Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 10
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    302.9: Identification of cytokine profiles in blood samples from kidney transplant recipients.
    (Wolters Kluwer, 2024-09-01) ;
    Gansukh Chojilsuren
    ;
    Ulziikhuu Tumurkhuyag
    ;
    ;
    Sarantsetseg Jigjidsuren
    Background: Cytokines, pivotal in the immune response following organ transplantation, serve as vital indicators of inflammation and guide immunosuppressive therapy. Precise cytokine analysis facilitates inflammation monitoring and immunosuppressive drug optimization kidney transplant recipients. Objective: This study aimed to delineate the cytokine profiles of kidney transplant patients pre and post transplantation utilizing flow cytometry. Materials and Methods: Conducted from July 2023 to March 2024, the study encompassed 10 kidney transplant recipients (5 male, 5 female; mean age 36±12.01 years) at the National University of Medical Sciences. Blood samples were collected before transplantation and at 7 and 30 days post surgery. Utilizing the Human Inflammation Panel 2, a 13-cytokine analysis was performed simultaneously employing the TC 13-plex (BioLegend®) bead-based multiplex assay panel, employing fluorescence-encoded beads suitable for flow cytometry. Statistical analyzes employed analysis of variance (ANOVA). Results: Evaluation of 13 cytokines (TGF-β1, PAI-1, sTREM-1, PTX3, sCD40L, sCD25, CXCL12, sST2, sTNF-RI, sTNF-RII, sRAGE, CXCL1, sCD130) revealed notable variations pre and post transplantation. Specifically, TGF-β1, sCD40L, sTNF-RII, and sRAGE exhibited elevated levels pre transplantation, which significantly decreased post transplantation (p<0.05). Conversely, the levels of other cytokines remained statistically unchanged pre and post transplantation (p>0.05). (Table 1)Conclusion: The study highlights a significant decrease (p<0.05) in TGF-β1, sCD40L, sTNF-RII, and sRAGE cytokine levels at 7 and 30 days post kidney transplantation, underscoring their potential as biomarkers for monitoring post transplant inflammatory responses. We would like to express our sincere gratitude to the following institutions for their support and collaboration throughout this study: Department of Immunology, Mongolian National University of Medical Sciences Institute of Biomedical Sciences, Mongolian National University of Medical Sciences Department of Clinical Laboratory, The First Central Hospital of Mongolia We extend our appreciation to the faculty, staff, and researchers at these institutions for their valuable contributions to this research project. Additionally, we thank the kidney transplant recipients who participated in this study for their cooperation and willingness to contribute to medical research.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн
    Үндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05)
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    C57bl/6 хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт cpg odn, овальбумины холимгийн нөлөөг эд, эс судлалын шинжилгээгээр үнэлсэн дүн
    (2024-04-13) ;
    Ч.Оюун-Эрдэнэ
    ;
    Н.Өлзий-Орших
    ;
    Б.Уранчимэг
    ;
    Б.Галиндэв
