түүж, хатаан бэлтгэсэн Илдэн игүүшин (Cacalia hastata (L.), Говийн ганга (Thymus gobicus (Czern.) зэрэг ургамлуудын газрын дээд хэсгийг туслах түүхий эдээр, үндсэн түүхий эдээр 99.5%ийн цэвэршилттэй мөнгөний нитрат (AgNO3) зэргийг ашигласан. Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд спектрофотометрээр хэмжилт хийхэд 3мМ концентрацитай дээж, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд хэмжилт хийхэд 2мМ концентрацитай дээжид хамгийн мэдрэг гэрэл шингээлттэй байв. Мөн мөнгөжүүлсэн нано бөөм үүсэх тохиромжтой хугацааг тодорхойлоход Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 24 минут, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 30 минут байлаа. Үр дүн: X-Ray Diffraction (XRD) багажийн шинжилгээгээр Илдэн игүүшин, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмс хоёулаа 38.15°, 44.3° ба 64.55°-т оргил цэгүүдтэй байсан. Scanning electron microscope (SEM) болон эрчим хүчний дисперсийн рентген спектроскоп багажаар мөнгөжүүлсэн нано бөөмийн морфологийн болон элементийн шинжилгээг тодорхойлоход илдэн игүүшины ханд ашиглан гарган авсан нано бөөм нь жигд сайн тархсан байсан ба 99.8% мөнгө, 0.2% цахиур илэрсэн. Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм нь мөн адил жигд сайн тархсан байсан ба 98.9% мөнгө, 0.2% хөнгөнцагаан, 0.3% төмөр, 0.6% цахиур илэрсэн. Дүгнэлт: 1. Ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авахад 2мМ концентрацитай мөнгөний нитратын уусмалыг ашиглан хурилтуураар 5000 эрг/мин хурдтайгаар хурилтуурдаж цэвэршүүлэх нь хамгийн тохиромжтойг тогтоолоо. 2. Гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлт, талстын бүтэц болон найрлагыг тодорхойлоход Говийн ганга (Thymus gobicus (Czern.)-ы ханд болон 2мМ концентрацитай AgNO3 ашиглан бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөмийн гэрэл шингээлт хамгийн мэдрэг, цэвэршилт өндөртэй нано бөөм үүссэнийг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмөр нанопартикл болон доксорубицин зөөвөрлөсөн эсрэг биеэр бүрхэгдсэн дулаанд мэдрэг нано липосом эмийн хэлбэрийн судалгаа(2020-01-01); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид хорт хавдрын эсүүдэд байт шинж чанартай эм зөөвөрлөх нано липосом эмийн хэлбэрийг боловсруулсан бөгөөд үүнийг хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд туяа эмчилгээг идэвхижүүлэх төдийгүй эмийн хэлбэрээс эмийн бодис чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй туяа болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг ургамлын гаралтай хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-01-21) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл Азийн жамъянмядаг (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа Хуурай ханд төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн Хүлхмэлийн суурь дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2Амьсгалын замын оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг өвчин мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс технологийн горимын дагуу түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд 45 мин/эрг хурдтайгаар 60ºС-д 1 цагийн турш органик уусгагчийг зайлуулан өтгөн ханд гарган авсан. Гарган авсан өтгөн хандаа урьдчилж, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан хуурай хандыг гарган авав. Хүлхмэл эмийн суурь бэлтгэхэд элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп, хүлхмэлийн хэв, суурь чанах сав, цахилгаан халаагуур ашигласан. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс 137 г авч, хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар 1000 мл шингэн ханд гарган авсан. Вакуум ууршуулагч аппаратны тусламжтайгаар органик уусгагчийг зайлуулан 330 мл өтгөн ханд гарган авч, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан 50 г хуурай ханд гарган авав. Элсэн чихэр, эрдэнэ шишийн сиропыг 70:30 харьцаагаар 200 мл-ийг бэлтгэж, 120°С-т 20 минут чанахад хүлхмэлийн суурь нь цагаан өнгөтэй, хэвэнд цутгасны дараа бүрэн жигд хатаж, хатуу бүтэцтэй болж байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын цэцэгнээс гарган авсан хуурай ханданд агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээ 1.09%±0.03, нийлбэр полифенолт нэгдэл 4.52%±0.08 агуулагдаж байгааг тодорхойлов. 2. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын гаралтай хүлхмэл эмийн суурийг цутгах аргаар F3 загварын дагуу гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо.