    Үндэслэл: Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Cүүлийн жилүүдэд CpG ДНХ-ийн ODN хэлбэрийг харшлын өвөрмөц дархлаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд ашигласан судалгаа ихээр хийгдэж байгаа бөгөөд харшлын өвчний урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгохын тулд аллергенийг адъюванттай хавсран болон дангаар хэрэглэн туршиж аллерген өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн суурь судалгааг цаашид өргөжүүлэн хийх шаардлагатай байна. Зорилго: Хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт СpG ODN, овальбумины холимгийн аюулгүй байдал болон мэдрэггүйшүүлэх нөлөөг эс, эд судлалын шинжилгээгээр үнэлэх Арга, аргачлал: Туршилтыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, АШУҮИСийн Монгол Япон Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн хулганыг Saline, Ovalbumin, CpG, СpG+Ovalbumin гэсэн бүлэг болгон туршилтын эхний болон 7, 14 дэх өдөр хулганыг мэдээгүйжүүлэн CpG1826, овальбумины холимог уусмалыг хамарт дусааж мэдрэггүйшүүлэлт хийсэн. Үр дүн: Туршилтын 15 дахь өдрийн эс судлалын шинжилгээнд Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Эд судлалын шинжилгээгээр уушги болон хамрын хөндийд туршилтын бүх бүлэгт ямар нэг үрэвслийн өөрчлөлт илрээгүй. Туршилтын 44 дэх өдөр эс судлалын шинжилгээнд Saline, CpG+Ovalbumin бүлэгт үрэвслийн өөрчлөлт ажиглагдаагүй. Харин CpG, Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн. Эд судлалын шинжилгээнд Saline бүлэгт ямар нэг үрэвслийн эс тодорхойлогдоогүй. СpG+Ovalbumin бүлэгт бронхиол нь бортогон хучуураар хучигдсан, алаг цоог цөөн тооны нейтрофил, лимфоцит эсийн нэвчдэс илэрсэн бол судасны ханыг тойрон алаг цоог цөөн тооны үрэвслийн эсийн нэвчдэс тодорхойлогдов. Хамрын хөндийн эдэд Оvalbumin-аар үйлчилсэн бүлэгт салст давхаргын доор цөөн тооны эозинофил эсийн нэвчдэс илэрсэн, цус зогсонгошил, бага зэрэг хавагналтын шинж илэрч, салс ялгаралт нэмэгдсэн. Бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: CpG ODN-ийг хамрын дусаалгаар хэрэглэхэд хор нөлөө ажиглагдаагүй бөгөөд аллергентэй хавсруулан мэдрэггүйшүүлэлтэд хэрэглэхэд дангаар хэрэглэснээс илүү үр нөлөөтэй болохыг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн
    (2024-05-13) ; ;
    А.Ариунаа
    ;
    Ж.Саранцэцэг
    ;
    Т.Өлзийхүү
    Үндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа
    (2026-03-30)
    М.Дөлгөөнөө
    ;
    ;
    Ч.Оюун-Эрдэнэ
    ;
    Б.Ариунзаяа
    ;
    С.Цогтсайхан
    Үндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээ туршсан дүн
    (2024-05-13)
    Э.Энхдөлгөөн
    ;
    ; ; ;
    Б.Ариунзаяа
    Үндэслэл: Хавдрын бичил орчинд глюкозоос илүү лактат нь дархлааны Натрийн лактат эсийн энергийн эх үүсвэр болдог. Баруун Өмнөд Симмоннсийн хавдрын МС38 төвийн судлаачид эрчимтэй дасгал хийх үед үүсдэг бодисын солилцооны C57BL/6 бүтээгдэхүүн лактат нь хавдар өвөрмөц CD8+Т эсийг хавдрын Хавдрын загвар бичил орчинд ихэсгэснээр хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нөгөө талаас T зохицуулагч эсэд үзүүлэх лактатын нөлөө одоогоор тодорхойгүй байгаа ба Т зохицуулагч эсийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй нь тогтоогдсон хими эмчилгээний гол төлөөлөгчдийн нэг циклофосфамид эмчилгээтэй синергетик үйлдэл байгаа эсэх нь сонирхол татаж байна. Туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт лактат ба циклофосфамид эмчилгээ хавсарсан нөлөөтэй эсэхийг туршин судалсан судалгаа байхгүй байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6 үүлдрийн туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээний хавсарсан нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтын амьтан: C57BL/6, 6-8 долоо хоногтой эмэгчин хулганыг туршилтад ашигласан. Эсийн өсгөвөр: Хулганын бүдүүн гэдэсний хавдрын эсийг (MC-38) 10%-ийн тугалын хээлийн ийлдэс, 0.5% мөөгөнцрийн эсрэг эм болон антибиотикийн холимог (Amphotericin B, Pencillin G, Streptomycin) агуулсан эсийн орчинд (DMEM) 5% СО2-ийн чийгшилтэй 370Схэмд өсгөвөрлөсөн. Хавдрын загвар үүсгэсэн аргачлал: Хавдрын эс (МС38)-ийг фосфат буферийн уусмалаар шингэрүүлэн 100 мкл 1x106 тооны эсийг туршилтын амьтны хэвлийн арьсан дор цэврүү үүсгэн тарьж хорт хавдар үүсгэсэн. Хавдарт лактат, циклофосфамид болон хавсарсан эмчилгээ хийсэн аргачлал: Хавдрын эс тарьснаас хойш 8 дахь өдөрт, хавдрын эзлэхүүн 150 мм3 болох үед хулганыг 5 бүлэгт хуваан эмчилгээг эхлүүлсэн. Хавдрын хэмжээг хэмжсэн аргачлал: Автомат калипр ашиглан хавдрын урт, өргөнийг өдөр бүр нэг удаад 3 удааги н давтамжта хэмжсэн. Үр дүн: Лактатын изотоник уусмалаар эмчилсэн бүлэгт хавдрын дундаж эзэлхүүн глюкозын болон PBS эмчилгээ хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай буурсан (р<0.01). Лактат, циклофосфамидын хавсарсан эмчилгээний бүлгийн хавдрын дундаж эзэлхүүн нь лактат эсвэл циклофосфамид эмчилгээг дангаар нь хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтайгаар буурсан байлаа (р<0.05). Үүнээс үзэхэд хавсарсан эмчилгээ нь хавдрын ургалтыг саатуулж байна. Туршилтад хамрагдсан ни т амьтдыг (n=20) эмчилгээний дараа 30 хоноги н турш ажиглахад 65% нь эмчилгээний дараах 20 хоноги н дотор үхсэн. Лактат ба циклофосфамидын хосолсон эмчилгээ хийсэн хулганад эмчилгээний бусад бүлэг болон хяналтын бүлэгтэй харьцуулахад амьд үлдэх магадлал статистик үнэн магадлалтайгаар (p<0.001) нэмэгдсэн. Дүгнэлт: Хавсарсан эмчилгээ хавдрын ургалтыг дарангуйлж байгаа нь лактат, хавдрын бичил орчинд лимфоцит эсийг идэвхжүүлэн хавдрын эсрэг үйлдэл үзүүлж, Т зохицуулагч эсийг дарангуйлах циклофосфамидын нөлөөг дэмжсэнээр туршилтын амьтны амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох
    (2024-04-13)
    Ү.Сувд-Эрдэнэ
    ;
    С.Энхтуяа
    ;
    ; ;
    Т.Өлзийхүү
    Үндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг гарган авсан дүн
    (2024-04-13) ; ;
    С.Энхтуяа
    ;
    Т.Өлзийхүү
    ;
    Ү.Сувд-Эрдэнэ
    Үндэслэл: Хавдрын эсрэг дархлаа эмчилгээний суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дархлаа эмчилгээ нь хавдрын боломжит эмчилгээ болохыг харуулж байна. Т эсийн OX-40 дохио дамжуулах замыг идэвхжүүлэх нь Т зохицуулагч эсийг дарангуйлж Т эффектор эсийг идэвхижүүлдэг. Хоёр үндсэн төрлийн OX40 агонистыг энэ зорилгоор ашигладаг. Үүнд anti-OX40 хүнийжүүлсэн эсрэгбие болон OX40L-Fc гагнаас уураг орно. OX40L-Fc гагнаас уураг нь анти-OX40 хүнийжүүлсэн эсрэгбиеийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Монгол улсад үйлдвэрлэх боломжтой байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авах. Арга, аргачлал: Плазмидын загварчлалыг US20160024176A1 патент бүхий MEDI6383 OX40L-Fc гагнаас уургийн амин хүчлийн дарааллыг ашиглан SnapGene программ дээр загварчлалыг гаргав. Оруулга ДНХ дарааллуудыг ПГУ-ын аргаар олшруулан бэлтгэсэн. Векторын дарааллыг HindIII, XhoI рестрикцийн эсгэгээр зүсэн бэлтгэлээ. ПГУ бүтээгдэхүүнүүд болон зүсэгдсэн векторыг цэвэршүүлэн гарцыг дүгнэсэн. Бэлэн болсон дарааллуудыг Гибсон угсралтын аргаар угсарсан ба угсрагдсан плазмидыг ПГУ-ын аргаар болон рестрикцийн эсгэгээр зүсэн шалгасан. Үр дүн: Гибсон угсралтын аргаар плазмидыг загварчлалын дагуу угсрахад агар дээр нэг клон ургасан бөгөөд ургасан клоныг шалгахад IgG4Fc, Traf, OX40L гэх дарааллууд тус ПГУ аргаар олширсон. Рестрикцийн эсгэгээр зүсэн шалгахад амжилттай зүсэгдсэн. Дүгнэлт: Плазмидыг ПГУ аргаар болон рестрикцийн эсгээр зүсэн шалгахад плазмид угсрагдсан байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлсон дүн
    (2024-05-13) ;
    Ш.Орхонтуул
    ;
    С.Энхтуяа
    ;
    ;
    Үндэслэл: Тархины анхдагч хавдрын үеийн өвөрмөц хавдрын маркер ФХЭБУ хомс тул батлах шинжилгээг СРТ (Соронзон резонанст томографи), КT Ийлдэс (Компьютерт томографи) багажийн шинжилгээний тусламжтай хийх ба Глиобластома цаашид мэс заслын үед эдийн биопси авч шинжилдэг. Эдийн биопси Глиома авах нь тархины анхдагч хавдрын оношилгооны стандарт арга ч зарим хавдар мэс заслаар хүрч очих боломжгүй хэсэгт байрладаг. Тархины анхдагч хавдрын үед шинэ судас үүсэх үйл явцад VEGF (судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл) чухал үүрэгтэй. Судлаач Раду А (2013) нар глиобластомын оноштой нийт 50 хүнийг хамруулсан судалгаандаа VEGF-ийн мРНХ-ийн илрэл нь үхжил ихтэй хэсгийн хавдрын эсэд илүү өндөр байгааг онцолсон байна. Харин манай улсад энэ талаар хийсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай эмчлүүлэгчдийн ийлдэс дэх VEGF-ийн агууламжийг тодорхойлж тархины анхдагч хавдрыг илрүүлэх нэмэлт маркер болгон ашиглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал (№2024/3-03)-аар хэлэлцүүлж авав. Судалгаанд ШУГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдраар оношлогдсон болон харьцангуй эрүүл нийт 84 хүн хамрагдсан. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд тархины анхдагч хавдартай 57 (67.9%), эрүүл 27 (32.1%) хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 48.57±12.75 жил, хүйсийн харьцаа 47 (56%) нь эмэгтэй, 37 (44%) нь эрэгтэй байв. Ийлдсийн VEGF-ийн агууламж тархины анхдагч хавдартай хүмүүст 30.69-242.60 (голч 41.90) пг/мл, харьцангуй эрүүл хүмүүст 25.74-103.64 (голч 35.03) пг/мл байв. Үр дүнг Манн-Витней Ю Тестээр үнэлэхэд ийлдсийн VEGF-ийн агууламж харьцангуй эрүүл оролцогчидтой харьцуулахад тархины анхдагч хавдартай хүмүүст статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) ихэссэн байв. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын зэрэглэлтэй харьцуулан судлахад 4 дүгээр зэрэглэлийн тархины анхдагч хавдрын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.012). Ийлдсийн VEGF-ийн агууламж ба тархины анхдагч хавдрын зэрэглэл хооронд хамаарал бий эсэхийг регрессийн шинжилгээ (R=0.034 p>0.192)-ээр тодруулахад статистик ач холбоглол бүхий хамаарал байсангүй (Спирмены корреляци R=0.122 p>0.3). Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын оношийн ангилалтай харьцуулан судлахад глиобластомын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.026). ROC шинжилгээгээр ийлдсийн VEGF-ийн өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлоход өвөрмөц чанар 59.3%, мэдрэг чанар нь 77.2% байлаа. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлох нь оношилгооны ач холбогдолтой байна.